Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 

 

 

 

   2025         05           30                                      2025/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын дарж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

улсын яллагч А.Батбаатар,

шүүгдэгч Х.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******н *******д холбогдох 253600000*******49 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын ******* -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , аврагч мэргэжилтэй, Ховд аймгийн , аврагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн сумын багийн 10- 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* ургийн овогт *******гын ******* ПЮ99**************16 регистрийн дугаартай.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас шүүгдэгч Х.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* ургийн овогт *******н ******* Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газрын гадаа 2025 оны 04 дүгээр сарын 12-оос 2025 оны 04 дүгээр сарын 13-нд шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас мардаж П.ийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж баруун чамархайн урд хэсгийн шарх болон зулгаралт, баруун гарын сарвууны урд хэсгийн шарх болон зулгаралтууд, зулайн баруун урд хэсгийн хуйхны зулгаралтууд бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч П.ийн “...Өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө *******:40 цагийн орчимд би өөрийн найз Ц.ыг сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй баарнаас очиж авсан юм. Тэгтэл хэсэг бүлэг залуучууд ирээд Ц.тай мардаад байхаар нь би дундуур нь орж салгаж хоёр тийшээ салгасан. Тэгтэл уг маргааныг эхлүүлсэн гэх үл таних залуу манай найз бид хоёр луу янз бүрийн юм яриад байсан ба миний толгой хэсэг рүү ууж байсан пивоны шилээр нэг удаа цохисон. Тэр үед би ухаан алдаж унасан ба сэрхэд би цустайгаа холилдсон чичирсэн байдалтай сэрсэн. Тэгээд 30-40 орчим минут дайвалзаж, манарсан байдалтай байж байтал эмнэлгийн байгууллага ирээд намайг аваад явсан юм... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож дүгнэлт гаргуулахгүй ээ. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй ээ. Надад гомдол санал байхгүй....”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, ******* дүгээр хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны ХОВ0725/438 дугаартай “П.ийн биед гэмтэл учирсан байна. П.ийн биед баруун чамархайн урд хэсгийн шарх болон зулгаралт, баруун гарын сарвууны урд хэсгийн шарх болон зулгаралтууд, зулайн баруун урд хэсгийн хуйхны зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. П.ийн биед учирсан дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. П.ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. П.ийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. П.ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. П.ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), хохирогч П.ийн 2025 оны 05 дугар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогч П.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч Х.******* нь хохирогчид гэм  хорын хохиролд 500,000 төгрөгийг, мөн хохирогчийн эмчилгээний зардалд буюу тухайн хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатын сангаас 122,958 төгрөгийн үйлчилгээ авсан, шүүгдэгч эрүүл мэндийн даатын санд учирсан хохирлыг нөхсөн төлсөн болох нь ХААН банкны 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдсон, хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.*******д сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.*******д сануулсугай.

5. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн 253600000*******49 хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.******* нь хохирогчид хохирол төлбөрт 500,000 төгрөг болон Эрүүл мэндийн даатын санд учирсан хохирол болох 122,958 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээр цаашид нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ТАСХЫН