Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р. Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Б.Э

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн **** овогт М.А холбогдох эрүүгийн 2531***** дугаартай, 316/2025/00**/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, эмэгтэй, ** настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овогт М.А, Регистрийн дугаар: ********

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.А нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар ***** улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ******* аймгийн Шаамар сумын "*****"-н хажууд олон улсын чанартай А0402 асфальтан зам дээр ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч.М.А нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар ***** улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ******* аймгийн Шаамар сумын "*****"-н хажууд олон улсын чанартай А0402 асфальтан зам дээр ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Э-с: “...Төлбөр тооцоогоо бүрэн дуусгачихвал болно. Би машин тэргээ гаргаж авмаар байна. Үнэлгээний газраас дундаж үнэлгээ тогтоосон миний машин загвар учраас явах эд анги олдохгүй өөр болчхож байгаа юм. Өөрөөсөө хүртэл баахан зардал гаргасан. Аль болох хурдан дуусгамаар байна...” гэжээ.

Хэрэг бүртгэлийг нээх тухай тогтоол прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02 дүгээр хуудас/,

Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн албаны даргын тогтоол /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 20-21-р хуудас/,

Хохирогчийн авто машины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эмнэлгийн картын хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 63-80 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эмчийн хяналтад байдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа  /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

          Шүүгдэгч М.А нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар ***** улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ******* аймгийн Шаамар сумын "*****"-н хажууд олон улсын чанартай А0402 асфальтан зам дээр ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.А-г “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.А-н үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Э-н өмчлөлийн ***** улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэлд 38,560,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын -ны өдрийн №347 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч М.А нь хохирол төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хх-ийн 65, 66, 67, 68, 77 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-с 8,560,000 төгрөгийг гаргуулж *********** тоотод оршин суух хаягтй **** овогт Б.Э /РД:******/-д олгох нь зүйтэй.

Гурав: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч М.А нь  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Иймд М.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэл тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** ургийн овогт М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-с 8,560,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******** тоотод оршин суух хаягтй **** овогт Б.Э /РД:*******/-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ