Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 183/2019/02084/И |
Дугаар | 101/ШШ2022/03324 |
Огноо | 2022-07-25 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/03324
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К П Ж нэхэмжлэлтэй
Хариуцагч:Г.М холбогдох
Гэрээний үүрэгт 3,294,543,077 төгрөг гаргуулах, 8,500 ам долларыг сар бүрын 05ны өдрийн дотор шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 901.725,65 ам доллар буюу 2,477,887,983 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Б.Э, нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э- шүүх хуралдааны товыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн, Баримт№9-д гарын үсэг зурсан атлаа өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шүүхийн, шүүгчийн туслахын утас, емайл хаяг, фэйсбүүк чат зэргээр мэдэгдээгүй, өмгөөлөгч А.Дугармаа нь хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч О.******* өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан атлаа шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй байхад өмгөөлөгч А.Дугармаагийн хамт хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр тус тус хуралдааны танхимыг орхин гарсан тул хариуцагч талын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
АНУ-ын иргэн К П Ж-нь Монгол Улсын иргэн Г.М-тай нарын гэрлэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа талууд харилцан тохиролцож, “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-г байгуулж, шүүхээр баталгаажуулсан.
Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 16-ны “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1 дэх хэсэгт “гэрээний 3.4.1, 3.42 т заасан компанийн хувьцааны нөхөрт ногдох хэсгийн үнийн дүгнээс гэрээний 3.,6-д заасан хүүхдийн тэтгэлэг бусад зардлыг хассан зөрүү төлбөрт “эхнэр сар бүр 8,333.33 ам.долларыг 10 жилийн хугацаанд нөхөрт төлөх, сар бүрийн 25-ны өдрийг дотор нөхрийн дансанд төлнө” гэж, 5 дугаар зүйлийн 5.4-т “эхнэр нь гэрээний 5.1-т заасан төлбөр төлөх хугацааг 60 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд “ А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар түүний шаардсан даруйд шилжүүлнэ” А Ф С Л” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн эзэмшиж буй 500 ширхэг (хувь нийлүүлсэн нийт хөрөнгө 5 хувь) энгийн хувьцааг нөхөрт үл маргах журмаар шилжүүлэх ажлыг эхнэр хариуцна” үүргийг Г.М- хүлээсэн.
Г.М- нь дээр дурдсан гэрээний болон 5.4-т заасан төлбөр төлөх хугацааг 8 сараар хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн тул К П Ж-, Г.М- нар нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №12/01 дугаар “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-г байгуулсан.
Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №12/01 дугаар “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-ний 1 дүгээр зүйлд “Г.М- нь 204,000 ам.долларыг төлж барагдууосан, үлдэгдэл 796,000 ам.долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Сар бүр 8,500 ам.долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. Хэрэв 60 аас дээш хоногоор хоцруулбал сарын 1 %-ийн алданги тооцогдоно”, 5 дугаар зүйлд “Аянчин лодж” ХХК-ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж худалдсанаас олсон мөнгөн хөрөнгийг Ж- авах бөгөөд холбогдох татварыг хариуцах”-аар тус тус тохиролцсон.
Г.М- нь , “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг Г.Т, Д.Г нарт 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр 6,200,000,000 төгрөгөөр худалдаж Ж 4,100,000,000 төгрөгийг шилжүүлж 1,700,000,000 төгрөгийг шалтгаангүйгээр авч үлдсэн, гэрээ байгуулснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч гэрээгээр тохиролцсон сар бүр төлөх үүрэгтэй 8,500 ам.долларыг төлөх үүргээ биелүүлэлгүй 42,500 ам.доллар буюу 112,752,500 төгрөгийг/2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2,653 төгрөгт тооцсон/ компанийн хувьцаа худалдсаны үлдэгдэл төлбөр 1,700,000,000 төгрөг нийт 1,812,752,500 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 222 дугаар зүйлийн 222.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж, мөн хуулийн 222.7-т “үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-ний 1 дүгээр зүйлд “Г.М- нь 796,000 ам.долларыг 8 жилийн хугацаанд сар бүр 8,500 ам.долларыг Ж дансанд төлж шилжүүлэх” гэрээний 5 дугаар зүйлд “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж худалдсанаас олсон мөнгөн хөрөнгийг Ж- авах” гэж зааснаар хариуцагч Г.М-аас 1,812,752,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К П Ж-д олгоно уу гэжээ.
Ж- П- К- болон *******гийн М- нар 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шинэчилсэн гэрээ” 12/01 дугаартай байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 2 компанийн том компани болох “А А” ХХК--ийг Г.М-ад үлдээж, нэг жижиг “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг худладахаар гэрээгээр тохирсон мөнгө 6,200,000,000 төгрөгийг Ж-д шилжүүлэх үүргийг Г.М- биелүүлээгүй.
Эдгээр эд хөрөнгийн маргаантай шударга биш асуудлуудыг талууд харилцан тохиролцож шийдэхээр “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шинэчилсэн гэрээ”-г байгуулсан боловч Г.М- гэрээнд заасан үүрэг хариуцлагаас зайлсхийж, үүргээ үл биелүүлж, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй өдийг хүрсэн билээ.
Хариуцагч Г.М- гэрээнд заасны дагуу сар бүр нэхэмжлэгчид төлөх 8,500 ам.долларыг 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын байдлаар огт төлөөгүй, энэ хугацаанд төлөх төлбөр нийт 289,000 ам.доллар буюу 823,202,050 төгрөг, (2021.10.10-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1 ам.доллар=2848.45)2019 оны 5 дугаар сарын байдлаар хуримтлагдсан төлбөр 112,752,500 төгрөгийг хасаж тооцоход 710,449,550 төгрөгийг Г.М-аас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж тус тус зааснаар шаардах хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгчид олгож байна .
Мөн гэрээний нэг тал үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасныг үндэслэл болгон “Гэрлэлт цуцлуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шинэчилсэн гэрээ”-ний 1-дэх хэсэгт зааснаар Ж- К-д төлөх 796,000 ам.долларын төлбөрөөс 1% тооцож, 7960 ам.доллар болсныг 34 сараар үржүүлж 270,640 ам.доллар( 2021.10.14-ний өдрийн ханш 1 ам доллар 2848.45) буюу 770,904,508 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
Талуудын хооронд тохиролцсон 2018.12.30-ны өдрийн гэрээний 1-т заасны дагуу Г.М- нь сар бүр 8500 ам.доллар төлөх үүргээ 34 сар төлөөгүйгээс хуримтлагдсан төлбөр болох 832,202,050 төгрөгөөс урьд нэхэмжилсэн 112,752,500 төгрөгийг хасаж 710,449,550 төгрөгийг, Ж төлөх 796,000 ам.долларын төлбөрөөс 1%-ийн хүү тооцоход 7960 ам.доллар*34 сар=270.640 ам.доллар (2021.10.14-ний өдрийн Монгол банкны ханш1 ам.доллар=2848.45 төгрөгт) тооцон 770,904,508 төгрөгийн алданги нийт 1,481,354,058 төгрөг, “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж худалдсан төлбөрөөс шилжүүлээгүй 1,700,000,000 төгрөг нийт 3,294,543,077 төгөргийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Г.М- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/01 гэрээгээр хүлээсэн үүргээ Ж- К-д сар бүр 8,500 ам.доллар шилжүүлж 796,000 ам.долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүргээ гэрээний үлдэж буй хугацаанд сар бүрийн 5-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулахыг Г.М-ад даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
3. Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: АНУ-ын иргэн К П Ж-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дор дурьдсан тайлбарыг гаргаж байна. Миний бие нь К П Ж-той 2003 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах явцдаа охин А, хүү А нарын эцэг, эх болсон. Бид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Миний бие 15 настай охин А, 13 настай хүү А нарынхаа хамт амьдарч байгаа ба хүүхдүүдийнхээ эрүүл энх, сурч боловсрох бүхий л нөхцөл боломжийг хангаж, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулан амьдарч байна. Гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-г баталгаажуулсан. Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,812,752,500 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Жон Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандаж, улмаар тус хэлтсийн 113 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 8,500 ам долларыг төлөх үүргээ биелүүлээгүй гэж 42,500 ам доллар буюу 112 752 500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд “ Уг гэрээний 5.4-т эхнэр нь гэрээний 5.1-т заасан төлбөр төлөх хугацааг нөхрийн зөвшөөрөлгүйгээр 60 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд эхнэр “А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар түүний шаардсаны даруйд шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Эхнэр М- 8 сараар хэтрүүлэн үүргээ зөрчсөн тул талууд харилцан тохиролцож, “А Ф С Л” ХХК--ийн хувьцааг борлуулж, мөнгийг Жонд шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан... ” гэжээ. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1, 5.4 дэх заалтуудыг үндэслэн “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг худалдсан асуудал хөндөгдөж байна. Гэрээний дээрх заалтуудыг тохиролцох үед “ А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн хувьцааг миний бие эзэмшдэг, иргэн Г.Ө- нь 5 хувийн хувьцаа эзэмшигч байсан.
Тийм учраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 6-д нэхэмжлэгч Г.М-ын өмчлөлд ... “ А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн энгийн хувьцааг ... тус тус шилжүүлсүгэй гэж заасан. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ” байгуулах үед иргэн Г.Ө- нь “ А Ф С Л” ХХК--ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдгийг нэхэмжлэгч Ж- өөрөө сайн мэдэж байсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж-ы шахалт, дарамтаар гэрээг байгуулахдаа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1, 5.4 дэх заалтын биелэлтийг л хангаж, байгуулсан болно. Энэ байдлыг ч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичиж хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл миний бие хэдийгээр хөрөнгийн хувьд хүндрэлтэй байсан ч нилээд их хэмжээний мөнгийг Ж-д төлсөн болно.
Нэгэнт Ж- намайг “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1-ийг биелүүлээгүй гэж үзэж, 5.4-т зааснаар “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг худалдахыг шаардсаны дагуу тухайн компанийн хувьцааг худалдсаны орлого 4,500,000,000 төгрөгийг Ж-д төлсөн учраас миний бие гэрээний 5.1 дэх заалт бүрэн хэрэгжиж, дууссан цаашид сар бүр 8,33 ам.долларыг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн энэ талаарх шаардлага үндэслэлгүй болно. Тус гэрээний 5.1, 5.4 дэх заалтууд бүрэн биелчихсэн байхад цаашид гэрээний 5.1 дэх заалтын талаарх үүрэг үүсэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1-д тохиролцсон 1,000,000 ам доллар төлөх үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийн байдлаар Ж- 1,901,725.65 ам.долларыг төлж, түүнд илүү 901,725.65 ам.долларыг төлсөн. Хоёрдугаарт 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу “А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад худалдсаны 1,700,000,000 төгрөгийг шалтгаангүйгээр авч үлдэж, өгөхгүй байгаа гэж нэхэмжилжээ. Миний бие нь “А Ф С Л” ХХК--ийн хувьцааг Ж-ы шаардсанаар худалдсаны орлогоос Ж-д 4,500,000,000 төгрөгийг төлж, мөн түүнчлэн хувьцаа эзэмшигч Г.Ө-өд 5 хувийн хувьцаанд оногдох мөнгийг төлж барагдуулахын зэрэгцээ тухайн компанийн бусдын өмнө хүлээсэн өр төлбөр, татвар зэрэгт үлдсэн мөнгийг төлснөөр Ж-д зохих мөнгийг бүрэн өгсөн юм. Энэ талаарх тооцоогоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгайлан хүснэгтээр гаргаж хүргүүлэх болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ..
4.Хариуцагч Г.М- нэхэмжлэгчид холбогдуулан К Ж П талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 901.725,65 ам доллар буюу 2,477,887,983 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
К П Ж- бид 2003 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах хугацаанд охин А, хүү А нарын эцэг эх болсон бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг, зардал, гэр бүлийн эд хөрөнгийн асуудлыг Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон.Тус гэрээний үндсэн дээр миний бие 2 хүүхдээ асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг, зардлыг өөрөө хариуцах, мөн түүнчлэн гэр бүлийн эд хөрөнгийн асуудлыг гэрээний 5 болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээр тохиролцсон.
Миний бие Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ-ний 5.1-д “гэрээний 3.4.1, 3.42 т заасан компанийн хувьцааны нөхөрт ногдох хэсгийн үнийн дүнгээс гэрээний 3.,6-д заасан хүүхдийн тэтгэлэг бусад зардлыг хассан зөрүү төлбөрт эхнэр сар бүр 8,333.33 ам долларыг 10 жилийн хугацаанд нөхөрт төлөх, сар бүрийн 25-ны өдрийг дотор нөхрийн дансанд төлнө” гэж, тохиролцсоны дагуу 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 204,000 ам долларыг төлсөн байна.
Бид 2016.03.16-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан боловч бид 12 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 0-0 байрны 00 тоот од хамтдаа амьдарсан ба 12 сард Ж- байрандаа үлдэж, би хүүхдүүдээ аваад Тэрэлж дэх “А Ф С Л” ХХК--ийн амралтын байр луу нүүсэн. Хамтдаа амьдрах байх хугацаанд Ж-д сар бүр 5,000,000 төгрөгийг өгч болно гэсний дагуу би төлж байсан учраас Ж- 8,333.33 ам долларыг 2016 оны 12 дугаар сар хүртэл шаарддаггүй байсан болно.
Ж-той тохиролцсоны дагуу миний бие 2 хүүхдээ АНУ-д суралцах боломжоор хангаж, АНУ-д амьдрах шаардлагатай болсон болон төлбөрийн чадварын хүндрэлтэй байдлаас улбаалан уг мөнгийг төлөх хугацааг хэтрүүлсэн.
Миний бие 2 хүүхдийнхээ сургуулийн амралтаар АНУ-аас Монголдоо 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд Ж- Улаанбаатар хотод байсан ба төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, төлөхгүй бол үг дуугүй “А Ф С Л” ХХК--ийн өг гэж тулгасан ба гэрээний 5.4-д зааснаар компанийн хувьцааг зарж, түүний төлбөрийг өөрт нь шилжүүлэхийг шаардаж эхэлсэн.Улмаар компанийн хувьцааг авах худалдан авагчийг сонгож олсноо надад мэдэгдсэн. Тухайн үед би 14 жил авч явсан компаниа худлалдаж Ж-ы хэлсний дагуу хийх нь надад маш их сэтгэл санааны хүндрэлтэй байдлыг би болгосон.
Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн буцах онгоцны билеттэй байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний үүргээ дуусгавар болгоно” гэж Ж- шинээр гэрээ байгуулахыг надаас шаардсан. Ж- надтай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр биечлэн уулзахад чамайг удахгүй шүүхэд дуудна, “А Ф С Л” ХХК--ийн бүх хөрөнгө минийх, дээр нь миний өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан удахгүй “А А” ХХК--ийн бүх эд хөрөнгө миний болно, чамайг бөс удахгүй Налайх дүүргийн шүүхээс дуудах болно, энэ асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол Монголоос явах эрхгүй болно гэсэн.Миний бие тухайн үед Ж-ыг бодит нөхцөл байдлын талаар худал зүйл ярьж байгаа гэж бодоогүй, цаг хугацааны хувьд ч миний хүүхдүүдийн хувьд хичээлийн цаг хугацаа болсон, буцах шаардлагатай байсан, хүүхдүүдтэйгээ хамтдаа явах цаг хугацаа тулсан байсан учраас түүний үгэнд итгэж компанийн өмчлөх эрхэд халдаж юу ч үгүй болгоно гэсэн үгэнд итгэж, Ж-ы шинээр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.
Шинэ гэрээ байгуулахдаа худал хуурмаг байдлаа үнэн болгож итгүүлэхийн тулд шинэ гэрээний 8 дугаарт “....Ж- “А Ф С Л” ХХК--ийг битүүмжлэхээр өгсөн хүсэлтээ Налайх дүүргийн шүүхээс буцаан авч хүчингүй болгохоор зөвшөөрөв. Энэ нь “А Ф С Л” ХХК--ийг зарсан орлогыг М- өөртөө авч байгаатай холбоотой юм” гэж заасан. Гэтэл Монгол Улсын шүүхээс тэр тусмаа Налайх дүүргийн шүүхээс намайг дуудаагүй, Ж- энэ талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байсан. Харин Ж- Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны талаар гомдол гаргаснаа “....А Ф С Л” ХХК, “А А” ХХК--ийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж надад итгүүлж, улмаар чамд ямар ч компани үлдэхгүй, эд хөрөнгийн хувьд хэцүү болгоно” гэж итгүүлж төөрөгдөлд хүргэсэнг дараа нь мэдсэн.
Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 6-д “ Хариуцагч Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 00 байрны 00 тоот 179.12 м.кв 00 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 0-0 байрны зоорийн давхрын 141,142 тоот тус бүр нь 11,75 м.кв авто зогсоолууд, 00 орон сууцны эд хогшил, тавилга Д Д маркийн 00-00 улсын дугаартай суудлын авто машиныг тус тус шилжүүлсүгэй“гэснийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан гэдэг нь баримтаар нотлогдож, харин “А Ф С Л” ХХК--ийг битүүмжлэхтэй холбоотой ямар ч ажиллагаа байгаагүй.Энэхүү шийдвэрийн заалт аль хэдийн биелсэн нэрлэсэн хөрөнгөө Ж- өмчлөлдөө авсан байсан яагаад албадан гүйцэтгэх ажиллахаар явуулахаар хандсаныг бас гайхаж л байна.
Ингээд дарамт шахалтын дор түүнд хуурагдан мэхлэгдэж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө компанийн хөрөнгө хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-г байгуулахдаа 2016 оны 06 дуугар сарын 16-ны өдийн Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 5.1, 5.4 дэх заалтын биелэлтийг хангаж, тус гэрээний үүргийг дуусгавар болгож байгуулсан гэж үзсэн боловч үнэн хэрэгтээ өөр нөхцөл тусгасан гэрээ байгуулж төөрөгдсөн болно.
“Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө компанийн хөрөнгө хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-ний 1 дэх ...2018 оны 12 дугаар сарын байдлаар М- нь “.....Ж-д 204,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.Сар бүр 8,500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 10 хувийн алданги тооцогдоно” гэсэн нь өмнөх гэрээний 5.1, 5.4 дэх заалт дуусгавар болгож байгаа гэсэн талууд бидний хүсэл зоригийн илэрхийлэлд нийцэхгүй, тохирохгүй байгаа.
Учир нь энэхүү гэрээний 3-т .... 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шүүхийн шийдвэрээр баталгаажсан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болголоо. Одоо 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн12/01 тоот гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалт нь өмнөх гэрээний дагуу энэхүү заалт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3 дах заалттай нийцэж байна гэж үзэх боломжтой.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож, өмнөх үүргийг харилцан дуусгавар болгох боломжтой боловч шинээр үүсэх үүргийн хувьд Ж-ы хууран мэхлэлтийн үр дүнд тус гэрээний зарим заалтын хувьд төөрөгдсөн.
Тус гэрээний 1 дэх заалтын агуулгад өмнөх гэрээний 5.1, 5.4 дэх заалтууд үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг тохиролцсон нь миний бие Ж-д хууран мэхлэгдэж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/01 тоот “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээний гэрээ”-ний 1-д 2018 оны 12 дугаар сарын байдлаар М- “......Ж-д 204,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.Сар бүр 8500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 10 хувийн алданги тооцогдоно” гэж тохирсон нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 тоот шүүхийн шийдвэрээр баталгаажсан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Гэрлэлт цуцлахтай холоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 5.1, 5.4 дэх заалтын хэрэгжилт дуусгавар болсон гэж үзтэл дахин үргэлжлүүлж намайг төөрөгдөлд оруулсан байна.
Ж- Гэрлэлт цуцлахтай холоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 5.1 дэх заалт биелээгүй гэж үзэж 5.4-т зааснаар “А Ф С Л” ХХК--ийн хувьцааг нээн даруй шаардсаны дагуу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/01 тоот гэрээний 5-д зааснаар тухайн компанийн хувьцааг худалдсан 4,500,000,000 төгрөгийг Ж-д төлсөн учраас миний бие “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1, 5.4 дэх заалт бүрэн биелчихсэн байхад цаашид гэрээний 5.1- заалтын талаарх үүрэг үүсэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 7-д 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 тоот шүүхийн шийдвэр нь”А Ф С Л” ХХК--ийн мөнгийг авснаар хүчингүй болно гэж тохиролцсон тохиролцоо нь ч энэ гэрээний 1 дэх заалтын талаар миний төөрөгдсөн гэдгийг давхар нотолж байгаа болно.
Миний бие 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ”-ний 5.1-д тохиролцсон 1,000,000 ам долларыг төлөх үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийн байдлаар Ж-д 1,901,725.65ам долларыг төлж, илүү 901,725.65 ам долларыг төлсөн байна.
Худал хуурмаг зүйлд итгэж “А Ф С Л” ХХК--ийг бусдад худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,500,000,000 төгрөгийг (2021.0.03-ны Монгол банк ханш 1 ам доллар 2,648.02) тооцоход 566,460.98 ам доллар, 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000,000 төгрөгийг(2021.0.04-ны Монгол банк ханш 1 ам доллар 2,653.25) тооцоход 565,344.39 ам.доллар, 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,254,392,085.35 төгрөгийг(2021.0.05-ны Монгол банк ханш 1 ам.доллар 2,650.55) тооцоход 473,257.28 ам.доллар, 01 дүгээр сарын 05-ны өдөр 245,607,914.65 төгрөгийг(2021.0.05-ны Монгол банк ханш 1 ам.доллар 2,650.55) тооцоход 92,663 ам доллар нийт 1,697,725.65 ам.доллар буюу буюу 4,500,000,000 төгрөгийг төлсөн болно.
“А Ф С Л” ХХК--ийг худалдан борлуулахаас өмнө “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ”-ний 5.1-д заасныг үндэслэн 204,000 ам доллар Ж-д төлсөн талаар тайлбарласан ба тус төлбөрийг нэмбэл нийт 1,901,725,.65 ам.доллар болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ж- бидний хооронд байгуулсан гэрээг бүхэлд шүүхийн шийдвэрээр баталгаажуулаагүй ч бодитоор биелүүлж ирсэн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ”-ний 5.1, 5.4 -д заасан заалт бүрэн биелсэн байна. Энэхүү гэрээний үүргийг цаашид үргэлжлүүлэн биелүүлэх үүрэг надад үүсэх боломжгүй.
Учир нь: 1,000,000 ам долларын үлдэгдэл төлбөрийг Ж-д төлөх гэрээний 5.1- заалтын “А Ф С Л” ХХК--ийг худалдан борлуулсны орлогоос бүрэн төлж улмаар өмнөх гэрээ дуусгавар болохоор тохиролцсон атлаа дахиад 8 жилийн хугацаанд гэрээний үүрэг хэрэгжээд 796,000 ам долларыг төлж барагдуулах үүрэг хүлээсэн нь Ж-д мэхлэгдэж улмаар төөрөгдөлд орсныг харуулж байна. Энэ тухайгаа Ж-д мэдэгдсэн болно.
Иймд Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний зарим хэсэг буюу 1 дэх 2018 оны 12 сарын байдлаар М- Ж-д 204, 000 ам долларыг төлж барагдуулсан, байгаа бөгөөд 796 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Сар бүр 8,500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. (Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 1 хувийн алданги тооцно) гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар Ж-оос үндэслэлгүй хөрөнгөжсөн 901,725.65 ам долларыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх –д “М нь “.....Ж-д 204,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.Сар бүр 8500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 10 хувийн торгууль тооцогдоно. Жишээ нь үлдэгдэл дүн 400,000,000 ам доллар байвал төлбөрийг хоцроосон сарын турш хүүгийн төлбөрт сард 4,000 ам доллар байна Төлбөрийг хэсэгчлэн эсхүл бүгдийг нь урьдчилж төлж болно ””гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Тайлбар: Иргэний хуулийн 59 дүгээр зүйл нь хуурч мэхэлж хийсэн хэлцэл, 60 дугаар зүйл нь хүч хэрэглэж хийсэн хэлцлийн тухай ойлголтын зохицуулалт юм. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн....., 59.2.-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсан....”, 59.3.”Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа... “ гэжээ.
Энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн”, 60.2.-т ”Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотнын бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлсэн” гэжээ.
Гэтэл сөрөг нэхэмжлэл хуулийн дээр дурдсан заалтуудын аль үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхой бус байна.
Шинэчилсэн гэрээг байгуулахдаа хариуцагч Г.М- өөрөө хуульч Б.Ц, Б.Э нартай холбогдож эрх зүйн зөвлөгөө туслалцаа авсан,аль аль нь нөгөө талаа айлган хуурч мэхэлсэн, сүрдүүлэх ямар нэгэн үйлдэл гаргаагүй.Талууд өөрийн хүсэл зоригоо ийнхүү чөлөөтэй илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн байдал нотолно.Харилцан ярилцаж байж гэрээгээ байгуулсны дагуу Г.М- эхний ээлжийн мөнгийг Ж-д шилжүүлсэн. Энэ байдал түүнийг гэрээгээ бүрэн хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр байгуулсан гэдгийг гэрчилнэ.
Г.М- 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шүүхийн шийдвэрээр баталгаажсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-гээр үүрэг хариуцлагаа ноцтой зөрчсөөр байсан тул Ж- шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2016/14765 тоот захирамж гарсан байдаг.
Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шүүхийн шийдвэрээр баталгаажсан Гэрлэлт цуцлах тухай асуудлыг шийдвэрлэх гэрээний 5.4-д заалтад “эхнэр нь гэрээний 5.1-т заасан төлбөр төлөх хугацааг 60 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд “ А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар түүний шаардсан даруйд шилжүүлнэ” А Ф С Л” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн эзэмшиж буй 500 ширхэг (хувь нийлүүлсэн нийт хөрөнгө 5 хувь) энгийн хувьцааг нөхөрт үл маргах журмаар шилжүүлэх ажлыг эхнэр хариуцна” үүргийг Г.М- хариуцна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх тухайн үед “ А Ф С Л” ХХК- зарагдах хэлцэл хийгдэж байсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г байгуулсан.
Ж- гэрээнд заасны дагуу Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмнөх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтээ буцааж авсан.
Харин Г.М- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, биелүүлэхээс зайлсхийж 1,7 тэрбум төгрөгийг төлөхгүй хугацаа хожиж 4 жил гаруй болж байна. Сөрөг нэхэмжлэл Г.М- болж өгвөл төлбөрөө төлөхгүй байх арга ядахдаа хугацаа хожих гэсэн арга гэж ойлгогдож байна.
Сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад Иргэний хуулийн 492.1.2-т зааснаар 901,725.65 ам доллар буюу 2,780,813.698 төгрөгийг Ж-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Тайлбар: Ж- Г.М- нар гэр бүлийн хөрөнгө хуваахтай холбоотой харилцаагаа “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-гээр тохиролцон эвлэрснийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шүүхийн шийдвэрээр баталгаажуулснаас үзэхэд сөрөг нэхэмжлэл дэх гэрээний 5.1-.5.6 заалтуудыг шүүхийн шийдвэрт баталгаажуулсан заалт байдаггүй гэх заалт үндэслэлгүй байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шүүхийн шийдвэрийн 9 дэх талд “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах болон бусад асуудлыг зохигчид тохиролцсоноор буюу талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-гээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.” гэж шийдвэрээ үндэслэсэн бол 10 дахь талд ... талууд эрх үүргээ талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ-д харилцан тохиролцсон болохыг дурдсугай. хэмээн тогтоох хэсэгт тодорхой заасан байна.
Г.М- гэрээний 5.1-д заасан эхнэр сар бүр 8,333.33 ам долларыг 10 жилийн хугацаанд нөхөрт төлөх, сар бүрийн 25-ны өдрийг дотор нөхрийн дансанд төлнө” гэсэн үүргээ зөрчиж 796,000 ам долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Гэтэл 2 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргахдаа өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлд хүлээн зөвшөөрч байсан зүйлээ үгүйсгэж, гэрээний 5.1-5.6 дахь заалтыг шүүх баталгаажуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Талууд эд хөрөнгө хуваах гэрээний 5 дугаар зүйлийг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг дүгнэж харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г байгуулсан.
Шинэчилсэн гэрээний 5 дугаар зүйлд “Ж- Л худалдсанаас олсон мөнгийг авна. Тэр Ж- “ А Ф С Л” ХХК--ийн шаардлагын дагуу тухайн гүйлгээний татварыг төлнө. М- Өкө-тэй төлбөр тооцоо хийнэ.”гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад 6,200,000,000.00 төгрөгөөр худалдаж, 4,500,000,000.00 төгрөгийг шилжүүлж, 1,700,000,000.00 төгрөгийг шилжүүлэхгүй, төлөхгүй байна.
Хариуцагч Г.М- ““Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ”-ний 5.1-д тохиролцсон 1,000,000 ам долларыг төлөх үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийн байдлаар Ж-д 1,901,725.65 ам долларыг төлж, илүү 901,725.65 ам долларыг төлсөн байна.” гэжээ.
Тэрээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 шийдвэртэй Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 5.1-дэх заалтыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Гэрлэлт цуцлах холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 1 дэх заалтуудыг хооронд зориудаар хольж, хоёр тусдаа үүргийг нэг болгон бичсэн байна.
Ж-ы нэхэмжлэл 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шинэчилсэн гэрээний 5 дахь заалтаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа хариуцагч Г.М-аас үлдэгдэл төлбөрийг түүнчлэн гэрээний 1 дэх заалтад заасан сар бүр төлөх мөнгөн төлбөрийг хүүгийн хамт гаргуулах тухай юм.
Хариуцагч Г.М- хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах нь зөвхөн “ А Ф С Л” ХХК--ийн ХХК-тай холбоотой биш гэдгийг сайн мэдэж байгаа. Тиймээс ч 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинэчилсэн гэрээний нөхцөлийг дахин ярилцаж тохиролцсон.
Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ “ А Ф С Л” ХХК--ийн хувьцаа зарсан үнийг хагас дутуу шилжүүлээд бүх үүрэг дуусгавар болсон, гэрээний 1 дэх заалтын хувьд би хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэсэн, аргагүй байдалд орсон гэх мэт дүр үзүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хэн аль нь нөгөө талаа дарамтлаагүй хуурч мэхлээгүй нь гэрээний агуулгаас харагдана.Ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргахдаа өөрийн мэхлэгдсэн байдлаа нотолсон баримтууд гаргаж өгөөгүйг дурьдах нь зүйтэй.
Талуудын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинэчилсэн гэрээний 1-д заалт нь өр төлбөртэй холбоотой заалт билээ.
Талуудын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинэчилсэн гэрээний 1-д “М- нь “.....Ж-д 204,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.Сар бүр 8500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 10 хувийн торгууль тооцогдоно. Жишээ нь үлдэгдэл дүн 400,000,000 ам доллар байвал төлбөрийг хоцроосон сарын турш хүүгийн төлбөрт сард 4,000 ам доллар байна Төлбөрийг хэсэгчлэн эсхүл бүгдийг нь урьдчилж төлж болно ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл “ А Ф С Л” ХХК--ийг худалдаж, төлбөр мөнгийг шилжүүлснээр төлбөр мөнгөтэй холбоотой үүрэг дуусаагүй бөгөөд 1 дүгээр заалтын 796,000 ам долларын өр гэдэгт “ А Ф С Л” ХХК--д хамаарах тооцоо юм. А А ХХК нь Ж-ы Монголд байх хугацаанд Г.М-тай гэрлэхээс өмнө байгуулсан гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө юм.
Г.М- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийж хугацаа хожих гэрээний зарим заалтыг мушгин гуйвуулах хуурч мэхлэгдсэн аргагүй байдалд орсон мэтээр зохиож бичсэн байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Г.М- 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХНУ-аас хуулийн шаардлага хангагдсан Итгэмжлэлийг К.А-, К.А-нарын хууль ёсны төлөөлөгчийн хувьд надад ирүүлж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 6-д “А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн энгийн хувьцааг бусдын өмчлөлд шилжүүлсний 4,500,000,000.00 төгрөгийг К.П.Ж-д өгсөн, мөн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шинэчилсэн гэрээний маргаанд охин К.А-, хүү К.А-нарын өмчлөх эрх хөндөгдөж байгаа харгалзан хүүхдүүдэд оногдох хувьцааны мөнгийг нэхэмжлэх эрх олгосныг үндэслэн өмнө Ж-оос 3,000,000,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт Иргэний хуулийн 492 дугар зүйлийн 492.1.2-т заасныг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн 901,725.65 ам доллар буюу 2,782,813,698 төгрөгийг(МБ ханш) К- П- Ж-оос гаргуулж К.А-, К.Алтай, Г.М- нарт олгож өгнө үү гэжээ.
7. Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э ирүүлсэн хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг өөрчлөхдөө О.******* Г.М- нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр АНУ гаас хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг охин К.А-, хүү К.А-нарын хууль ёсны төлөөлөгчийн хувьд надад ирүүлсэн итгэмжлэлийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг зөвхөн Г.М- биш охин К.А, хүү К.А нарын хууль ёсны төлөөлөгчийн хувьд хамтатган гаргаж байна гэжээ.
Өмнө шүүхэд хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс татгалзан шийдвэрлэсэн тул энэхүү сөрөг нэхэмжлэл гаргахад хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргаж байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөгдөж байна гэж үзэхэд учир дутагдалтай.
Сөрөг нэхэмжлэл өөрчлөх гэдэг нь шаардлагын үнийн дүн ихсэх, буурахыг ойлгох бөгөөд энэ өөрчлөлтөд үнийн дүнд өөрчлөлт ороогүй,харин насанд хүрээгүй этгээдийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах байдлаар шүүх хуралдааныг хойшлуулах ашиг сонирхолтой холбоотой байна.
Шүүх энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэгт оруулсан өөрчлөл гэсэн үндэслэлээр нэгэнт товлогдсон хуралдааныг хойшлуулах бус харин хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл дахин 9 дэх удаагаа шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулав.
Ж- Г.М-ад холбогдуулан шүүхэд гаргасан, энэ хоёрыг л иргэний хэргийн зохигчид гэж үзнэ. Гэтэл Ж- К-, Г.М- нарын насанд хүрээгүй хүүхдүүд К.А, хүү К.А нар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг өөрчлөхөд бие даасан хэргийн зохигч болж маргаанд оролцох гэж байгааг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шийдвэрээр хүүхдүүд К.А, хүү К.А нарын асран хамгаалагчаар 18 нас хүртэл ээж Г.М-ыг тогтоосон. Энэхүү шийдвэрээр баталгаажсан талуудын хооронд баталгаажсан гэрээний 5.4-д зүйлд зааснаар эхнэр (хүүхдүүдийн нэр ороогүй) гэрээний 5.1-д заасан төлбөр төлөх хугацааг нөхрийн зөвшөөрөлгүй 60 хоног болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд эхнэр “А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар шилжүүлнэ. Мөн сөрөг нэхэмжлэлдээ Ж-оос 2,780,813,698 төгрөгийг гаргуулж Г.М-, К.А, хүү К.А нарт олгоно уу гэж өөрчилж байна гэжээ. Ийнхүү шаардаж байгаа шаардлага хуулийн үндэслэлгүй байх тул 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийн өөрчилсөн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү гэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд:итгэмжлэл(1хх-ийн5-6,123-124,204-207, 3хх-ийн 41-42), 2018.12.30-ны өдрийн Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын болон компанийн хөрөнгийг хуваах тухай гэрээ(1хх-ийн7-8), Монгол банкны ханшны лавлагаа(1хх-ийн9,112), 2016.03.16-ны өдрийн Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ (1хх-ийн55-61), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шийдвэр(1хх-ийн63-73), емайл орчуулга(1хх-ийн74-75),Налайх дүүргийн ШШГГ-т гаргасан хүсэлт(1хх-ийн125-127),ШШГА зардал гаргуулах гэрээ(1хх-ийн128-129), ШШГА үүсэх 2018.12.24-ний өдрийн №1910030 дугаар тогтоол(1хх-ийн130),Бэлэглэлийн гэрээ(1хх-ийн131-146),үл хөдлөх хөрөнгө борлуулах зуучлалын гэрээ(1хх-ийн147-150),тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар(1хх-ийн151-152),Налайх ШШГГ-т Г.М-ын гаргасан хүсэлт(1хх-ийн153-155), Налайх ШШГГ-т Б.*******ийн гаргасан хүсэлт(1хх-ийн156,192-194),ШШГА дуусгавар болсон 2019.04.04-ний өдрийн 104/88 дугаар тогтоол(1хх-ийн158,190-191), Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж(1хх-ийн195-197), Аянчин аутфиттерс ХХК-ийн дүрэм (1хх-ийн210-213), “А Ф С Л” ХХК-(1хх-ийн214-217),2018.12.30-ны Гэрлэлт цуцлах холбоотой асуудлыг шийдвэрлэх шинэчилсэн гэрээ(2хх-ийн113) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд: итгэмжлэл(1хх-ийн13,31,2хх-ийн 116-117, 3хх-ийн 124-125), 2019.01.03-ны өдрийн ХХБ ******* дансны шилжүүлгийн хуулга(1хх-ийн35), 2019.01.04-ний өдрийн ХХБ ******* дансны шилжүүлгийн хуулга(1хх-ийн36), 2019.01.05-ны өдрийн ХХБ ******* дансны шилжүүлгийн хуулга(1хх-ийн37), 2019.01.05-ны өдрийн ХХБ ******* дансны шилжүүлгийн хуулга(1хх-ийн37), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дугаар шийдвэр(1хх-ийн85-89), итгэмжлэл(1хх-ийн101,107), 2019.01.02-ны өдрийн №01/19тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ(1хх-ийн96-99, 102-105, 108-111), 2019.01.02-ны өдрийн №02/19 тоот Компанийн эрх шилжүүлэх гэрээ(1хх-ийн100,106,112), 2018.12.14-ний өдрийн №01296 Шүүхийн гүйцэтгэх хуудас(1хх-ийн121-122), Г.М-ын гадаад паспортын хуулбар (1хх-ийн171-172), МБанкны ханш(1хх-ийн173), Вашингтон муж Улсын Кинг Каунти мужийн дээд шүүхийн зарлан дуудах тухай (2хх-ийн47), нэхэмжлэл (2хх-ийн48-49), гэрчилгээ(2хх-ийн50), эвлэрлийг баталгаажуулсан захирамж(2хх-ийн63-68), ******* мужийн Арвангуравдугаар дүүргийн шүүхийн шийдвэр (2хх-ийн220-227), 2016.02.17-ны өдрийн шүх хуралдааны тэмдэглэл(3хх-ийн27), 2016.01.15-ны өдийн хүсэлт(3хх-ийн28), Эвлэрүүлэн зуучлах ажиллгаа дуусгавар болгох тухай(3хх-ийн29), тайлбар(3хх-ийн30), хөрөнгийн жагсаалт(3хх-ийн31),2016.04.16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл(3хх-ийн32-33), эрүүл мэндийн хуудас(3хх-ийн37-39), эйр транс тийзийн баримт (3хх-ийн50-53) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр: Итранстлатус ХХК-ийн орчуулагчийн орчуулга(2хх-ийн 245-250) бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч К Ж П нь хариуцагч Г.М-ад холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 5.1-д заасан үүрэг 112,752,500 төгрөгийг, 5.4-д зааснаар “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж худалдсан төлбөрөөс шилжүүлээгүй 1,700,000,000.00 төгрөг нийт 1,812,752,500.00 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
9.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд тохиролцсон 2018.12.30-ны өдрийн гэрээний 1-т заасны дагуу 34 сарын хугацаанд төлөгдөөгүй төлбөр 710,449,550 төгрөгийг, Ж-д төлөх 796,000 ам.долларын төлбөрөөс 1%-ийн хүү тооцоход 7960 ам.долларыг х 34 сард тооцон =270.640 ам.доллар буюу (2021.10.14-ний өдрийн Монгол банкны ханш1 ам.доллар=2848.45 төгрөгт) тооцон 770,904,508 төгрөгийн алданги нийт 1,481,354,058 төгрөг, “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж худалдсан төлбөрөөс шилжүүлээгүй 1,700,000,000.00 төгрөг нийт 3,294,543,077 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, гэрээгээр хүлээсэн сар бүр 8,500 ам.долларыг шилжүүлэх үүргээ гэрээний үлдэж буй хугацаанд сар бүрийн 5-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулахыг Г.М-ад даалгаж өгнө үү гэж шаардлагаа нэмэгдүүлж шаардах эрхээ тодорхойлсон.
10. Хариуцагч Г М- үндсэн нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г К- П- Ж-ы дарамт, хүчинд автсан, намайг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж төөрөгдүүлж хийсэн гэрээ тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж үгүйсгэсэн.
11. Хариуцагч Г.М- нэхэмжлэгч К- Ж- П-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний зарим хэсэг буюу 1-д “...2018 оны 12 дугаар сарын байдлаар М- Ж-д 204, 000 ам долларыг төлж барагдуулсан, 796,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Сар бүр 8,500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. (Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 1 хувийн алданги тооцно) гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар Ж-оос үндэслэлгүй хөрөнгөжсөн 901,725.65 ам доллар буюу 2,477,887,983.00 төгрөгийг буцаан гаргуулж Г.М-, К.А, хүү К.А нарт өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
12. Нэхэмжлэгч тал хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй, гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй, хүч хэрэглэсэн, дарамталсан, илүү мөнгө авсан баримтаар нотлогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
13. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
14.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 181/ШШ2016/00049 дугаар шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үдлээн, талуудын хооронд “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг”-г байгуулсныг дурдаж, нэхэмжлэгч Г.М-, охин К.А, хүү К.А нарын өмчлөлд Хан –Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирлын цэцэрлэг 00 байрны 00 тоот хаягт орших 00 өрөө орон сууц, Хан –Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирлын цэцэрлэг 00 байрны зоорийн давхрын 00 тоот 13.9 м.кв №61 тоот авто зогсоол, 00 байрны 00 тоот орон сууцны эд хогшил эд хөрөнгө, А А ХХК-ийн 100 хувь энгийн хувьцаа, , “ А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн энгийн хувьцааг, хариуцагч Ж- П. Ж өмчлөлд Хан –Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирлын цэцэрлэг 0-0 байрны 00 тоот хаягт байрлах 5 өрөө орон сууц, эд хогшил, тавилга, Хан –Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирлын цэцэрлэг 0-0 байрны зоорийн давхрын 141,142 тоот тус бүр 11.75 м.кв талбайтай авто зогсоол, Додж Дуранго маркийн 00-00 улсын дугаартай авто машиныг тус тус шилжүүлэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.(1хх-ийн 63-73)
14.1.Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг”-ний:
-5 дугаар зүйлийн 5.1.-д “.. гэрээний 3.4.1 болон 3.4.2-т заасан компаниудын хувьцааны нөхөрт ногдох хэсгийн нийт дүнгээс Гэрээний 3.6-д заасан хүүхдийн тэтгэлэг, бусад зардлыг хассан зөрүү төлбөрт эхнэр сар бүр 8,333.33 ам долларыг 10 (арав) жилийн хугацаанд нөхөрт төлнө.Тус төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор нөхрийн заасан дансанд шилжүүлнэ.”
- 5 дугаар зүйлийн 5.4..-д “.. гэрээний 5.1.-д заасан төлбөр төлөх хугацааг нөхрийн зөвшөөрөлгүйгээр 60 (жар)болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд эхнэр “ А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар түүний шаардсан даруйд шилжүүлнэ. “ А Ф С Л” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн эзэмшиж буй 500 ширхэг (хувьцаа нийлүүлсэн нийт хөрөнгийн 5 хувь) энгийн хувьцааг нөхөрт үл маргах журмаар шилжүүлэх ажлыг эхнэр хариуцна” гэжээ.(1хх-ийн 55-62)
15. Хариуцагч Г.М- 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг”-ээр тохирсон 5.1.-д заасан сар бүр 8,333.33 ам долларыг нөхөрт сар бүрийн 25-ны өдөр шилжүүлэх үүргийг биелүүлээгүйгээс зохигчид харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12-01дугаар “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-г байгуулж, гэрээний
- 1-дэх заалтад “....2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар М- нь Ж-д 204,000 ам долларыг төлж барагдуулсан байгаа бөгөөд үлдэгдэл 796,000 ам долларын 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Сар бүр 8,500 ам долларын Ж-ы дансанд шилүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-с дээш хоногоор хоцруулбал 1 хувийн алданги тооцогдоно”;
- 5.дахь заалтад“....А Л ХХК-ийн хувьцааг шилжүүлж худалдсанаас олсон мөнгөн хөрөнгийг Ж- авах бөгөөд холбогдох татварыг хариуцна. ” гэж Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.” гэж тохиролцож, гэрээг биелүүлэх үүргийг хүлээжээ. (1хх-ийн 7)
16.Хариуцагч Г.М- талуудын хороонд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12-01дугаар “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай Шинэчилсэн гэрээ”-ний 5.1-д зааснаар Ж-д 1,000,000 ам доллар төлөх үүргээс 206,000 ам долларын төлсөн, 796,000 ам долларыг төлөх үүрэгтэйгээс “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад худалдаалж 4,500,000,000.00 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
17.Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д .. нөхөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд эхнэр өөрт ногдох “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бүхэлд нь буюу хэсэгчлэн гэрээний 5.1-д заасан төлбөр төлөгдөж дуусах хүртэл гуравдагч этгээдэд худалдах, бэлэглэх, барьцаалах, бусад байдлаар шилжүүлэхийг хориглоно. Талууд харилцан тохиролцож энэ асуудлаар тусдаа барьцааны гэрээ байгуулж болно гэж тохиролцсоны улмаас 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №128/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 5 дахь заалтад “......А Л ХХК-ийн хувьцааг шилжүүлэх худалдсанаас олсон хөрөнгийг Ж- авах бөгөөд холбогдох татварыг хариуцна.” гэж тохиролцсон гэж үзэв.
18. Талуудын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №128/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 5.1-д “......сар бүр 8,500 ам долларыг К Ж П дансанд шилжүүлнэ. Хэрэв энэ төлбөрийг 60-м дээш хоногоор хоцруулбал сарын 1 хувийн алданги төлнө.”” гэж заасан хүлээсэн үүргийг хариуцагч Г.М- биелүүлэх үүргийг биелүүлээгүйгээс 5 дахь заалтад дурдсан “......аянчин лодж ХХК-ийн хувьцааг шилжүүлэх худалдсанаас олсон хөрөнгийг Ж- авах бөгөөд холбогдох татварыг хариуцна.” гэж тохирсон үүргийг хүлээжээ.
19.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №128/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1, 5.4-д заасан үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
20. Хэрэгт авагдсан А А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.М-, “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааны 95 хувийг Г.М-, 5 хувийг Г.Ө- эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.(хх-ийн210-217)
21. “ А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч Г.М- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “ А Ф С Л” ХХК--ийн хувьцаатай холбоотой хувьцаа худалдан авах, бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хийж гарын үсэг зурах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар төлөөлж гэрээг бүртгүүлэх, бичиг баримтыг бүрдүүлэх бусад шаардлагатай бичиг баримтад төлөөлж гарын үзэг зурах эрхийг 1 жилийн хугацаатай Г.Ө-өд олгогджээ. (1 хх-ийн101,107)
22. Дээрх итгэмжлэлийн дагуу “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг Г.Ө- 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/19, 04/19 Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08/19, 01/19 “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” тухай гэрээг тус тус Д. *******, Г.Т- нарын хооронд байгуулж, Г.М-ын 95%-ийн буюу 950,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 9500 ширхэг хувьцааг 4,340,000,000.00 төгрөгөөр Д.Г-ад, 95%-ийн буюу 950,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй.9500 ширхэг хувьцааг 1,550,000,000 төгрөгөөр Г.Т-т; хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн 5%-ийн буюу 50,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 500 ширхэг хувьцааг 310,000,000 төгрөгөөр Г.Т- нийт 6,200,000,000.00 худалдсан байна.(1 хх-ийн 96-112)
23. Хариуцагч нь Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас К Ж П ийн ******* дансанд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр1,500,000,000.00 төгрөгийг, 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000,000.00 төгрөгийг, 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,254,392,085.35 төгрөгийг, 01 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Г.М-ын ******* данснаас 92,663.00 ам доллар(ханш 2,650.55)-ыг буюу 245,607,914 төгрөгийг хариуцагчийн ******* дансанд нийт 4,500,000,000.00 төгрөгийг шилжүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй.(1хх-ийн35-38)
24. Г.М- нь “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад 6,200,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, 4,5,00,000,000.00 төгрөгийг К Ж П т шилжүүлж, үлдэгдэл 1,700,000,000.00 төгрөгийг шилжүүлээгүй байна.
26. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
27. Хэрэгт талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг орчуулсан Г.М-ын орчуулга, Дабель чек ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орчуулсан Гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг шийдвэрлэх шинэчилсэн гэрээний орчуулга авагдсан.(1 хх-ийн7, 2хх-ийн113)
28. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/06434 захирамжаар орчуулгын И ХХК-ийг орчуулагчаар томилж, орчуулга болон дүгнэлт тус шүүхэд 03 дугаар сарын 25-ны өдөр №1348 дугаартай орчуулгатай талууд танилцсан, уг орчуулгын үнэн зөвд маргаагүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.(2 хх-ийн 241-3хх-ийн2)
29. Шүүхээс томилогдсон Итраслатус ХХК-Талуудын маргааны зүйл болох гэрээний 1., 5 дахь заалтыг:
1-д “М- нь одоогоор Ж-д 796,000 ам долларын өртэй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар М- сар бүр хамгийн багадаа 8,500.00 ам долларыг төлж байхаар тохиролцов. Төлөлтийг 60 -аас дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд сард үлдэгдэл дүнгийн 1-%иар алданги тооцно. (Жишээ нь: үлдэгдэл дүн 400,000.00 ам доллар байвал төлбөрийн хоцроосон сарын турш хүүгийн төлбөрт сард 4,000.00 ам доллар байна. Төлбөрийн хэсэгчлэн эсхүл бүгдийг урьдчилж төлж болно.)”,
5-д “Ж- Л олсон мөнгийг авна.Тэр /Ж-/ “ А Ф С Л” ХХК--ийн шаардлагын дагуу тухайн гүйлгээний татварыг төлнө. М- Өхөтэй төлбөр тооцоо хийнэ.” гэж орчуулагдсан болно.
30.Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 1 дэх заалтыг Г.М-ын орчуулснаар:
- 1.д “...2018 оны 12 дугаар сарын байдлаар М- Ж-д 204,000 ам долларыг төлж барагдуулсан, 796,000 ам долларыг 8 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Сар бүр 8,500 ам долларыг Ж-ы дансанд шилжүүлнэ. (Хэрэв энэ төлбөрийг 60-аас дээш хоногоор хоцруулбал сарын 1 хувийн алданги тооцно) гэж;
Дабле чек ХХК-ийн орчуулснаар:
1-д “М- одоогоор 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ж-од 796,000 ам долларын өртэй.. М- сар бүр хамгийн багадаа 8,500.00 ам доллар төлж байхаар тохиролцов. Төлбөрийг 60-аас дээш хоногоор төлөөгүй тохиолдолд нийт үлдэгдэл дүн дээр сарын 1%-ийн хохирол тооцно. (жишээ нь:нийт үлдэгдэл 400,000.00 ам доллар байхад хүүгийн төлбөр сард 4000.00 ам доллар байна. Энэ нь төлбөр хоцроосон сар бүрд тооцогдоно.)Аль нэг төлбөрийг эсхүл бүх төлбөрийг урьдчилж төлж болно” гэж;
-шүүхээс томилогдсон И ХХК-ийн 1-д “М- нь одоогоор Ж-д 796,000 ам долларын өртэй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар М- сар бүр хамгийн багадаа 8,500.00 ам долларыг төлж байхаар тохиролцов. Төлөлтийг 60-аас дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд сард үлдэгдэл дүнгийн 1-%иар алданги тооцно. (Жишээ нь: үлдэгдэл дүн 400,000.00 ам доллар байвал төлбөрийн хоцроосон сарын турш хүүгийн төлбөрт сард 4,000.00 ам доллар байна. Төлбөрийн хэсэгчлэн эсхүл бүгдийг урьдчилж төлж болно.)”, орчуулагдсанаас үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 %-иар алданги тооцохыг гэрээгээр тохиролцсон байна гэж үзэв.
31. Хариуцагч Г.М- нь 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/01 тоот “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай” гэрээний 1-д зааснаар нэхэмжлэгч К Ж П т 796,000 ам долларын алданги 1 хувь буюу 7960 ам долларыг гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 270,640 ам доллар /2021.10.14-ний өдрийн ханш 2,848.45/буюу 770,904,508 төгрөгийг төлөх үүрэгтэй.
32. Иймд хариуцагч Г.М-аас 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/01 тоот “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай” гэрээний 1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 270,640 ам доллар /2021.10.14-ний өдрийн ханш 2,848.45/буюу 770,904,508 төгрөгийг, хувьцааг бусдад худалдсан хувьцааны төлбөрийн үлдэгдэл 1,700,000,000.00 төгрөг нийт 3,294,543,077.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Ж П т олгож, хариуцагч Г.М- гэрээгээр хүлээсэн үүрэг болох 796,000 ам долларыг сар бүрийн 05-ны дотор нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
33. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
34. Г.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К Ж П т холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар Ж-оос үндэслэлгүй хөрөнгөжсөн 901,725.65 ам доллар буюу 2,477,887,983.00 төгрөгийг буцаан гаргуулж, Г.М-, К.А, хүү К.А нарт өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
35. Нэхэмжлэгч тал хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд зааснаар аль үндэслэлд хамаарч байгааг тодорхойлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж гаргаж өгөөгүй, нотолоогүй, гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй, хүч хэрэглэсэн, дарамталсан, илүү мөнгө авсан зүйлгүй гэрээний үүрэг зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж няцаан маргасан.
36. Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг”-ний:
-5 дугаар зүйлийн 5.1.-д “.. гэрээний 3.4.1 болон 3.4.2-т заасан компаниудын хувьцааны нөхөрт ногдох хэсгийн нийт дүнгээс Гэрээний 3.6-д заасан хүүхдийн тэтгэлэг, бусад зардлыг хассан зөрүү төлбөрт эхнэр сар бүр 8,333.33 ам долларыг 10 (арав) жилийн хугацаанд нөхөрт төлнө.Тус төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор нөхрийн заасан дансанд шилжүүлнэ.”
- 5 дугаар зүйлийн 5.4..-д “.. гэрээний 5.1.-д заасан төлбөр төлөх хугацааг нөхрийн зөвшөөрөлгүйгээр 60 (жар)болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд эхнэр “ А Ф С Л” ХХК--ийн бүх хувьцааг нөхөрт үл маргах журмаар түүний шаардсан даруйд шилжүүлнэ. “ А Ф С Л” ХХК--ийн хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн эзэмшиж буй 500 ширхэг (хувьцаа нийлүүлсэн нийт хөрөнгийн 5 хувь) энгийн хувьцааг нөхөрт үл маргах журмаар шилжүүлэх ажлыг эхнэр хариуцна” гэж тохиролцсон үүргээ Г.М- биелүүлээгүй тул дахин 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г харилцан тохиролцож байгуулжээ.
37. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/06434 захирамжаар орчуулгын Итраслатус ХХК-ийг орчуулагчаар томилж, орчуулга болон дүгнэлт тус шүүхэд 03 дугаар сарын 25-ны өдөр №1348 дугаартай орчуулгатай талууд танилцсан, уг орчуулгын үнэн зөвд маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.(2 хх-ийн 241-3хх-ийн2)
38. Шүүхээс томилогдсон И ХХК нь талуудын маргааны зүйл болох гэрээний 1, 5, 7, 8 дахь заалтуудыг:
1-д “М- нь одоогоор Ж-д 796,000 ам долларын өртэй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар М- сар бүр хамгийн багадаа 8,500.00 ам долларыг төлж байхаар тохиролцов. Төлөлтийг 60 -аас дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд сард үлдэгдэл дүнгийн 1-%иар алданги тооцно. (Жишээ нь: үлдэгдэл дүн 400,000.00 ам доллар байвал төлбөрийн хоцроосон сарын турш хүүгийн төлбөрт сард 4,000.00 ам доллар байна. Төлбөрийн хэсэгчлэн эсхүл бүгдийг урьдчилж төлж болно.)”,
5-д “Ж- Л олсон мөнгийг авна.Тэр /Ж-/ “ А Ф С Л” ХХК--ийн шаардлагын дагуу тухайн гүйлгээний татварыг төлнө. М Өхөтэй төлбөр тооцоо хийнэ.”;
7-д “...АФСЛ” ХХК-ийг худлалдсанаа олсон мөнгийг бүрэн хүлээн авсан тохиолдолд Шүүхийн шийдвэрийн (183/II2016/00049) 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах гэрээг энэхүү гэрээгээр орлуулна.”,
8-д “...Ж-ы нэрийн өмнөөс төлөөлөн Шийдвэр гүйцэтгэхээс Лоджийг битүүмжилсэн тухай шүүгчийн захирамжийг цуцлах ” гэж орчуулагдсан болно.
39. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г “Ж- хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамталж гэрээг байгуулсан. “...Аянчин фоор сийнзонз лодж” ХХК-ийн хувьцааг бусдад худалдаад 4,500,000,000.00 төгрөгийг би төлсөн, уг гэрээгээр Ж-д илүү төлсөн 901,725.65 ам доллар буюу 2,477,887,983.00 төгрөгийг буцаан гаргуулна.” гэж маргасан
40. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч К Ж П ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №183/ГХ2018/01296 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, төлөөлөгч Б.М нь Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт хүсэлт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №19/16 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ”-г 113 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар байгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 100,00 төгрөгийг нэхэмжлэгчээс Төрийн банкны 000 данснаас Хаан банкны 00 дансанд шилүүлснээр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №19310030 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.(1хх-ийн121-130)
41.Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* хүсэлт гаргаснаар 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04/88 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” гарч, уг тогтоолын 2 дахь заалтад “тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч Г.М--д төлбөр авагч Ж- Петр К-д мэдэгдсүгэй.” гэж дурджээ.
42.Хариуцагч Г.М-ын сөрөг нэхэмжлэлд “....Миний бие 2 хүүхдийнхээ сургуулийн амралтаар АНУ-аас Монголдоо 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд Ж- Улаанбаатар хотод байсан ба төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, төлөхгүй бол үг дуугүй “А Ф С Л” ХХК--ийн өг гэж тулгасан, гэрээний 5.4-д зааснаар компанийн хувьцааг зарж, түүний төлбөрийг өөрт нь шилжүүлэхийг шаардаж эхэлсэн, ......Миний бие тухайн үед Ж-ыг бодит нөхцөл байдлын талаар худал зүйл ярьж байгаа гэж бодоогүй, цаг хугацааны хувьд ч миний хүүхдүүдийн хувьд хичээлийн цаг хугацаа болсон, буцах шаардлагатай байсан, хүүхдүүдтэйгээ хамтдаа явах цаг хугацаа тулсан байсан учраас түүний үгэнд итгэж компанийн өмчлөх эрхэд халдаж юу ч үгүй болгоно гэсэн үгэнд итгэж, Ж-ы шинээр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн,........Шинэ гэрээ байгуулахдаа худал хуурмаг байдлаа үнэн болгож итгүүлэхийн тулд шинэ гэрээний 8 дугаарт “....Ж- “А Ф С Л” ХХК--ийг битүүмжлэхээр өгсөн хүсэлтээ Налайх дүүргийн шүүхээс буцаан авч хүчингүй болгохоор зөвшөөрөв. Энэ нь “А Ф С Л” ХХК--ийг зарсан орлогыг М- өөртөө авч байгаатай холбоотой юм.” гэж дурджээ.
43. Хариуцагч Г.М- нь Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт хариу тайлбарыг гаргасан, уг тайлбарт шүүхийн шийдвэрт дурдагдсан зохигчдын үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар тайлбарласан байна.(1хх-ийн 153-155)
44. Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №183/ГХ2018/01296 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №19310030 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсэж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М хүсэлт гаргаснаар 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04/88 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь баримтаар тогтоогдсон.(1хх-ийн125-130,156-157)
45. Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлагаа Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийн аль заалтад хамаарах үндэслэлээ тодорхойлоогүй.
46. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.”, 60 дугаар зүйлийн 60.1.-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.
47. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-ний 5.1 дэх заалт нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.
48. Хүсэл зориг гэдэгт: тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгоно. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэнэ.
49. Хариуцагч Г.М- нь 2016 оны 03 дугаар сарны 16-ны өдрийн Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээний үүргийг биелүүлээгүйгээс зохигчид 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/01дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г байгуулах хүсэлттэй байгааг нэхэмжлэгч К Ж П илэрхийлснийг нөгөө тал буюу хариуцагч Г.М- хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах, үр дагаврыг хүлээхээр хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан, зөвшөөрсөн гэж үзнэ.
50. Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
51.Зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлсэн зэрэг шаардлагууд нь Иргэний хуульд заасан гэрээний хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангасан. Нотариат дээр К Ж П , Г.М- нар гарын үсэг зурсан, Г.М- өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, хэлцэл, үйл явдал болж байсныг мэдэж байсан. Мэдээгүй гэж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй боловч баримтаар нотлоогүй тул хууран мэхэлсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.
52. Өөрөөр хэлбэл хариуцагч хууран мэхлэгдэж, хүч хэрэглэн, заналхийлж айлган сүрдүүлж гэрээ байгуулсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.
53.Түүнчлэн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.” гэж зааснаар 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-г байгуулснаас хойш хариуцагч нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй атал 202 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан шаардлага үндэслэлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв.
54.Иргэний хуулийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.2.-т “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай.” гэж заасан.
55.Хариуцагч Г.М- “ А Ф С Л” ХХК--ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч Г.М- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “ А Ф С Л” ХХК--ийн хувьцаатай холбоотой хувьцаа худалдан авах, бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хийж гарын үсэг зурах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар төлөөлж гэрээг бүртгүүлэх, бичиг баримтыг бүрдүүлэх бусад шаардлагатай бичиг баримтад төлөөлж гарын үзэг зурах эрхийг 1 жилийн хугацаатай Г.Ө-өд олгогдсноор “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг Г.Ө- 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/19, 04/19 Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08/19, 01/19 “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” тухай гэрээг тус тус Д.Г-, Г.Т- нарын хооронд байгуулж, Г.М-ын 95%-ийн буюу 950,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 9500 ширхэг хувьцааг 4,340,000,000.00 төгрөгөөр Д.Г, 95%-ийн буюу 950,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй.9500 ширхэг хувьцааг 1,550,000,000 төгрөгөөр Г.Т; хувьцаа эзэмшигч Г.Ө-ийн 5%-ийн буюу 50,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 500 ширхэг хувьцааг 310,000,000 төгрөгөөр Г.Т нийт 6,200,000,000.00 худалдсан.(1 хх-ийн 101,107, 96-112)
56. Хариуцагч нь “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад Д.Г, Г.Т нарт худалдахдаа төлбөрийг ам доллар, төгрөгөөр хүлээж авсан талаарх баримтыг хэрэгт өгөөгүй болно.
57. Худалдаа хөгжлийн банкны ******* данснаас К Ж П ийн ******* дансанд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр1,500,000,000.00 төгрөгийг, 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000,000.00 төгрөгийг, 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,254,392,085.35 төгрөгийг, 01 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Г.М-ын ******* данснаас 92,663.00 ам доллар(ханш 2,650.55)-ыг буюу 245,607,914 төгрөгийг хариуцагчийн ******* дансанд нийт 4,500,000,000.00 төгрөгийг шилжүүлж, талаар талууд маргаагүй.(1хх-ийн35-38)
58. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин К.А, 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин К.А нар төрсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 00049 дүгээр шийдвэрээр хүүхдүүдийг эх Г.М-ын асрамжид үлдээн шийдвэрлэжээ.(1хх-ийн63-73)
59.Талуудын хооронд байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №12/01 дугаар “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал зохицуулах Шинэчилсэн гэрээ”-гээр хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч эх Г.М- үүрэг хүлээсэн байна.
60. Г.М- нь “ А Ф С Л” ХХК--ийн хувьцааг бусдад 6,200,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, 4,5,00,000,000.00 төгрөгийг К Ж П т шилжүүлж, үлдэгдэл 1,700,000,000.00 төгрөгийг шилжүүлээгүй зохигчдын хооронд харилцаж байсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн емайлд Г.М-аас “..... Энэхүү компанийн борлуулалтын орлого чамруу шилжиж байгаа тул би компанийн төлбөр болон бусад холбогдох этгээдэд төлөхийн тулд компанийн мөнгийг өөрөө барьж байх ёстой гэж үзэж байна.Би татварын шалгалт дууссаны дараа танд үлдэгдлийг өгнө.” К Ж П т бичиж байсан захидлаас үзэхэд хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №01/30 дугаар гэрээний 1-д заасан үүргийг зөрчсөнөөс тус гэрээний 5-д зааснаар компанийн хувьцааг бусдад худалдсан төлбөрийг төлөх үүргийг ухамсарлаж, гэрээний үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгов.
61. Дээрх үндэслэлүүдийг дурдан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг хулийн дагуу шийдвэрлэсэнг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 132 дугаар зүйлийн 132.6, 59.1,60 дугаар зүйлийн 60.1, 492 дугаар зүйлийн 492.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 3,294,543,077 төгрөгийг гаргуулж К Ж П т олгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, К Ж П аас 901.725,65 ам доллар буюу 2,477,887,983 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,850,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас урьдчилж төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,062,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ