Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00079

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарт холбогдох 201706000122 дугаартай, 132/2017/0075/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт Булган аймгийн Булган сум 1-р баг, Тоосгон заводын задгайд амьдардаг, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 05 сарын 23-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил хойшлуулсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн гэх, Сөрд овгийн Баясгалангийн Төмөрчөдөр /РД:ГН88070111/, Шүүгдэгч: 1979 оны 07 сарын 24-ны өдөр Булган аймаг Бугат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, мэргэжил боловсролгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сум 1-р баг, Балгасанд амьдардаг. 2002 оны 04 сарын 17-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-оор 40000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэх, Барт овгийн Пашкагийн Дэмиддагва /РП:ГБ79072419/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Д.Баярсайханы чансаа нэртэй мотоциклыг хулгайлж 1000000 төгрөгийн, иргэн Д.Түмэнжаргалын Хурд нэртэй мотоцикль, 3 дугуйтай хүүхдийн унадаг дугуйг хулгайлж 760000 төгрөгийн, иргэн Ч.Ариунболдын 2 ширхэг автомашины аккумляторыг хулгайлж 280000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дэмиддагвын хамт Булган аймгийн Бугат сум орж Баярсайхан гэх айлын мотоциклыг авсан. Тэгээд худгийн тэнд тавьсан. Удалгүй Бугатын цагдаад баригдсан. Цагдаа энэ хулгайн мотоцикль мөн үү гэхэд мөн гэсэн. Хохирогч нар маргааш өглөө нь цагдаагийн хэсэг дээр ирж юмнуудаа авсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Дэмиддагвын өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Бугат сумруу хулгай хийх санаатай явсан. Бугат ороод Баярсайхан, Түмэнжаргал гэх 2 хүний мотоциклыг авсан. Тэгээд худгийн тэнд аваачиж тавиад баригдсан гэх мэдүүлэг,
201706000122 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Д.Түмэнжаргалын .. Манай гэр Булган аймгийн Бугат сумын төвд байдаг. 2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Тариа бригад орчихоод ирсэн. Ирээд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй "Хурд" нэртэй улаан өнгийн мотоциклио хашаандаа оруулаад байшингийнхаа баруун талын урд буланд цонхны орчимд данхраадаж тавиад дээр нь жижиг хулдаасаар хучиж орхисон. Тэгээд гэртээ байж байгаад шөнө гарч бие засангаа мотоциклийнхоо түлхүүрийг аваад бензины крантаа хаах гээд гарахад мотоцикль алга болчихсон байсан. Байшингаа тойроод хартал хашааны 2 ширхэг банзыг хуулж авсан байсан. Тэгээд тэр шөнөдөө сумын цагдаа утсаар залгаад таны мотоцикль байна уу гэхээр нь харин мотоцикль алга болчихсон байна гэж хэлсэн. Цагдаа та хэсэг дээр хүрээд ир гэж дуудаад очиход миний мотоцикль хэсэг дээр байсан. Бас дүү Д.Баярсайханы мотоцикль байхаар нь утсаар ярьж хэлсэн. Хүүхдийн дугуйг нь хойно ачаан дээр нь хүлчихсэн байсан.тэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас / Хохирогч Д.Баярсайханы ".. 2017 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 15-51 БУЗ улсын дугаартай улбар шар өнгийн "Чансаа" нэртэй мотоциклио алдсан. Би өдөр нь мотоциклио унаж байгаад орой 18 цагийн үед хашаандаа оруулаад байшингийнхаа урд цонхны доор данхраадаад берзинтээр бүтээгээд орхисон. Ер нь байнга л тэгэж цонхныхоо доор бүтээж орхидог юм. Тэгээд тэр шөнө 03 цагийн үед утас дуугараах нь авсан чинь Түмэнжаргал ах байсан. Надаас чиний мотоцикль байна уу цонхоороо хараадах гэхээр нь харсан чинь мотоцикль маань байхгүй байсан. Алга болсон байна гэж Түмэнжаргал ахад хэлэхэд цагдаа дээр чиний мотоцикль байх шиг байна 15-51 дугаартай мөн биз дээ гэхээр нь мөн мөн гэж хэлээд би цагдаагийн хэсэг дээр очсон чинь мотоцикль маань байсан. Тэгээд төлөөлөгч таны мотоциклийг хоёр хүн хулгайлсан байна гэж хэлээд та мотоциклио бүрэн бүтэн байна уу үз гэж хэлсэн. Би тэгээд мотоцилио үзээд буцааж авсан.." гэх мэдүүлэг / хх-ийн 21-р хуудас / Хохирогч Ч.Ариунболдын .. Би Булган аймгийн Сэлэнгэ сумруу ажлаар 2017.05.03-ны өдөр явчихаад 2017.05.06-ны өдөр ирсэн. Ирэхэд манай байшингийн хойд талд байсан аккумлятор алга болчихсон байна гэж эхнэр маань хэлж байсан. Тэгээд тэр өдөртөө орой нь сумын хэсгийн төлөөлөгч танай аккумлятор алга болсон уу гэж асуугаад цагдаагийн хэсэг дээр хүрээд ир гэж дуудсан. Хэсэг дээр очиход миний 2 аккумлятор байсан. Тэгээд надад аккумляторыг хүлээлгэж өгсөн. Манай хашааны хаалганы түгжээ гараараа онгойчихдог болохоор хаалга онгойлгож ороод авсан юм шиг байсан гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас / Гэрч Т.Лхагвадоржийн .. Энэ мотоцикль бол ерөнхийдөө ногоон өнгөтэй Да-Юүн маркийн мотоцикль байгаа юм. Яагаад мустанг-5 гээд байгаа учир нь би 2017 оны 05 сарын 04-ний үед би БНХАУ-руу Хөх хотруу ажлаар явсан юм. Тэр үед П.Дэмиддагва утсаар залгаад азарга адуу алга болчихлоо араас нь явах гээд унаа байхгүй байна гэхээр нь би гражид байгаа ногоон мотоциклийг унаад яв гэсэн чинь түлхүүр нь таньд байгаа юм байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь чи асаагаад унах боломж байгаа юм уу гэж асуухад банкийг нь солиод урдуур нь утсыг нь холбож асаагаад явж болно гэхээр нь би зөвшөөрөөд адууныхаа араас яв гэж хэлээд явуулсан. Тэгээд буцаад ирэхэд хулгайн хэрэгт холбогдсон байсан. Би уг мотоциклийг 2015 онд Орхон аймгийн зах дээрээс 1.447.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гаалийн бичиг нь байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 25-р хуудас /
Гэрч Э.Мөнх-Эрдэнийн ...2017 оны 05 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Бугат сумын төвд оршин суух иргэн Түмэнжаргал утсаар миний "Хурд" нэртэй мотоцикль алга болчихлоо байшингийн урд байсан аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөр эргүүл хийгээд явж байхад Бугат сумын гаралтай Оросоо гэж дууддаг нэрийг нь Дэмиддагва гэдэг хүн мотоцикль түрээд явж байхад нь зогсоож шалгахад би Орхон аймагт байдаг ахынхаа мотоциклийг аваад явж байна гэж хэлсэн. Тэр мотоцикль нь БУЗ дугаартай мотоцикль байхаар нь хулгайн мотоцикль байж магадгүй гээд цагдаагийн хэсэгрүү авч явах гэхэд хулгайлсан гэдгээ хэлсэн тэгээд хуучин худгийн хажууд дагуулж очиход Төмөрчөдөр гэх залуу 2 мотоцикль, 2 аккумлятор, хүүхдийн дугуй зэргийг тавьчихсан байж байсан. Тэгээд 3 мотоцикль, 2 аккумлятор, хүүхдийн дугуй зэргийг цагдаагийн хэсэг дээр авч ирээд хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Худаг дээр байсан мотоцикль нь "Хурд" нэртэй Түмэнжаргал гэх хүний мотоцикль байхаар нь Түмэнжаргал руу ярьж дуудсан гэх мэдүүлэг /хх 28 тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14-18 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 31 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх 37 тал/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 41-45 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримт /хх 68-81 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 82-84 тал/, шийтгэх тогтоолын хуулгууд /хх 85-107 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Д.Баярсайханы чансаа нэртэй мотоциклыг хулгайлж 1000000 төгрөгийн, иргэн Д.Түмэнжаргалын Хурд нэртэй мотоцикль, 3 дугуйтай хүүхдийн унадаг дугуйг хулгайлж 760000 төгрөгийн, иргэн Ч.Ариунболдын 2 ширхэг автомашины аккумляторыг хулгайлж 280000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Д.Түмэнжаргал, Д.Баярсайхан, Ч.Ариунболд нарын мэдүүлэг, гэрч Т.Лхагвадорж, Э.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, тэдгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн дээрхи хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Иймд Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нар нь бүлэглэж, бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Түмэнжаргал, Д.Баярсайхан, Ч.Ариунболд нарт нийт 2040000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн /14-18 талд/ авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ба ялгүй болсон байна.
Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нар нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо биет байдлаар төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сөрд овгийн Баясгалангийн Төмөрчөдөр, Барт овгийн Пашкагийн Дэмиддагва нарыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилсэн улсын дугааргүй Мустанг-5 нэртэй улаан өнгийн банктай ногоон өнгийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож түүнийг эзэмшигч Т.Лхагвадоржид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тус тус тогтоож, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төмөрчөдөр, П.Дэмиддагва нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ