Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

 

 

 

 

2025           05            15                                             2025/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,  

Улсын яллагч Ж.Батбаатар,  

шүүгдэгч Д.*******,     

нарийн бичгийн дарга М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                 

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн гийн *******д холбогдох 2536000000097 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт гийн ******* ПД94**************12 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч гийн ******* нь 2024 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн “ийн хөтөл” гэх нэртэй газар байхдаа өөрийн аав болох Д.гийн хариуцан хүлээн авсан хохирогч К. өмчлөлийн 323 тооны хонь, ямааг өөрийн малтай хамт маллаж байх хугацаандаа хохирогч К. өмчлөлийн 5 тооны ямааг бусдад зарж борлуулсны орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан завшиж, бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бегарыс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Баян-Өлгий аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2024 оны 09 дүгээр сарын дундуур Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг миний сайн таньдаг ах болох Э. гэх хүнтэй утсаар холбогдож өөрийнхөө бог малыг отроор танай багт аваачиж мал дээр чинь нийлүүлж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Надаас ах хэдэн тооны бог мал авч ирэх гэж байгаа юм гэхээр нь өөрийн эзэмшилд байгаа 323 тооны бог малыг нийлүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Ах нэг малын сарын хөлс нь 2.500 төгрөгөөр авна, болох уу гэхээр нь би болно гэж хоорондоо зөвшөөрсөн. Тухайн сарын сүүлээр өөрийн эзэмшилд байдаг бог малыг тууж Булган сумаас гарч нэг хоногийн дараа Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг Э. ахын намаржаанд очсон. Ахтай утсаар өмнө холбогдож хоорондоо тохиролцсон ёсоор бог малын тоог 323 тооны гэж хүлээлгэж өгсөн. Хонь-133, ямаа-190 тооны байснаар Э. өөрөө байсан ба малыг хүлээж авсан. Би өөрөө буцаж Булган сум руу явсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа утсаар болон өөрийн биеэр очиж малын байгаа байдалтай танилцаж холбоотой байсан. Малыг Э. өөрөө хүлээж авсан болохоос мал хариулдаггүй. Тухайн хүний төрсөн хүү болох Д. гэх залуу хариулдаг. Миний бие 2 удаа очиход Д. мал хариулж байсан. Очсон үед малыг тоо толгойгоор нь тоолж үзээгүй зөвхөн байгаа байдалтай танилцаж явсан. Миний бие утсаар болон өөрийн биеэр очиж малын байгаа байдалтай танилцсан хугацаанд надад Э., Д. нар нь ямар нэгэн байдлаар мал дутсан талаар хэлээгүй. Бүх зүйл болж байна. Мал сайн байгаа гэж хэлж байсан. Өвөлжингөө тухайн айл маань манай бог малыг хариулсан ба сар болгон тооцоогоо хийж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний бие Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг миний намар мал нийлүүлсэн Э. ахын өвөлжөөнд очиж малаа хүлээж авсан. Мал хүлээж авахад Э. байхгүй байсан ба хүү нь аав маань Ховд аймгийн төвд байгаа гэсэн. Д. бид хоёр манай бог малыг тоолоход *******9 тооны мал гарсан. Яагаад дутуу гарсан, аль бог малаас дутуу гарсныг дахин тоолж үзэхэд хонь-133, ямаа-185 тооны гарснаар 5 тооны ямаа дутуу гарсан. Тухайн 5 тооны ямаа яагаад дутуу гарсан талаар Д.оос асуухад би сайн мэдэхгүй байна. Ойрхон оршин суудаг айлуудын малд нийлсэн байж магадгүй гэж хэлээд би айлуудын малаас хараад олж өгье гэж хэлээд явуулсан. Мал дутуу гарсан талаар Э. хэлээгүй. Тэрнээс хойш хэд хоног өнгөрсөн боловч миний малаас дутуу гарсан 5 тооны ямаа олдоогүй болохоор Ховд аймгийн ******* сумын цагдаад тухайн асуудлыг мэдэгдсэн. Миний малаас 5 тооны эр ямаа /сэрх/ алга болсон. Миний санаж байгаагаар 4 тооны хар зүсмийн эр ямаа /сэрх/, 1 тооны халзан зүсмийн эр ямаа /сэрх/. Тухайн алга болсон 5 тооны эр ямааны эвэр ногоон өнгийн будагтай, чихэнд ар ухам, өвөр ухам имтэй байсан. Ээж болох З. нь манай гэрт хамт оршин суудаг болохоор тухайн хүний нэр дээр 106 тооны мал тоолуулсан. Би өөрөө 263 тооны мал тоолуулж байсан. Тухайн жилийн эцсийн малын тооллогын А картыг гаргаж өгөх болно. Аймгийн төвд оршин суудаг ах нараас миний мал дээр 48 тооны хонь байгаа. Алдагдсан 5 тооны эр ямааг 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Гэрч Д.гийн “...Би К.Бегарысыг танина. Танилцаад 3 гаруй жил болж байна. 2024 оны 08 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Булган суманд 1-р багийн Улаагч гэх газарт иргэн гэх хүний малд малаа нийлүүлсэн байсан. Очиж эргэсэн тухайн үед К.Бегарыс танайд малаа нийлүүлж болох уу гэж асуухад болно гэж хэлээд явсан. 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр малаа тууж ирээд манайд нийлүүлсэн. Тухайн үед гэх хүний малтай хамт 600 гаруй мал манай малтай нийлээд 1200 орчим мал Булган сумаас тууж ирээд он гараад малаа авна гэж хэлсэн. К. малыг би хүлээж авсан. Тухайн өдөр манай хүү болох Д.******* өглөө ирсэн. Тэдэн тооны мал хүлээн авлаа гэсэн бичиг хүүдээ үзүүлсэн. Мал бэлчээрт явсан байсан. Тухайн малыг манай хүү Д.******* хариулдаг байсан. К. мал эвэртээ ногоон будагтай, ар урдаасаа чих нь ухам им тамгатай байсан. Ямаануудаа самнасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-17 дугаар хуудас),

Гэрч Д.ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын дундуур Ховд аймгийн ******* сумын ийн хөтөл дээрээс мал аваад явж байтал хонио хужирлаад явж байгаад багийн малчин Д.******* таараад мэнд мэдэлцээд би мал авч байгаа талаар хэлсэн. Тэгтэл Д.******* эм тарианы мөнгө хэрэгтэй байна 5 тооны сэрх зармаар байна гэж хэлсэн. Би 5 тооны сэрхийг туранхай байхаар нь 1 бүрийг нь 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр аваад мөнгийг нь бэлнээр өгөөд явсан. Миний эзэмшлийн ямаа гэж зарсан. Бэлчээрээс өөрийн хариулж байсан малаас барьж өгсөн. Чиний ямаа мөн үү гэж би лавлаж асуусан. Миний ямаа мөн, мөнгөний хэрэг гараад байна, эхнэртээ эм тариа авна гэж хэлсэн. Би ******* суманд мал аваад хүмүүсээр нядлуулаад гулууз болгож аймгийн төв оруулж ирсэн. Би маш олон хүнээс мал худалдаж авч нядлуулсан. 5 тооны ямааны арьс, толгой нь байхгүй. 800 гаруй мал авсан. Арьсыг нь Улаанбаатар хот руу ачуулсан. (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Хохирогч К. 2024 оны мал тооллогын А карт (хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас),

Д.*******ы 2024 оны мал тооллогын А карт (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХВЦ25-46 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 850.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ховд аймгийн ******* суманд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр К.Бегарыс гэх хүний 323 тооны малыг маллаж байсан ба тухайн малнаас мөнгөний хэрэг гарсан тул 5 тооны сэрхийг худалдан борлуулсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энгийн журмаар хэргээ шийдүүлмээр байна...” (хавтаст хэргийн 78 дахь тал),                                                             Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),                                                                                                                                      Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал),                                                                                      Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал)                  Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39, 63 дахь тал),                                                                                                                                 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),                                     Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал),                                                                                                                Хохирол нөхөн төлсөн гэх ХААН банкны дансны орлогын баримт (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар:      

1.1. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бегарыст 850,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч Д.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бегарыст төлж барагдуулсан гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж байна, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна гэх тайлбарыг гаргав.                         

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 дугаар сард Ховд аймгийн ******* сумын багийн “ийн хөтөл” гэх нэртэй газар байхдаа өөрийн аав болох Д.гийн хариуцан хүлээн авсан хохирогч К. өмчлөлийн 323 тооны хонь, ямааг өөрийн малтай хамт маллаж байх хугацаандаа хохирогч К. өмчлөлийн 5 тооны ямааг бусдад зарж борлуулсны орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан завшиж,  бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

1.3. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бегарысын мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Д.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч Д.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Д.*******ы 2024 оны мал тооллогын А карт (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас) “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХВЦ25-46 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 850.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас), хохирогч К. 2024 оны мал тооллогын А карт (хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                              

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

1.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг,

“итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгоно.  

1.5. Шүүгдэгч Д.Эрдэнэчулуун нь аав болох Д.гийн хариуцан хүлээн авсан хохирогч К. өмчлөлийн 323 тооны хонь, ямааг хөлсөөр ажиллах гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч К. “Малыг Э. өөрөө хүлээж авсан болохоос мал хариулдаггүй. Тухайн хүний төрсөн хүү болох Д. /Д.Эрдэнэчулууны хоч нэр/ гэх залуу хариулдаг. Миний бие 2 удаа очиход Д. мал хариулж байсан...” (хавтаст хэргийн 10-11 дэх тал) гэх,   

Гэрч гийнТухайн өдөр манай хүү болох Д.******* өглөө ирсэн. Тэдэн тооны мал хүлээн авлаа гэсэн бичиг хүүдээ үзүүлсэн. Мал бэлчээрт явсан байсан. Тухайн малыг манай хүү Д.******* хариулдаг байсан. К. мал эвэртээ ногоон будагтай, ар урдаасаа чих нь ухам им тамгатай байсан. Ямаануудаа самнасан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн *******-17 дугаар хуудас) гэх мэдүүлгүүд болон хохирогч К. 2024 оны мал тооллогын А карт (хх-ийн 32-36 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.       

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл Д.******* нь хохирогч К. малыг хөлсөөр маллаж байх хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сард 5 тооны ямааг бусдад худалдан борлуулсны орлогыг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 850,000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.   

1.6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.*******ы үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.   

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.7. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай           

2.1. Шүүгдэгч Д.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Бегарыст 850,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчээс 850,000 төгрөгийг хохирогч К.Бегарыст төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ХВЦ25-46 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 850.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт,  ХААН банкны дансны орлогын баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                            

3.1. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй гэх тайлбарыг гаргав. 

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.         

3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

3.4. Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан дөрвөн төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.      

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.                                       

Дөрөв. Бусад асуудлаар.                         

4.1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.     

4.2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.                                       

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* ургийн овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 8 (найман) сарын хугацаагаар Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-457 дугаар нээлттэй, хаалттай ангид даалгасугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид 850,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАСХЫН