Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга          О.Марал,

улсын яллагч                         Б.Содномиший,

шүүгдэгчийн өмгөөлөгч       Г.Амартүвшин

шүүгдэгч                                  Б.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* Ж*******т холбогдох эрүүгийн 2451000000110 дугаартай, 316/2025/0096/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1** оны 0** дугаар сарын **-ны  өдөр С** аймгийн Е******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт С** аймгийн Е******* сум, 3 дугаар баг *-р байр  ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Үүнд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны  өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний  өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагaap хасаж,3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 төгрөгөөр торгох ял тус тус  шийтгүүлж байсан, Б******* овгийн Б******* Ж*******  /регистрийн дугаар: М*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Ж******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 25-аас 26-н шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Е*******  сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутагт дэвсгэрт “0** Д**” улсын дугаартай "Lexus 250" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж******* мэдүүлэхдээ: Өдөр нь 2 найзтайгаа архи  уусан, орой нь ээжийн бие муу эм тариа хэрэгтэй гэхээр нь хүргэж өгөх гэж яваад цагдаад баригдсан, архи уусан байсан учир үлээвэл гарна гэж бодоод шалгуулахаас зайлсхийсэн. Гэм буруугаа хүлээж байна, дахин ийм асуудал гаргахгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "... Б******* Ж*******  /РД: М*******/ нь "Lexus 250" маркийн “0** Д** улсын дугаартай...тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын шалгуулахаас зайлсхийсэн..." гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэрч  Б.Б "...2025 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд  шилжих шөнө  02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Буган тосгонд  эргүүл хяналтын шалгалтаар ажиллах хугацаанд  “0** Д** “ улсын дугаартай " Lexus 250 " загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад  Е******* сумын  ** дугаар баг, Б** тосгоны 3** тоотод  оршин суух хаягтай Б******* Ж******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул  “0** Д**” улсын дугаартай "Lexus 250" загварын тээврийн хэрэгслийг  журмын хашаанд түр саатуулан  тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж*******ыг Е******* сумын  Цагдаагийн хэсгийн байранд авчирч согтуурал шалгах “АЛКОТЕСТ6820” дугаартай багажаар шалгах гэхэд  Б.Ж******* гэтэл согтолтын зэргээ шалгуулаагүй. Б.Ж*******ын М******* гэсэн регистрийн дугаараар жолоочийн лавлагаа шалгахад 2024 оны  08 дугаар сарын 19-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан байсан. Тухайн үйл явдлыг өөрийн гар утсан дээр бичлэг хийж бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг хх-н 10 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Л******* ...Б.Ж*******, Шонтлой  бид гурав 2025 оны  03 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед  0.75 литрийн цагаан архи  хувааж уусан гэх мэдүүлэг,  /хх-н 12 дугаар хуудас/

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Д.Б ...  Б.Ж*******, Лхагий бид гурав  2025 оны  03 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед байхаа хоёр шил 0.75 литрийн цагаан архи  хувааж уусан гэх мэдүүлэг,  /хх-н 13 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор ".. Б******* Ж******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-59 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай   ".. Б******* Ж******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.. Б.Ж*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 торгох ял оногдуулсугай..." гэх шийтгэх тогтоол /хх-ийн 42-48 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-59 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ж******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 25-аас 26-н шилжих  шөнө  Сэлэнгэ аймгийн Е*******  сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутагт дэвсгэрт “0** Д** “улсын дугаартай " Lexus 250 " загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын шалгуулахаас  зайлсхийсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "... Б******* Ж*******  /РД: М*******/ нь "Lexus 250" маркийн “0** Д** улсын дугаартай...тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын шалгуулахаас зайлсхийсэн ..." гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэрч Б.Б "...2025 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд  шилжих шөнө  02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Буган тосгонд  эргүүл хяналтын шалгалтаар ажиллах хугацаанд  “08—15 ДАВ “ улсын дугаартай " Lexus 250 " загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад  Е******* сумын  3 дугаар баг, Бугант тосгоны 3-39 тоотод  оршин суух хаягтай Б******* Ж******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул  “0** Д** “ улсын дугаартай " Lexus 250 " загварын тээврийн хэрэгслийг  журмын хашаанд түр саатуулан  тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж*******ыг  Е******* сумын  Цагдаагийн хэсгийн байранд авчирч согтуурал шалгах  “ АЛКОТЕСТ6820”  дугаартай багажаар шалгах гэхэд  Б.Ж******* гэтэл  согтолтын зэргээ шалгуулаагүй. Б.Ж*******ын МТ 94081514 гэсэн регистрийн дугаараар жолоочийн лавлагаа шалгахад 2024 оны  08 дугаар сарын 19-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан байсан. Тухайн  үйл явдлыг өөрийн гар утсан дээр бичлэг хийж бэхжүүлэн авсан гэх мэдүүлэг /хх-н 10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Л******* ...Б.Ж*******, Шонтлой бид гурав 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед 0.75 литрийн цагаан архи  хувааж уусан гэх мэдүүлэг,  / хх-н 12 дугаар хуудас /

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Д.Б ...  Б.Ж*******, Лхагий бид гурав 2025 оны  03 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед байхаа хоёр шил 0.75 литрийн цагаан архи  хувааж уусан гэх мэдүүлэг,  /хх-н 13 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай ".. Б******* Ж******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.. Б.Ж*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 торгох ял оногдуулсугай..." гэх шийтгэх тогтоол /хх-ийн 42-48 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж*******ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ. 

Шүүгдэгч  Г.Ж******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 торгох ял шийтгүүлсэн хугацаанд дахин Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэм хорын хохирлын талаар :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч  Б.Ж*******ыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Б.Ж*******ыг үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн боловч дүгнэлт хийгээгүй дахин үйлдсэн  байдал, мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр тус шүүхээр Зөрлийн тухай хуульд заасны дагуу  400 нэгжээр торгуулж, 1 жилээр хасуулсан, мөн 2024 оны 08 дугаар  сарын 19-ны өдөр 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулж, 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан зэргийг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж*******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох  нь зүйтэй байна.

2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ...Б******* овогт Б******* Ж******* /РД: М*******/ нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж эдлээгүй үлдсэн 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгийн торгох ял, Мөн шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж нэмж нэгтгэн нийт 8400 нэгж буюу 8.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэгдсэн. Ялтан Б.Ж******* нь өнөөдрийн байдлаар торгох ялын 8.400.000 төгрөгийг бүрэн төлж торгох ялыг эдэлж дууссан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас 08 сар 03 хоногийг эдэлж 7 сар 27 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэлтэй байгаа болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Ж*******т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус  тооцуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж******* нь энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б******* овгийн Б******* Ж*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овгийн Б******* Ж*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж,  6 / зургаан / сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. Ж*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Ж*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж*******т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ,6 сарын ялаа эдэлж дууссаны дараа үеэс, мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар эрх хассан  нэмэгдэл ялыг  эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус  тооцуулахаар тус тус тооцсугай.

6.Шүүгдэгч Б.Ж*******т нь энэ бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ