| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/03676/И |
| Дугаар | 101/ШШ2022/03342 |
| Огноо | 2022-07-27 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/03342
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.ГАнчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.Э холбогдох
Зуучлалын гэрээний үүрэгт 3,245,830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, С.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбаатар, нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П С ХХК- нь хариуцагч Х.Э-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 2,180,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 65,830 төгрөг нийт 3,245,830 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Х.Э- нь П С ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 119009005-696 МЛС дугаар “Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлалын гэрээ”-г 6 сарын хугацаатай байгуулсан. Тус гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн өмнө олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлыг төлөө зуучлуулагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үндсэн гэрээ байгуулах боломжит худалдан авагчтай холбож, зуучлуулагчийн гэрээгээр тохирсон үйлчилгээний хөлс, шагналыг зуучлагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тус гэрээний дагуу П С ХХК--ийн агент С.Т зуучлалын ажиллагааг явуулж эхэлсэн.
Анх П С ХХК--ийн агент С.Т 2022.02.16-ны өдөр зуучлалын гэрээг байгуулахаар Х.Э-гийн гэрт оройн 21 цагийн үед очсон. Зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заалт болох “...Зуучлуулагч нь зуучлагчаар дамжуулан худалдсан зуучлалын хөлсийг урьдчилгаа төлбөр шилжсэн өдрөөр үл хөдлөх хөрөнгө худалдах үнийн дүнгийн 2.2 % болох мөнгийг дансанд бүрэн төлнө ” гэ тохирсон. Зуучлалын хөлс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, Ремаксын дотоод сүлжээ болох iconnect, remax.mn сайтууд 5774901 дугаартай зараа байршуулсан. Зар байршуулснаас хойш 7 хоногийн дотор 21 дуудлага авснаас боломжит 5 хүнд байр үзүүлсэн байдаг. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 39 хоногийн дотор iconnectоор боломжит 155, үнэгүй.мн сайт дээр 72340 төгрөгөөр 5 өдрийн онцгой зар болгон байршуулж 739 хүнд зар хүрч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Remax Collection office-ын агент ******* худлалдан авагчтай ирж зуучлуулагчийн байрыг үзсэн. Агент С.Т- байрын бүрэн танилцуулж, худалдан авагч нар Хаан банкны 6 хувийн хүүтэйгээр худалдан авахаар тохирсон.
Үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нотариатаар баталгаажуулах гэсэн боловч зуучлуулагчийн худалдан авагчаас урьдчилгаа төлбөр авах 40,000,000 төгрөг нь зуучлуулагчийн Хаан банкны зээлийн үлдэгдэл болох 52,000,000 төгрөгийн зээлийг хааж хүрэхгүй тул маргааш буюу 03 дугаар сарын 30-ны өдөр дахин уулзаж, Зуучлуулагч Х.Э- 12,000,000 төгрөгийг өөрөө олж, худалдан авагч тал агент н.*******, Х.Э- агент С.Т-ийн хамт дахин нотариат дээр очиж үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Худалдан авагчийн зээлийн шийдвэр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарч тухайн өдрөө 40,000,000 төгрөгийг Хан банкнаас худалдагч тал болох Х.Э-гийн дансанд шилжүүлсэн.
Зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу “Зуучлуулагч нь зуучлагчаар дамжуулан худалдсан зуучлалын хөлсийг урьдчилгаа төлбөр шилжсэн өдрөөр үл хөдлөх хөрөнгө худалдах үнийн дүнгийн 2.2 хувь болох 4,248,640 төгрөгтэй тэнцэх хэмжээний зуучлалын хөлсийг зуучлагчийн Хас банкны ************ тоот П С ХХК--ийн дансанд 100 хувь бүрэн төлнө” гэсний дагуу зуучлалын хөлсийг төлөх үүргийг биелүүлээгүй.
Зуучлуулагч Х.Э- Хас банк дахь зээлээ төлж гэрчилгээгээ барьцаанаас суллах гэсэн боловч гэрчилгээ нь монголын ипотекийн корпорац дээр байсан тул гэрчилгээг гарахыг хүлээж, байрны гэрчилгээ суллаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх үед зуучлуулагчтай уулзахад ... бидэнд маш их зардал гарсан учраас шимтгэл төлөхгүй гэж С.Т-тэй маргасан.
Зуучлуулагч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байраа худалдсаны үнэ 150,000,000 төгрөг орж ирсэн. П С ХХК--иас Х.Э-д нэхэмжлэл явуулж шаардсан.
Гэрээгээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах үнийг 193,000,000 төгрөгт үйлчилгээний хөлс авахаар тохисон боловч орон сууц худалдсан борлуулсан үнэ болох 190,000,000 төгрөгөөс үйлчилгээний хөлс 4,180,000 төгрөг төлөхийг шаардахад Х.Э- 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг П С ХХК--ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Дахин дахин шаардсаны эцэст шүүхийн байгууллагад хандаж гаргуулаарай гэсэн тул өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 119009005-696 МЛС дугаар “Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлалын гэрээ”-ний үүрэгт 2,180,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 65,830 төгрөг нийт 3,245,830 төгрөгийг Х.Э-гаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: бидний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон ** дугаар байрны ** тоот хаягт байрлалтай байрыг 193,120,000 төгрөгөөр худалдан борлуулах зорилгоор Remax хөрөнгө зуучлалын газартай гэрээ хийсэн боловч 190,000,000 төгрөгөөр худалдсан. Бидний зүгээс зуучлагч талтай тохирсон нөхцөл, зуучлуулагчийн ашиг сонирхлыг зуучлагч хангаагүй надад хохиролтой байсан гэж үзээд зуучлагчид төлөх ёстой 4,248,640 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзсэн.
Зуучлагч нь Борлуулахаар тохирсон үнийн дүнгээс 3,120,000 төгрөгөөр багаар борлуулсан.энэхүү гэрээний 5.1-д заасан193,000,000 төгрөгөөр худалдах эсхүл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үнээр худалдах гэсэн заалтыг зөрчсөн. Байрыг борлуулахдаа гал тогооны тавилгыг хамт өгнө гээгүй гэрээн дээр тавилгыг оруулаагүй байхад тавилгыг зуучлагч тал дур мэдэн үнэгүй дагалдуулж борлуулсан. Тухайн тавилгыг зах зээлийн үнэлгээгээр 2,500,000 төгрөгийн үнэтэй, энэ миний хохирол болсон. Энэ нь гэрээний 8.2 заалт Зуучлагч гэрээг зөрчиж гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажилласан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болсон. Зуучлагч худалдан авагч олсон нотариат дээр уулзъя гэсэн.Гэрээ байгуулах болоход худалдан авагч 40,000,000төгрөг урьдчилгаа төлөх боломжтой байсан. Урд нь зуучлуулагчид байрны зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөг байгаа, энэ зээлийг хаагаад авч чадах боломжтой хүнд зарна гэдгээ хэлж байсан ч Зуучлагч хүн олсон дээр нь заръя гээд 15,000,000 төгрөг олохыг бүр апп зээлүүд ч санал болгож шахсан бөгөөд би тэр мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж, хүүд 500,000 төгрөг төлж урьдчилгаа бүрдүүлсэн.
Зуучлагч талын гэрээ байгуулж, биечлэн ажиллахаар тохирсон агент ******* нь энэ борлуулалт дээр ажиллалгүй20-д хоног сураг чимээгүй байсан улмаар ҮХХөрөнгийн газар нэр шилжүүлэх үед хөрөнгө худалдан авагчтай анх уулзаж байгаа нь мэдэгдсэн тухайн үед өөр агент дагуулж ирээд зуучлагч талын хүн гэж тайлбарлаж байсан. Энэ нь гэрээний 6.2.2 заалт зөрчигдөж “агентыг өөрчлөн томилох зуучлагч нь агентыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрчлөх тохиолдолд урьдчилан зуучлуулагчид мэдэгдэж зөвшөөрөл авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Агент *******ийн оронд зуучилсан зуучлагч агент зуучлуулагчтай танилцаагүй, борлуулалтын ерөнхий нөхцөл зуучлуулагчийн ашиг сонирхлыг мэддэггүй байсан нь зуучлагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үздэг. Хэрэв бид тохирсон нөхцөлүүдээс зарах эсэхийг гэрээ байгуулснаас өмнө урьдчилан асуусан бол би энэхүү гэрээг байгуулахгүй байх байсан. Би зуучлагчийг миний өмнөөс худалдан авагчтай нөхцөлүүдийг ярьж байгаа гэж бодоод худалдан авагчтай ямар нөхцөл хөнгөлөлт, урамшуулал яриагүй юм.
Дээрх шалтгаанаар миний олон жилийн хөдөлмөрөөрөө өөрийн байртай болох санаагаа орхиж, ипотекийн зээлээ төлж чадалгүй зарж байгаа байрыг маань зуучлан зарж өгч байгаа зуучлагч тал маань төлбөрөө авах гэж улайран мөнгөтэй байж,4,200,000 төгрөг өгч чадахгүй,үр хүүхдүүдэд чинь муу, өдий насны хүн мөнгө төгрөгтэй байж үзсэн юм шиг байгаач гэж олон хорон үг хэлж доромжилсонд гомдолтой байна.Улмаар агент *******ийн аав Мөнхтөр манай нөхөр лүү утсаар залган хөндлөнгөөс төлбөр төлөхийг шаардаж харьцсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Х.Э нэхэмжлэгчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгө борлуулах гэрээнд заагдсан үнийн дүнгээс хасагдаж борлуулсан зөрүү 3,120,000 төгрөг, гал тогооны тавилга 2,500,000 төгрөг, урьдчилгаа бусдаас зээлсэн мөнгөний хүүд бусдад төлсөн 500,000 төгрөг,улсын тэмдэгтийн хураамж 112,870 төгрөг нийт 6,232,870 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Бидний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон ** дугаар байрны ** тоот хаягт байрлалтай байрыг 193,120,000 төгрөгөөр худалдан борлуулах зорилгоор Remax хөрөнгө зуучлалын газартай гэрээ хийсэн боловч 190,000,000 төгрөгөөр худалдсан. Бидний зүгээс зуучлагч талтай тохирсон нөхцөл, зуучлуулагчийн ашиг сонирхлыг зуучлагч хангаагүй надад хохиролтой байсан гэж үзээд зуучлагчид төлөх ёстой 4,248,640 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзсэн.Дараах хохирол төлбөрүүдэд гэрээний үүргээ зуучлагч тал биелүүлээгүйн улмаас гарсан болно.Борлуулахаар тохирсон гэрээний үнийн дүнгээс 3,120,000 төгрөгөөр бага борлуулсан. Энэ нь гэрээний 5.1-д заасан заасан193,000,000 төгрөгөөр худалдах эсхүл бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үнээр худалдах гэсэн заалтыг зөрчсөн. Байрыг борлуулахдаа гал тогооны тавилгыг хамт өгнө гээгүй гэрээн дээр тавилгыг оруулаагүй байхад тавилгыг зуучлагч тал дур мэдэн үнэгүй дагалдуулж борлуулсан. Тухайн тавилгыг зах зээлийн үнэлгээгээр 2,500,000 төгрөгийн үнэтэй, энэ миний хохирол болсон. Энэ нь гэрээний 8.2 заалт Зуучлагч гэрээг зөрчиж гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ажилласан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болсон.Зуучлагч нь худалдан авагч олсон нотариат дээр уулзая гэсэн. Гэрээ байгуулах болоход худлан авагч 40,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөх боломжтой байсан.
Урд нь зуучлуулагчид байрны зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөг байгаа, энэ зээлийг хаагаад авч чадах боломжтой хүнд зарна гэдгээ хэлж байсан ч Зуучлагч хүн олсон дээр нь заръя гээд 15,000,000 төгрөг олохыг бүр апп зээлүүд ч санал болгож шахсан бөгөөд би тэр мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж, хүүд 500,000 төгрөг төлж урьдчилгаа бүрдүүлсэн.Зуучлагч талын гэрээ байгуулж, биечлэн ажиллахаар тохирсон агент ******* нь энэ борлуулалт дээр ажиллалгүй 20-д хоног сураг чимээгүй байсан улмаар ҮХХөрөнгийн газар нэр шилжүүлэх үед хөрөнгө худалдан авагчтай анх уулзаж байгаа нь мэдэгдсэн тухайн үед өөр агент дагуулж ирээд зуучлагч талын хүн гэж хөнгөлөлт, урамшуулал яриагүй юм. Дээрх шалтгаан учрыг тайлбарлахын зэрэгцээ миний олон жилийн хөдөлмөрөөрөө өөрийн байртай болох санаагаа орхиж, ипотекийн зээлээ төлж чадалгүй зарж байгаа байрыг маань зуучлан зарж борлуулсан П С ХХК--иас дараах хохирол, төлбөр болох зуучлалын гэрээний үүргээс учирсан хохирол болох, гэрээний үнийн дүнгээс хасагдсан зөрүү 3,120,000 төгрөг, гал тогооны тавилга 2,500,000 төгрөг, ипотекийн зээл хаах 12,000,000 төгрөгийг бусдаас зээлж хүүд өгсөн 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 112,870, төгрөг нийт 6,232,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. П С ХХК- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараахь тайлбарыг гаргасан.Ан зуучлалын гэрээнд орон сууцыг 193,000,000 төгрөг байхаар тохирсон ч зуучлуулагч тал зөвшөөрч 3,000,000 төгрөгөөр үнийг нь бууруулсан. Буруулсан шалтгааныг нэхэмжлэлд тодорхой дурдсан. Хэрэв зөвшөөрөхгүй бол 190,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэхгүй байсан. Гэтэл худалдах, худалдаг авах гэрээ байгуулагдаж, талууд үүргээ биелүүлж, гэрээний харилцаа дуусгавар болсон байдаг. Анх зуучлалын гэрээг байгуулахад орон сууцны доторх тавилгыг дагалдуулна зарах талаар тохиролцсон боловч гэрээ байгуулагдсаны дараа тавилгыг оруулж зарахгүй байсан гэж маргасан байдаг. Тиймээс анх тохиролцсоноор хийгдсэн ажиллагаа тул худалдан авагчийн эрх ашгийг ханган ажилласан гэх тайлбар нь үндэслэлгүй.2022 оны 03 дугаар 29-ний өдөр нотариатаар Худалдах, худалдан авах гэрээг байгуулж баталгаажуулах гэсэн боловч худалдан авагчийн талаас урьдчилгаа төлбөрт авах 40,000,000 төгрөг зуучлуулагчийн Хас банкны зээлийн үлдэгдэл болох 52,000,000 төгрөгийг хааж хүрэхгүй байсан тул 12,000,000 төгрөгийг олоход туслах талаар хариуцагчаас асуухад өөрөө олно гэж хэлээд маргааш нь олж ирсэн. 12,000,000 төгрөгийг орон сууцны нийт үнэ болох 190,000,000 төгрөгөөс хасаж тооцоогүй нийт бүтнээр төлсөн учир 12,000,000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн гэх 500,000 төгрөгийн хохирол гэж үзэх боломжгүй байна.******* агент худладан авагчийн агент бөгөөд зуучлуулагчийн агентыг сольсон асуудал байхгүй. Агент *******ийн хувьд нэхэмжлэлд дурдагдсан дагуу Зуучлалын гэрээ 2022.02.23-ны өдөр батлагдмагц, Ремаксийн дотоод сүлжээ болох iconnect, remax.mn сайтууд 5774901 дугаартай зараа байршуулсан. Зар байршуулснаас хойш 7 хоногийн дотор 21 дуудлага авснаас боломжит 5 хүнд байр үзүүлсэн байдаг.
Агент нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд вакумжуулсан сургалттай байсан тул бүх харилцагч нартаа мэдэгдэж, бусад чадварлаг агентуудаараа зараа идэвхжүүлсэн. ЭНэ хугацаанд боломжит 25 хүнд байрыг үзүүлж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 39 хоногийн дотор iconnectоор боломжит 155, үнэгүй.мн сайт дээр 72340 төгрөгөөр 5 өдрийн онцгой зар болгон байршуулж 739 хүнд зар хүрсэн боломжит 20 хүнд хүрсэн. Агент *******ийн хувьд зуучлалын гэрээ байгуулсан цагаас эхлэн орон сууцыг зарагдах хугацаанд чиг үүргийнхээ хүрээнд бүхий төрлийн идэвхтэй үйл ажиллагааг явуулсан. Тиймээс агент *******ийг зуучлагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.Худалдах худалдан авах гэрээг байгуулахаас худалдан авагч тал байрыг очиж үзэн худалдан авахаар болсон. Худалдагч, худалдан авагч 2 агентын хамтаар нотариат дээр очиж 2 өдөр гэрээ байгуулах талаар уулзалт зохион байгуулсан. Хэрэв гэрээ байгуулах нөхцөлийг зөвшөөрөхгүй бол тухайн үедээ худлан авагчтай гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байсан. Гэтэл 190,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч байрны засвар хийхэд 3,200,000 төгрөгийг суутгах, гал тогооны тавилгыг хамт худалдах талаар хүлээн зөвшөөрч худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн өөрөө орон сууцны төлбөрийг бүрэн хүлээн авсан, гэрээний харилцаа дуусгавар болсон байхад ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй Зуучлагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг худалдан борлуулж өгсөн байхад зуучлуулагч өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн байна.Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд:хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн5), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ(хх-ийн6-9),хамтран ажиллах гэрээ(хх-ийн11-17),барааны тэмдэг ашиглах гэрээ(хх-ийн18-19), Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах 2022.02.16-ны өдрийн гэрээ(хх-ийн20-26),нэхэмжлэх (хх-ийн27-28),голомт банк мемориалын баримт(хх-ийн29), Ти би консалтингийн тушаал(хх-ийн30), П С ХХК- хүсэлт(хх-ийн31), П С ХХК--ийн дансны хуулга(хх-ийн32), төлбөрийн баримт(хх-ийн33), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ(хх-ийн34-35) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,245,830 төгрөг гаргуулах шаардлагаас 2,180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.145,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл П С ХХК--иас 6,232,870 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч П С ХХК- нь хариуцагч Х.Э-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 2,180,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 65,830 төгрөг нийт 3,245,830 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
8. Хариуцагч тал Зуучлалын гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг 193,120,000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээгээр нэхэмжлэгч тал үүрэг боловч тухайн хөрөнгийг 190,000,000 төгрөгөөр худалдаж, 3,120,000 төгрөгийн хохирол учирсан, агент С.Т- 20-оод хоног сураггүй алга болсон, агентыг солихдоо гэрээний 6.2.2-т зааснаар зуучлуулагчаас зөвшөөрөл аваагүй, гал тогооны тавилга зөвшөөрөлгүй орон сууцтай хамт худалдан борлуулж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан, орон сууцны ипотекийн зээлийг хаах гэж хүнээс 12,000,000 төгрөг зээлж, зээлийн хүүд 500,000 төгрөг төлсөн тул зөвшөөөхгүй гэж маргасан.
9. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зуучлалын гэрээний үүргээс учирсан хохирол болох, гэрээний үнийн дүнгээс хасагдсан зөрүү 3,120,000 төгрөг, гал тогооны тавилга 2,500,000 төгрөг, ипотекийн зээл хаах 12,000,000 төгрөгийг бусдаас зээлж хүүд өгсөн 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 112,870, төгрөг нийт 6,232,870 төгрөгийг гаргуулахаар Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг П С ХХК- бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
11. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна.
12.Үндсэн нэхэмжлэл 3,245,830 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
12.1. Нэхэмжлэгч П С ХХК- нь хариуцагч Х.Э-тай 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ”-г байгуулжээ.(хх-ийн20-23)
12.1.2. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч (зуучлагч) нь зуучлуулагчаас олгосон эрхийн дагуу Х.Э-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ** дугаар байр ** тоот хаягт байршилтай 60.35 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг боломжит худалдан авагчтай холбож өгөх, орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч (зуучлуулагч) нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөхөөр, гэрээний 1.4-д зааснаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож, талууд баталгаажуулснаар Зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр бусын талаар талууд маргаагүй.(хх-ийн20)
12.1.3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зуучлалын гэрээнд:
3.1-д “Зуучлагч нь Зуучлуулагчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах худалдан авагчтай холбон зуучилж өгсөн гэрээ байгуулахад туслалцаа үзүүлсэн”,;
4.1-д “зуучлуулагч зуучлагчаар дамжуулан худалдсан борлуулсан нийт үнийн дүнгийн 2,2 хувь болох 4,248,640 төгрөгтэй тэнцэх хэмжээний зуучлагчийн Хас банк дахь 5002232600 тоот П С ХХК--ийн төгрөгийн дансанд 100 % бүрэн төлнө.”;
4.2-т “дараах тохиолдолд дараах тохиолдолд аливаа шалтгаанаар худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг бууруулан гэрээлсэн байгаа ч гэрээ байгуулахад тохирсон үнийн дүнгээс зуучлалын хөлсийг төлнө.”;
6.4.7-д “зуучлуулагч нь зуучлалын хөлс, шагналыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй болно.”;
7.3-д “Зуучлуулагч нь гэрээнд заасан хугацаанд зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зуучлагчид үл маргах журмаар төлнө” гэж тус тус харилцан тохиролцсон байна.
12.1.4. Нэхэмжлэгч П С ХХК- нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Х.Э-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *** дугаар байр ** тоот хаягт байршилтай ** м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгөөр худалдаалж, зуучлагч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үнийн дүнгээс зуучлалын хөлс 2,2 хувь болох 4,180,000 төгрөгийг нэхэмжилснээр хариуцагч 2,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,180,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчид тайлбарласан.
12.1.5.Зуучлуулагч Х.Э- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр П С ХХК--ийн 20354101309 дансанд “Т зуучийн шитгэл Т.Э ******” гэж 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна.(хх-ийн 29)
12.1.6. Иргэний хуулийн 410 дүгээр зүйлийн 410.1.-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг үүрэгтэй.” гэж заасан.
12.1.7. Өөрөөр хэлбэл зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан, гэрээний нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалт юм.
12.1.8. Зохигчдын хооронд байгуулсан зуучлалын гэрээний хугацаанд зуучлуулагч нь зуучлагчийн тусламжтайгаар гуравдагч этгээдтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг өөрийн дансанд авчээ. Харин гэрээгээр тохирсон зуучлагчид төлөх төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлж, 2,180,000 төгрөгийг төлөөгүй байна. Зуучлалын гэрээнд зааснаар үл хөдлөх хөрөнгийг 193,000,000 төгрөгөөр зарна гэсэн атлаа 190,000,000 төгрөгөөр худалдсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргасан.
12.1.9.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...орон сууцыг худалдан авагчтай ярилцаад байрны засварын төлбөрт үл хөдлөх хөрөнгө борлуулах үнийн дүнгээс 3,120,000 төгрөгийг суутгахыг зөвшөөрсөн” гэж тайлбарласан.
12.1.10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч П С ХХК- нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ”-д зааснаар орон сууцыг 193,000,000 төгрөгөөр худалдан борлуулсны 2,2 хувийн зуучлагчийн хөлсийг төлөх үүрэгт үлдэгдэл төлбөр 2,180,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
12.1.11. Иймд хариуцагч Х.Э-гаас талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 2,180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П С ХХК-д олгож шийдвэрлэв.
13. Өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 65,830 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
13.1. Нэхэмжлэгч П С ХХК- нь дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар тохиролцон, Ти би консалтинг ХХК-тай түүнтэй гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөгийг төлжээ.(хх-ийн34-35, 32)
13.2. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “......шүүхэд гомдол гаргах, ....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж хуульчилсан.
13.3. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж зааснаар өмгөөлөгч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, үйлчлүүлэгч нь гэрээгээр тохирсон өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх үүргийг хүлээхээр заасан.
13.4.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хэрэгжүүлж, гэрээгээр тохирсон өмгөөллийн хөлсийг төлсөн, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлснээр тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч хариуцагчаас өмгөөлөгчийн төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгов.
13.5.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг нэхэмжлэгч шаардсан.
13.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө., 56.1.-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” 56.2.-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь шүүхийн эрх хэмжээ тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан зуучлалын гэрээний үүргээс учирсан хохирол болох, гэрээний үнийн дүнгээс хасагдсан зөрүү төлбөр 3,120,000 төгрөг, гал тогооны тавилга 2,500,000 төгрөг, ипотекийн зээл хаах 12,000,000 төгрөгийг бусдаас зээлж хүүд төлсөн 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 112,870, төгрөг нийт 6,232,870 төгрөгийг гаргуулахаар Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
14.1. Нэхэмжлэгч П С ХХК- нь хариуцагч Х.Э-тай 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г байгуулжээ.(хх-ийн20-23)
14.2. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч (зуучлагч) нь зуучлуулагчаас олгосон эрхийн дагуу Х.Э-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *** дугаар байр ** тоот хаягт байршилтай 60.35 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг боломжит худалдан авагчтай холбож өгөх, орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч (зуучлуулагч) нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөхөөр, гэрээний 1.4-д зааснаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож талууд баталгаажуулснаар талуудын хооронд Зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр бусын талаар талууд маргаагүй.(хх-ийн20)
14.4. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...орон сууцыг худалдан авагчтай ярилцаад байрны засварын төлбөрт 3,120,000 төгрөгийг суутгахыг зөвшөөрсөн” гэж тайлбарласан. Дээрх тайлбараас үзэхэд зуучлагчид тухайн орон сууцыг гэрээнд зааснаас доогуур үнэ 193,000,000 төгрөгөөр худалдан борлуулах, тухайн байрны засварт 3,120,000 төгрөгийг суутгахыг зуучлуулагч олгосноор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гуравдаг этгээдтэй байгуулж, төлбөрийг хүлээн авснаар талуудын хооронд Зуучлалын гэрээний харилцаа дуусгавар болсон байна.
14.3. Иймд талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр” Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г зөрчиж гэрээнд заагдсан орон сууцыг 3,120,000 төгрөгөөр дутуу зарж, хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Хариуцагч агент солигдсон, С.Т- сураггүй 20-иод хоног алга болсон, гэрээний 6.2.2-т заасан үүргийг биелүүлээгүй гэж маргасан.
15.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.2.-т “Агентыг өөрчлөн томилох: зуучлагч нь агентыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрчлөх тохиолдолд урьдчилан зуучлуулагчид мэдэгдэж зөвшөөрөл авна.Зуучлуулагч нь тус зөвшөөрлийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзахгүй” гэжээ.
15.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т- нь 2022.03.04-ний өдрөөс 03.18-ны өдрийг хүртэлх хугацаанд вакуумжуулсан сургалттай байсан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
15.3. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт: Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна байх, өвчтэй байх, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн, хугацаа алдах зайлшгүй эсхүл харгалзан үзэж болох нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно. Агент С.Т- нь 20 хоног сургалтад суусан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул гэрээнд зааснаар зуучлуулагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй, зуучлагч гэрээний үүргээ гүйцэтгэж, талуудын хоорондох харилцаа дуусгавар болсон гэж үзэв.
16.Гал тогооны тавилга 2,500,000 төгрөг, хүнээс хүүтэй мөнгө зээлж, хүүд 500,000 төгрөг төлсөн нийт 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
16.1. Зохигчид 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр” Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ-г байгуулж, хариуцагч гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг суллаж нүүхдээ гал тогооны тавилгыг үлдээсэн нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.
16.2. Хариуцагч өөрийн өмчлөлийн гал тогооны тавилгыг байрыг суллаж өгөх үеэс, бусадтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулах, байгуулснаас хойш хугацаанд өөрийн өмчийг авах эрхтэй байсан. Мөн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд тавилгын үнийг оролцуулах, гэрээ байгуулах үед өөрийн өмч болох гал тогооны тавилгыг хэрхэн тухай зөвлөлдөх, тавилгыг зөөвөрлөн авах эрхтэй атал эрхээ хэрэгжүүлээгүй байна. Үүнээс үзэхэд гал хариуцагч өөрийн өмчлөлийн тавилгыг буцаан авах эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчээс шаардах эрхгүй, Зуучлагчийг хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул тавилгын үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
16.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “......тухайн орон сууц Хас банкны ипотекийн зээлийн 52,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Агентад бид орон сууцны зээлийн үлдэгдлийг бүрэн хариуцахаар этгээдийг олж өгөх талаар дурдсан. Гэтэл худалдан авагчийн урьдчилгаа төлбөр нь 40,000,000 төгрөг байсан нь Хас банкны зээлийг хааж хүрэхээргүй болсон. Бид 12,000,000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлж, ипотекийн зээлийг хааж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Бусдаас 12,000,000 төгрөгийг хүүтэй зээлж хүүд нь 500,000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.
16.5. Хариуцагч бусдаас зээлсэн зээлийн хүүд 500,000 төгрөг төлсөн гэж шаардаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй.
16.7. Өөрөөр хэлбэл бусадтай 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан талаарх Зээлийн гэрээ, хүүд төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй тул 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,870, төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
17.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө., 56.1.-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” 56.2.-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь шүүхийн эрх хэмжээ тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Э-гаас талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ”-ний үүрэгт 2,180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П С ХХК -д олгож, үлдэх 1,145,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П С ХХК--иас 6,232,870 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ