| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/1090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1204 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхжин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1204
2025 05 01 2025/ШЦТ/1204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Б.Энхжин,
шүүгдэгч Т. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.т холбогдох эрүүгийн 2508006730388 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******, ам бүл 5,*******,*******, хоёр дүүгийн хамт , тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын (Регистрийн дугаар:).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Т. нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ны нутаг дэвсгэрт хохирогч Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, салстад цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн хөмсөг, баруун чамархай, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн завж, уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай найз болох намайг дуудаад “чи хүрээд ирээч, энд нэг ажил байна” гэхээр нь би найз ын , байрлах гэрт нь очсон. “би хүнд үхэр зарж байгаа, Түнхэл тосгонд худалдаж авч байгаа хүн нь байгаа” гэхээр нь би тай хамт түүний найз болох портер машинтай тай цуг үхрийг нь ачаад Түнхэл тосгонд 22 цагийн үед очиход үхэр авч байгаа хүн нь баярлалаа гээд бид гуравт 0,5 литрийн архи задалж өгөхөд жолооч архи уугаагүй, үхэр авсан ах болон бид 3 архиа хувааж уучихаад тэдний гэрээс 23 цагийн үед буцаж явах замдаа дэлгүүрээс 0,75 литрийн “Экс” архи авсан. Бид 2 авсан архиа хувааж уусан. Тэгээд тай цэрэгт байсан талаараа ярьж байгаад ам зөрсөн. Тэгсэн жолоо барьж явсан ыг зогсож бай гээд Түнхэлээс наашаа явж байх замдаа зогсоогоод би газар сайн мэдэхгүй болохоор хаана явж байснаа мэдэхгүй байна, тэгээд машинаас буухаар нь би бас буусан чинь намайг 2 гараараа миний толгой хэсэгт 10-13 удаа цохисон. Тэгээд миний хамраас их цус гараад байхаар нь цусаа тогтоочихоод байж байхад ирээд явъя гэхээр нь би буцаж машинд нь суугаад , машин дээрээ ирээд Даржаа гэх найз руугаа утсаар ярихад манай найз , Даржаа 2 ирээд намайг харчихаад цагдаа дуудсан. намайг 2 гараараа 10-13 удаа толгой, нүүр хэсэгт зодож цохисон. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн болон баруун шанаа бас хавдаж өвдөж байгаа, дээд уруул язарсан, үүдэн дээд шүдний 1 шүд нь унасан. Үүдэн дээд шүдний 2 шүд бас яг унах гээд хөдөлж байна. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, өөрийн эрүүл мэндийн тусламж авсан төлбөр болон бусад зардал гэж Т.аас 10,000,000 төгрөг авсан. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10 дугаар хуудас),
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр , Шархаданд гэртээ байхад найз залгаад “портероор үхэр ачаад өг, би үхрээ зарж байгаа” гэхээр нь тай үнэ хөлсөө тохироод явах гэж байтал Даваанаа гэх залуу тай цуг байсан. Тэгээд бид хоёр явах гэтэл цуг явна гээд бид гурав цуг 3 үхэр ачаад Түнхэл тосгонд хүргэж өгсөн. Тэгсэн үхэр худалдаж авч байгаа гэрийн эзэн гэх хүн 1 шил 0,75 литрийн архи авсан байсан. , Даваанаа, гэрийн эзэн тэр гурав хувааж уусан. Тэгээд бид гурав 23 цагийн үед гараад замд явж байхад Даваанаа надад машинд мөнгө байгаа очоод өгнө гэж хэлээд аар 1 шил 0,75 литрийн архи авчруулсан байсан. Гэртээ харих замдаа машинд тэр хоёр архиа уугаад явж байсан. Ууж дуусгаад 361-ийн гарамд ирж байхад тасраад унтсан байсан. Даваанаа арай гайгүй байсан. Тэгсэн Даваанаа ыг өдөөд чи цэрэгт ямар цолтой байсан юм гэх зэргээр хэрүүл хийж байгаад сэрээд Даваанаа, хоёр нэг нэгнийгээ нэг, нэг удаа цохисон. Тэгсэн Даваанаа хаалга онгойлгоод бууж зодолдох гээд байсан. цуг буугаад Даваанааг 2 удаа гараараа цохиж байсан. Би тэр үед нь очиж салгаад тэр хоёрыг орхиод машинаа шалгаж байсан чинь тэр хоёр дахин барилцаж аваад Даваанааг 1 удаа цохиж байхаар нь би очиж тэр хоёрыг салгаад ын гэрт цуг буулгаад явсан. Намайг машин барьж байхад , Даваанаа хоёр нэг, нэг удаа нэгнийгээ цохисон. Машинаас буугаад Даваанаа ын нүүр лүү гараараа 1 удаа цохисон, Даваанаагийн нүүр лүү 4-5 удаа гараараа цохиж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 1937 дугаартай: “...Б.ын биед баруун зовхинд цус хуралт, салстад цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн хөмсөг, баруун чамархай, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн завж, уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун дээд, доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр, зүүн 1, 2 дугаар шүдний булгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Зүүн хөмсөг, баруун чамархай, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн завж, дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үдээс хойш Шархад 1-3а тоот гэртээ байх үед найз манай гэрт хийх ажил байна уу гэж ирээд манай урд байх чацарганы талбайд чацаргана хураах гэж ирсэн байсан. Тэр үед нь би хүнд үхэр зарахаар болоод аваад ир гэхээр нь ид хэлээд 3 үхэр ачаад хүргэж өгөх болсон чинь цуг явна гээд гуйгаад байхаар нь аваад явсан. Бид гурав тэр орой 3 үхэр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд хүргэж өгөөд тухайн айлд , би, гэрийн эзэн бид гурав 1 шил 0,75 л архи уугаад 22 цагийн үед , бид гурав гарсан. Тэгсэн нь сум орж дэлгүүр орно, нэг юм аваад өгч чадах юм уу би бэлэн мөнгөө өөрийн машинд үлдээсэн байна гээд байхаар нь би Түнхэл тосгонд байх хүнсний дэлгүүрт ороод 1 шил 0,75 л архи, ойр зуур идэх юмтай цуг авсан тэгээд гэртээ харих замдаа авсан архиа бид хоёр хувааж уугаад явж байсан, тэр үед тай цэрэг ярьж байгаад маргалдаж*******элсэн. айлын хүнээс намайг үхэр зарсан мөнгөө авсан чинь нэг л сонин болоод байсан юм. Тэгээд дэлгүүр ор, юм аваад өг гэх зэрэг үг хаяад байсан. Машин дотор бид хоёр нэг нэг удаа цохилцсон, тэгээд санахгүй байна, нэг мэдсэн чинь гадаа гарсан ын дээр гарсан нүүр лүү нь цохиж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Т. нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ны нутаг дэвсгэрт хохирогч Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь баруун зовхинд цус хуралт, салстад цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн хөмсөг, баруун чамархай, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн завж, уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б., гэрч Т. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 1937 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1937 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.ын хууль бус үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохисон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.ын бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т. нь хохирогчид 10,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан, мөрдөн байцаалтын явцад хохирогч Б. “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, эрүүл мэндийн тусламж авсан төлбөр болон бусад зардал гэж 10,000,000 төгрөг авсан, одоо ямар нэг гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Т. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Т.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, тайлбар гаргаагүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Т.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Т.ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Т. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА