Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2021/00109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:3Ю/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймаг, сумын дугаар баг, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт /РД:*******Ю5/-д холбогдох

*******ээлийн гэрээний үүрэгт *******.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч С., түүний өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..би Тэргүүн ХХК-ийн захирал С.тай 201 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар 201 оны 5 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Гэрээнд заасны дагуу С. нь зээлийн хүүгээ хугацаандаа төлж байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад бид харилцан тохиролцон гэрээний хугацааг аман байдлаар тодорхойгүй хугацаагаар сунгасан юм. С. нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл зээлийн хүү болох 500.000 төгрөгийг сар бүр төлж байсан. Дээрх хугацаанд зээлийн үндсэн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч боломжтой болохоороо төлнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна. *******ээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 5.000.000 төгрөгийн алданги, үндсэн зээл 10.000.000 төгрөг, нийт *******.000.000 төгрөгийг хариуцагч С.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С. 201 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр хариуцагч С. нь 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж зээлсэн. Анх зээл авахдаа миний охин Улаанбаатар хотод хашаа байшин худалдаж авах гэж байгаа эргүүлээд банкны зээлийн барьцаанд тавиад эргээд төлнө гэсэн. Тухайн үед бид хоёрт мөнгө байгаагүй хэрэгтэй байгаа бол хүнээс аваад өгье гээд найзаасаа 10.000.000 төгрөг аваад өгсөн. Өндөр дүнтэй мөнгө учир гэрээ хийсэн, С. зээлийн гэрээний хугацаанд хүүгээ төлж байсан гэрээний хугацаа дууслаа мөнгөө өг гэхэд өгөх боломж алга байна хүүгээ төлөөд явъя боломжтой болохоороо өгье гэсэн түүнд нь итгээд яваад байсан. *******ээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээг бичгээр сунгаагүй ч хоёр тал аман байдлаар тохиролцож гэрээг сунгасан. С. нь удаа дараа уулзахад үнэхээр боломж алга гээд л байсан. 2019 оны 10 дугаар сарын -ны өдөр хамгийн сүүлд 500.000 төгрөг төлөөд гэнэт төлөхөө больсон. Бид байр авч чадахгүй түрээсийн байранд амьдарч байгаа. Боломжоороо өг гэхэд өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. Хүүгээ ч төлөөгүй үндсэн төлбөрөө ч төлөөгүй байгаа юм. Иймд С.гаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт *******.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.ээс 201 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Манай хүүхэд хашаа байшин худалдаж аваад 2 сар гаруй болгоод өгсөн. Би авсан мөнгөө цааш нь хүнд зээлүүлсэн тэр хүн өгөхөө болиод авч чадахгүй байна гэж хэлсэн. Нийт зээл авснаасаа хойш 500.000 төгрөгийг 21 удаа төлсөн, нийт 10.500.000 төгрөгийг С.ийн данс руу шилжүүлсэн. Сүүлдээ мөнгөн аягаа ломбардад тавьж хүртэл сарын хүүг өгч байсан. Миний төлсөн 10.500.000 төгрөгөөс зээлийн гэрээний хүү болох 2.000.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл .500.000 төгрөгийг үндсэн зээл болох 10.000.000 төгрөгөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, алданги 50.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг төлнө, С. үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилсэн байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. нь үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт *******.000.000 төгрөгийг хариуцагч С.гаас гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч С. ...би С.тэй зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөг зээлсэн, 201 оны 2 дугаар сараас эхлээд нийт 21 удаагийн төлөлтөөр 10.500.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.250.000 төгрөг л байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан С., Тэргүүн ХХК-ийн захирал С. нарын хооронд байгуулсан 201.01.*******-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч нь 201.01.*******-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар зээлж авсан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон, зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг хариуцагч С. Төрийн банкны 00001325 тоот дансаар хүлээн авсан болох нь 201.01.*******-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн гэрээ /хх-3-4, дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Талууд зээлийн гэрээнд зээлдэгч Тэргүүн ХХК-ийн захирал С. гэж гарын үсэг зурагдаж, компанийн тамга дарж баталгаажуулсан боловч зохигчид гэрээг хувь хүн С.тай байгуулсан, мөнгийг С. өөрийн дансаар хүлээн авсан талаар зохигчдын хэн алин нь маргахгүй байна.

С., С. нарын хооронд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-т хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, .3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.-д тус тус заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх талаарх хуулийн заалтуудад нийцсэн байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т *******ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт С.т 201 оны 2 дугаар сараас нийт 21 удаагийн төлөлтөөр 10.500.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлуулахаар Хаан банкны өөрийн эзэмшлийн 54533 тоот дансны 201..*******-ны өдрөөс 2019.10.-ны өдрийн хоорондох дансны хуулга /хх-1-3 дугаар хуудас/-ыг гаргаж өгсөн ба нэхэмжлэгч тал уг зээлийн төлбөр шилжүүлсэн үйл баримттай маргахгүй байгааг үндэслэн хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 10.500.000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Гагцхүү нэхэмжлэгч С. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа С.тай байгуулсан зээлийн гэрээний хугацааг талууд амаар тохиролцож тодорхойгүй хугацаагаар сунгасан, хариуцагч гэрээний дуусах хугацаа болох 201.05.*******-ны өдрөөс хойших төлбөрийг нэхэмжлэгч зээлийн хүү гэж шилжүүлэхийг хүссэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулсан 201.01.*******-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 201 оны 5 дугаар сарын *******-ны өдөр дууссанаас хойш талууд уг зээлийн гэрээг бичгээр сунгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн дугаар зүйлийн .3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул хариуцагчийн хүү гэж төлсөн 10.500.000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлбөл зохих /201.01.*******-201.05.*******-ны өдрийн хоорондох хүү/ хүү 2.500.000 төгрөгийг хасч, үлдэгдэл .000.000 төгрөгийг зээлдэгчийн зээлийн үндсэн төлбөр 10.000.000 төгрөгөөс хасч тооцоод хариуцагчийг зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар хариуцагчийн нийт төлбөл зохих гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2.000.000 төгрөг байх ба үүний 50 хувь болох 1.000.000 төгрөгийг хариуцагч алдангид төлөх нь хуульд нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 232 дугаар зүйлийн 232.-д зааснаар зээлдэгч С. шилжүүлэн авсан мөнгөний үлдэгдлийг алдангийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлд 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.т олгох нь зүйтэй гэж үзээд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 11, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 232 дугаар зүйлийн 232. дахь хэсэгт зааснаар хариуцагч С.гаас зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгч С.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 2.950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******.ГАНЧИМЭГ