Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 121/2022/0130/з |
Дугаар | 121/ШШ2022/0114 |
Огноо | 2022-09-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 121/ШШ2022/0114
2022 оны 09 сарын 28 өдөр Дугаар 121/ШШ2022/0114 Өвөрхангай аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *********ийн дүгнэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********д холбогдох “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0066225 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********аас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ********* би Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх *********ийн 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 177 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны 0066225 дугаартай шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг өөрчлөлт оруулах тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.
Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн **********/ нь борлуулалт хийх бүрдээ Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчиж төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй ...” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 -т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогод 2 хувиар торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Иймд Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх *********ийн 2022 оны 08 сарын 29-ний өдрийн 177 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *********ээс “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0066225 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ********* нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *********ийн “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0066225 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0066225 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *********ийн “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *********ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0066225 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ********* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ********* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ