Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

 

 

 

2025            06          04                                         2025/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж,                                                                                                                                                 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.*******,                                                      Улсын яллагч: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.*******,                                                                        Хохирогчийн өмгөөлөгч: Н.*******,

   Шүүгдэгч: Б.*******,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт н *******ид холбогдох эрүүгийн 2436004780377 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эгч, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ажилгүй, Ховд аймгийн ******* сумын багийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт н *******.

 

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Toёото приус- загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.гийн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******оос мэдүүлэхдээ: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу... Учруулсан хохирлоо төлж өгнө...” гэв.

Хоёр. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт машин шон мөргөж хүн нас барсан осол гаргасан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.2. Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжав осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-13 дахь тал),

2.3. Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахпах дэслэгч М.Мөнхжавын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал),

2.4. Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Р.Мөнхбуяны Осол гарсан байдлын бүдүүвч зураг, дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

2.5. Амь хохирогч Н.гийн өмсөж явсан хувцсан, 4 замын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-37 дахь тал),

2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гомдолтой байна. Б.******* гэх залуу архи уучхаад машин бариад эхнэрийг минь осолд оруулж амь насыг хохироож, 2 хүүхдийг минь өнчрүүлсэнд гомдолтой байна. Би хуулийн дагуу баримтаа гаргаж өгч бүх зүйлээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),

2.7. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай найз болох Н. Хөшөөт рүү надтай хамт явах гээд манайд ирсэн. Тэр ирээд хоёулаа 2, 2 пиво уучих уу эгч нь өчигдөр жаахан уусан гэхээр хамт гарч 4 лааз пиво аваад уусан. Тэр үед манай дүү Б.******* гадаа найзтайгаа машиндаа сууж байсан. Тэгэхдээ найзтайгаа архи уусан байсан. Оройхон найз Мөнх-Эрдэнээ аваад ирье гэхэд Н. тэгвэл хоёулаа хамт яваад ирье гээд гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

2.8. Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байтал 11 цагийн орчимд Б.******* яриад дүү нь эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаа жаахан тийм байна, манайд хүрээд ир ганц нэг юм ууя гэхээр яваад очсон. Намайг очиход Б.******* машин дотроо нэг шил Хараа архи тавьсан байсан. Бид хоёр юм яриад дахин нэг шил архи уугаад 14-15 цагийн үед би гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

2.9. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 158 дугаартай “...Н.гийн цус шинжилгээнд тэнцэнэ, цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал),

2.10. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 156 дугаартай “...Б.*******ийн цус шинжилгээнд тэнцэнэ. Цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал),

2.11. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай “...Н.гийн цогцост хамар хацар, эрүү, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт цус хуралт өвдөг, шилбэ хэсэгт зулгаралт, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Н. нь зүрхний тампонадын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57 дахь тал),

2.12. Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

3.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 145, 193 дахь тал), шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Дөрөв. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлт:

4.1. Улсын яллагч Б.Энхтулгаас “...Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 28-ны орой ХОҮ улсын дугаартай Приус маркын суудлын зориулалт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7.а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын гэрлэн дохионы шон мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн н.гийн амь насыг хохироож, авто тээврийн аюулгүй байдал ашиглалтын  журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 71,246,896 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах дүгнэлт гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

4.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.*******аас “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцлоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  хувьд тус хэргийн улмаас эхнэрээ зам тээврийн ослоор алдсан. 14, 16 насны хоёр хүүхдүүдтэйгээ үлдсэн. Уг хэргийн улмаас өрх толгойлсон эцэг болсон. Иймээс өмгөөлөөгчийн хувьд сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилсэн. 12,246,896 төгрөгийг бодит хохиролд нэхэмжилж байна. Нийт 111,246,896 төгрөгөөс шүүгдэгчийн зүгээс 40,000,000 төгрөгийг төлсөн. Иймээс 71,246,896 төгрөгийг гаргуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Хохирол нөхөн төлөх хугацааны хувьд удах асуудал байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах талаар үүрэг хүлээлгэж болно гэж заасны дагуу 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч Б.Бөрцоожийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

Тав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

5.1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийлээ.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх засмал зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний орой ХОҮ улсын дугаартай Приус- маркийн суудлын зориулалт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 3.7.а-д заасан “....тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын гэрлэн дохионы шон мөргөж зам тээзрийн осол гарган Н.гийн амь насыг хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт машин шон мөргөж хүн нас барсан осол гаргасан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжав осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-13 дахь тал),

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжавын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал),

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Р.Мөнхбуяны Осол гарсан байдпын бүдүүвч зураг, дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Амь хохирогч Н.гийн өмсөж явсан хувцсанд, 4 замын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-37 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гомдолтой байна. Б.******* гэх залуу архи уучхаад машин бариад эхнэрийг минь осолд оруулж амь насыг хохироож, 2 хүүхдийг минь өнчрүүлсэнд гомдолтой байна. Би хуулийн дагуу баримтаа гаргаж өгч бүх зүйлээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),

- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай найз болох Н. Хөшөөт рүү надтай хамт явах гээд манайд ирсэн. Тэр ирээд хоёулаа 2, 2 пиво уучих уу эгч нь өчигдөр жаахан уусан гэхээр хамт гарч 4 лааз пиво аваад уусан. Тэр үед манай дүү Б.******* гадаа найзтайгаа машиндаа сууж байсан. Тэгэхдээ найзтайгаа архи уусан байсан. Оройхон найз Мөнх-Эрдэнээ аваад ирье гэхэд Н. тэгвэл хоёулаа хамт яваад ирье гээд гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байтал 11 цагийн орчимд Б.******* яриад дүү нь эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаа жаахан тийм байна манайд хүрээд ир ганц нэг юм ууя гэхээр яваад очсон. Намайг очиход Б.******* машин дотроо нэг шил Хараа архи тавьсан байсан. Бид хоёр юм яриад дахин нэг шил архи уугаад 14-15 цагийн үед би гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

- Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 158 дугаартай “...Н.гийн цус шинжилгээнд тэнцэнэ, цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал),

- Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 156 дугаартай “...Б.*******ийн цус шинжилгээнд тэнцэнэ. Цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68 дахь тал),

- Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай “...Н.гийн цогцост хамар хацар, эрүү, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт цус хуралт өвдөг, шилбэ хэсэгт зулгаралт, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Н. нь зүрхний тампонадын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57 дахь тал),

- Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

5.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаа нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

   Зургаа. Эрх зүйн дүгнэлт:

   6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

6.2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

6.4. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг тус тус баталгаажуулжээ.

6.5. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний амь нас хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хохирогч Н.гийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...хамар хацар, эрүү, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт цус хуралт өвдөг, шилбэ хэсэгт зулгаралт, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон, хохирогч Н. нь зүрхний тампонадын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орсны улмаас нас баржээ.

6.6. Шүүгдэгч Б.*******ийн холбогдсон дээрх үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

6.7. Б.******* нь хохирогчийн амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

6.8. Шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

6.9. Шүүдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Toёото приус- загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.гийн амь насыг хохироосон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

6.10. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Долоо. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

7.1. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.” гэж, 2.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж, 2.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна.

7.2. Талийгаач 37 настай, эмэгтэй Н. болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нар нь гэр бүлийн харилцаатай, эхнэр нөхөр бөгөөд тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Галням, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин М.Намуун нар нь төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн оршуулгын болон бусад зардлын баримтаар нэхэмжилсэн хохирлын хувьд шүүгдэгч Б.******* нь хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөх талаар санаачилга гаргаж 40,000,000 төгрөгийн хор уршигийг нөхөн төлсөн байх тул 71,246,896  төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв. Харин энэхүү хохирол нь үнийн дүнгийн хувьд их хэмжээний хохирол байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хугацаа тогтоох саналыг хүлээж авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Найм. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Шүүгдэгч Б.*******ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, мөн согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь эрх зүйн үндэслэлтэй.

8.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасны дагуу гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

8.3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Урьд гэм буруутайд тооцогдсон Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж зааснаар ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил, хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох саналтай” гэсэн дүгнэлтийг,

8.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн ба гэмт хэрэг гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин  үржүүлэхэд 99,000,000 төгрөг болж байгаа ба нийт 111,246,896 төгрөг болж байгаа. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөг бэлнээр, 38,000,000 төгрөгт тооцуулж газар өгсөн тул үүнийг хасаж тооцон 71,246,896 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх саналыг,

8.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

8.6. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6, 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьд гэм буруутайд тооцогдсон Ховд аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

8.7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан.

Иймд, шүүгдэгч Б.*******ид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 19 хоногийн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох, мөн хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил, 2 сар, 19 хоногоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 3  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

8.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Ес. Бусад асуудлын талаар:

9.1. Шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

9.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*******оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 35.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсугай.              

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6, 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсугай.

   5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 19 хоногийн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох, мөн хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил, 2 сар, 19 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 3  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 71,246,896  төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******д олгосугай.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 9 жил, 2 сар, 19 хоногийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН