| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/95 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,,, Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах "" дэлгүүрийн урд байрлах авто зогсоолд хохирогч "таксинд явсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн улсын дугаартай, цагаан өнгийн "Lexus СТ-200H" /Лексус Си Ти-200 Эйч/ маркийн автомашины хойд гуперийг /буфер/ хөлөөрөө 1 удаа өшиглөж гэмтээн 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд согтуурсан үедээ аймгийн сумын 6 дугаар баг 6-603 тоотод оршин суух иргэн гэрт танхайн сэдэлтээр нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эд зүйл устгаж гэмтээсэн хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч “... 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд “” дэлгүүрийн урд зогсоолд таксинд явах гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Лексус СТ-200 маркийн машиндаа сууж байх үед миний машинд 2 согтуу хүн орж ирж суугаад хүргээд өгчих гэж хэлэхээр нь “би хүн хүлээж байна таксинд явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл гэх залуу “хүргээд өгчих пизда минь, ингэдэг байхгүй юу муусайн алнууд” гэж хэлээд машины урд салоныг цохиод авсан. Тэгэхээр нь би “согтуу хүн хүргэж өгөхгүй” гээд машинаас буугаад гэдэг залууг жолоочийн эсрэг талаас буулгах гэтэл намайг хэл амаар доромжлоод машины хаалга саваад буухаар нь би алгадах гэсэн арагшаа болоод замын брожуранд тээглээд унасан. Тэгээд босож ирээд намайг хутгална, ална гээд над руу дайраад хамт явсан залуу нь хориод байж байтал миний машины ард талын гүперийг хөшиглөөд хагалсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7-р хуудас/
2. Хохирогч “... 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 603 тоотод гэртээ хамтран амьдрагч , найз , нарын хамт 1 шил 0,75 литрийн архи хувааж ууж дуусгачхаад байж байхад гаднаас бат, танихгүй залуутай хамт орж ирсэн. Бас манайд тухайн үед гийн хүүхэд хамт байсан юм. Тэгсэн тэр танихгүй залуу нь намайг гэрийн зүүн хойд талд газар сууж байхад ирээд шууд өшиглөөд унагаад тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад хажууд сууж байсан н салтайнд нь толгойгоо хийгээд цаашаагаа хараад хэвтсэн. Тэр залуу тэгээд шууд л дээрээс хэд хэдэн удаа дэвслээд байсан. ... Гараад явсны дараа миний толгойноос цус гарч байсан, бас хамраас цус гарсан, баруун нүдний доод талаас цус гарсан..... Намайг , бат 2 цохиж зодсон асуудал байхгүй, хамт явсан танихгүй залуу нь намайг зодсон. Хамт байсан жижигхэн биетэй насаар бага залуу л өшиглөж, дэвсэлж надад гэмтэл учруулсан. Намайг дэвсэлсэн залуу ямар ч байсан улаан өнгийн ноосон малгай өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80, 82/
3. Иргэний нэхэмжлэгч “... Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ойрын дуудлагад 56,609, яаралтай тусламжийн төлбөрт 35,396, нийт 92,005 төгрөг гарсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарсан 92,005 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-р хуудас/
4. Гэрч “... манай таньдаг ах бид 2 таксины 1 зогсоол дээр хамт зогсдог юм. өмнө нь улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явдаг байж байгаад 2024 оны 9 сард байх машинаа сольж ирнэ гээд Улаанбаатар хот явж ирэхдээ Лексус СТ-200 маркийн улсын дугаартай машин авч ирсэн. ... 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө намайг “ бүрд” дэлгүүрийн урд авто зогсоолд уулзахад өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны орой миний тээврийн хэрэгслийн арын гуперийг согтуу хүн өшиглөөд хагалчихсан гээд үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р хуудас/
5. Гэрч “... 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 603 тоот хашаанд гэртээ байхад (19 цагийн үед) манайд ,нэрийн хамт орж ирээднэр нь “ ахыг хүн зодчихлоо” гэхээр нь би гэрээс гараад гэрт нь орох гээд явж байхад өөдөөс 4 залуу гараад ирсэн. ... Тэр 4 залуугийн 1 нь бат байсан зүс мэддэг юм. Нөгөө 3 залууг танихгүй ээ. ... Тэгээд би ахын гэрт орсон чинь ах гэрийн зүүн хойд талдаа газар цусаа гоожуулаад хэвтэж байсан. ахын толгой хамраас нь цус гараад нүд нь хавдсан байсан. ... ахынд ороход Сувд хажууд нь уйлчихсан жижиг зодсон гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/
6. Гэрч “... 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг өнгөрч байх үед 603 тоот хашаанд гэртээ нөхөр , хүүхдүүдийн хамт байж байхад гаднаас нэрийн хамт орж ирээд “ ахыг дэвсээд аймар болгосон” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гараад явсан тэгснээ удаагүй гэрт ороод ирсэн чинь араас нь 4 залуу орж ирсэн...” гэх мэдүүлэг,
7. Гэрч Н.батын “... Би , нарын хамт 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед байх гэрт нь Даваажавын нөхрөөр машинаар нь хүргүүлсэн юм. Тэгээд гэрт орсон тэгэхэд гэрийн зүүн хойд талд газар сууж байсан хажууд ньнэр нь сууж байсан юм. Тэгсэн д хандаж "эзгүйднэртэй архи дарс уугаад гэр эзгүйчлээд" гэж хэлсэн чинь шууд очоод хөлөөрөө өшиглөсөн тэгэхээр нь би “боль” гээд болиулсан. Тэр хооронд бас гараараа Мягмархүүгийн толгой руу 2 удаа цохисон. ... хар цэнхэр өнгийн ажлын хувцастай, улаан шаргалдуу өнгийн ноосон малгайтай явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 96-р хуудас/
8. Гэрч рдэнийнО.Сувд-Э “... 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр , , , гийн хүү бид хэдийг манай гэрт байхад гаднаас 19 цаг өнгөрч байх үед , бат орж ирсэн. Тэр үед бид хоёрыг гэрийн зүүн хойд талд сууж байхад гэдэг залуу хүрч ирээд толгой руу нь өшиглөсөн чинь миний салтаа руу хэвтчихсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд суугаагаараа хорих, хамгаалах аядаад байтал хөлөөрөө дэвслээд хөл нь орж ирээд байсан. ... гээд байгаа залуу нь л толгой руу нь өшиглөөд хэвтсэн хойно нь толгой руу нь хөлөөрөө дэвслээд байсан. гаас өөр зодсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 97-р хуудас/
9. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай “ биед зулайн хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд тусдаа болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн ээрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 103-105-р хуудас/
10. “” үнэлгээний ХХК-н 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2204 дугаартай “... эзэмшлийн "Lexus СТ-200H" /Лексус Си Ти-200 Эйч/ маркийн автомашины хойд буфер цуурч хагарсан байв, үнэлгээний дүн 1.180.000 /нэг сая нэг зуун наян мянга/” гэх үнэлгээ, /хх-ийн 10-13-р хуудас/
11. төвийн лавлагаанд “... улсын дугаартай "Lexus СТ-200H" /Лексус Си Ти-200 Эйч/ маркийн автомашины эзэмшигч нь овогтой Эрдэнэбаяр /ЗК75010812/”, /хх-ийн 42-р хуудас/
12. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг CD /компакт диск/ буулгаж, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 51-53-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч нүүр, толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодоход хүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч нүүр, толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба тэрээр дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******гийн хохирогч биед шууд санаатай халдсан улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн түүнчлэн ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах "" дэлгүүрийн урд байрлах авто зогсоолд хохирогч "таксинд явсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн улсын дугаартай, цагаан өнгийн "Lexus СТ-200H" /Лексус Си Ти-200 Эйч/ маркийн автомашины хойд гуперийг /буфер/ хөлөөрөө 1 удаа өшиглөж гэмтээн 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай дүгнэлтээр,
- Хохирогч тээврийн хэрэгсэлд 1,180,000 /нэг сая нэг зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан нь “” үнэлгээний ХХК-н 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2204 дугаартай үнэлгээгээр тус тус тогтоогдов.
Хохирогч Л. шүүгдэгч *******гаас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд /ерэн хоёр мянга тав/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан лавлагаа, баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үүнийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилж байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, уг санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн “” үнэлгээний ХХК-иар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2204 дугаартай үнэлгээ гаргуулахад хохирогч 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн талаар улсын яллагч тайлбар гаргаж байх тул уг үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр болон буферийн хохирлыг /нийт 1.280.000 төгрөг/ шүүгдэгч *******гаас мөн гаргуулж хохирогч т олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялыг нэмж нэгтгэн нийт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас нийт 15 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 15 хоногийг түүнд оногдуулсан ялаас 1 хоногийг ажлын 8 цагаар тооцож нийт 120 цагийг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Шүүгдэгч овогтой д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялыг нэмж нэгтгэн нийт 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 15 хоногийг түүнд оногдуулсан ялаас 1 хоногийг ажлын 8 цагаар тооцож нийт 120 /нэг зуун хорь/ цагийг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 480 /Дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхгийг хавсарган үлдээж, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л. хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч т, /ерэн хоёр мянга тав/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Шүүгдэгч *******д урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөслэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД