2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1116

 

 

  2025          04           22                                    2025/ШЦТ/1116

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.д холбогдох эрүүгийн 2305036160226 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, овогт ийн (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А. нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пүүзний дэлгүүрийн гадаа иргэн С.ийг “кодоо гаргаад өгөөч, гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2,850,000 төгрөгийн үнэ бүхий Айфон-13 про загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гар утас 2023 оны 04 дүгээр сард Урт цагаанд байрлах гар утасны төвөөс 3,200,000 төгрөгөөр лизингээр авсан шинэ гар утас байсан. Би утсаа 3,200,000 төгрөгөөр үнэлнэ, өөр ямар нэгэн зүйл алдаагүй. ...Би тэр өдөр хичээлээ тараад явж байсан чинь манай хуучин найз залуу над руу залгаад “хүрээд ирээч, ах, нартай Өлзий ахын пүүзний дэлгүүрийн гадна байна” гэхээр нь би шууд яваад очсон. Намайг очиход тэр гурав саравчтай сааданд сууж байсан. Тэгсэн ах надад хандаж гар утсаараа яриулаач, ахынх нь гар утас унтарчихлаа, нэг хүн ирж пүүз үзнэ гэж хэлэхэд нь би өөрийн Айфон 13 про загварын гар утасныхаа кодыг гаргаж өгсөн. Пүүзний дэлгүүр ороод утсаар яриад өөрийн утсаа цэнэглээд ирье гэж хэлээд явсан. Тэр үед бид хоёрын хажууд сонсож байгаад Өлзий ахын араас ороод миний гар утсыг авч гарч ирээд “найз нь бас утсаар нь нэг яриад өгье” гээд надаар миний гар утасны кодыг гаргуулж аваад гар утсаар яриад чигээрээ яваад өгсөн. Тэгээд би гар утсаа авах гээд араас нь залгатал надтай үлдсэн , хоёрт байгаа надад байхгүй гэсэн. Тэгээд хамт байсан болохоор нөгөө хоёроос би гар утсаа нэхэж найзыгаа дууд гэж хэлсэн. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө тэр гурав хамт байсан, нэг нь намайг гар утсаа ломбардад тавиад өгөөч гэж байсан болохоор энэ хүмүүсийг хамт үйлдсэн гэж бодоод мэдүүлгээ тэгж өгсөн. Сүүлд надад өргөдлөө буцаагаад өгөөч ломбардаас аваад өгнө гэж байсан. Тэгээд хэсэг хүлээж байгаад дахиад алга болохоор нь араас нь явж байгаад миний гар утас ломбардад тавьсан газарт нь очоод гар утсаа байна уу харах гэсэн хугацаа алдаад миний утсыг ломбард нь цаашаа борлуулсан байсан. Тухайн үйл явдал болсны дараа надтай хамт хайж байсан, миний гар утсыг авч явахад , хоёр хамтарсан ямар нэгэн үйлдэл хийж оролцсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 56-58 дугаар хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд сууж байтал Өлзий ахын дэлгүүрээс нэг хүн пүүз авна гээд ээс гар утсыг нь гуйж аваад гар утсаар яриад дэлгүүртээ орсон, удалгүй араас нь ороод гарч ирээд ээс “найз нь нэг яриад өгье” гэж хэлээд кодыг нь гаргуулж аваад нийслэл пабын тийшээ яваад өгсөн. Бид нар хүлээгээд буцаж ирээгүй, тэгээд яах вэ гээд байж байсан чинь “та нар нийлж миний утсыг авлаа” гээд миний утаснаас цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед уусан байсан болохоор эрүүлжүүлэхэд ороод орой 23 цагийн үед , Өлзий ах, төрсөн эгч нар ирж авсан. Тэгээд тэй холбогдож чадахгүй хайж байгаад гэр гэртээ харьсан. Сүүлд ломбардад гар утсыг нь тавьсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... найз охиноо дуудаад удалгүй ирсэн. Миний утасны цэнэг дуусаад унтарсан байсан болохоор ийн утсаар эхнэртэйгээ яриад өөрийнхөө гар утсыг залгаад сууж байсан. орж ирээд утас аваад ир гэнээ би хүнтэй ярих гэж байна гээд аваад гарсан. Дэлгүүрт нэг хүн орж ирээд пүүз үзэж байсан болохоор би өгөөд гаргасан, удалгүй , хоёр орж ирээд утас аваад алга болчихлоо гэхээр нь би дэлгүүрээ хаагаад гурвуулаа хайж эхэлсэн. Тэгээд хайгаад олоогүй тул цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн чинь цагдаа нарын урдаас агсраад эрүүлжүүлэхэд орсон. тэй видео дуудлагаар залгаж дүрсээ харж ярьсан чинь байж бай удахгүй утсыг чинь аваад өгнө гэж хэлээд холбоогүй болсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн шинжээчийн БГ2-23-1596 дугаартай: “...iPhone 13 pro загварын 2023 оны 04 дүгээр сард авсан шинэ гар утас 2,850,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...хохирогч С.т 1-ээс 5 хүртэл дугаарласан хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр “5” дугаараар тэмдэглэсэн хүнийг зааж, энэ хүн мөн байна гэж хэлэв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би найз ын найз охин байсан ийн гар утсыг худал хэлээд аваад явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. манай найз охин ирж байгаа гээд удалгүй найз охин болох ирсэн. Бөөндөө юм ярьж байгаад би хажуу талын дэлгүүрээс 1 шил виски авч хувааж уугаад дуусаж байсан, миний утас унтарсан байсан Өлзий ахаас цэнэглэгч асуусан байхгүй гэсэн. Тэгээд ийн утсаар яриад нэг найзтайгаа уулзахаар болсон, тэгээд ярьж байгаад шууд тэр чигтээ архины халуунд аваад явсан байсан. Түүний дараа эрүүл болоод ийн гар утсыг мөнгөний хэрэг гараад түр тавиад эргүүлээд аваад өгнө гэж бодоод Цайз 16-н тэнд байрлах ломбардад 1,400,000 төгрөгөөр тавьсан, дараа нь авч өгөх мөнгө олдохгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Би “Дамно” ХХК-ийн 2,850,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 80-85, 86-95 дугаар хуудас), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10-01/985 дугаартай албан бичиг, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А. нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа С.ийг “кодоо гаргаад өгөөч, гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний “iPhone 13 pro” загварын гар утсыг авч яван буцааж өгөлгүй 2,850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч С., гэрч Б., Б. нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн БГ2-23-1596 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч А.ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Аливаа гэмт үйлдэл нь хүний бие эрхтний хөдөлгөөн төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг. Шүүгдэгч А. нь хохирогч С.т “кодоо гаргаад өгөөч, утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний гар утсыг авч, улмаар өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч А. өөрийнх нь дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.т 2,850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “ хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэж нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрийн дугаараас “д ямар ч гомдол санал байхгүй, хохирлоо шийдүүлээд авсан” гэсэн зурвас илгээсэн байх тул шүүгдэгч А.г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А. “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн, шүүгдэгч А. “торгох юм уу, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр хоёр удаа ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч А.д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А. нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА