Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга *******  

Улсын яллагч О.Одончимэг

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Адаацаг суманд төрсөн,*******,*******,*******,*******,, аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Тосон зуут” гэх газар оршин суух,,,, Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Зүүн цагаан" дэлгүүрийн орчмоос хохирогч *******гийн эзэмшлийн “Хаан банк”-ны дугаартай харилцан дансны карт гээгдүүлсэн байсныг олж улмаар тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уг картыг 12 цаг 59 минутанд уншуулж 200,000 /хоёр зуун мянга/, мөн " плаза” худалдааны төвд байрлах мөн Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уг картыг 13 цаг 17 минутанд уншуулж 100,000 /нэг зуун мянга/, мөн "Мандал" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд дахин уг картыг 13 цаг 49 минутанд уншуулж 50,000 /тавин мянга/ төгрөг гарган, нийт 3 удаагийн гүйлгээгээр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр би хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ байж байтал нөхөр залгаад “данснаас чинь мөнгө гараад байна чи мөнгө авсан уу” гэхэд би “мөнгө аваагүй” гэхэд нөхөр “данснаас 200.000 төгрөг гарчихлаа” гэхээр нь картаа үзсэн байхгүй байсан. Нөхөр дахиад залгаад “100.000 төгрөг гарчихлаа банк дээр очиж картаа хаалгуул” гэхээр нь би банкин дээр очиж картаа хаалгуулах гээд явж байтал нөхөр залгаад “данснаас дахиад 50.000 төгрөг  гарчихлаа, дансанд мөнгө үлдсэнгүй цагдаад дуудлага өгчих” гэхээр нь би цагдаа дээр очиж өргөдөл бичиж өгсөн...” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд Сайнцагаан сумын 5 дугаар багт байх "Сондор" гэх нэртэй дэлгүүр орж 8500 төгрөгийн юм худалдаж аваад картаа уншуулсан. Тэгээд тэр дэлгүүрээс гараад явж байгаад машиндаа очоод хүүхдээ сургуулиас авсан. Тэгээд байж байтал манай нөхөр утсаар залгаад “чиний данснаас 200,000 төгрөгийн зарлага АТМ-ээс гарсан байна чи юм авсан юм уу” гэхээр нь би “үгүй түрүүнд дэлгүүрээс ойр зуурын юм авсан, үнэ нь 8500 төгрөг л болсон” гэж хэлсэн. Тэгээд би би Хаан банкны виза картаа хармаандаа байна уу гээд үзтэл алга болсон байсан. 13 цаг 15 минутын үед дахиад 100,000 төгрөгийн зарлага АТМ-ээс гарсан байсан. Тэгээд 13 цаг 50 минутын орчимд дахиад 50,000 төгрөгийн зарлага АТМ-ээс гарсан мэдээлэл ирсэн. Нийтдээ 3 удаа АТМ-ээс 350,000 төгрөгийн зарлага гарсан. ... Миний Хаан банкны виза код гэсэн байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-08-р хуудас/

Хаан банкны аймаг дахь салбарын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5450/41 дугаартай “... ямбасүэн нь манай банкинд тоот хугацаагүй хадгаламжийн данстай болно. Дээрх дансны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулгыг хүргүүлэв. Хуулгад тус өдрийн 12 цаг 59 минутанд уншуулж 200,000 /хоёр зуун мянга/, 13 цаг 17 минутанд уншуулж 100,000 /нэг зуун мянга/, 13 цаг 49 минутанд уншуулж 50,000 /тавин мянга/ төгрөгийн зарлага гарав...” албан бичиг, хавсралт, /хх-ийн 33-34-р хуудас/

Хаан банкны аймаг дахь салбарийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5450/32 дугаартай “1365 дугаартай АТМ нь Сайнцагаан сум Мандал худалдааны төвд байрлалтай, 611 дугаартай АТМ нь Сайнцагаан сум плазад байрлалтай болно..." гэх албан бичиг, /хх-ийн 28-р хуудас/

аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" худалдааны төвд байрлалтай 1365, " плаза"-д байрлалтай 611 дугаартай бэлэн мөнгөний машинуудын ойролцоо байрлуулсан хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгүүдийг CD-нд /компакт дискс/ буулгаж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 27, 30-31-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Хэргийн үйл баримт гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Зүүн цагаан" дэлгүүрийн орчмоос хохирогч *******гийн эзэмшлийн “Хаан банк”-ны дугаартай харилцан дансны карт гээгдүүлсэн байсныг олж улмаар тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандал" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уг картыг 12 цаг 59 минутанд уншуулж 200,000 /хоёр зуун мянга/, мөн " плаза” худалдааны төвд байрлах мөн Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд уг картыг 13 цаг 17 минутанд уншуулж 100,000 /нэг зуун мянга/, мөн "Мандал" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд дахин уг картыг 13 цаг 49 минутанд уншуулж 50,000 /тавин мянга/ төгрөг гарган, нийт 3 удаагийн гүйлгээгээр 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна.

Шүүгдэгч нь хэдийгээр хохирогчийн картыг олж авсан буюу түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтайгаар ирсэн боловч тэрээр уг картыг бэлэн мөнгөний машинд уншуулж тоо буюу нууц үгийг өөрөө таамаглах байдлаар хийхэд таарч мөнгө авах боломж бүрдсэн ба тэрээр шунахайн сэдэлтээр 3 удаагийн үйлдлээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гарган авчээ.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр эд зүйл буюу мөнгийг нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөхөөр 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл завсарлага авсан ба уг хугацаанд нөхөн төлсөн талаархи баримт шүүхэд гаргаж өгсөн, хохирогч хохирол хүлээн авсан талаар эрүүгийн хариуцлагын хуралдаанд мэдүүлэг гаргаж байх тул *******г бусдад төлөх хохиролгүй байна.

 

   Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал харин тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч овогтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******г 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт авагдсан СD /компакт диск/ 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД