Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/01024       

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр              Дугаар 183/ШШ2017/01024                   Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэншүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........................... тоотод оршин суух, .... ондУлаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, Ц.Ц.А  /РД: .............../-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................................ “.................”ХХК-нд холбогдох цалин хөлс 322.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, хариуцагч “.................”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярчимэг, нарийнбичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “.................” эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан уламжлалтын их эмчээражилд орсон. “.................” мэдрэл, уламжлалтын эмнэлэг нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаарсарын 17-ны өдөр хүртэлх цалин болох 322.000 төгрөгийн цалинг хугацаандаа тавиагүй, цалингаа асуух бүр маргааш гэжхойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цалингаа асуухад урдаас загаж доромжилсон. Ажлаашаардлагын дагуу хийгээгүй гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээний 2.2-д зааснаар ажлаа оновчтой зохион байгуулжчадаагүйгүйгээс миний хувьд физик эмчилгээ, сувилагчийн ажил хийж байсан. Үндсэн ажлаа хийх боломж өгөөгүй учир стор хөтлөхболомж олгоогүй. Мөн мэргэжлийн бус хүмүүс ажиллуулдаг байсан, тэр хүмүүс нь намайг хэл амаар доромжилж байсан. Ер ньхүнийг үнэгүй ажлуулах хууль байхгүй учир 2017 оны 02 дугаар сард ажилласан 17 өдрийн цалин болох 322.000 төгрөгийг “..................” эмнэлэгээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “.................”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүххуралдаанд гаргасан татгалзалдаа: Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Анх 2017 оны 01 дүгээр сарын06-нд Ц.А-ыг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил үүргийн хуваариа танилцуулахад ахиухан цалин авмаарбайна гээд уламжлалтын эмчээс гадна физик эмчилгээг давхар хариуцъя гэж ярилцаад цалинг 700.000 төгрөг тогтооё гэж тохирсон.Гэтэл ажилд орсоноос хойш ажлынхаа хуваарийг өөрөө зохицуулж чадаагүйгээс стор хөтлөөгүй,  хөтөлсөн боловч дутуу хөтөлсөн,бал хольж хөтөлсөн, өвчтөний түүх дээр онош бичдэггүй зөрчлийг байнга гаргасан. Ийм учир стор хөтлөгдөөгүйгээс болж цалинг ньөгөөгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай дээр шалгалт ирж стор хөтлөөгүй, дутуу хөтлөгдсөн бол арга хэмжээ авдаг.Ажлаа гүйцэд хийгээгүй учир бүтэн цалин өгмөөргүй байна. Иймд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг харж байж цалин олгохэсэх асуудлыг шийдвэрлэнэ гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч “.................”ХХК-нд холбогдуулан цалин хөлс 322.000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч Ц.А нь харуицагч “.................”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан уламжлалтын их эмчээр 2017оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан байх ба 2017 оны 02 дугаар сарын01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан 17 өдрийн цалин хөлс 322.000 төгрөггаргуулахаар шаардсан бол хариуцагч нь ажлаа гүйцэд хийгээгүй тул цалин хөлс олгох эсэх асуудлыг мэргэжлийн хяналтын газрындүгнэлт гарсаны дараа шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

          Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч Ц.А дээрх хугацаанд “.................” эмнэлгийн уламжлалтын их эмчээр ажилласан,  хариуцагчуг асуудлаар маргахгүй байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилласанхугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.

            Харин хариуцагч нь ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн норм буюу  ажлын гүйцэтгэлээ дутуу гүйцэтгэсэн бол ажилд ньтохирсон цалин хөлс олгох боломжтой атал гүйцэтгэсэн ажлыг нь мэргэжлийн хяналтын газраар дүгнүүлсэний дараа цалин хөлсийголгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн үр дүнд нь тохирсонцалин хөлс олгох, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан эмч ажилчдын хөдөлмөрийн хөлс, нийгмийндаатгалын цаг тухайд нь төлсөн байх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.А-ын “.................” эмнэлгийн уламжлалтын их эмчээр ажилласан 2017 оны 02 дугаар сарын01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй.

Зохигчид 7 хоногт ажлын 6 өдөр ажилласан байсан үйл баримтын талаар маргахгүй байх тул 2017 оны 02 дугаар сарын01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцох үзэхэд ажлын 15 өдөр ажилласанбайдал тогтоогдож байна.

            Талууд цалин хөлсний хэмжээг 700.000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч “.................” ХХК-ийн  захирлынЦ.А-ыг ажилд авсан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №18 дугаар тушаалд түүний цалин хөлсийг 700.000 төгрөг гэж,түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг 569.000 төгрөг гэж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлсийг450.000 төгрөг гэж тус тус  зөрүүтэйгээр тооцон олгохоор заажээ.

            Нэхэмжлэгч Ц.А нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс болох 569.000 төгрөгөөр тооцон ажилласан хугацааныцалин хөлсийг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасан үндсэн цалин буюу албантушаалын цалингийн хэмжээ гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний сарын үндсэн цалинг 569.000 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэжбайна.

Нэхэмжлэгч Ц.А-ын сарын цалин хөлс болох 569.000 төгрөгийг ажлын 24 хоногоор тооцоход 1 ажлын өдөрт 23708төгрөгийн цалинтай байна. Үүнийг  2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлххугацаанд ажилласан ажлын 15 өдрөөр тооцоход 355620 төгрөгийг олгох үндэслэлтэй байгаа боловч нэхэмжлэгчийн 322.000 төгрөгнэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, ажилласан хугацааны цалин хөлсөнд 322.000 төгрөгийг гаргуулжолгох үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь Ц.А-од 15 хоногийн цалин хөлс буюу 322.000 төгрөгийг олгохдоо хуулиар тогтоосон суутгалыг хасчтооцох нь хуульд нийцнэ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, И ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн56.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11000төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  илүү төлсөн 690 төгрөгийг улсын орлогоос,хариуцагч “.................”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 10310 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Аод олгох ньзүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэхзүйлүүдийг удирдлага болгон           

 

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5 дахь хэсэгт заасныг баримтлан “.............”ХХК-иас 322.000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аод олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаарзүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11000 төгрөгийг улсын орлогод хэвээрүлдээж, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 690 төгрөгийг, хариуцагч “.................”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид10.310 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Аод олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийгөөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийгнэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийндотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР