| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
2025 05 19 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2536000000125 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор, экскаватор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* уурхайд ******* ******* ХХК-нд экскаваторын оператор ажилтай, Ховд аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулж байсан. овогт гийн ******* ПП96**************11 регистрийн дугаартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга шүүгдэгч П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод 2025 оны 03 дугаар сарын *******-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.гийн гарыг хазаж, түүний биед зүүн гарын 4 дүгээр хурууны хумс бүрэн уналт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн дотор хэсгийн зулгаралт, 4 дүгээр хурууны үзүүр хэсгээс 2 дугаар шивнүүр хүрсэн цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн дотор хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 3 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн гадна хэсгийн зулгаралтууд, зүүн гарын 3-4 хурууны үзүүр хэсгээс 2 дугаар шивнүүр хүрсэн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Л.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч Т.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), гэрч Т.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас), хохирогч Л.гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний XOBO725/317 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас), хохирогч Л.гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 97 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч П.******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогч Л.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч П.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд буюу тухайн хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 20,000 төгрөгийн үйлчилгээ авсан, шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхсөн төлсөн болох нь ХААН банкны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 108 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдсон, хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн.
Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.*******д сануулсугай.
5. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН