Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/03028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 06 с 27ө

Дугаар 101/ШШ2022/03028

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..................-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б........................-д холбогдох,

 

64,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ................., нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч...................., шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................., гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж бусад ахуйн нэгж байгууллагуудтай хамран ажиллах, тэдгээрт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг. 2021 оны 05 сараас............, гахайн махны өөх, гуя.цорой, хуйх зэрэг төрөлжсөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бөгөөд уг нийлүүлэлтийг манай компанийн зүгээс 2021 оны 11 сарын 02-ны өдөр бүрэн гүйцэтгэсэн. Харин бүтээгдэхүүний нийт төлбөр болох 372,830,750 төгрөгийн төлбөрөөс 261,308,250 төгрөгийн төлбөрийг манайд шилжүүлж үлдэгдэл 111,790,450 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн тул хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Түүнээс хойш ............, уван цуван төлбөр барагдуулж ирсэн бөгөөд сүүлийн байдлаар нийт 71,522,500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Бидний зүгээс ............., эхний ээлжид утсаар ярьж үлдэгдэл төлбөрийг яаралтай барагдуулах тухай шаардаж ирсэн бөгөөд 2022.03.25-ны өдөр мөн оны 04 сарын 05-ны өдөр тус тус албан шаардлага хүргүүлж үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн барагдуулж дуусаагүйн улмаас манай компани эдийн засгийн хямралтай байгаа энэ хүнд цаг үед мөнгө санхүүгийн хүнд нөхцөлд ороод байна. 10 сая төгрөгийг төлснийг хасаж, 61,522,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ................, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч .............,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч ..............., хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах гэрээг нийт 3,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулан түүнээс эрх зүйн туслалцаа авч байна. Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний төлбөр болох 3,000,000 төгрөгийг ........, нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрөө цаг тухайд нь бүрэн барагдуулсан бол манай компанийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед дээрх нэмэгдэл зардал гаргахгүй байх бүрэн боломжтой байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хариуцагч байгууллагын хувьд төлбөрийг тогтмол график гарган төлж ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан мөнгөн дүнгээс 10 сая төгрөг төлснийг хасаж үлдэгдэл төлбөр 61,522,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай уг зөрүүг арилгах зорилгоор тооцоо нийлэхээр утсаар холбогдоход хэл ам хийж үгээр доромжилсон байдлаар харьцсан. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус зааснаар өмгөөлөгч авах нь оролцогчдын эрх байдаг тул түүнийг нэхэмжлэгчид учруулсан хохирол гэж үзэхгүй. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: .............,  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, тооцоо нийлсэн акт 1 хуудас, ..............., Хаан банкны депозит дансны хуулга 2 хуудас, ибаримт 1 хуудас, .................., хүргүүлсэн 2022.03.25-ны өдрийн шаардлага 1 хуудас, ибаримт 1 хуудас, ................., 2022.04.05-ны өдрийн шаардлага 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 5 хуудас, итгэмжлэл 1 хуудас, Голомт банкны депозит дансны хуулга 2 хуудас.

 

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: ............, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .................,  холбогдуулан худалдсан гахайн махан бүтээгдэхүүний үнэд 71,522,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хохиролд тооцон нэмж, нийт 74,522,500 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10 сая төгрөгийг төлсөн үндэслэлээр гахайн махан бүтээгдэхүүний үнэд 61,522,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн хохиролд 3,000,000 төгрөг, нийт 64,522,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал 61,522,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй гэх үндэслэлээр 3 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сард аман гэрээ байгуулагдаж, гахайн махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, худалдагч тал гахайн өөх, гахайн гуяны мах, гахайн хуйх, гахайн цорой зэргийг хүлээлгэн өгөх, худалдан авагч тал үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч .............,  2021 оны 5 сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 сарын 02-ны өдрийн хооронд 7 удаагийн хүргэлтээр нийт 372,830,750 төгрөгийн үнэ бүхий гахайн өөх, гахайн гуяны мах, гахайн хуйх, гахайн цорой зэргийг .................,  хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

..................., 2021.05.20-ны өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд нийт 311,308,250 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн акт, ......................,  Хаан, Голомт банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч ........................., худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан гахайн махан бүтээгдэхүүний хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл 61,522,500 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул 61,522,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж 3,000,000 төгрөг төлсөн, гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэж байна, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай байх боловч нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэл гэрээ болон хуульд зааснаар үүсээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагад өмгөөлөгчид төлсөн хөлсийг хамааруулах үндэслэлгүй, нэхэмжлэгч талын өмгөөлөгчид төлсөн гэх хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйл, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгов.

 

Иймд хариуцагч ..............., худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 61,522,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ................, олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн хохирол 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............, 61,522,500 /жаран нэгэн сая таван зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....................., олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........................., улсын тэмдэгтийн хураамжид 465,563 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......................,  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ