| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Урангоо
Нарийн бичгийн дарга А.Энэрэл
Шүүгдэгч Т.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* Т*******т холбогдох 2531001180102 дугаартай, 316/2025/0107/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2** оны 0* дугаар сарын **-ны өдөр С** аймаг С******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт С** аймаг С******* сум ** дугаар баг ** дүгээр хэсэг 1** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон ургийн овогт Т******* Т******* Регистрийн дугаар: М*******
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Коллектив" баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас Э.О******* нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж хамар ясны баруун зүүн хажуу хана цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.О******* "... Гэтэл хажуу талаас бас нэгэн үл таних залуу гүйж ирээд намайг цохиж, түлхээд газарт унагаасны дараа миний нүүрэн хэсэг рүү нэлээн хүчтэй өшиглөхөд үүнийг нь харсан манай дүү болох Мөнгөнзул болон ганц нэг өөр хүмүүс ирж салгасан. Үүний дараа тэр хавьд хэсэг бужигнаан болж байтал эргүүлийн бололтой цагдаагийн алба хаагч нар ирээд үйл явдал намжаад би ч гэртээ харьсан. Үүний маргааш өдөр нь би цагдаагийн байгуулга дээр эхнэрийн хамт ирж өргөдөл өгсөн болно. Би бол ерөнхийдөө согтолттой байсан, тухайн collective нэртэй баар дотор ороод Сэрүүн нэртэй 0.5 литрийн лаазтай пивоноос нийт 6 ширхгийг уусан. Гэхдээ тухайн үеийн болсон зүйлсийг ерөнхийд нь бол санаад байгаа юм. Бид бие биеэ огт танихгүй тул бидний дунд маргаан үүсэх том шалтгаан, өс хонзон, өр авлагын гэх асуудал байхгүй. Архи ууж согтуурхсан үедээ л ийм асуудал үүсгэцгээсэн байна. Баарны гадна үүдний хэсэгт үл таних залуу миний нүүр рүү 2-3 удаа цохиж газарт унагаад, газарт унасны дараа миний нүүрний хамар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөсөн. Энэ үед нь миний хамраас цус гарсан. 2025 оны 02 дугаар сарын 26-аас 27-ыг шилжих шөнө буюу 00:00 цагийн орчимд С******* сумын талбайн хажууд байрлах Коллектив нэртэй баарны гадна болон дотор хэсэгт болсон. Миний хамар хугарч, толгойн арын дагз хэсэгт бага зэргийн зулгаралт үүссэнээс өөр зүйл бол байхгүй. Буруутай этгээдээр өөрийн биед учирсан хохирлын төлбөрийг гаргуулах саналтай байна, тэрнээс өөрөөр сэтгэл санааны хохирол гэх зэрэг зүйлс гаргуулах шаардлага байхгүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Ө.Э******* "... Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай найз болох Ц гэх залуу Увс аймагт байж байгаад ирлээ гээд бид нар С******* сумын 6-р багт байрлах Коллектив нэртэй баар руу орсон. Тухайн бааранд орж хэсэг бүжиглэж байгаад манай найз явсан. Удалгүй үүний араас манай танил дүү болох Т******* ирээд бид 2 бааранд суунгаа хэсэг бүжгийн талбайд бүжиглэж байтал, үл таних залуу буюу гомдол гаргасан нөгөө Оргилболд гэх залуу удаа дараа намайг өдөөн хатгасан маягтай түлхэж бүжиглээд байсан. Үүнээс үүдээд бид 2 бүжгийн талбай дээр бага зэрэг маргалдаад салсан. Үүний дараагаар 00:00 цагийн орчимд байхаа, цагийг нь сайн санахгүй байна, баарны гадна байж байх үедээ дахин нөгөө залуутай бага зэрэг үл ойлголцол үүсэх үед тэр залуугийн дүү нь гээд жижиг биетэй туранхайвтар биетэй эмэгтэй намайг түлхэж, хэл амаар доромжлоод зогсож байтал Оргилболд гэх залуу гүйж ирээд намайг хальт цохих шиг болсон. Гэтэл үүнийг нь харсан манай танил дүү болох Т******* нөгөө залууг нэг хоёр удаа цохиод, энгэрээс нь заамдаж аваад хажууд байсан машины араар тэр 2 яваад орчихсон. Үүнээс цааш нээх айхтар зодоон цохион болоогүй" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-37-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Би дээрх хэргийн улмаас хохирогч Э.О******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 66,769 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №120 дугаартай "Э.О******* биед хамар ясны баруун зүүн хажуу хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн КТГ №200 дугаартай оношилгоо, /хх-ийн 45-р хуудас/
Хэрэг учралын үйл явцыг харуулсан 4 минут 26 секундийн камерын дүрс бичлэг /хх-ийн 21-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 61 хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 хуудас/
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/
Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Коллектив" баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн маргааны улмаас Э.О******* нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж хамар ясны баруун зүүн хажуу хана цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Э.О******* мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Ө.Э******* мэдүүлэг, /хх-ийн 36-37-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №120 дугаартай "Э.О******* биед хамар ясны баруун зүүн хажуу хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43-44-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн КТГ №200 дугаартай оношилгоо, /хх-ийн 45-р хуудас/
Хэрэг учралын үйл явцыг харуулсан 4 минут 26 секундийн камерын дүрс бичлэг /хх-ийн 21-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.Т*******ийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Т*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Т******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 66,769 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.
Хохирогч Э.Оргилболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Т.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т*******т оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Т.Т******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин т******* болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт Т******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* Т*******ийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т.Т******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 66,769 төгрөгийг төлсөн, хохирогч Э.Оргилболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Хохирогч Э.Оргилболд нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалахыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин т******* болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин т******* болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ