| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/00300/И |
| Дугаар | 104/ШШ2018/00441 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2018/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Л.Нарангэрэл, Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* өөрийн байранд байрлах *******,******* /РД:/-ийн
Хариуцагч: *******, ******* тоотод бүртгэлтэй, одоо *******, ******* тоотод оршин суух ******* ийн /РД:/,
Хариуцагч: ын тоотод оршин суух ******* ын /РД:/,
Хариуцагч: од оршин суух ын /РД:/ нарт холбогдох
Гэм хорын хохирол учруулсан Д.гээс 5.800.000 төгрөг, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Г.аас 3.350.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. хариуцагч Д., түүний өмгөөлөгч Ч., хариуцагч Г., түүний өмгөөлөгч Б., хариуцагч Ч., прокурор Б., иргэдийн төлөөлөгч С., нарийн бичгийн дарга П. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн хэлтсээс жил бүр хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс 2014 онд хариуцагч Д. нь 5.800.000 төгрөг, хариуцагч Г. нь 3.350.000 төгрөг, Ч. нь 200.000 төгрөгийг тус тус завшсан гэсэн гэм буруутай үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон байсан. Иймд бидний зүгээс холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоор гэм буруутай этгээдүүдэд төрийн байгууллага, улсын төсөвт учирсан хохиролыг барагдуулахаар хариуцагч нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлавал Хөдөлмөрийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д., хариуцсан мэргэжилтэн Г., тус хорооны хэсгийн ахлагч Ч. нар нь бүлэглэн 2014 онд *******ийн хэлтсээс жил бүр хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс хөрөнгө завшсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад хариуцагч нар нь тус хөтөлбөрт хамрагдсан иргэн Э.д 3.000.000 төгрөг, иргэн Д.д 4.000.000 төгрөгийг хууль бусаар олгосон, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд хамрагдсан төслөөс Д.д 500.000 төгрөг, М.д 500.000 төгрөг, С.ад 1.000.000 төгрөг, Л.од 2.000.000 төгрөгийг тус тус тогтоосон хэмжээнээс илүү олгож, улсад нийт 11.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь илэрсэн. Хэдийгээр Д. нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч эрхийн дагуу Иргэний журмаар учирсан хохиролыг нэхэмжилж байгаа.
Хариуцагч нарын энэ үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтээс харж болно. Үүнийг тодруулвал, шинжээчийн дүгнэлтэд Дээрх 21 төслөөс 19 төсөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн дөрөвдүгээр заалтыг хангаж байна. Э., Д. нарын Оёдол гэсэн 2 төсөл нь иргэний үнэмлэхийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, төсөлд хамрагдах өргөдөл, хүсэлт хэрэгжүүлэх төсөл зэрэг шаардлагатай бичиг баримтууд ирүүлээгүй тул Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн дөрөвдүгээр заалтын шаардлагыг хангахгүй байна гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй байхад Э.д 3.000.000 төгрөг, Д.д 4.000.000 төгрөг олгосон байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинжээч томилон дүгнэлт гаргуулахад зохих журмыг зөрчин Д.д 500.000 төгрөг, М.д 500.000 төгрөг, Л.од 2.000.000 төгрөг, С.ад 1.000.000 төгрөг олгож нийт 4.000.000 төгрөгийг тогтоосон хэмжээнээс илүү олголт олгогдсон гэж дүгнэсэн. Аж ахуй эрхлэлтийн хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.-т заасны дагуу Санхүүгийн дэмжлэгийн хүрээнд 40-өөс дээш насны иргэний аж ахуйн эрхлэх тухай төслийг жил бүрийн 4,9 дүгээр саруудад аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс сонгон шалгаруулж, нэг ажлын байранд 1 сая төгрөгөөр тооцон 5 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоно гэж заасан. Гэтэл нэр дурьдсан хүмүүст уг журмыг зөрчин илүү мөнгө олгосон байдаг. Энэ тухай буюу нэр бүхий хүмүүс заасан хэмжээнээс илүү олгогдсон нь шинжээчийн дүгнэлт болон тухайн үед ажиллаж байсан ажилчдын мэдүүлэгээр нотлогддог. Иймд хариуцагч Д.гээс 5.800.000 төгрөг, Г.аас 3.350.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Төрийг төлөөлж прокурор Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б. миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. Хариуцагч нарын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уг хэргийн хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийвдэр нь Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн ерөнхий прокурорт хянагдан эцэслэн шийдвэрлэгдсэн. Прокурорын дүгнэлтээр хариуцагч Г., Д., Ч. нар нийт 9.350.000 төгрөгийг завшсан болох нь тогтоогдож уг хохиролыг иргэний журмаар нэхэмжлэхийг дурьдсан байгаа. Мөн хариуцагч нараас мөрдөн байцаалтын явцад 2-3 удаа байцаалт авахад гэм буруугаа хүлээж, хохирлыг барагдуулах тухай удаа дараа мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хэрэгт урьд өмнө нь цугларсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг иргэний хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин Г. 3.350.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг Д.гийн хэлснээр Сарнай гэж хүний дансанд хийсэн байна. Үлдсэн 1.350.000 төгрөгийг өөрийн хувийн машинд зарцуулсан тухайгаа мэдүүлсэн тул эдгээр гэм буруутай этгээдүүдээс төрд учирсан хохиролыг гаргуулахаар, төрийг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ асуудлын нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй. Намайг 5 дугаар хороонд ажиллаж байхад хариуцагч Г. манай хороог хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Иймд Г. надаас Таньд таньдаг найдвартай хүн байна уу, Данснаас нь мөнгө оруулаад гаргах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дотны найзыгаа Г.тай холбож өгсөн. Г. надад Сайханаа эгчээ энэ мөнгийг энэ хүний данс руу шилжүүлээд, танд бас урамшуулал өгнө гэж хэлсэн. Би Д.гийн данснаас мөнгө аваад, өөр данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг надад, 200.000 төгрөгийг Д.д өгөөд үлдсэн мөнгийг Г. авсан. мэдүүлэхдээ худал мэдүүлэг өгсөн байна. Бид хоёр данснаас нь мөнгө аваад ээмэг бөгж аваад гэртээ харьсан. Харин Г. надад гийн данснаас нь мөнгө авч өгсөн гээд 200.000 төгрөг өгсөн. Би ямар мөнгө надад өгсөн гэдгийг мэдээгүй байж байгаад энэ хэрэг шүүх дээр ирээд л тус мөнгийг *******ийн хэлтсийн данснаас гарсан байсныг мэдсэн. Үнэн хэрэгтээ энэ мөнгө ямар учиртай, ямар хүнд өгсөн тухай зарим зүйлийн талаар одоо болтол сайн ойлгоогүй байгаа. Хариуцагч Г. надад 200.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр нь баярлаад авсан. Би энэ мөнгийг авсан нь үнэн учраас эргүүлж төлнө гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. н гэж хүний данс руу 4.000.000 төгрөг орсоноос 3.000.000 төгрөгийг даргын найз ын данс руу шилжүүл гэхээр нь Ч. эгчид хэлээд шилжүүлүүлсэн. 1.000.000 төгрөгийг Ч. эгч анх надад гэж хүний регистрийн дугаар олж өгсөн болохоор 200.000 төгрөгийг өгсөн. Даргын шийдвэрийн дагуу л хийсэн. 1.350.000 төгрөгийг дарга ав гэсэн учраас авсан. Тэрнээс хувьдаа авья гээд авсан мөнгө биш гэв.
Хариуцагч Г.ын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая нэхэмжлэлийн шаардлагаа хэлэхдээ Г.аас 3.350.000 төгрөг нэхэмжлээд уг мөнгийн авсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж хэллээ. Хариуцагч Г.аас 3.350.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч, энэ мөнгө нь хэрхэн яаж хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй байна. Өмнөх шүүх хуралдаанд прокурорын тогтоол болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад миний үйлчлүүлэгч Г. нь 3.350.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдоогүй. Тиймээс хариуцагч Г.аас нэхэмжилж байгаа 3.350.000 төгрөг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2014 онд миний хүүгийн бие өвдөөд гадаад улс руу хагалгаанд оруулчихаад ирэхэд Нийгмийн даатгалын хэлтсээс нэг хүн ирээд Танай даргыг ажилгүй болгоно гээд хэрүүл шуугиан болсон байсан. 2014 оноос хойш эрүүгийн хэрэг үүсч шалгагдаж эхлээд 4 жил гаран болж байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ далан хэдэн сая төгрөгийн асуудал яригдаж байсан боловч хэрэгсэхгүй болж, үүнээс таван сая гаран төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ хэрэг салбарын хүрээнд ч, сайдын хүрээнд ч яригдаж байсан. Тухайн үед би өөрийнхөө үнэн зөв тайлбарыг хэлээд явж байсан. Бидний хувьд 500.000 төгрөгөөс илүү олгож байсан ч төслийн хэмжээнээс нь илүү мөнгө олгосон зүйл байхгүй. Ерөнхийдөө 4.000.000 төгрөг олгох байснаас 3.500.000 төгрөг олгож байсан зүйл байгаа. Иргэдийн мөнгө зохих журмынхаа дагуу иргэдийн тус бүрийн данс руу орсон. Иймд би 5.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би үнэн хэрэгтээ уг төслийг журманд зааснаар нь хэрэгжүүлсэн байхад би өөрийн бие, сэтгэл санаа, ажил төрлөөрөө хохирсон. Би төрийн албан хаагчийн тангарагаа өргөөд нэмэгдэлээ ч авч чадахгүй ажлаасаа чөлөөлөгдсөнд үнэхээр их гомдолтой байна. Энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд би төслийг зохих журмын дагуу явуулсан тухай яаманд хүртэл тайлбар бичиж өгч байсан. Намайг тухайн хэлтэст даргаар ажиллаж байхад 4-5 удаа энэ төсөлтэй холбогдуулан шалгалт ирэхэд байнга 90 хувиас дээш үнэлгээ авдаг байсан. Би тухайн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төслийг шалгаруулах хамгийн сүүлийн өдөр байсан. Гэтэл тэр үеэр миний хүү маш хүнд өвдсөн тул хагалгаанд орохоор гадаад руу явах шаардлагатай болсон. Би төслийн мөнгийг явахаасаа өмнө гаргах юм бол янз бүрийн хэл ам, хардлага гарах байх гэж бодоод хүүгээ хагалгаанд оруулчихаад Монголд ирээд төслийн мөнгийг тараасан. Би тэр үед төслийн материалыг сайн шалгаарай гэж холбогдох мэргэжилтэн нарт олон удаа хэлж байсан. Энэ төслийн мөнгийг ганцхан Д. миний бие өөрийн дураар олгодоггүй, харин бүхэл бүтэн ажлын хэсэг гараад шийдвэрлэдэг гэдгийг хэлмээр байна. Намайг Д.д 500.000 төгрөг, М.д 500.000 төгрөг, Л.од 2.000.000 төгрөг, С.ад 1.000.000 төгрөг олгосон гэж хэлсэн. Гэхдээ би эдгээр хүмүүсийг мэдэхгүй, учир нь энэ материалыг оруулдаг ажлын хэсэг мэддэг. Миний хувьд ажил төрөл бүгд жин тан болсны дараа л гарын үсэг зурдаг байсан. Би үнэн хэрэгтээ бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэцүү байдалд байсан. Өнгөрсөн хугацаанд орсон бүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэрчүүд ирж мэдүүлэг өгөхдөө Д. даргыг мэдэхгүй, танихгүй гэж хэлж байсан. Миний хувьд хуулийнхаа хүрээнд ажлаа хийсэн гэж үзэж байгаа. Уг төслийн хүрээнд нэг хүнд 1.000.000 төгрөгийн хэмжээнээс хэтрэхгүй олголт өгөх ёстой байсан. Би төслийг хянаж үзээд холбогдох төсөлд 1.000.000 төгрөг шаардлагагүй байсан учраас 500.000 төгрөг өгсөн. Түүнээс нэг хүн 1.000.000 төгрөг өгөх байснаас 1.500.000 төгрөг ч юм уу илүү олгосон зүйл байхгүй. Харин 4 хүний 4.000.000 төгрөг өгөх байснаас 3.500.000 төгрөг олгосон. Хэдийгээр би төслийг хянасан ч түүний дараагаар байгууллагын ня-бо төслийн олголтыг давхар хянадаг байсан. Иймд би 5.800.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна, хариуцагч Г.ын Даргын хий гэснийг хийсэн гэж хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. Төрийн олон ажлыг өөрийнхөө боломж бололцоогоороо хийх асуудал гардаг байсан. Би хэн нэгний машиныг ашигласан бол би заавал мөнгийг нь өгдөг байсан. Хэрэв би тухайн хүний машиныг ажлын журмаар ашиглаж байгаад эвдэлсэн бол тухайн сангаас нь мөнгө гаргуулж өгөх байсан. Иймд би Г.ын хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Д.гийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 5.800.000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нараас нийтдээ 9.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбарлахдаа хариуцагч нарын мөнгө завшсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд нийт 6 хүний буюу хөгжлйин бэрхшээлтэй хөтөлбөрийн 2 хүн, аж ахуйн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 4 хүн байна. Шинжээчийн дүгнэлтэд байгаа үнийн дүн 11.000.000 төгрөг байгаагаас 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үнийн дүнгээс хасаж нэхэмжилсэн гэж ойлголоо. Нөгөө талаасаа Д.гээс 5.800.000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэр бүхий 6 хүнээс яг хэн хэний мөнгөнөөс авсан нь ойлгомжгүй буюу тодорхойгүй байна. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж чадахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* хариуцагч Д.гээс гэм хорын хохирол 5.800.000 төгрөг, Г.аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.350.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь Налайх дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс жил бүр хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс 2014 онд хариуцагч Д. нь 5.800.000 төгрөг, хариуцагч Г. нь 3.350.000 төгрөг, Ч. нь 200.000 төгрөгийг тус тус завшсан. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй байхад Э.д 3.000.000 төгрөг, Д.д 4.000.000 төгрөг олгосон байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинжээч томилон дүгнэлт гаргуулахад зохих журмыг зөрчин Д.д 500.000 төгрөг, М.д 500.000 төгрөг, Л.од 2.000.000 төгрөг, С.ад 1.000.000 төгрөг олгож нийт 4.000.000 төгрөгийг тогтоосон хэмжээнээс илүү олголт хийсэн болох нь Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээч Г.Ганболд, Ю.Эрхэмбаатар, М.Нямдэмбэрэл нарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Аж ахуй
эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр хүрээнд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд 2014 онд Налайх дүүрэгт хамрагдсан иргэдийн төслийн бичиг баримтад хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хариуцагч Д.гээс 5.800.000 төгрөг, Г.аас 3.350.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөг, нийт 9.350.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй бөгөөд 200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.
Хариуцагч Г. 3.350.000 төгрөг, Д. 5.800.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.
Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д.. Г., Ч. нарт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарагдах бөгөөд уг гэмт хэрэг гарсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх-5/
Хариуцагч Д. нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2014 онд Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан 17 төсөлд *******ийн хэлтсийн даргын зардал гаргах тухай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/23 тоот тушаалаар санхүүгийн дэмжлэг олгохдоо хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн 3.2- д ...нэг ажлын байранд нэг сая төгрөгөөр тооцон 5 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг санхүүгийн дэмжлэгийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнд нэг удаа олгоно гэсэн заалтыг зөрчин Д.гийнМах
дайвар бүтээгдэхүүн худалдах төсөлд 500.000 төгрөг, М.ы Сүүний
чиглэлийн аж ахуй төсөлд 500.000 төгрөг, С.ын Дугуй засвар төсөлд 1.000.000 төгрөг, Л.ын Цахилгаан болон хийн гагнуур төсөлд 2.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийн илүү санхүүжилт олгосон.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан 21 төсөлд *******ийн хэлтсийн даргын зардал гаргах тухай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/22 тоот, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/32 тоот, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалуудаар санхүүгийн дэмжлэг олгохдоо Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжиж хөтөлбөр-ийн дөрөвдүгээр заатад тусгагдсан бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу шаардлага хангахгүй төслүүд болох Э.гийн Оёдол төсөлд 3.000.000 төгрөг, Д.н Оёдол төсөлд 4.000.000 төгрөгийн санхүүжилт олгож улсад хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээч Г.Ганболд, Ю.Эрхэмбаатар, М.Нямдэмбэрэл нарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр хүрээнд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд 2014 онд Налайх дүүрэгт хамрагдсан иргэдийн төслийн бичиг баримтад хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна./хх-63-79/
Хариуцагч Ч. нь ны хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Г.д хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.н регистр, дансыг өгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Д.н дансаар 4.000.000 төгрөгийг авч 3.000.000 төгрөгийг иргэн ын данс руу шилжүүлэн, Г.аас 200.000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
Хариуцагч Г. нь дүүргийн 5 хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Ч.ээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний бичиг баримт олуулан, Д.н бичиг баримтыг ашиглан хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих
хөтөлбөр-ийн 4 дүгээр заалтад тусгагдсан бичиг баримт бүрдүүлээгүй буюу шаардлага хангахгүй Д.н /Оёдол/ төсөлд 4.000.000 төгрөгийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Д.Энхцэцэг /Өрхийн гар урлал/ төсөл дээр 3.000.000 төгрөгийн зээлийг тус тус нэр бүхий иргэний дансаар дамжуулан авч Д.н дансаар авсан 4.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг иргэн ын дансруу шилжүүлүүлэн үлдсэн 1.000.000 төгрөгөөс Д., Ч. нарт тус бүр 200. 000 төгрөгийг өгч, 600 000 төгрөгийг өөртөө, мөн Д.Энхцэцэгийн дансруу орсон 3.000.000 төгрөгөөс Ч.ээр иргэн Сарнайгийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн, өөрийн Хаан банкны дансруу 800 000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч нийт 1.350.000 төгрөгийг өөрийн хувийн машинд зарцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь түүнийг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх-114/, гэрчД.н ...2014 оны 4 дүгээр сард манай хорооны хэсгийн ахлагч над руу яриад манай найз найдвартай хүн байна уу дансаар чинь мөнгө оруулаад гаргачих гэсэн юм, шовгорыг нь өгнө гэж байна, чи төрийн банкинд данстай биз дээ гэхээр нь данстай л гэсэн...2014 оны 04 сарын 24-ний өдөр яриад зах дээрээ байна уу, наана чинь төрийн банк байдаг уу гэж асуусан... ганцаараа Төрийн банк тарахаас өмнөхөн ирсэн. Теллерээс миний дансанд мөнгө орсон эсэхийг асуухад 4 сая төгрөг орсон байна гэсэн.Миний хувьд тухайн үед хаанаас хэнээс мөнгө шилжиж орж ирснийг асуугаагүй, мэдээгүй. Тэгтэл 3.000.000 төгрөгийг нь энэ данс руу шилжүүлчих гээд жижиг цаасан дээр бичсан байсан данс руу теллерээр шилжүүлүүлсэн. 1 сая төгрөгийг нь аваад надад 100.000 төгрөг өгсөн...Сувдаа гэж эмч надаас та хөдөлмөрийн хэлтсээс буцалтгүй тусламж гэж 4 сая төгрөг авсан байна тийм үү гэхэд нь би гайхсан, ингэж л мэдсэн...тай уулзах үед танд 300.000 төгрөг өгүүлсэн, одоо 700.000 төгрөг өгье гэж байсан. би чамд 200.000 төгрөг өгсөн гэж хэлээд байсан яг үнэндээ 100.000 төгрөг л надад өгсөн... гэх гэрчээр байцаасан тэмдэглэл /хх-50,51/, Г.ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-125,126/ болон зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин хариуцагч Г. нь 2.000.000 төгрөгийг Сарнай гэж хүний данс руу шижлүүлсэн болох нь хариуцагчЧ.ийн ...
Энхцэцэг эгчийн данс руу мөнгө орсон. Энхцэцэг эгчийг дуудаад мөнгө авахуулаад өгөөч би уулзаж болохгүй, орсон мөнгөнөөс 50.000 төгрөгийг Энхцэцэгт өгөөд үлдсэн мөнгийг нь миний Хаан банкны данс руу хийчих гэхээр нь би Энхцэцэгийг дуудсан...түүний дансанд хэдэн төгрөг байсныг санахгүй байна. 2 сая төгрөг байсан байхаа мөнгөө авахуулаад 50.000 төгрөгийг Энхцэцэгт өгөөд үлсэн мөнгийг нь Энхцэцэгээр Хаан банк руу орж ын бичиж өгсөн дансанд шилжүүлсэн... гэх гэрчээр байцаагдсан тэмдэглэл /хх-117-119/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч М.Цогтгэрэлийн ...2014 оны 1 дүгээр сард Б.Сарнай надаас манай ажлынхан Бээжин явах гэж байгаа юм. Түүнтэй холбоотойгоор мөнгө зээлье. Манай байгууллагын санхүүжилт орж ирэхээр дарга буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгөө 2014 оны 04 сарын 25-ны өдөр бэлнээр авсан...гэх мэдүүлэг /хх-10,11/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдааны явцад ...1.350.000 төгрөгийг Г.аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн. Харин 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг Д.аас шаардана гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул Г.д холбогдох 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар Эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтээр авагдаж иргэний хэрэгт шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтыг няцаасан, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлж нотлоогүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтэс нь хариуцагчГ.аас 1.350.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөгийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтэснь хариуцагч Д.гээс гэм хорын хохирол 5.800.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ж.гээс 5.800.000 төгрөг, Ч.ээс 200.000 төгрөг, Г.аас 1.350.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтэст олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.гээс 107.750 төгрөг, Г.аас 36.550 төгрөг, Ч.ээс 6.650 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч******* ийн гээс 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг, ын аас 1.350.000 /нэг сая гурван зуун тавь мянга/ төгрөг, ******* ын ээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тусгаргуулж, нэхэмжлэгч **************т олгож,
нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасаар нэхэмжлэгч ******* халамж үйлчилгээний хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.гээс 107.750 /нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөг, Г.аас 36.550 /гучин зургаан мянга таван зуун тавь/ төгрөг, Ч.ээс 6.650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчидшүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ
Н.БАЯРСҮРЭН