Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга          О.Марал             

Улсын яллагч                        А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч Ф.С*******ын өмгөөлөгч З.Хүрэлсүх

Шүүгдэгч “А*******” ХХК болон П.Б*******ы өмгөөлөгч  И.Атарбямба

Шүүгдэгч Н.Э*******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгч Ф.С*******, Н.Э*******, “А*******” ХХК, түүний захирал шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ф.С*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Б*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн “А*******” ХХК, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Э******* нарт холбогдох 2231000090108 дугаартай, 175/2023/0118/Э/001/2024/0028 индекстэй эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ны өдөр С** аймгийн Ш******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, С** аймгийн Ш******* сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт, С** аймаг, Ш******* сум, ** дугаар баг, Орхон ** дугаар гудамж 5** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С******* Х******* К******* овогт Ф******* С******* /РД:М/,

2.Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Е суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, С** аймгийн Алтанбулаг сумын ** дүгээр баг булгийн **-ын ** тоотод оршин суух, ам бүл ганцаараа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А** овогт П Б******* /РД:М/,

3.Монгол Улсын иргэн, 1** оны 0** дүгээр сарын **-ний өдөр С** аймгийн С** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, Н** хороолол, ** дугаар байр 2** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Н Э******* /РД:М/,

4.2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан 3 регистрийн дугаартай, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, зоогийн газар, баарны үйлчилгээ, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх эрхлэх туслах, С** аймгийн А** сум * дүгээр баг Булгийн * дугаар гудамж 20 тоотод байрлан үйл ажиллагаа явуулах, “А*******” ХХК

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ф.С******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн Ш******* сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А*******” ХХК-ийн захирал П.Б*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.Б*******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,

“А*******” ХХК-ийн захирал П.Б*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өндөө дуудан уулзаж, "А*******” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Ш******* сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.С******* нь П.Б*******ыг дахин албан өндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э*******гийн эзэмшлийн Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан П.Б*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч  П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч “А*******” ХХК-ийн захирал П.Б******* /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”,

Шүүгдэгч Н.Э******* нь “Ф.С******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.Э*******ий эзэмшлийн Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан П.Б*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ф.С*******  мэдүүлэхдээ... Миний бие 2020 оноос 2024 онд Ш******* сумын Засаг даргаар ажилласан. Энэ үед  “А** “ ХХК нь буюу П.Б******* нь манай сумыг дулаанаар  хангадаг байсан үнэн. “А**” ХХК нь 2018 оноос тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Сумын засаг даргын  хувьд  “А**” ХХК-н  дулаан халаалтыг зогсоох ямар ч эрх байхгүй. Энэ байдлыг зарим хүмүүс ашиглаж “Алтан билэг” ХХК -н үйл ажиллагааг зогсоосон юм билээ. Энэ нь надад хамааралгүй. Гомдол гаргасан Г гэж хүн Дулаанхаан тосгоны захирагч байсан, би засаг даргын хувьд шаардлага тавьж арга хэмжээ авч байсан, үүнтэй холбогдуулж намайг АТ газарт гомдол гаргасан байх гэж бодож байна. Миний хувьд Б*******тай яллах дүгнэлтэнд дурьдсан шиг үйл явдал болоогүй. Манайд чанаргүй нүүрс ирсэн нь үнэн. Б*******д нүүрсийг сайжруулаад өгөөч гэж гуйж өгсөн, хэрэг шалгаад эхэлсэн учир нүүрсээ буцааж аваагүй, үлдсэн нүүрсээ ч хөдөлгөж чадаагүй. Нүүрсийг ард иргэдэд тусламж болгож тараах шийдвэр гаргасан, алдаатай шийдвэр гаргасан учир би хохирлыг төлсөн. П.Б******* нь Алтанбулаг суманд байдаг, таньж мэддэг ах хүний хувьд Мод бэлтгэлийн аж ахуйтай байсан болохоор байшин барих гэж байгаа мод хэрэгтэй байна гэж хэлж байсан, Би Б*******аас 5.000.000 төгрөгийг зээлсэн, миний хувьд эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байхгүй. Энэ хэрэгт Золзаяа гэж хүний хэргийг нэгтгэж, оруулж намайг алдаа дутагдалтай байдлаар харагдуулах гэж байгаа юм уу, үүнийг ойлгохгүй байгаа.  Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э******* мэдүүлэхдээ ... Би ямар ч мэдүүлэг худлаа өгөөгүй гэж бодож  байна. Үнэн байдлаа л мэдүүлсэн. Намайг  мөрдөгч  М мэдүүлгийг уншиж өгөөд чи мэдүүлгээсээ буцахгүй юу гэж асуугаад байсан. Би мэдүүлгээсээ буцаагүй учир өнөөдөр ингэж зогсож байна гэж ойлгож байгаа. С******* надаас  урьд нь хэд, хэдэн машин авсан нь үнэн, мөнгийг яаж өгснийг одоо би санахгүй байна. Анх С*******ын эхнэр А ирсэн мөнгө л гэж бодож байсан. 5.000.000 төгрөгийг миний дансанд орсныг нь Авлигатай тэмцэх газарт ирж мэдүүлэг өгөхдөө л би мэдсэн. Мөнгийг шилжүүлэхдээ нүүрс гэж бичсэн байсан, үүнийгээ намайг тайлбарлаж чадсангүй гэж буруутгаж байсан. Мөнгийг би буцааж Б*******ы эхнэр лүү шилжүүлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б******* мэдүүлэхдээ ...Энэ хэрэг шалгагдаад удаж байгаа болохоор зарим зүйлийг санахгүй байна. С******* нь засаг дарга болоод нутгийн  хүмүүстэй уулзаж, мөн намайг өндөө  дуудаж тухайн үед 2021 оны 01, 02 дугаар сар шиг санаж байна  надтай уулзсан. Энэ үед халаатын гэрээний талаар ярьсан, мөн манай байшин шатсан, би байшин барих гэж байгаа тусалцаа байна уу , байшингийн торх хэрэгтэй байна гэсэн. Ингээд нилээд хугацаа өнгөрсөн боловч  С******* надаас торх асуугаад дулааны гэрээ дахин дахин яриад, байхаар нь би нөгөөдөхөө л нэхээд байна даа гэж ойлгож яанаа бодож байсан, гэтэл нэг уулзаад торхоо болъя хэдэн төгрөг өгчих гэхээр нь  би 5 сая төгрөгийг эхнэрийг шилжүүлчих гэж хэлээд өгсөн. Тухайн үед манай халаалтын гэрээг С******* буюу сумын засаг дарга  цуцлах хүн биш байсан, манай “А**” ХХК нь тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг, энэ нь Эрчим хүчний хуулиар зохицууллагддаг. Үүнийг би буруугаар ойлгосон юм билээ. Мөн С*******  дараа нь нэг яриад муу нүүрс авсан байна чи аваад сайн нүүрс болгоод сайжруулаад өгөөч гэж хэлсэн. Би 20 тн нүүрсийг авсан. Үүний үнэ болох 1.400.000 төгрөгийг С*******д  би өө өгсөн. С******* нь ямар нэг давуу байдал үүсгээгүй, би С*******д хахууль өгөөгүй. С******* нь надад нэг данс өгсөн нь энэ нь Э*******гийн данс байсан юм билээ, миний хувьд Э*******г сайн танихгүй. Би 5.000.000 төгрөгийг зээлсэн.Шүүх үнэн зөв байдлыг ойлгоод  шийдвэрлэж өгнө үү гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагаа ойлгож байна. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилуулах тухай албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Б намайг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм. Би ямар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож байгаагаа ойлгож байна. Сумын Засаг даргын нөөц хөрөнгө нь дараах байдлаар бүрддэг. Үүнд: Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт орлого болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгаас үзүүлэх тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэгээс бүрддэг юм. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг тухайн сумын иргэдэд амьжиргаанд буюу сумын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд, нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанд зарцуулдаг юм. Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө, мөнгө гаргаж, захиран зарцуулах эрх нь тухайн сумын Засаг даргад байгаа. Засаг дарга нь өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хууль ёсны дагуу мөнгийг захиран зарцуулах эрхтэй, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан мөнгийг хууль ёсны дагуу буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, хууль, журам зөрчиж хохирол учруулсан бол гаргасан мөнгийг буцаан төвлөрүүлж, тухайн сумынхаа ерөнхий орлогод төвлөрүүлэх ёстой юм.Тэгэхээр Ш******* сумын Засаг дарга Ф.С******* нь сумын амьжиргааны түвшин доогуур иргэд буюу зорилтод бүлгийн иргэдийг дэмжих нэрийдлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргаж, тэр мөнгөө нүүрс худалдан авсан боловч нүүрсийг иргэдэд худалдан борлуулаагүй, шаардлага хангаагүй нүүрсийг “А*******” ХХК-д худалдан борлуулж, нүүрсний мөнгө болох 1,400,000 төгрөгийг өөртөө авч, хохирол учруулсан байна. Засаг даргын нөөц хөрөнгөөс гарсан 3.000,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байгаа учир 3,000,000 төгрөгийг бүхэлд нь төлүүлж, Ш******* сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлэх нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Г мэдүүлэхдээ: “...Миний хувьд 1992-1996 оны хооронд Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Дулаанхаан тосгоны Засаг даргаар ажилласан ба дунд нь 10 гаруй жил У хотод амьдарч байгаад 2009 оноос хойш одоог хүртэл тус тосгоны захирагчаар ажиллаж байна. Нэг: Үндсэндээ бол Дулаанхаан тосгоны захирагчаар ажиллах хугацаандаа Ш******* сумын 4 Засаг даргын нүүр үзэж, хамтарч ажилласан юм. Гэтэл 2020 оны 12        дугаар сард Ш******* сумын Засаг даргаар Ф.С******* гэх залуу сонгогдсон ба Ф.С*******ын хийж байгаа ажил нь хуульд нийцэхгүй байгаа харагдаад байдаг юм. Хоёр: П.Б******* захиралтай “А*******” ХХК нь Ш******* сум болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг юм. Гэтэл сая 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажилтай явж байгаад “А*******” ХХК-ий захирал П.Б*******тай тааралдаж уулзсан юм. Гэтэл П.Б******* нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга Ф.С******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, Ф.С*******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна тэгэхээр нь С*******д торхыг нь өгч чадахгүй гэдгээ хэлсэн чинь ядаж 10,000,000 төгрөг өг гэж нэхсэн, мөн манай компани Дулаанхаан тосгонд 1, Ш******* суманд 1 нийт 2 ширхэг уурын зуух ажиллуулж байгаа, тэр 2 уурын зуухаа сайн ажиллуулах гээд засвар үйлчилгээ хийгээд нэлээд ажил хийчихсэн байсан юм, гэтэл Ш******* сумын Засаг дарга П.С******* нь манай компанийн уурын зуухыг иргэдийн хурлаар оруулж хэлэлцүүлээд манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм.Мөн П.Б******* надад ярихдаа “Ф.С******* нь 2021 оны 12 дугаар сарын эхээр Ш******* сумын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл Ф.С******* нь дээрх нүүрсийг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба Ф.С*******ын хууль бус үйлдлийн талаар болон түүний дарамт шахалтаас болж 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн асуудлаа хуулийн байгууллагад мэдээлмээр байна, хэнд яаж мэдээлэх бэ гэж ярьсан юм.

Ингээд би Б*******тай ярьж байгаад Ф.С*******ын хууль бус үйлдлийг шалгуулахаар болж танай байгууллагад бичгээр мэдээлсэн юм. П.Б******* өө Алтанбулаг суманд байгаа, танай байгууллагаа дуудвал өө ирж мэдүүлэг өгнө тэр үедээ Ф.С*******д мөнгө өгсөн талаарх баримтаа авч ирнэ гэж хэлсэн. П.Б******* нь П.С*******д 5,000,000 төгрөг өгөхдөө өөрийн “А*******” ХХК-ий данснаас Ф.С*******ын өгсөн өөр нэг эмэгтэй хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн.

Гурав: Миний хувьд Ф.С*******ыг одоогоос 10 гаруй жилийн өмнөөс мэднэ, Ф.С******* нь сумын орлогч дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга зэрэг албан тушаалыг богинохон хугацаанд хашиж ирсэн ба 2020 оны 12 дугаар сард Засаг даргаар томилогдсон юм. Ф.С******* нь Засаг дарга болохоосоо өмнө өөрийн гэсэн орон гэргүй, унах унаа тэрэггүй л хүн байсан юм. Гэтэл сая Засаг дарга болоод Ш******* сумын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувьдаа газар худалдаж авсан байсан. Тэгээд за яахав залуу хүн өөртөө газар авах нь байх л асуудал гэж бодож байтал тэр газар дээрээ өндөр үнэтэй цементэн хашаа барьж, сүүлийн үеийн цементэн шонгийн мод тавиулж, сив кавель нэртэй сайн чанарын цахилгааны утас татаж хашаандаа тог цахилгаан оруулсан байгаа юм. Төв цахилгааны шугамаас Ф.С*******ын хашаа руу тог татахад 2-3 шонгийн мод татсан байгаа, тэр цахилгааны шонгийн модоо Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх төрийн өмчит компаниас авч үнэгүй тавиулсан юм шиг байна лээ. Тэгэхээр би хардах эрхтэй учир Ф.С*******ыг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх төрийн өмчит компанид хууль бусаар газар олгож, түүнийхээ хариуд өөрийн эдлэн газар дээрээ тог татуулсан байх гэж хардаж байна.

Дөрөв. Мөн Ф.С******* нь сумын иргэдийн Хурлын дарга Б.Э хамтарч 2021 оны 09 дүгээр сард манай Дулаанхаан тосгоноос зөвшөөрөлгүйгээр 53 машин хайрга олборлож түүнийгээ Сэлэнгэ аймгийн Бетон зуурмагийн үйлдвэрт нийлүүлсэн байгаа, манай тосгоноос 53 машин хайрга олборлосон талаарх баримт нь тосгоны Байгаль хамгаалагч С.Г байгаа, энэ хайргатай холбоотой асуудлын өмнө нь танай байгууллагад өргөдөл өгсөн тул мөрдөгч, комиссар Э гэх хүн шалгаж байгаа тусдаа асуудал юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Э******* мэдүүлэхдээ: “...Одоо бол Ф.С******* бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өглөгийн асуудал байхгүй. С******* нь 2017-2018 оны хооронд Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаад Монголд ирсэн ба ирээд удаагүй байхдаа 2018 оны Хавар 4-5 сарын үед надаас 2010 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн тоёото приус 30 маркийн авто машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед Ф.С******* нь надад 8,000,000 төгрөгийг дансаар өгөөд, үлдэгдэл мөнгийг нь цувуулаад бага багаар өгсөөд байгаад 2019 оны сүүлээр надад 2,000,000 төгрөг өгснөөр бид хоёрын машины наймаатай холбоотой өглөг авлагын асуудал дууссан. Сая 2021 оны 09 дүгээр сард Ф.С******* нь надаас 2010 онд үйлдвэрлэж, 2021 онд Монголд орж ирсэн цагаан өнгийн тоёото приус 30 маркийн авто машиныг 25 сая төгрөгөөр худалдаж авсан ба машин авахаасаа өмнө 6,000,000 төгрөгийг 2 хувааж миний данс руу хийж байсан юм. Тэгээд 09 дүгээр сард машинаа хүлээж аваад үлдэгдэл мөнгө төгрөгөө манай  дүү Н.Эт өгсөн санагдаж байна. А******* гэх компанийн талаар есөө сонсож байгаагүй, тус компанийн захирал П.Б******* гэх хүнийг огттанихгүй юм байна. П.Б******* гэх хүнийг танихгүй учир энэ хүн бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө эд зүйлийг өглөг авлага байхгүй. Би өө машин зардаг учир фейсбүүк дээр авто машин зарах тухай зар мэдээллийг байнга оруулдаг юм. Миний санаж байгаагаар 2021 оны 03 дугаар сарын үед С*******ын эхнэр Алтка гэх эмэгтэй над руу утсаар яриад “приус 20 машин байгаа юу ямар үнээр зарж байгаа бэ, манай Баян-Өлгий аймгаас миний таньдаг нэг хүн ирж машин авна” гэж ярьсан юм. Ямар ч байсан Баян-Өлгий аймгийн иргэн надаас приус 20 маркийн машин худалдаж авна гээд машины урьдчилгаа мөнгийг /мөнгөн дүн санахгүй/ Ф.С*******ын эхнэр Алтка нь миний данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би урьдчилгаа аваад байж байтал хөл хорио тавьсантай холбоотойгоор Баян-Өлгий аймгаас ирэх хүн нь над дээр ирж машинаа авахгүй байсан юм. Тэгэхээр нь би Алткагаас машины урьдчилгаанд авсан мөнгөө буцаагаад 2 хуваагаад Алткагийн өөрийнхөн данс руу шилжүүлж байсан юм.

Алтка нь дээрх машины урьдчилгаа 4,800,000 төгрөгийг надаас буцааж авснаас хойш 14 хоногийн дараа Баян-Өлгий аймгаас 1 эрэгтэй хүн хүрч ирээд надаас номер дугааргүй, 2005 онд үйлдвэрлэж, 2021 онд Монгол орж ирсэн хөх өнгийн приус 20 маркийн машин худалдаж аваад машины төлбөрт надад 12,500,000 төгрөг өгөөд явж байсан юм. Ер нь бол манай төрсөн дүү Н Э нь өө Япон улсаас приус-20, 30 маркийн машиныг Монголд оруулж ирдэг ба оруулж ирсэн машиныг нь би зардаг юм. Өөр хэлбэр манай дүү Н.Э бид хоёр хамтарч авто машин худалдааны наймаа хийдэг юм.

Сүүлд 2021 оны 09 дүгээр сарын үед Ф.С******* нь манай дүү бид хоёроос 2010 онд үйлдвэрлэж, 2021 онд Монгол орж ирсэн, цагаан өнгийн G загварын приус 20 маркийн авто машиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ф.С******* нь дээрх машиныг худалдаж авахаасаа өмнө 2020 оны сүүл 2021 оны эхээр надтай утсаар яриад “Найз нь өмнө нь 2018 онд чамаас худалдаж авсан приус 30 машинаа зараад оныг нь сайжруулаад дахиад приус 30 машин авъя, өмнөх машин хөдөө гадаа явсаар байгаад жаахан муудаад байна” гэж ярьж байсан юм. Улмаар 2021 оны 05 дугаар сард надаас машин авна гээд ярьж байгаад машины урьдчилгаа болгож дээрх 5,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна. П.Б*******, Ц.С гэх хүмүүсийг бол би танихгүй, ямар ч байсан Ф.С******* нь машин захиалж, урьдчилгаа мөнгө надад өгсөн ба 2021 оны 09 дүгээр сарын дунд үед надаас машинаа хүлээж авсан юм. Ф.С******* нь машиныхаа үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөхдөө надад биш манай дүү Э-д өгсөн байх.

Би С*******д машин зарахдаа дандаа гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй машин зарж байсан юм. 2018 онд зарсан приус 30 болон 2021 оны 09 сард зарсан приус 30 маркийн машиныг зарах үед би өөрийн биеэр Ф.С*******той хамт Авто тээврийн үндэсний төвийн 22-н товчоо дахь салбар дээр очиж нэр шилжүүлж өгч байсан юм. Тэгэхээр ямар нэгэн гэрээ байгуулах шаардлага байхгүй, гаалийн бичигтэй машиныг шууд Ф.С*******д шилжүүлж өгсөн гэсэн юм. Сүүлд 2021 оны 05 дугаар сарын сүүлээр приус 20 маркийн хөх өнгийн машиныг зарах үед Баян-Өлгий аймгаас 25 орчим настай, танихгүй Казак эрэгтэй хүн ирж надтай уулзаад надад 12,500,000 төгрөгийг өгөөд машинаа аваад явсан юм. Тэр үед мөн л би өөрийн биеэр авто тээвэр дээр очиж нэр шилжүүлж өгсөн тул гэрээ хэлцэл гэх зүйл байхгүй. Надад машин зарсан гэх гэрээ хэлцэл байхгүй, Ф.С******* нь сүүлд 2021 оны 09 дүгээр сард надаас авсан приус 30 маркийн машинаа одоо өө унаж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.А мэдүүлэхдээ: “...Сумын Засаг дарга Ф.С*******ын 2021 оны 11 сарын 17 өдрийн А/146 тоот захирамжаар “Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгоход зарцуулах 3,000,000 төгрөгийг сумын орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, хөрөнгө мөнгө гаргаж шилжүүлэхийг нягтлан бодогч Э.А надад даалгасан юм.

Ямар ч байсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Э нь иргэн М.О 44 тонн нүүрс худалдан авахаар шууд гэрээ байгуулсан байсан /гэрээний огноо дугаар санахгүй/ юм. Үүний дагуу иргэн М.Орхонсэлэнгэ нь мөнгө хүсэх тухай өргөдлийг манай сумын Тамгын газарт ирүүлсэн ба үүний дагуу би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийн нөөц хөрөнгийн 1 дугаартай төрийн сангийн данснаас иргэн М.О эзэмшлийн 5 дугаартай Хаан банкны данс руу 2,700,000 төгрөг шилжүүлж, 300,000 төгрөгийг нь татварт бодож суутгаж авсан юм. Ямар ч байсан мөнгө шилжүүлсний дараагаар иргэн М.Орхонсэлэнгэ нь шар өнгийн том хова маркийн машинаар манай сумын Засаг даргын тамгын газрын хашаанд нүүрс авч ирж буулгасан, би нүүрсийг хүлээж аваагүй болохоор яг хэзээ буулгасан, хэн хүлээж авсан талаар нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх нүүрсийг зориулалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зараагүй, манай сумын дансанд нүүрний мөнгө гэж нэг ч төгрөг орж ирээгүй. Сүүлд А******* компанид нүүрсээ зарсан байсан, яг яагаад А******* компанид нүүрсээ зарсан талаар би мэдэхгүй байна. Энэ асуудлыг Тамгын газрын дарга Д.Э л мэдэж байгаа. Засаг дарга Ф.С******* нь А******* компаниас ямар нэгэн мөнгө авсан эсэх талаар надад мэдэх зүйл алга. Манай сумын Тамгын газрын дансанд бэлнээр нүүрстэй холбоотой ямар нэгэн орлого ороогүй. Уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс зарсан бол холбогдох тайлан  мэдээ нь над дээр орж ирэх ёстой. Өнөөдрийг хүртэл ямар нэг тайлан мэдээ орж ирээгүй, нүүрс зарсан гэх ямар нэгэн баримт ирээгүй...”

“...Манай сумын тамгын газрын санхүүгийн анхан шатны баримтыг Сэлэнгэ аймгийн Төрийн аудитын газраас авсан байсан учраас өмнө мэдүүлэг өгөхдөө учир дутагдалтай мэдүүлэг өгсөн байгаа. Холбогдох баримт материалаа үзэж судлахад 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг даргын зөвлөл хуралдаж уг хурлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох, ингэхдээ Орон нутгийн нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг гаргах тухай” шийдвэр гаргасан байна. Үүний дагуу сумын Засаг дарга Ф.С******* нь 2021 оны 11 сарын 17-ны өдрийн А/146 тоот “Хөрөнгө гаргах тухай” захирамж гаргаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс олгоход зарцуулагдах 3,000,000 төгрөгийг Орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг надад даалгасан байна.Үүний дараагаар тамгын газрын дарга Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдс 23-ны өдрийн хооронд нүүрс худалдан авах талаарх гэрээг иргэн М.О байгуулсан байна. М.Орхонсэлэнгэ нь орон нутгийн тээвэр хийдэг иргэн учир тэр утгаараа л түүнтэй шууд гэрээ байгуулсан байна.Ямар ч байсан М.Орхонсэлэнгэ нь 2021 оны 11 сарын 19-ний шөнө 44 тонн 1 даацтай машинаар 1 удаа ачилт хийж, нүүрсийг Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан байна. Нүүрс буулгах үед ямар нэгэн актаар хүлээж аваагүй ба сумын Тамгын газрын жижүүр Т.Ц хүлээн авч, жижүүрийн дэвтэртээ бүртгэсэн байсан. Иргэн М.Орхонсэлэнгэ нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр бэлэн мөнгө хүсэх өргөдөл гаргаж, Тамгын газрын дарга Д.Эгаар цохолт хийлгэж над дээр ирсэн ба үүний дагуу би 2021 оны 11 сарын 18-ны өдөр сумын тамгын газрын Орон нутгийн нөөц хөрөнгийн бараа үйлчилгээний бусад зардлын 1 дугаартай данснаас М.О эзэмшлийн 5 тоот данс руу 2,700,000 төгрөгийг шилжүүлж, 300,000 төгрөгийг нь татварт суулгаж, орон нутгийн орлогын 100131200912 тоот дансанд төвлөрүүлсэн байна.Үүний дараагаар 2021 оны 11 сарын 23-ны шөнө А******* ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн Хова маркийн /улсын дугаар мэдэхгүй/ машин ирж тамгын газрын хашаанд байсан нүүрснээс 20-23 тонн нүүрсийг ачиж авсан байна. А******* ХХК-нд нүүрс ачуулахад бас ямар нэгэн баримт үйлдээгүй, тамгын газрын жижүүр л харж байгаад ачаад явуулсан юм байна лээ.А******* ХХК-нд яагаад нүүрс ачуулах болсон талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй ба А******* ХХК-иас нүүрсний мөнгө гэж ямар нэгэн мөнгийг манай сумын тамгын газарт дансаар болон бэлнээр тушаагаагүй юм.Иргэн М.О худалдаж авсан нүүрсийг өндөр настай иргэн, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эмзэг бүлгийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдаж борлуулж, орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2,700,000 төгрөгийг буцаан төвлөрүүлэх ёстой ба чанаргүй нүүрс худалдан авснаас болж нүүрсийг иргэдэд худалдан борлуулж чадаагүй, үүнээс болж Орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргасан 2,700,000 төгрөгийг буцаан төвлөрүүлээгүй байна. Иргэн М.О худалдан авсан нүүрсний үлдэгдэл 20 гаруй тонн нүүрс одоо манай сумын тамгын газрын хашаанд байгаа, уг уг нүүрсийг түлж хэрэглэх арга байхгүй, нунтаг, улаан шороо ихтэй байгаа учир иргэн М.О байгуулсан гэрээг цуцалж, түүнд нүүрсийг нь буцаан өгөөд мөнгөө авах байх гэж бодож байна. Уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс зарсан бол холбогдох тайлан мэдээ болон нүүрс худалдан борлуулсан мөнгө нь надаар дамжин сумын Тамгын газрын Орон нутгийн нөөц хөрөнгийн дансанд төвлөрөх ёстой. Багийн Засаг дарга нар зохион байгуулаад 1 айлд нүүрс зарсан боловч уг айл нь нүүрсний чанар муу байна гээд худалдаж авахгүйгээр нүүрсээ буцаасан юм байна лээ. Ямар ч байсан дээрх нүүрсний борлуулалттай холбоотой ямар нэгэн мөнгө орж ирээгүй. А******* ХХК-нд ямар учиртай нүүрс өгсөн асуудлыг дарга нар л мэдэх байх, надад мэдэх зүйл алга. Надад тэр талаар хэлээгүй. Хэрэв А******* ХХК-нд муу нүүрс өгөөд оронд нь сайн нүүрс авахаар байсан юм бол Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдсэн байх ёстой шүү дээ. Энэ асуудлыг дарга нар л мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Э мэдүүлэхдээ: “...2021 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисст “Хөгжлийн бэрхшээлтэй буюу зорилтод бүлгийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах тухай чиглэл ирүүлсэн юм. Энэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын дунд үед сумын Засаг даргын зөвлөл хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын талаар ярьж, Зэлтэрийн нүүрсний уурхайгаас хямд үнээр нүүрс худалдан авах тухай асуудал яригдсан юм. Ямар ч байсан зах зээлээс хямд үнээр нүүрс авч, сумын иргэдэд худалдан борлуулах боломж яригдаж байсан учир Засаг даргын зөвлөлийн хуралд оролцсон бүх гишүүд дэмжиж орон нутгийн нөөц хөрөнгөөс 3 сая төгрөг гаргахаар болсон юм. Үүний дагуу Засаг даргын захирамж гарч, орон нутгийн нөөц хөрөнгөөс 3 сая  төгрөг гаргасан юм. Дээрх хурлын дараа 1 өдрийн дараа Засаг дарга Ф.С******* нь намайг өндөө дуудсан ба намайг Засаг дарга С*******ын өнд явж ороход Т.М гэх залуу сууж байсан. Тэгээд Засаг дарга С******* надад хандаж “Энэ М гэх залуугаас нүүрс худалдан авах гэрээ байгуулаарай, энэ хүнээс нүүрс авна” гэж хэлсэн юм. Ингээд М гэх иргэнтэй гэрээ байгуулахаар болоод түүнийг бичиг баримтаа аваад ирээрэй гээд явуулсан юм. Гэтэл нөгөө М гэх хүн нь бичиг баримтаа авч ирээгүй, сумын тамгын газар дээр ирж надтай уулзаад “Миний машин эвдэрсэн, нүүрс авч ирэх боломжгүй боллоо” гэж хэлсэн юм. Энэ үед би Мг яагаад нүүрс нийлүүлэх боломжгүй болчхов одоо сумын иргэд нүүрс авна гээд хүлээж байгаа, яаралтай нүүрс авах хэрэгтэй байна гэж хэлэхэд М нь надад өөр нэг хүн олж өгнө гэж хэлээд явсан ба М.Орхонсэлэнгэ гэх хүний бичиг баримт авч ирээд гэрээ байгуулсан, миний хувьд Орхонсэлэнгэ гэх хүнтэй биечлэн уулзаагүй, ямар ч байсан манай сумын Төрийн сангийн мэргэжилтэн Раднаа гэх хүн О бичиг баримт бүрдүүлсэн гэхээр нь би гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Ингээд М.Орхонсэлэнгэ нь 2021 оны 11 сарын 19 билүү 20-ны өдөр 1 том машинтай нүүрс авч ирж манай тамгын газрын хашаанд буулгасан, гэхдээ яг хэдэн тонн нүүрс буулгасан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүрсээ аваад иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах гэтэл нүүрсний чанар муу байна гээд иргэд аваагүй, гэхдээ зарим нэг айл өрхүүд нүүрс авчхаад асахгүй байна гээд буцаагаад Тамгын газарт авчирч өгчихсөн юм байна лээ. Гэтэл ганц хоёр хоногийн дараа Засаг дарга С******* надтай уулзаад “Тамгын газрын хашаанд байгаа нүүрсний талыг нь А******* компанид өгөөд оронд нь айл өрхүүд түлж болох сайн чанарын нүүрс авахаар боллоо, А******* ХХК-ийн захирал Б*******тай яриад тохирсон байгаа” гэж хэлсэн юм. Ингээд удаагүй байтал 2021 оны 11 сарын 25 билүү 26-ны өдрийн үед /өдөр нарийн санахгүй/ А******* ХХК-ий цагаан өнгийн Хова машин ирээд манай Тамгын газрын хашаанд байсан нүүрсийг ачаад явсан байсан, нүүрс ачих үед би өө байгаагүй учир нүдээр хараагүй. Хэрэв ажлын өдр нүүрс ачсан бол би өө гараад л харна, бодвол амралтын өдөр л нүүрс ачсан байх. Түүнээс хойш А******* ХХК нь авсан нүүрснийхээ оронд сайн чанарын нүүрс авч ирээгүй ба нүүрсний орлого гэх мөнгө тамгын газарт төвлөгүй байгаа. А******* ХХК-нд 1 машин нүүрс ачуулаад түүнээс үлдсэн нүүрс нь одоо хүртэл манай сумын тамгын газрын хашаанд байгаа. Харин Засаг дарга С******* нь А******* ХХК-аас 1400,000 төгрөг авсан гэх асуудлын талаар надад мэдэх зүйл алга. Нүүрс хүлээн авсан акт үйлдээгүй. Иргэн М.Орхонсэлэнгэ нь уурхайгаас нүүрс ачихдаа тонн жингээ бичүүлсэн /фүүлсэн/ баримтаа авч ирж өгөх ёстой боловч одоо хүртэл өгөөгүй юм байна лээ. Тамгын газраас бол 3,000,000 төгрөг л гаргасан, миний тооцоогоор 40 тонн орчим нүүрс ирсэн байх ёстой, анх нүүрс авах асуудал яригдаж байхад 1 тонн нүүрсийг иргэдэд өгөхдөө 70,000-80,000 төгрөгөөр өгөх асуудал яригдаж байсан санагдаж байна. Би нүүрс мэдэхгүй учир нүүрсний чанар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан иргэд бол тэр нүүрсийг асахгүй байна, муу байна гээд худалдаж аваагүй, ганц нэг айлууд авчхаад буцаагаад байсан юм. Би ойлгохдоо тэр нүүрсийг том уурын зууханд л тохирсон нүүрс юм байх гэж бодож байсан...”

“...Уг нь бол тухайн үед сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын иргэдэд хөнгөлөлттэй, зах зээлийн үнээс хямд нүүрс зарж борлуулах зорилгоор л 40 билүү 44 тонн нүүрс худалдаж авч сумын тамгын газрын хашаанд буулгаж авсан байсан юм. Тэгээд тэр нүүрсийг авч ирээд иргэдэд зарах гэтэл иргэд нүүрсний чанар муу байна гээд авахгүй, авсан ганц нэг иргэд нь буцааж тамгын газарт өгөөд байсан юм. Гэтэл сумын Засаг дарга Ф.С******* нь тэр нүүрсийг уурын зууханд түлж болох юм байна, А******* ХХК нь нүүрсийг авахаар боллоо гэж ярьж байсан юм. Гэтэл намайг байхгүй үед А******* ХХК-ийн машин ирж манай сумын тамгын газрын хашаанд байсан нүүрсээс 1 машин нүүрс ачиж авсан байсан, гэхдээ А******* ХХК-иас манай сумын тамгын газарт ямар нэгэн мөнгө орж ирээгүй, үлдэгдэл нүүрс нь одоо хүртэл манай сумын тамгын газрын хашаанд хаяж ч болохгүй, авч ч болохгүй байдалтай байж байгаа. А******* ХХК нь сумын тамгын газар, Соёлын төв, Цэцэрлэг, Сургууль, Эмнэлэг зэрэг 5 байгууллагын халаалтыг хариуцаж ажилладаг юм. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу бол хангагч тал болон хэрэглэгч тал нь заавал гэрээ байгуулах ёстой, сумын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг зэрэг төсвийн байгууллагууд чинь бүгд тус тусдаа төсөвтэй байдаг учир бүгд тус тусдаа дулаан хангагч компанитайгаа гэрээ байгуулах ёстой юм.

Миний хувьд Ш******* сумын Тамгын газрын дарга учир хэрэглэгч тал буюу сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж А******* ХХК-тай гэрээ байгуулж байсан, 2020 оноос өмнө нь гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй байна, Ш******* сумын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Өсөхжаргалаас өмнөх гэрээг нь авах гэтэл 2015 онд Баярбаатар дарга өмнө нь нэгдсэн журмаар бүх төсөвт байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан байсан учраас хуучин гэрээ байхгүй гэж ярьж байсан. Тэгэхээр Баярбаатар дарга 2015 онд А******* ХХК-тай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа бүх төсөвт байгууллагыг төлөөлж гэрээгээ байгуулсан юм байна. Манай сумын Тамгын газрын дарга М.Г гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А******* ХХК-тай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан, миний бие сүүлд 2021 оны 09 сарын 25-ны өдс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хамтарч ажиллахаар гэрээний сунгалт хийсэн юм. Миний хувьд сумын Тамгын газрын дарга учраас хэрэглэгч талыг төлөөлж А******* ХХК-тай гэрээ байгуулсан юм, харин сумын Засаг дарга хэрэглэгч тал буюу манай сумын тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй, тамгын газрыг би л төлөөлөх эрхтэй шүү дээ. 2015 оноос хойш ямар нэгэн гэрээ байгуулж байсан асуудлыг би мэдэхгүй байна, харин 2020 оны 09 сарын 25-ны өдөр хэрэглэгч талаас манай сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Г гэх хүн А******* ХХК-тай гэрээ байгуулсан байсан, би сүүлд 2021 оны 09 сарын 25-ны өдөр гэрээний хугацааг сунгалт хийсэн байгаа. Хэрэглэгч талыг төр төсвийн байгууллагын удирдлагууд л төлөөлөх эрхтэй шүү дээ. Магадгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гээд байгууллагууд тус тусдаа дулааны эрчим хүчээр хангагч А******* ХХК-тай гэрээ байгуулаагүй бол сумын Засаг дарга бүх байгууллагыг төлөөлж гэрээ байгуулж болох л байх, гэхдээ энэ нь хуулиар зохицуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Манай сумын хэрэглэгч талаас А******* ХХК-ийг солих санал гаргасан учраас А******* ХХК-ий гэрээг цуцалж, Эл Си Би ХХК-тай шинээр гэрээ байгуулж ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 3-р хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.С мэдүүлэхдээ: “...Би Хаан банканд 5 дугаарын данс эзэмшдэг. Би Н Э******* гэж хүнийг танихгүй. Тухайн үед манай нөхөр П.Б*******ы Алтан билэг ХХК-ийн дансанд бэлэн мөнгө байхгүй байсан учир нөхөр П.Б******* надад дээрх хүний данс руу 5.000.000 нүүрс гэсэн утгатайгаар шилжүүлчих гэж хэлэхээр нь би уг данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Нөхөр П.Б******* надаас авсан 5,000,000 төгрөгөө 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буцааж компанийн данснаасаа шилжүүлж өгсөн. Ямар учиртай мөнгө шилжүүлүүлсэн талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр П.Б******* компанийн дансанд мөнгө байхгүй байна шилжүүл гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Ямар учиртай хэний данс руу мөнгө шилжүүлүүлж байгааг би асуугаагүй нөхрийнхөө хэлснээр шилжүүлсэн. Миний Хаан банкны дансыг надаас өөр ашигладаг хүн байхгүй. Манай нөхрийн А******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Ш******* сум болон Дулаанхаан тосгоны халаалтыг хариуцан уурын зуух ажиллуулдаг компани юм. Би компанийн үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би охин Б*******ы Саруулын Голомт банк дахь хадгаламж барьцаалсан зээл 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг булгийн 64 айлын орон сууцанд 2 орон сууцны түрээсийн төлбөр болох 3,800,000 төгрөг орж ирсэн байсан юм. ингээд би өөрийн дансанд байсан 9,000,000 төгрөгөөс нөхөр П.Б*******ы хэлсэн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би нөхрийнхөө ажилд оролцдоггүй болохоор мэдэхгүй байна. Нөхөр П.Б******* Ш******* сумын Засаг дарга Ф.С*******ыг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн байранд амьдардаг юм байна байшин барих гээд байгаа торх хэрэгтэй байна гэж яриад байна гэж нэг хэлж байсан. Би анзаарч тодруулж асуугаагүй. Би энэ талаар мэдэхгүй, нөхөр П.Б******* ямар мөнгө хэзээ хэнд өгсөн талаар мэдэхгүй байна. Энэ талаар одоо л сонсож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Ц мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 09 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 09 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 14 цагийн үед цагаан өнгийн хово машин ирээд тамгын газрын хашаанд байсан нүүрснээс ачиж авсан. Би харж байгаад хово машины тэвшийг дүүртэл ачуулаад явуулсан. Хаашаа ачиж байгаа гэж асуухад Уурын зуух руу ачиж байна гэж хэлж байсан. Намайг ажил дээр байж байхад /хэн хэлснийг нь санахгүй байна/ хашаагаа онгойлго нүүрс ачих машин ирчихсэн байна гэж хэлээд намайг гаргасан. Би гарч очоод харж байгаад нүүрсийг нь ачуулж явуулаад байгууллагын хашааг хаасан. Тамгын газрын ковшийг Хишигээ гэж залуугаар бариулаад тэр цагаан өнгийн хово машинд нүүрс ачуулсан. 20 тн байх гэж бодож байна. Хово машины тэвш дүүрэн нүүрс авч явсан. Би энэ талаар мэдэх зүйл байхгүй. Дарга нар мэдэж байгаа байх. Уг нь иргэдэд өгөх нүүрс гээд иргэд аваад шатахгүй байна гээд буцааж авч ирж өгөөд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.О мэдүүлэхдээ: “...Он сарыг нь санахгүй байна 2021 оны 11 дүгээр сарын эхээр Ш******* сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс Зэлтэрийн нүүрсний уурхайгаас нүүрс авч Ш******* сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд 1 машин нүүрс, сумын газрын даамал Ж хашаанд 1 машин нүүрс буулгасан. Энэ нүүрсийг зорилтод бүлгийн өрхүүдэд дэмжлэг болгон өгөхөөр мөн хямдралтай үнээр иргэдэд худалдаалах зорилготойгоор авсан нүүрс юм. Гэтэл уг нүүрс нь шороо ихтэй, нунтаг болохоор иргэд голсон юм. Худалдаж авсан иргэд буцаагаад авч ирж өгсөн. Уг нь ' тн нүүрсийг 80,000 төгрөгөөр зарж байсан юм. Тэгээд нүүрсээ буцааж тамгын -азрын хашаанд буулгасны дараа би өөрийн дансанд иргэдээс шилжүүлсэн -үүрсний мөнгийг нь буцаагаад иргэдэд нь шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны 5 дугаартай дансаар иргэдэд нүүрс зарсан мөнгө авч байсан. Мөн бэлнээр авч байсан. Нүүрс худалдаж авсан бүх хүмүүс буцаагаад нүүрсээ өгсөн ~эгээд би нүүрсний мөнгийг нь буцаагаад өгсөн байгаа.

2021 оны 11 дүгээр сарын сүүлээр он сарыг нь санахгүй байна Засаг дарга Ф.С******* над руу утсаар залгаж А******* ХХК нүүрс авах гэж байгаа зэргийг харж байгаад ковшоороо ачуулаад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгээд А******* ХХК нь өөрсдөө машинтайгаа ирээд нүүрс ачаад аваад явсан. Нүүрсийг тамгын газрын ковшоор ачиж өгсөн байх. “А*******” ХХК-д дээрх нүүрсийг зарсан эсэхийг дарга нар мэдэж байгаа байх. Надад Засаг дарга Ф.С******* А******* ХХК нүүрс авна өгөөрэй гэж хэлсэн. Өөр зүйл би мэдэхгүй. А******* ХХК том машинаар нүүрс авсан. Яг хэдэн тн нүүрс авсныг мэдэхгүй байна. Нүүрс ачиж авах үед нь жижүүр хяналт тавьсан байх. Хэн гэж жижүүр ажиллаж байсныг санахгүй байна. Жижүүрийн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэсэн байж магадгүй. Би “А*******” ХХК-ийн захирал П.Б*******тай утсаар залгаж ярьсан. Ярихдаа “Засаг дарга Ф.С******* танай компанийг нүүрс авна гэж хэлсэн нүүрсээ ирж аваарай” гэж хэлэхэд П.Б******* “Аан тийм тийм манай машин Сэлэнгэд байгаа Сэлэнгээс машинаа явуулъя” гэж хэлээд машин нь ирээд нүүрс ачиж авсан. Манай ковш хүйтэнд асахгүй нэлээн хүлээлгэж байгаад ассан. Тэгээд нүүрсийг нь ачиж өгөөд явуулсан.

Намайг “А*******” ХХК-ийн захирал П.Б*******тай утсаар ярьж нүүрсээ аваарай гэхэд мэдэж байсан юм шиг “аан тийм тийм за за” гээд машинаа явуулсан. “А*******” ХХК-д нүүрс зарсан юм уу нүүрсээ солихоор өгч явуулсан юм уу би мэдэхгүй Засаг дарга мэдэж байгаа байх.

“...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэлтэрийн нүүрсний уурхайгаас хово машинаар 2 удаа нүүрс ачиж буулгасан. Яг хэдэн тн нүүрс гэдгийг нь би мэдэхгүй байна. 1 хово машин нүүрс хэдэн тн байдгийг би мэдэхгүй байна. 1 хово машин нүүрс нь газрын даамал Ж хашаанд буулгасан, нөгөө хово машин нүүрсийг сумын тамгын газрын журмын хашаанд буулгасан юм. Нүүрс : эдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг би мэдэхгүй байна. Би зөвлөлийн гишүүн юм. Зөвлөлийн хурлаар Засаг дарга Ф.С*******, хууль эрх зүйн мэргэжилтэн Х.Нарантуяа, халамжийн байцаагч С.Энхчимэг, 2 дугаар сагийн Засаг дарга Г.О, Засаг даргын тамгын газрын дарга Д.Э, миний бие уг хуралд оролцсон юм. Уг хурлаар “Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая төгрөгөөр нүүрс худалдаж аваад зорилтод бүлгийн иргэдэд хямдралтай үнээр, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэ төлбөргүй нүүрс олгоё гэж шийдвэрлэсэн юм. Би яг хэдэн төгрөгөөр хаанаас хэдэн тн нүүрс худалдаж авсныг мэдээгүй. Зэлтэрийн нүүрсний уурхайгаас ирсэн гэж сонссон. Зорилтод бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нүүрс өгөхдөө шуудайтай нүүрс өгөхөөр шуудайлах ажлыг хийхийн тулд газрын даамал Ж хашаанд буулгасан юм. Нүүрс ирэхээс өмнө иргэдэд мэдээлэл тараасан байсан учир 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдс миний Хаан банкны 5 дугаартай дансанд иргэдээс нүүрс худалдаж авах мөнгө шилжиж орж ирсэн байна. Би дансны хуулга болон тэмдэглэл тайлангаасаа харж байгаад мэдүүлэг өгье. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Баас 2 тн нүүрсний 160.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Б 5686070083 дугаартай дансанд 60,000 төгрөгийг шилжүүлсэн. 100,000 төгрөгийг бэлнээр буцаан хүлээлгэж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ё.Д /9/-аас 1,5 тн нүүрсний 120,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Ё.Дын 5 дугаартай дансанд 120.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс гэсэн утгатай иргэн Ц.Гантөмөс 2 тн нүүрсний төлбөр миний Хаан банкны дансаар 40,000 төгрөг, бэлнээр 120,000 төгрөг өгсөн юм. Үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Гийн Хаан банкны 5 дугаартай дансанд нүүрс буцаалт гэсэн утгатайгаар 160,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн О /99844595/ гэж хүнээс 2 тн нүүрсний 160,000 төгрөгийг 5686023351 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн И.А гэж хүнээс 2 тн нүүрсний 160,000 төгрөгийг 5686126288 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021      оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Нарантуяа гэж хүнээс 5 шуудай нүүрсний 25,000 төгрөгийг 1 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2021      оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Нарантуяа гэж хүнээс 5 шуудай нүүрсний 25,000 төгрөгийг 5680034776 дугаартай данснаас миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би дээрх 4 иргэнээс нүүрсний мөнгө гэж шилжүүлсэн төлбөрийг өөрийн Төрийн банкны 1 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр гаргаж аваад хүн тус бүрд нь буцаан бэлнээр олгосон. Х.Нарантуяа, Б.Нарантуяа нарын 10 шуудай нүүрсийг газрын даамал Ж хашаанаас өгч явуулсан боловч шаардлага хангахгүй, асахгүй түлж болохгүй байна гээд буцаагаад Ж хашаанд нь 10 шуудай нүүрсээ буулгаж өгсөн. Б, Ё.Д, Ц.Г, О, И.А нарын тн- оор нь авсан нүүрсийг сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд байх нүүрснээс өгч явуулсан боловч шаардлага хангахгүй, асахгүй нүүрс байна гээд буцаагаад сумын тамгын газрын журмын хашаанд тн ёсоор нь буулгасан. Засаг даргын зөвлөлийн хурлаар 1 тн нүүрсийг 80,000 төгрөгөөр, нэг шуудай нүүрсийг 5000 төгрөгөөр бодож иргэдэд зарж борлуулъя хямдралтай үнэ гэж тохирсон. Тухайн үед зах зээлийн үнэ 1 тн нүүрс 130,000-150,000 төгрөгийн үнэтэй байсан. 1 шуудай нүүрс нь 7000-8000 төгрөгийн ханштай байсан. Нүүрсээ уурхайгаасаа хэдэн төгрөгөөр авсныг нь би мэдэхгүй байна. Хурал дээр яригдаагүй. “А*******” ХХК өөрийн хово машинаараа нүүрс ачиж авсан. Хэдэн тн нүүрс авсныг мэдэхгүй байна. би ямар хэмжээтэй нүүрс авсныг мэдэхгүй байна. А******* ХХК-д нүүрс зарсан эсэхийг мэдэхгүй байна. А******* ХХК-аас нүүрс худалдаж авсан мөнгө гэж надад мөнгө өгөөгүй, миний дансанд мөнгө ороогүй. Зэлтэрийн уурхайгаар хэдэн тн нүүрс ирснийг би мэдэхгүй байна. 40 тн, 44 тн байсныг би мэдэхгүй байна. Пүүлсэн баримт надад ирээгүй. Одоо хэдэн тн нүүрс үлдсэн гэдгийг би мэдэхгүй байна. одоо Тамгын газрын журмын хашаанд болон газрын даамал Ж хашаанд нүүрс байгаа. яг хэдэн тн нүүрс үлдсэн гэдгийг би мэдэхгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн захиргааны байгууллагууд А******* ХХК-тэй хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ хурлаар “А*******” ХХК-ийн халаалтын талаар хэлэлцүүлэг болоход “А*******” ХХК-ийн халаалт муу байна гэж яригдсан. “А*******” ХХК-ийн хашаанд нь очиж үзсэн. Манай тамгын газрын хашаанаас авсан нүүрсээ А******* ХХК түлээгүй, хашаанд нь байна лээ. Тэгэхээр манай тамгын газраас авсан нүүрснээс болж халаалтад нөлөөлөөгүй байх гэж би бодож байна. Ноцтой юм гэж бодсонгүй. Өөрийн дансаар нүүрс борлуулсан мөнгийг цуглуулж аваад байгууллагын төрийн сангийн дансанд хийх байсан боловч иргэд худалдаж авсан нүүрсээ буцааж өгөөд мөнгөө буцааж авсан. А******* ХХК-аас надад нүүрс худалдаж авсны төлбөр гэж мөнгө өгөөгүй. Би аваагүй. Байгууллагын дансанд тушаасан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77, 79-82 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.А мэдүүлэхдээ: “...Н.Э*******ийг танина. Э******* нь С /С*******/-ын багын найз нь байгаа юм. Ер нь бол Э*******, С******* хоёр 10 жилийн нэг ангийн найзууд ба хааяа уулзаж, утсаар ярьцгаадаг юм. Би 2021 оны 02 сараас 04 сарын хооронд Баян-Өлгий аймгийн иргэдийн дун! фэйсбүүкээр лайв хийж, авто машины азтан шалгаруулах сугалаа явуулсан юм Үндсэндээ бол Баян-Өлгий аймгийн иргэдийн дунд приус-20 маркийн машины азта- шалгаруулсан ба 1 сугалааг 50,000 төгрөгөөр борлуулсан, тэгээд 13 сая төгрөг цуглуулж, нийт сугалаа авсан иргэдийн нэрсээс 1 иргэний нэрийг санаанд байдлаар сонгож шалгаруулаад уг иргэнд приус-20 маркийн машин өгсөн юм. Ф.С*******ын найз Э******* нь авто машины наймаа хийдэг учир би тухайн үед өө Н.Э*******тэй холбоо барьж, Ш******* суманд ирсэн байх үед нь уулзаж байгаа^ түүнээс цэнхэр өнгийн приус-20 маркийн үйлдвэрлэгдсэн, импортлогдсон он мэдэхгүй, машиныг 12,500,000 билүү 12,800,000 төгрөгөөр худалдан авч, сугалааныхаа азтанд өгч байсан юм.

Намайг дээрх авто машины сугалаа явуулж байх үед иргэдээс сугалаанд оролцож миний 5 дугаартай данс руу мөнгөө шилжүүлдэг байсан юм. Би Н.Э*******гээс машин авахаар ярьсан байсан учир иргэдээс миний данс руу мөн орж ирсэн үед нь бага багаар цуглуулж байгаад машиныхаа төлбөрт бодож Э*******гийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан юм. Тухайн үед Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоож, Баян-Өлгий аймгаас сугалааны азтанаар шалгарсан М гэх залуу У хотод ирж машинаа авч чадахгүй байсан юм. Үүнээс болж Э******* нь надаас авч байсан мөнгөө над руу буцаан шилжүүлж байсан юм. Ямар ч байсан сүүлд Баян-Өлгий аймгаас машины азтан болсон М гэх залуу У хотод ирээд Э*******тэй уулзаж машинаа хүлээж авсан ба тэр үед Э*******гийн данс руу буцаагаад мөнгийг шилжүүлж байсан юм. Э******* бид хоёрын хооронд дээрх авто машины л асуудал байгаа. Тухайн үед би Э*******гээс 500,000 төгрөг зээлж аваад буцаагаад өгсөн, мөн дээрх машины төлбөр болох 12,500,000 билүү 12,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгаа. Энэ машины мөнгө л Э******* бид хоёрын данс хооронд шилжсэн байгаа. Харин С******* нь ямар учиртай мөнгийг Э*******гийн дансаар дамжуулж авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2021 оны 04 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* сумаас гарч явахдаа С*******ын эзэмшлийн 1** С** Улсын дугаартай, дагаан өнгийн приус 30 маркийн авто машиныг нь унаж яваад Баян-Өлгий аймагт очоод тэр машиныг 15,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь сүлжээний бизнест оруулчихсан юм. Тэгээд би 2021 оны 06 дугаар сард би Турк Улс руу явж, Казакстан Улс руу бараа -зтсан ба энэ үед дээрх сүлжээнд оруулсан мөнгөө аваад бараа худалдан авахад зарцуулах бодолтой байсан юм. Гэтэл С******* нь намайг машин зарчихлаа энэ тэр "ээд хэрүүл хийгээд байхаар нь би машины төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сард Ф.С*******д бэлнээр өгсөн юм. Түүнээс хойш Ф.С******* нь дахиад нэг цагаан өнгийн приус-30 маркийн машин худалдаж авсан байсан, энэ машины төлбөр тооцооны талаар би мэдэхгүй байна.

Ямар ч байсан иргэн Ц.С нь Н.Э*******гийн данс руу шилжүүлсэн гэх 5.000.000 төгрөг надад огт хамаагүй, энэ мөнгө миний дээрх авто машины сугалаанд ч гэсэн огт хамаагүй юм байна. Энэ 5 сая төгрөгийн талаар надад мэдэх зүйл алга.  Дээрх 1** С** дугаартай приус 30 маркийн машиныг С******* зараагүй ээ, би 2021 оны 04 сарын 19-ний өдөр унаж яваад Баян-Өлгий аймагт очоод 2021 оны 06 сарын эхээр өөрийн найз Назем гэх эмэгтэйд 15,000,000 төгрөгөөр зарсан юм. Найз нь надтай хамт Олон Улсын Эрүүл мэндийн сүлжээний бизнес хийдэг учир 2,800,000 төгрөгийг надад дансаар өгч, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгч байсан юм. Тэр мөнгийг нь би Олон Улсын эрүү мэндийн сүлжээний бизнест оруулчихсан юм. Машины нэр шилжүүлэх үед Ф.С******* нь өөрийн гараар итгэмжлэл бичиж, нотариатаар батлуулаад над руу явуулсан. Тэгээд би тэр итгэмжлэлийнхэн дагуу машины нэр шилжүүлсэн ба би өө Сэлэнгэ аймгийн Ш******* суманд оршин суух хаягтай байсан учир машиныг Баян-Өлгий аймагт оршин суух өөрийн ээж Гавкар гэх хүний нэр дээр шилжүүлж байгаад өөрийн найз Назем рүү дамжуулан шилжүүлж өгсөн юм. Надтай амьдарч байх үед буюу 2016-2019 оны хооронд С******* бид хоёр хамт Солонгос Улс руу явж ажил хийж байсан юм. Ш******* сумын Засаг дарга болсноосоо хойш өөр ажил хийгээгүй, зуны улиралд ногоо тарьдаг, мөн Зөгийн аж ахуйтай учир тэрнийхэн мөнгө төгрөг орлого хэлбэрээр ордог. Гэхдээ би тэр талаар нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М мэдүүлэхдээ: “...Ф******* С******* бид хоёр багын найзууд байгаа юм. Ухаан орсон цагаасаа буюу 5-6 настайгаасаа хамт хурдан морь унадаг байсан нэг газар өссөн найзууд байгаа юм. Н Э*******, Ф******* С******* хоёр Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн хүүхдүүд, би доод ангийн сурагч нь байсан юм. бид бага байхаасаа өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөж байгаа юм. П Б******* нь миний аав Тогоогийн ээж буюу миний эмээ Рэгзэний төрсөн дүү П хүүхэд байгаа юм. П.Б******* ах, манай аав Тогоо нар нь үеэлүүд байгаа юм. Байлгүй яахав. Мөнгө зээлнэ, буцааж өгнө. Тийм зүйл байгаа. Одоо хэзээ мөнгө зээлээд буцааж өгснөө санахгүй байна. Хамгийн сүүлд буюу 2021 оны 10 дугаар сард би цагдаагийн байгууллагад торгууль төлөх шаардлага гараад Э*******өөс өөрийн хаан банкны 5675514036 дугаартай дансаар 250,000 төгрөг зээлээд буцааж өгөөгүй байгаа. Өөр өр авлага байхгүй. Бүүр олон жилийн өмнө 2015 онд Солонгос улсад Э******* бид хоёр хамт ажиллаж амьдарч байсан юм. Тэр үед Э*******гөөс би Монгол мөнгөөр 5,0 сая төгрөг зээлж байсан юм. Энэ мөнгөө 2021 оны 05 дугаар сарын эхээр Э*******гөөс зээлсэн 5,0 сая төгрөгөө төлсөн. Би авга ах П.Б*******д 2021 оны 04 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уурхайгаас Сэлэнгэ аймгийн Ш******* сум Охиндий 2-р баг 1-07 тоотод байрлах хашаанд буулгасан байсан нүүрснээс өөрийн 4*** С** улсын дугаартай ногоон өнгийн Хово маркийн машинаар өө жолоодож П.Б******* ахын хариуцан ажиллуулдаг Ш******* сумын Уурын зуухны хашаанд 2 удаа буулгаж өгч байсан юм. 1 хово машин 20 тн буюу 2,500,000 төгрөгөөр 2 удаа нийт 5,000,000 төгрөгийн нүүрс өгсөн юм. Энэ нүүрсний мөнгөний төлбөрийг П.Б*******д Ф.С*******оор Э*******гийн дансыг өгүүлж миний 2015 онд Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа зээлсэн 5,0 сая төгрөгийг шилжүүлүүлсэн юм. Би сүүлийн 3 жил тасралтгүй Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас нүүрс худалдаж аваад Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Охинди-2-р баг 1-07 тоотод нүүрсээ буулгаж худалдан борлуулах ажлыг хийж байна. П.Б******* ахад 2021 оны 04 дүгээр сарын дундуур буюу Э*******д ө дарахаар уурын зуухын хашаанд нь 2 машин нүүрс буулгаснаас өөр нүүрс нийлүүлж байгаагүй. Нэг удаа П.Б******* ахад нүүрс зарж байсан тэр нь дээрх 2 машин нүүрс байгаа юм. П.Б******* ахад нүүрс зарсан гэсэн баримт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зэлтэрийн нүүрсний уурхайгаас 1 тонн нүүрсийг 44,000 төгрөгөөр худалдаж аваад 125,000 төгрөгөөр буюу нийт 40 тонн нүүрсийг 5,000,000 төгрөгөөр тооцож П.Б******* ахад худалдаж борлуулсан. Би 2021 оны 04 дүгээр сарын дундуур Ф.С*******оос надад үлдсэн байгаа нүүрсийг П.Б*******ы уурын зууханд нийлүүлээд өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд Ф.С******* 7 орчим хоногийн дараа П.Б*******тай ярьчихсан шүү гэж хэлж байсан. Тэгээд би П.Б******* ахын уурын зуухны хашаанд нь нүүрсээ буулгаж байсан юм. Би П.Б******* ахын 99057190 дугаарын утас руу өөрийн 95898619 дугаарын утаснаас залгаж С******* хашаанд чинь 2 машин нүүрс буулгачих гэж хэлэхэд П.Б******* тэг гэж хэлэхээр нь би буулгасан. Би П.Б*******тай уулзаагүй. П.Б*******тай Ф.С******* ярьсан. Тэр хоёрыг утсаар ярьсан, уулзсан эсэхийг би мэдэхгүй байна. Ф.С******* намайг П.Б*******ы уурын зуухны хашаанд 2 машин нүүрсээ буулгачих гэж хэлэхээр нь би буулгасан. Үнэ ханшаа би П.Б*******тай яриагүй. Сумын Засаг дарга албан тушаалтай найз Ф.С*******оор дамжуулаад ярьчихгүй юу. Засаг даргаар нь яриулбал арай дээр юм болов уу гэж бодсон юм. Миний 2021 оны хавар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зэлтэрийн уурхайгаас татаж авсан байсан нүүрснээс 40-50 тонн нүүрс үлдчихсэн хавар болоод дулааны улирал эхэлж байсан болохоор нийлүүлэх байгууллага олдохгүй байхаар нь Сумын Засаг дарга Ф.С*******оос “Аптан билэг” ХХК-ийн захирал П.Б*******д 40 тонн 2 машин нүүрс нийлүүлээд өгөөч гэж гуйсан юм. Ф.С******* П.Б*******тай яриад намайг нүүрсээ хашаанд нь аваачаад буулгачих гэж хэлэхээр нь би нүурсээ хашаанд нь буулгасан. Би С*******д Н.Э*******гийн дансны дагуурыг өгөөд нүүрсний төлбөрийг шилжүүлүүлчхээрэй гэж хэлээд өгсөн. С******* нүүрсний төлбөрийг авах Э*******гийн дансыг П.Б*******д өгөөд 5,0 сая төгрөг шилжүүлүүлж авсан байсан. Миний мөнгө. Миний Э*******гөөс 2015 онд зээлсэн мөнгөө буцааж өгсөн мөнгө байгаа юм...”

“...Би тэгж нүүрс мүүрс зараагүй, Ф.С*******ын П.Б******* гэх хүнээс авсан гэх 5,000,000 төгрөг надад огт хамаагүй. 2022 оны 05 сарын 10-ны өдөр би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэх болсон шалтгаан нь “....Тухайн үед манай найз С******* над руу фейсбүүкээр залгаж яриад манай суманд нэг нүүрс авсан асуудал гараад байна, чамайг дуудаж мэдүүлэг авбал нүүрс буулгасан гээд хэлчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь С******* бид хоёр ярьж байгаад би найз Н.Э*******д 5,000,000 төгрөгийн өглөгтэй, тэгээд Б*******д би нүүрс зарсан, нүүрс зарж олсон мөнгөө Э*******д өгсөн...” гэх байдлаар мэдүүлэг өгсөн юм. Энэ мөнгө төгрөг, нүүрсний асуудал надад огт хамаагүй, би тухайн үед худал мэдүүлэг өгснийхөө дараа эргэж орж ирээд үнэн асуудлаа хэлсэн, тэгэхээр миний 2 дахь удаа өгсөн мэдүүлэг болон өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв зүйл юм.  Энэ асуудал үнэн. Би тухайн үед хувьдаа 4** С** улсын дугаартай ногоон өнгийн Хово маркийн машинтай байсан юм, угаасаа би жил болгон нүүрс авч ирж сумын иргэдэд зардаг байсан юм. Тухайн үед би хувьдаа машинтай учир Зэлтэр болон Шарын голын нүүрсний уурхай руу нүүрс тээвэрт явдаг байсан юм. Гэтэл манай найз сумын Засаг дарга С******* надтай уулзаад “...сумаас нүүрсний мөнгө гаргаж өгнө, чи Зэлтэрийн нүүрсний уурхайгаас 40 тонн нүүрс авч ирээд өг, сумын иргэд, хөгшин настай иргэдэд нүүрс тараана..гэж хэлсэн юм. Ингээд би нүүрс тээвэрт явахыг зөвшөөд байж байтал сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Э намайг дуудаж уулзаад гэрээ байгуулж, нүүрс тээвэрт явуулах асуудал ярьсан, ингэхдээ түлшний мөнгөнөөс 10 хувийн суутгал хийгдэнэ гэх асуудал ярьж байсан. Тэгэхээр нь би тэр нүүрс тээвэрт явж чадахгүй гэдгээ хэлээд тэр ажлыг хийгээгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-90, 3-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Г мэдүүлэхдээ: “...А******* ХХК нь манай Ш******* сумын цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Холбооны байр болон 2 ширхэг хүнсний дэлгүүрийн халаалтыг хариуцан ажиллаж байгаа компани байгаа юм. Миний мэдэж байгаагаар сүүлийн 10 гаруй жил манай сумын дээрх 5 байгууллагын халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа санагдаж байна. Манай ерөнхий боловсролын сургуулийн байр нь 2 давхар хичээлийн байр 2 давхар сурагчийн дотуур байртай юм. Дотуур байр нь 810 м2 талбайтай, хичээлийн байр нь 1861,8 м2 талбайтай, сургуулийн байр нь 1989 онд баригдаж ашиглалтад орсон, харин дотуур байр нь 2009 онд баригдаж ашиглалтад орсон. Миний хувьд 1991 онд энэ сургуульд ажилд орж байсан ба тэр үед л сургуулийн халаалт муу, хүйтэн байдаг байсан юм. Тэгээд 2007 онд сургуулийн зарим ангиуд болон спорт заалнь халаалтыг шинэчлэн сольж байсан боловч халаалт бага зэрэг л саарч байсан юм. Өвлийн улиралд бол сургуулийн ангиудын халаалт нь байрлалаасаа шалтгаалаад 8-20 градусын халуунтай л байдаг.

Халаалт муу байдаг учир ер нь бол жил болгон л халаалтын асуудал яригддаг юм. Энэ жил буюу 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр манай сургуулийн халаалт ямар байгаа талаар сургуулийн багш ажилчдаас судалгаа авч, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Үүний дараа 2022 оны 02 дугаар сард сумын төр төсвийн байгууллагын удирдлага болон А******* ХХК-ийн удирдлагууд оролцож, халаалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийсэн байсан, миний хувьд уг хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоогүй, сургалтын менежер Б.Өсөхжаргал оролцсон байгаа. А******* ХХК нь олон жил манай сумын халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Мэдээж хэрэг нүүрсний чанар сайн байх юм бол төр төсвийн байгууллагын халаалт сайн байж таарна, хэрэв нүүрсний чанар муу юм бол түүнийгээ дагаад халаалт муудаж таарна. 2021-2022 онд сумын Засаг даргын Тамгын газраас А******* ХХК руу нэгэн нүүрс худалдан борлуулсан талаарх асуудлыг би мэдэхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хичээл амраад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хичээл орж эхэлсэн, энэ үед сургуулийн халаалт муу, хүйтэн байна гэдэг асуудал яригдаж байсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б мэдүүлэхдээ: “...Цэцэрлэгийн халаалт чинь 18-25 градус байх ёстой. Манай цэцэрлэгийн тухайд 1 давхар 591.2 м2 талбай бүхий байртай ба уг байр нь 1987 онд ашиглалтад орсон юм. Ер нь бол манай цэцэрлэгийн халаалт аягүй муу байдаг, гэхдээ нүүрсний чанар болон галлагаанаас шалтгаалдаг байх, заримдаа овоо гайгүй дулаахан байдаг заримдаа аягүй хүйтэн байдаг юм. Ер нь бол намайг 2015 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эхлэх үед л цэцэрлэгийн халаалт жаахан сэрүүхэн талдаа байсан юм Өвөлдөө дотор градус нь 18-25 хэм байх ёстой боловч өвөлдөө 9-12 градусын халуунтай л байдаг. Энэ 2022 оны 01 билүү 02 дугаар сард Сумын Засаг даргын тамгын газраас халаалттай холбоотой асуудлаар нэг хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэг болох үед л халаалт муу байгаа санал хүсэлтээ гаргаж байсан юм. Тэр хэлэлцүүлэг болох үед А******* ХХК-ийн захирал Б******* дарга өө оролцож байсан. А******* ХХК-д дээрх нүүрсийг худалдан борлуулсан асуудлыг би мэдэхгүй байна. Мэдээж чанар муутай нүүрсийг А******* ХХК-нд өгч, тэр чанар муутай нүүрсээрээ галлагаа хийж байгаа бол халаалтын үйл ажиллагаанд муу гэх нөлөөлж л таарна. Би буруу санаагүй бол 2022 оны өвөл халаалт маш муу байсан учраас цэцэрлэгийн жижүүр, арга зүйч, эмч нарыг А******* ХХК-ийн уурын зуух руу явуулж халаалтын ажлыг нь асуухад тогоо эвдэрчихсэн гэж ярьж байсан санагдаж байна. 06 сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газраас над руу утсаар ярьж намайг дуудсаны дараа яагаад намайг дуудаж байгааг тодруулах зорилгоор би өө С /С*******/ даргатай утсаар ярьсан юм. Гэтэл С******* дарга надад хандаж “Аан нэг их сүртэй юм болохгүй байх, халаалтын талаар л асуух байх, очоод уулзчих” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...Муу, маш муу. Миний хувьд сүүлийн 3 жил Ш******* суманд ажиллаж амьдарч байна. Тэрнээс өмнө нь Ш******* суманд тогтмол амьдраагүй учир өмнөх асуудлыг мэдэхгүй байна, ямар ч байсан намайг Ш******* суманд амьдарч байгаа сүүлийн 3 жилийн хугацаанд халаалт маш муу байсан. Энэ жил буюу 2022 оны 02 дугаар сарын үед сургууль, цэцэрлэг амраад эргэж хичээллэх үед халаалт маш муу байсан юм. Миний хувьд цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн дарга гэдэг утгаараа Засаг дарга С*******той биечлэн уулзаж, халаалт муу байгаа тул анхаарал тавьж ажилла гэх хүсэлтийг амаар гаргаж байсан юм. Энэ асуудлаас болж л намайг дуудаж мэдүүлэг авч байгаа байх гэж бодож байна. Мэдэхгүй, Засаг дарга С******* нь муу нүүрс авч түүнийгээ уурын зууханд өгсөн байсныг би мэдээгүй. Манай Ш******* сумын Фэйсбүүк групп дээр Засаг дарга С******* нь А******* ХХК-нд муу нүүрс шахсан, нүүрсний чанар муу учир А******* ХХК нь Засаг даргаас авсан чанарын шаардлага хангахгүй нүүрсээ сайн нүүрстэй хольж түлдэг гэх утгатай мэдээлэл бичигдсэн байсныг л харсан. Мэдээж нүүрсний чанар муу байвал халаалтад шууд нөлөөлнө. А******* ХХК нь халаалт муудсан асуудлын талаар тайлбар хэлэхдээ Засаг даргаас муу нүүрс авсан, нүүрс муу байгаа учир халаалт муу байгаа гэж тайлбар хэлж л байна лээ. Тэгвэл А******* ХХК нь өөрсдөө тийм муу, чанарын шаардлага хангахгүй нүүрсийг авахгүй л байх ёстой шуү дээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...А******* ХХК-ийг нэг сайн мэдэхгүй, манай эмнэлгийн халаалтын асуудлыг хариуцдаг компани гэдгийг нь мэднэ, тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй. Эмнэлгийн халаалт жаахан хүйтэн л байдаг. Миний хувьд эмнэлгийн даргаар томилогдсон цагаас хойш 1 өвлийг л үзээд байна. Өнгөрсөн 2021-2022 онд шилжих өвөл бол манай эмнэлэг жаахан хүйтэн л байсан, орой шөнө болохоор, сувилагч нар тень тавьж ажиллуулдаг байсан ш дээ. Би өө А******* ХХК-ийн захирал Б******* гэх хүнтэй уулзаад эмнэлэг хүйтэн байгаа талаар хэлэхэд манай эмнэлгийн халаалтын шугам, сан муутай байна гэж хэлж байсан. Манай сумын эмнэлэг угаасаа 1989 онд ашиглалтад орсон хуучин байр байгаа. Манай эмнэлгийн зүгээс халаалттай холбоотой асуудлаар албан ёсоор ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Харин энэ 2022 оны өвөл /сар өдөр санахгүй/ А******* ХХК-аас манай эмнэлэгт хандаж “Танай эмнэлгийн халаалтын шугам муу байгаа учир шугамаа сольж сайжруул" гэсэн утгатай албан бичиг ирүүлж байсан юм байна. Чанарын шаардлага хангахгүй, муу, нунтаг нүүрс чинь өө асалт муутай байж таарна. Тэгэхээр А******* ХХК нь муу нүүрс авч түлж байгаа бол тэр нь байгууллагын халаалт муудахад нөлөөлж л таарах байх. Энэ талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Э мэдүүлэхдээ: “...Серкээ ахыг бол өмнө харж байсан, би өө Ш******* суманд 8 жилийн сургуулиа төгссөн учир Серкээ ахыг харж байсан, гэхдээ уулзаж байгаагүй, ер нь бол манай ах Э*******гийн найз гэдгээр мэднэ. С******* ах анх 2017 билүү 2018 онд намайг 1000 машины зах дээр машин зардаг байх үед надаас приус-20 билүү приус-30 машиныг худалдан авч байсан юм. Мөн сүүлд 2021 онд Ф.С******* ах өө 22-н товчоо дээр ирж надтай уулзаад 2010 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Prius 30 маркийн машиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэхдээ сүүлийн приус 30 машиныг авахыг тулд Ф.С******* ах надтай холбоо бариагүй, уулзаач үгүй байж шууд хүрээд ирсэн. Миний хувьд эхээсээ 8-уулаа төрсөн, Э******* нь миний төрсөн ах байгаа юм. Э******* ах бид хоёр 2017 билүү 2018 оноос хойш хамтарч авто машины худалдаа наймаа хийж байна. Ер нь бол бид хоёр зарж байгаа машинаа адилхан угааж цэвэрлээд л иргэдэд зарж борлуулдаг. Ф.С******* ах 2021 онд надаас машин авахын тулд надтай нэг ч удаа утсаар яриагүй, надтай уулзаж ч байгаагүй. Ф.С******* нь надтай өмнө нь уулзаж байгаагүй учир манай машин зардаг зогсоолыг яаж олж ирсэн талаар би мэдэхгүй байна, тухайн үед манай ах Н.Э******* нь зогсоол дээрээ байгаагүй. Тэгэхээр Ф.С******* нь надаас машин авахынхаа өмнө манай ах Н.Э*******тэй уулзаж манай зогсоолыг заалгаж ирсэн байх. Ф.С******* нь 2021 оны намар 08-09 сарын үед надаас приус-30 машин авахдаа надад бэлэн 10,000,000 төгрөг өгсөн, тухайн үед манай Н.Э******* ах өө над руу утсаар яриад 10,000,000 төгрөгөө аваад машиныхаа нэр шилжүүлээд өгчих гэж хэлсэн юм. Ф.С******* чинь манай ах Н.Э*******тэй найзууд учир надад 10,000,000 төгрөг өгөөд л машинаа аваад явсан. Түүнээс хойш би Ф.С*******оос ямар нэгэн байдлаар бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Тэр машиныг 25,000,000 төгрөгөөр бодож зарсан, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нь манай ах Э******* өө Ф.С*******оос авсан байх ёстой, Н.Э******* ах бид хоёр хэдийгээр төрсөн ах дүү боловч тэр хүн чинь өө найз нөхдөө авч ирээд зарж байгаа машинаасаа өгөөд явуулж байхад надад үгүй гээд зогсох эрх байхгүй шүү дээ. Ф.С*******д машин зарах үед манай ах Н.Э******* хөдөө Сэлэнгэ аймагт байсан, ах өө байгаагүй ш дээ. Тэр машиныг Ф.С*******ын нэр дээр шилжүүлж өгөх үед би өө Ф.С*******той хамт явж байгаад 22-н товчооны авто худалдааны газар дээр очиж машины нэр шилжүүлж өгсөн юм. Тийм зүйл байхгүй шүү дээ, Н.Э******* ах бид хоёр лав л нүүрс зарж борлуулах тухай огт ярьж байгаагүй юм байна. Уг нь бол ажлынхаа талаар бол хоорондоо байнга л ярьдаг шүү дээ. Ф.С******* надаас машиныг хүлээж авах үедээ 22-н авто худалдаан дээр ирээд надад бэлэн 10,000,000 төгрөг өгөөд машин аваад явсан. Машин үлдэгдэл мөнгөний тооцоог Э******* ахтай хийсэн байгаа, Э******* ах найздаа машин зарж байгаа учир төлбөр тооцооны асуудалд нь би оролцоод байх боломжгүй шүү дээ. С******* нь хэрэв урьдчилгаа мөнгө өгсөн бол манай ах Э*******д л өгсөн байх ёстой, надад урьдчилгаа мөнгө өгөөгүй. Гэрээ хийсэн эсэхээ санахгүй байна, арлын дугаараар нь шүүж өөрийнхөө материалыг харахгүй бол санахгүй байна. Ф.С******* надад тэгж цувуулж 6,000,000 болон 7,000,000 төгрөг өгөөгүй. Би зөвхөн машиныг Ф.С*******д хүлээлгэж өгөх үед л бэлэн 10,000,000 төгрөг авсан, дахиж мөнгө аваагүй, үлдэгдэл мөнгөний тооцоог нь манай ах Н.Э******* өө авсан байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл Э******* ах бид хоёрын зарж борлуулж байгаа машинуудаас олсон орлого ашгийг мөнгөн хөрөнгө нь ах бид хоёрын дундын хөрөнгө, миний, чиний гэх зүйл байхгүй учир Э******* ах найздаа зарсан машиныхаа мөнгийг цаагуураа өө авсан байх ёстой. Ах бид хоёр есөө тэмдэглэл бичиж, баримт үлддэггүй байсан юм. 2022 оноос эхлэн хар дэвтэр хөтөлдөг болсон байгаа. Уут саванд хийгээгүй 10,000 болон 20,000 төгрөгийн дэвсгэртээс бүрдсэн мөнгө л байсан санагдаж байна. Нарийн санахгүй байна. Ф.С******* нь 2018 онд надаас приус маркийн машин худалдаж авсан цагаасаа хойш надтай нэг ч удаа тааралдаагүй санагдаж байна. Утсаар ч ярьж байгаагүй, ер нь бол С******* ахтай утсаар ярих ч шаардлага байхгүй шүү дээ. Ф.С******* нь 2018 онд надаас приус машин худалдаж авчхаад миний таньдаг хүн дээр очиж машиныхаа цонхны дээд талын борооны хаалт хийлгэсэн юм. Тэгээд тэр борооны хаалт хийлгэсэн 40,000 төгрөгөө хүртэл өгөхгүй явчихсан байсан, үүнээс харахад Ф.С******* нь мөнгөн дээр нэлээн чанга л хүн юм байна лээ.

“...Тэгвэл би Н.Э******* ахыг зогсоол дээрээ байгаагүй гэж буруу санаад байгаа юм. Тэр өдөр Ф.С******* манай ах Н.Э*******тэй уулзаж гэрээ байгуулсан юм бол манай ах Н.Э******* хөдөө яваагүй авто тээврийн газраар л явж байсан юм байна. 2 жилийн өмнөх асуудал учир нарийн санахгүй байна. Ямар ч байсан Ф.С******* өөрийн биеэр манай зогсоол дээр ирж надтай уулзаад машин хүлээж авахдаа надад бэлэн 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Үлдсэн мөнгөний асуудалд би оролцоогүй, манай ах Н.Э******* л Ф.С*******тойгоо тооцоо хийсэн байх ёстой. Манай ах Н.Э*******д итгэмжлэл хийж өгсөн Л гэх хүн нь машины ченж, гаалиар машин оруулж ирдэг юм. Манай ах бид хоёр заримдаа Л машин аваад л үнэ дээрээ бага зэрэг үнэ нэмээд л зардаг юм. Ер нь бол нотариатын мөнгийг л бага төлөхийн тулд гэрээний үнийн пүнг багасгаж бичдэг байсан. гэрээний үнэ бол нэг их хамаагүй дээ, бодит байдал дээр бол машиныг 25.000.000 төгрөгөөр зарсан нь үнэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-214, 216 дугаар хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Т.М  мэдүүлэхдээ: ...С******* нь намайг гуйгаад байхаар нь  эхэлж мэдүүлэг өгөхдөө  С*******ын хэлснээр мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгснийхөө дараа би  худал мэдүүлэг өгөөд өө буруутах юм байна гэж бодоод буцаж ороод үнэн зөв мэдүүлгээ өгсөн. С******* болон Э******* бидний хороонд  ямар ч мөнгө төгрөгийн тооцоо байхгүй,  би С*******д Э*******гийн  дансыг би  өгөөгүй. Би нүүрсний бизнес хийдэг байсан нь үнэн гэв.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ж.Г мэдүүлэхдээ: “...Миний бие  Сэлэнгэ аймгийн Ш*******  сумын Дулаанхаан тосгоны захирагчаар буюу Засаг даргаар 16 жил ажиллаж байна. С******* нь 2020 оны 12 дугаар сард Ш******* сумын Засаг даргаар  сонгогдон ажилласан. “А*******” ХХК нь Ш******* сум болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг  байсан. 2021 оны 11 дүгээр  сарын сүүлээр П.Б******* нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга Ф.С******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, Ф.С*******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм. Мөн 2021 оны 12 дугаар сарын эхээр Ш******* сумын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл уг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба Ф.С*******ын хууль бус үйлдлийн  талаар ярихаар нь  хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж хэлээд л хандсан. Төрийн албан хаагчийнхаа үүргийг л биелүүлсэн, би хүнд мөнгө төгрөг зээлж байгаагүй  гэв.

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ц.С мэдүүлэхдээ ... Одоо он сарын нь сайн санахгүй байна. Манай нөхөр  нэг данс  явуулаад  энэ данс руу 5000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би тэр данс руу нь 5000.000 төгрөг нүүрс гэж бичээд шилжүүлсэн, өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан  прокурорын 2231003560189 тоот тогтоол, ,/ 5-р хх-н 64-р хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан  прокурорын 2231003560189 тоот тогтоол,/ 5-р хх-н 76-р хуудас /  зэрэг  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон  байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх  үзэв.

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

1. Шүүгдэгч Ф.С******* нь Сэлэнгэ аймгийн  засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  Б/33 тоот захирамжаар Ш******* сумын засаг даргаар томилогдон   ажиллаж   байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн Ш******* сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А*******” ХХК-ийн захирал Ж.Б*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.Б*******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн,

“А*******” ХХК-ийн захирал П.Б*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өндөө дуудан уулзаж, "А*******” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Ш******* сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, шахалт үзүүлж  улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.С******* нь П.Б*******ыг дахин албан өндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсаны улмаас,  П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  Ф.С*******ын  ангийн хүүхэд найз Н.Э*******гийн эзэмшлийн Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан П.Б*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн,

2.Шүүгдэгч “А**” ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Б*******  нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,

3.Шүүгдэгч  П.Б*******  нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн,

4.Шүүгдэгч Н.Э******* нь шүүгдэгч “Ф.С*******ийн хахууль авсан гэмт хэрэгт  гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн”  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн  мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Э*******гийн мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Агийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Эгийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53, 3-р хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Цгийн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Огийн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77, 79-82 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Агийн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Мгийн мэдүүлэг /1-р хх-ийн 87-90, 3-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ггийн мэдүүлэг /3-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Бгийн мэдүүлэг /3-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Эгийн мэдүүлэг /3-р хх-ийн 212-214, 216 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2231000090108 тоот тогтоол,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Т.М  мэдүүлэхдээ...С******* нь намайг гуйгаад байхаар нь  эхэлж мэдүүлэг өгөхдөө  С*******ын хэлснээр мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгснийхөө дараа би  худал мэдүүлэг өгөөд өө буруутах юм байна гэж бодоод буцаж ороод үнэн зөв мэдүүлгээ өгсөн. С******* болон Э******* бидний хороонд  ямар ч мөнгө төгрөгний тооцоо байхгүй,  би С*******д Э*******гийн  дансыг би  өгөөгүй. Би нүүрсний бизнес хийдэг байсан нь үнэн гэсэн мэдүүлэг, / 6-р хх-н 121-р хуудас/

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ж.Г мэдүүлэхдээ: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Дулаанхаан тосгоны захирагчаар буюу Засаг даргаар 16 жил ажиллаж байна. С******* нь 2020 оны 12 дугаар сард Ш******* сумын Засаг даргаар  сонгогдон ажилласан. “А*******” ХХК нь Ш******* сум болон Дулаанхаан тосгоны төр, төсвийн байгууллагуудын халаалтыг хариуцаж ажилладаг ба 2 ширхэг уурын зуухыг гэрээгээр ажиллуулдаг  байсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр П.Б******* нь надад хандаж “Ахаа сумын Засаг дарга Ф.С******* нь хувьдаа байшин барих гэж байгаа гээд надаас байшингийн торх, модыг өг гэж нэхсэн, Ф.С*******ын барих байшинд 200 орчим торх орно, 1 торх багадаа 100,000 орчим төгрөгийн үнэтэй учир 20,000,000 төгрөг болж байна манай компаниас авна гэж” нэхээд, дарамтлаад болохгүй байхаар нь 5,000,000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн юм. Мөн 2021 оны 12 дугаар сарын эхээр Ш******* сумын иргэдэд хямд үнээр зарна гээд 20 тонн нүүрс авч ирсэн, гэтэл тэр нүүрс нь шаардлага хангахгүй, устай хөлдүү нүүрс учир сумын иргэд нүүрсийг нь авахгүй байсан юм. Гэтэл уг намайг авч, уурын зуухандаа түл гээд хүчээр өгөөд надаас нүүрсний төлбөрт 1,500,000 төгрөг бэлнээр авсан” гэж хэлсэн ба Ф.С*******ын хууль бус үйлдлийн  талаар ярихаар нь  хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой гэж хэлээд л хандсан. Төрийн албан хаагчийнхаа үүргийг л биелүүлсэн, би хүнд мөнгө төгрөг зээлж байгаагүй  гэсэн мэдүүлэг, / 6-р хх-н 121-р хуудас /

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ц.С мэдүүлэхдээ ... Одоо он сарын нь сайн санахгүй байна. Манай нөхөр  нэг данс  явуулаад  энэ данс руу 5000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би тэр данс руу нь 5000.000 төгрөг нүүрс гэж бичээд шилжүүлсэн, өөр надад мэдэх зүйл байхгүй гэв. , / 6-р хх-н 122-р хуудас / зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ф.С*******, “ Алтан билэг “ ХХК буюу шүүгдэгч П.Б*******, шүүгдэгч Н.Э******* нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ф.С******* нь Сэлэнгэ аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  Б/33 тоот захирамжаар Ш******* сумын засаг даргаар томилогдон   ажиллаж байхдаа Ш******* сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А*******” ХХК-ийн захирал Ж.Б*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.Б*******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

“А*******” ХХК-ийн захирал П.Б*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өндөө дуудан уулзаж, "А*******” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Ш******* сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, шахалт үзүүлж  улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.С******* нь П.Б*******ыг дахин албан өндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсаны улмаас,  П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  Ф.С*******ын  ангийн хүүхэд найз Н.Э*******гийн эзэмшлийн Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан П.Б*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч “Алтан билэг” ХХК-н  хууль ёсны төлөөлөгч П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.С Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан, Ф.С*******ын найз Н.Э*******гийн эзэмшлийн 5 дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, Ш******* сумын Засаг дарга Ф.С*******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Н.Э******* нь  шүүгдэгч “Ф.С*******ийн хахууль авсан гэмт хэрэгт  гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.

Өөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна дүгнэсэн.

Шүүгдэгч ф.С******* нь албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, хахууль авах гэмт хэргийг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн Ш*******  сумын засаг даргаар  ажиллаж байсан ба  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна. 

Дээрх хуулийн заалтад хамаарч буй нийтийн албан тушаалтан:

 Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан ... ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,

Төсвийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан ... төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах,

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан...Албан тушаалтан албаны эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь  нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна,

 Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан... Албан тушаалтан  төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн тусалцааг авах, хүсэхийг хориглоно, ... мөн хуулийн  27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан  “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор хуульчилсан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, мөн хуулийн  22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн байна. 

Иймд хахууль өгөгч шүүгдэгч  П.Б******* болон  “Алтан билэг” ХХК  нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор нийтийн албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч  Ф.С******* нь албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн болно.

 Шүүгдэгч Н.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр өмгөөлөгч  Ц.Туяаг байлцуулан мэдүүлэг өгөхдөө ... “Алтан билэг” ХХК-н талаар сонсож байгаагүй,  Б******* болон С гэж хүнийг танихгүй, бидний хооронд ямар нэг өр авлага байхгүй ,... Ф.С******* нь 2021 оны 5-р сард надаас  машин авна  гэж  ярьж байгаад  дээрх  5.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна гэж  мэдүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Л.Батцэцэгийг байлцуулан өгсөн ...  Тухайн  үед Б******* миний данс руу 5.000.000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ... Б******* надаас нүүрс авах гэж  урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ, энэ 5.000.000 төгрөг нь Б******* буцаагаад өгч болно гэж зориуд худал мэдүүлэг өгсөн  үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, “Алтан билэг” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Ф.С*******, “Алтан билэг” ХХК болон шүүгдэгч П.Б*******, шүүгдэгч Н.Э*******  нараас ...гэм  буруугаа хүлээн зөвшөөгүй болно.

Шүүгдэгч Ф.С*******ын өмгөөлөгчөөс  ...миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа зүйлчлэл болон энэ хэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Алтан билэг” ХХК-н  дулаан халаалтын гэрээг  Ш******* сумын засаг даргатай байгуулдаггүй, халаалтын гэрээ байгуулах асуудлыг  Эрчим хүчний зохицуулах зөвлөл,  Эрчим хүчний хуулиар шийддэг асуудал. Мөн энэ хэрэгт 181 тоот  прокурорын тогтоолтой  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Гэтэл өнөөдөр өглөө ф.С*******д холбогдох Давж заалдах шатны шүүх хуралдаан болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг нэгтгэн шийдвэрлэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг хүчингүй болгосон. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж  нэгтгэн шийдвэрлэж өгнө үү дүгнэлтийг гаргасан.

Мөн шүүгдэгч Н.Э*******гийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Н.Э******* нь  мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй болохоос худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэрч Т.М мэдүүлгээ өөрчилсөн тэгэхээр чи мэдүүлгээ өөрчилж өгөх үү гэж мөрдөгч удаа дараа асуусан байдаг. М шиг мэдүүлгээсээ буцаагүйн төлөө өнөөдөр энд  байна. Яллах дүгнэлтэд худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа боловч ямар мэдүүлэг нь худлаа юм, юу гэж худал мэдүүлсэн юм бэ гэдгийг нотлон тогтоогоогүй, 5000.000 төгрөг Э*******гийн дансанд орж ирсэн нь үнэн, үүнийг буцаагаад С дансанд шилжүүлсэн учир миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч “Алтан билэг” ХХК болон П.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг дүгнэлтийг гаргаж байна. Учир нь “Алтан билэг” ХХК-н дулаан халаалтын гэрээг Ш******* сумын засаг даргатай байгуулдаггүй, “Алтан билэг” ХХК нь  дулаан халаалтын үйл ажиллагаа явуулдаг боловч энэ ажлыг Сэлэнгэ аймгийн   Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний хуулиар зохицуулж шийдвэрлэдэг асуудал. Тэгэхээс сумын засаг дарга гэрээг цуцлах эрхтэй хүн биш, энэ ажил засаг даргад есөө хамааралгүй. Ийм учраас гэрээ байгуулах үүднээс 5.000.000 төгрөгийн  хахууль өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь  үндэслэлгүй гэж үзэж байна. Харин энэ хүмүүсийн хувьд  бие биенээ таньж мэддэг хүмүүс учир байшин барих үед торх мод хэрэгтэй байсан,энэ талаар ярьж байсан  асуудал байгаа,шүүх хуралдаанд өөрсдөө ч энэ талаар  мэдүүлсэн байгаа. Иймд 5.000.000 төгрөгийг зээлсэн буюу зээлүүлсэн мөнгө учир үүнийг хахууль авсан гэж үзэж өнөөдөр эрүүгийн хариуцлага ярьж байгаа учир дутагдалтай, эргэлзээтэй  байна. Иймд “Алтан билэг” ХХК болон П.Б******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

     Шүүгдэгч Ф.С******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн Ш******* сумын засаг даргаар ажиллаж  байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “А*******” ХХК-ийн захирал П.Б*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн “А*******” ХХК-ийн захирал П.Б*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өндөө дуудан уулзаж, "А*******” ХХК-ийн Ш******* сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд шахалт үзүүлж  П.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  Ф.С*******ын  ангийн хүүхэд найз Н.Э*******гийн эзэмшлийн Хаан банк дахь 5 дугаарын дансаар дамжуулан П.Б*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн , шүүгдэгч  “Алтан билэг “ ХХК  болон П.Б******* нь  хахууль өгөх гэмт хэргийг, шүүгдэгч  Н.Э******* нь  худал мэдүүлэх гэм  хэргийг үйлдсэн болох нь энэ хэрэгт авагдсан  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Ф.С*******ын өмгөөлөгчөөс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 5-д заасан... хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан мөн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8-д зааснаар хэргийг нэгтгэн шийдвэрлэх  шаардлагагүй гэж  дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй, шүүгдэгч нарт холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах саналыг хүлээж аваагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ф.С*******, Н.Э*******, “А*******” ХХК нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүх  шүүгдэгч  “А**” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч П.Б*******аас 5.000.000 төгрөг, шүүгдэгч Ф.С*******оос 1.400.000 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ф.С******* 1.400.000 төгрөгийг Ш******* сумын Засаг даргын тамгын газарт төлсөн, шүүгдэгч “Алтан билэг” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч П.Б*******аас 4.950.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлж хавсаргасан байна.

Иймд шүүгдэгч П.Б******* буюу “А***” ХХК-с төлөгдөөгүй үлдэгдэл 50.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “Алтан билэг” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ф.С*******, Н.Э*******, П.Б*******, “А*******” ХХК нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ф.С*******, Н.Э*******, “А*******” ХХК нарын үйлдсэн гэмт хэргийн  нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөгүй зэрэг байдлыг ял шийтгэл оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах зөв гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч  нарын үйлдсэн хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 15-аас өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан  шүүгдэгч Ф.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн   хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “А*******” ХХК-ийн дулаан халаалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Э*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ф.С*******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Б******* болон “А*******” ХХК-д   оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ф.С*******д оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 69 хоногийг хасаж тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ф.С*******д урьд авсан Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох  таслан  сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар  04-ний өдрийн 83  тоот ... 81-60 СЭА  улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Б*******, Н.Э******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан ... Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах гэмт хэрэг” үйлдсэн, шүүгдэгч Алаг морьт овогт П Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т овогт Н Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч “А*******” ХХК-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Фөзйлын С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 / арван долоон сая / төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Нарангэрэлийн Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П Б*******д нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “А*******” ХХК-ийн дулаан халаалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн  албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох  эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  17.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг, нэмж нэгтгэн бүгд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 22.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Н.Э*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ф.С*******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Б******* болон  “А******* “ ХХК-д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ф.С*******, Н.Э*******, П.Б******* “Алтан билэг” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах газрын шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Б******* буюу  “А*******” ХХК-с  50.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ф.С*******д оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 69  хоногийг хасаж тооцсугай.                                                     

8.Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Б*******, Н.Э******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч Ф.С*******д урьд авсан Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан  сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар  04-ний өдрийн  83 тоот прокурорын  тогтоолын  8*** С**  улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч Ф.С*******, П.Б*******, Н.Э******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ