Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн Аптайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, 2025 оны 03 сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд ******* УНН улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж амьтны аймагт 434.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* УНН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2,64 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн яллагдагч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 4,28 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 14 минутын орчимд ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр улсын чанартай автозамд ******* УНН улсын дугаартай Хьюндай Портер-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав: Үүнд:

1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролоо төлсөн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дэд ахпагч ******* илтгэх хуудас, /хавтаст хэргийн 3-4-р тал/

3. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ******* сумын экологийн асуудал хариуцсан байцаат, цагдаагийн ахлах дэслэгч ******* эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 7-11-р тал/,

4. Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай шинжээч ******* “ 1. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь Тахианы баг-Galliformes, Гургуулийн овгийн-phasianidae, Алтайн хойлог tetraogallus altaicus зүйл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь нас бие гүйцсэн эр шувуу байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь ховор зүйлийн шувуу байна. 4. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 434,000 төгрөг байна. 5. Монгол Алтай, Говь-Аптайн уулс, Хангайн гол нуруу, Хорьдол сарьдаг, Улаан тайгын өндөр уулсаар тархан нутагладаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 14-17-р тал/,

5. Иргэний нэхэмжлэгч ******* “... Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оноос хойш ажиллаж байна. Алтайн хойлог шувуу нь Говь- Алтай аймгийн Алтай, Шарга, Бугат, Чандмань, Эрдэнэ, Бигэр, Халиун, Цээл, Жаргалан, Тонхил, Цогт сумдын уулархаг нутгаар нутагладаг. Алтайн хойлог нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай Монгол улсын засгийн газрын тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 217.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнийн дүнг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлдөг...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-р тал/,

6. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай Монгол улсын засгийн газрын тогтоол, хавсралт, /хавтаст хэргийн 39-40-р тал/

7. 7303 УНН улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 20-р тал/,

8. Иргэний нэхэмжлэгч ******* “******* нь миний төрсөн ах байгаа юм...******* УНН улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Уг тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сард худалдан авч байсан юм. 2025 оны 03 дугаар сарын сүүлээр би өөрийн төрсөн ах ******* тухайн портер машиныг Улаанбаатар хотод авч ирээд өгөөч гэж гуйсан юм. Манай ах ******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу авч явж байгаад ******* аймаг дээр баригдсан гэж өөрөө хэлсэн юм. Үгүй ээ. Би тийм зүйл захиагүй. Манай ах хэлэхдээ өөрөө хэрэглэх гээд хойлог шувуу аваад тэрийг авч явж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй өөрийн тээврийн хэрэгслийг авмаар байна.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44-45-р тал/,

9. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Угалз мэргэн” ХХК-ын хөрөнгийн үнэлгээчин ******* портер-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан дүгнэлт, /хавтаст хэргийн 51-58-р тал/

10. эд мөрийн баримтаар тооцсон тогтоол/11-рт/

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал , ашиглалтьж журам зөрчих гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

11. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 96-р тал/

12. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97- 98-р тал/

13. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 103-106-р тал/,

14. Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2526000000117 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хавтаст хэргийн 110-р тал/,

15. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* илтгэх хуудас, /хавтаст хэргийн 159-162-р тал/,

16. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 164-р тал/,

17. 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 166-169-р тал/,

18. Гэрч ******* 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн ...Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймшгийн ******* сумын хяналтын постод Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Цагдаагийн дэд ахлагч ******* хамт үүрэг гүйцэтгэж байх үед ******* УНН улсын дугаартай Рогёег маркийн авто машиныг шалгахад ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-нд шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан мен ******* шалгах үед архи уусан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан тэгээд Баянхонгор аймаг руу авч очоод драгер багажаар шалгах ҮӨД 4.28% гэсэн тоон үзүүлэлт гарсан байсан тэгээд тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийсэн өөрийг нь ах дүү нарт нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 172-173-р тал/,

19. Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 152-155-р тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ******* УНН улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

Хоёр: Шүүгдэгч ******* нь ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн Аптайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, 2025 оны 03 сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд ******* УНН улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж амьтны аймагт 434.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.    

1.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч ******* үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “..ан амьтан төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна...” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ...” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад “Алтайн хойлог” багтсан байна.

Иймд шүүгдэгч ******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон байна гэж үзлээ.

Монгол улсад ховор амьтныг агнах, судалгаа шинжилгээний зориулалтаар барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тодорхой төлбөр, хураамжийг төлж байж явуулах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ журмыг баримтлаагүй тохиолдолд хууль бус гэж үзэн Эрүүгийн хуулиараа хамгаалжээ.

Өөрөөр хэлбэл ховор амьтныг ахуйн хэрэгцээний зориулалтаар агнахыг хориглосон байна. Шүүгдэгч ******* нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр махыг хэрэглэх зорилгоор алтайн хойлгийг худалдан авсан, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн тул түүний үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгэт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Хохирлын асуудлаар:

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан.

Засгийн газрын 2023 оны 260 дугаартай “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд “алтайн хойлог 217,000 төгрөг” байна.

Шүүгдэгч нь дээрх хохирлыг “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д төлж барагдуулах ёстой бөгөөд уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын агнуурын нөөцийн төлбөрийн төрийн сангийн ******* тоот дансанд тушаасныг буруутгах үндэслэлгүй юм.

Тиймээс шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан гэж үзсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын агнуурын нөөцийн төлбөрийн төрийн сангийн ******* тоот данснаас шүүгдэгч ******* нөхөн төлбөрт төлсөн 434,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчны уур амьсгалын санд оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн Хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ******* өмчлөлийн 7,750,030(долоон сая долоон зуун тавь мянга гуч) төгрөгийн үнэлгээ бүхий ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч ******* буцаан олгож, 7,750,030(долоон сая долоон зуун тавь мянга гуч) төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулан Байгаль орчны уур амьсгалын санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ******* танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******* “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоо зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг 1 жил 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоо зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоо зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэсэн тул шүүгдэгч ******* оногдуулсан 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1(нэг) жил, 2(хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хойлог шувууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоо зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400(таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000(таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоо зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж  нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 8,100(найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000(найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жил, 2(хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ан агнуурын нөөцийн төлбөрийн төрийн сангийн ******* тоот данснаас 434,000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хойлог шувууны махыг устгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,750,030(долоон сая долоон зуун тавь мянга гуч) төгрөгийн үнэлгээ бүхий ******* УНН улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгсэлийг үнэ болох 7,750,030(долоон сая долоон зуун тавь мянга гуч) төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулан Байгаль орчны уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч ******* буцаан олгосугай.

11. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДБАЯР