| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,, Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд согтуурсан үедээ аймгийн сумын 3 дугаар баг Хөх толгойн 710 тоотод оршин суух иргэн гэрт хохирогч “Мэнд мэдсэнгүй” гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх, хавирч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч “2025 оны 03 дугаар сарын 10-нд аймгийн төвөөс сумын төвд байх гэрт ирсэн, бид сууж байгаа юм. ... Орой нь хоолоо хийж идчихээд найз хүүхэн болох амаръя гэж яриад сууж байтал гэрийн гадаа хашаан дотор мотоцикл дуугараад гаднаас хоёр согтуу хүн ороод ирсэн. Орж ирээд “сайн байцгаана уу” гээд мэндэлсэн, тэгтэл манай найз хүүхэн “сайн сайн уу” гээд мэндэлсэн. Тэгсэн тэр ******* гэх залуу “Отгоо хоёулаа золгоогүй юм байна золгоё” гээд манай найз хүүхэнтэй золгосон. Тэгээд над руу хандаж “яасан дуугардаггүй хаанахын пизда вэ” гээд миний нүүр рүү 2 удаа өшиглөчихсөн, тэгсэн миний уруул хамраас цус гарсан. Тэгтэл манай хүн “хүүхдүүдийн хажууд хүн зодоод хэрүүл хийлээ гар” гэсэн. Тэгээд миний мөрнөөс татахаар нь би босоод хамт гадагшаа гарсан чинь хавирч унагаачхаад толгойны дагз руу 2 удаа өшиглөчхөөд мотоциклоо унаад хамт явсан залуугаа сундлаад давхиад явчихсан. Тэгээд би гэр рүүгээ ороод нүүрнийхээ цусыг угаачхаад цагдаа дуудсан. ... ******* гэх залуу согтуу байсан. Би, манай найз хүүхэн Х., түүний бага насны 2 хүүхэд бид 4 байсан. Миний баруун нүд хөхөрч, зүүн талын дух халцарсан, толгойны ар дагз хэсгээр хавдаж уруул язарсан байсан. ******* миний нүүрэнд 2 удаа, толгойн дагз руу 2 удаа, мөр рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-10, 76-77-р хуудас/
Гэрч “... 2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд аймгийн сумын төвд байх гэртээ байж байтал манай сумын танил ах болох ******* над руу утасдаад “хоёулаа айл хэсье, айлд очиж золгоё” гээд над руу утасдсан юм. Тэгэхээр нь би ******* ахынд очоод урд лагерьт байдаг гэх настай хөгшин байдаг юм тэднийд очъё гээд ******* ах мотоциклоо унаад би ард нь сундлаад явсан юм. Тэгээд гэрт нь орсон чинь гуай байхгүй охин нь болох гэх эгч хоёр хүүхэдтэйгээ гаднаас нэг танихгүй гэх залуу байж байсан. ... ах “Отгоо хоёулаа золгоогүй юм байна золгоё” гээд эгчтэй золгосон. Тэгснээ гэрийн баруун хойно сууж байсан А. гэх хүн рүү хандаж “Яасан дуугардаггүй хаанахын пизда вэ” гэсэн чинь А. гэх залуу хэгжүүрхээд байх шиг байсан. Тэгсэн ******* ах тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд эгч хүүхдүүдийн хажууд зодоон хэрүүл хийлээ гарцгаа гэсэн. Тэгээд А., , бид гурав хамт гадагшаа гарсан. Тэгсэн ах гэх залууг гараад ирэнгүүт хавирч унагаагаад хоёр өшиглөөд авах шиг болсон. Тэгээд намайг сундлаад намайг гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн. ... Гэрт нүүр рүү нь өшиглөх үед хамар амнаас нь жаахан цус гарсан байсан. ах гэрт байхад ын нүүрэнд 2 удаа өшиглөсөн. Гадаа гараад бас хэд өшиглөөд авсан, хаана нь цохиж зодсоныг бол хараагүй харанхуй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14-р хуудас/
Гэрч “... 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А., манай дүү Энхтайван бид 3 гэр барьчихаад хоол хийж идээд амрах гээд сууж байтал хашаан дотор мотоцикл дуугараад гаднаас , гэх манай сумын 2 залуу согтуу ороод ирсэн. ... Тэгснээ А. руу хандаж "яасан дуугардаггүй хаанахын пизда вэ” гээд хоёр удаа хэлснээ нүүр рүү нь нэг удаа өшиглөчихсөн. Тэгсэн манай хоёр охин орилохоор нь тэврээд автал дахиад өшиглөх шиг болсон чинь уруул хамраас цус гарсан. Тэгэхээр нь би хүүхдүүдийн хажууд хүн зодоод хэрүүл хийлээ гарцгаа гэсэн. Тэгээд А. , гурав хамт гадагшаа гарсан, тэгсэн А. намайг саяны залуу зодчихоод мотоциклоо унаад явчихлаа гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. өдөр гэр янзалж байхдаа манай дүүтэй 1 шил 0,5 литрийн "Хараа" нэртэй архи хувааж уусан байсан. манайд орж ирэхдээ согтуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-22-р хуудас/
Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 46, 52-59-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “ аймгийн сумын 3 дугаар багийн “Хөх толгойн” 710 тоотод бусдад зодуулсан”, /хх-ийн 2-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0725/149 дугаартай “ биед зүүн чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 25-27-р хуудас/ нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөх, улмаар хавирч унагах зэргээр халдан зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч А. нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн ба шүүгдэгч хохирогчид 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч хохирогчид 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД