| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0149/э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001060138 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “******* ******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ цавд” гэх газарт малаа эргүүлэхээр явж байхдаа хохирогч өмчлөлийн хоёр чих онь имтэй, хоёр тооны хар зүсмийн эр ямааг барьж, хөлийг нь боож орхин улмаар тухайн өдрийн орой өөрийн эзэмшлийн маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг өөрийн үйлдлээ хөнгөвчилж, зөөж тээвэрлэх зорилгоор ашиглаж хохирогч өмчлөлийн хоёр чих онь имтэй, хоёр тооны хар зүсмийн эр ямааг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр малаа бэлчээрт гаргачихаад гэрийнхээ гаднаас харж байхад мал маань зүүн тийш яваад харагдахгүй болсон. Би малынхаа араас очиход манай хониноос 100-200 метр орчмын зайд айлын хонь ямаа ирчихсэн байсан. Би өөрийн хонио айлын хоньтой нийлүүлэхгүйн тулд мотоциклоо наана нь үлдээгээд алхаад очсон. Тэр үед айлын хонь ямаа дэрсний наана бөөгнөрсөн байхаар нь нэг ямаа барьж аваад хүлээд орхисон. Дараа нь дахин нэг ямаа бариад мөн л хүлээд орхисон. Би мотоциклоо үлдээсэн газартаа очоод мотоциклоо асаагаад малаа туугаад гэр рүүгээ явсан. Би гэрээсээ хутга аваад 2 ямаа байгаа газарт очоод хоёр ямааг тэнд нь махалсан...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт эхнэр, хүүхэд өөрийн аавын хамт өөрийн малыг маллаж амьдардаг. Манай эхнэр өнгөрсөн 10 дугаар сард амаржиж манайх нялх хүүхэдтэй болсон тул би сумын төвд эхнэр хүүхдээ харж хөдөө гэртээ ирж очин байгаа юм. Манай мал дээр манай аав манай том хүү /16 настай/ нар байгаа. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг Баян-уул суманд эмчид үзүүлэх гээд явж байхад манай ээжийн дүү, миний нагац ах нь орой /19 цагийн орчим байх гэж санаж байна/ над руу гар утсаар залгаад “******* сумын 1 дүгээр багийн нутаг "ын " гэх газарт танай хоёр тооны ямаа хөл нь уяатай байна гэж манай адуучин залуу хэлсэн. 18 цагийн орчим авах гээд очиход нь байгаагүй гэж байна” гэж надад хэлсэн. Би маргааш нь хөдөө гэртээ очих гээд амжаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аавыг очоод мөр байвал хараач гэж хэлсэн. Манай аав очиж харахад ын хойд талд дэрсэнд манай хоёр ямааны гэдэс толгой нь байна гэж аав хэлсэн. Манай аав тэр газраас нэг мотоциклын мөр байхаар нь дагаад явахад манайхаас зүүн урд зүгт байх айлд ойрхон очсон байна гэж хэлсэн. Ингээд байж байгаад манай нагацын эхнэр над руу яриад манай зүүн урд айлыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аймаг явсан гэдгийг хажуу айл руугаа ярьж мэдсэн байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой аймгийн төв ороод маргааш нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой буцахдаа ******* сумаар дайрч ******* сумын төвд мал мах авдаг гэх эгчтэй уулзаж “Танайд 2025 оны 01 дүгээр сарын 28-29-ний орчим хоёр ямаа өгсөн хүн байгаа юу” гэж асуухад бүртгэлийн дэвтэр дээрээсээ хараад “******* сумын ******* гэх хүн хоёр тооны ямаа авчирч өгсөн байна” гэж хэлсэн. Камер шүүж харахад ******* гэх залуу цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд хоёр ямааны гулууз арьстай нь өгсөн байсан. ...Миний алга болсон ямаа хоёулаа хар зүсмийн хоёр чих хоёулаа онь имтэй бүдүүн эр ямаа байгаа. ...Манай алдсан хоёр тооны ямаа тарга хүч сайтай ямаанууд. ...Би алдсан хоёр ямааны оронд нэг тооны бярууг *******оос авсан болохоор надад гомдол санал байхгүй. Би *******оос сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 51-52, 55-56/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 1 дүгээр багийн нутагт нөхөр ******* болон охины хамт айлын хуц ухна харж амьдардаг. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр, хүүхдийн хамт гэртээ байсан. Манай нөхөр хуц ухнаа хараад байж байсан. Би нялх хүүхэдтэй болохоор гэрээс гардаггүй юм. Манай нөхөр айлын хониноос хоёр ямаа аваад ирсэн гэж надад хэлсэн. Би эхлээд нөхөр ******* итгээгүй. Тэгээд охиноо унтуулаад гараад харахад гэрийн гадаа хоёр ямааны гулууз арьстайгаа байсан. Би нөхөр *******ыг “Яаж байгаа юм бэ, айлын ямаа аваад” гэж загнасан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 58-59/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 5 дугаар багт мал махны чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ажлаар явж байхад миний гар утас руу манай 1 дүгээр багийн хуц ухна хардаг залуу /*******/ гэх залуу залгаад танай туслахад хоёр тооны ямааны гулууз болон арьс өгчихлөө гэж хэлээд надад ХААН банкин дахь өөрийн тоот дансаа явуулсан. Би Улаанбаатар хотод байсан тул эгч нь маргааш өглөө мөнгийг нь явуулъя гэсэн. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө эрт 08 цаг 30 минутад өөрийн тоот данснаас /*******/-гийн данс руу хоёр ямааны гулуузыг 1 кг 7300 төгрөгт бодож 53 кг нь 381,000 төгрөг, хоёр арьс нэг ширхгийг 50,000 төгрөгөөр бодож 100,000 төгрөг нийт 481,000 төгрөгийг шилжүүлсэн. Би хотоос ирээд гэртээ байж байхад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой сумын гэх танихгүй залуу орж ирээд танд хоёр ямааны мах өгсөн хүн байна уу гэж асуусан би бүртгэлийн дэвтрээ шүүхэд ******* гэх залуу хоёр ямааны мах өгсөн байсан. Би энэ тухай тэр залууд хэлээд камер шүүж үзэхэд ******* хоёр ямааны гулууз болон арьс өгч байсан. Танихгүй залуу камерын бичлэг хараад манайд ойрхон байдаг залуу байна гэж байсан. ...Манай туслахаар гэх залуу байсан. Одоо манайд ажилладаггүй. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны хяналтын камерын бичлэг одоо байхгүй. Манай хяналтын камерын бичлэг 20 хоног хадгалдаг. Тухайн өдрийн буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны бичлэг устсан байна...” гэжээ. /хх-ийн 61-62, 64-65/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн орчим ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ын ” гэх ын хойд талд адуунд явж байхад ын хойд талын дэрсэн дотор нэг хар зүйл хөдлөөд байсан. Би юу юм бол гэж бодоод очиж харахад нэг тооны ямааг баруун талын хоёр хөлийг нь уясан байдалтай байсан. Би мотоциклоос буугаад очиж ямааны имийг харахад хоёр чих онь имтэй хар зүсмийн эвэртэй ямаа байсан. Түүний зүүн урд талд мөн хоёр чих онь имтэй хар зүсмийн эвэртэй ямаа байсан. Би имийг нь хараад ахын ямаа байна гэж мэдээд аас зүүн хойд зүгт байх Батжаргал гэх айл руу утсаар ярьж хэлэх гээд очиход уг айл нүүсэн байсан. Би адуунд яваад гэртээ ирээд буцаад “ын ” орж уяатай байсан хоёр ямааг хайгаад олоогүй. Гадаа харанхуй болсон байсан. Би аас шууд ахын гэрт ирж аав д нь ямаа уяатай байсан талаар хэлсэн. Намайг харахад баруун талын хоёр хөлийг нь уясан байсан. Тод уяа бол байгаагүй, мяндас байсан байх...” гэжээ. /хх-ийн 67-69/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар хүүгийн хамт мал маллан амьдардаг. Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би хонио бэлчээрт гаргаад өдөр очиж эргэхэд манай хонь манайхаас зүүн урд зүгт байх ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ын ” гэх газрын ын хойд захад байсан. Би хонио орхиод орой 16 цаг өнгөрөөгөөд очиж авахад хонь аас нааш гарч ирж байсан. Хонио авчирч хашчихаад гэртээ байтал орой харанхуй болсон хойно хөрш айл болох “” гэх айлаас малчин гэх залуу манайд ирээд надад хандаж “Та аас хөлийг нь уясан хоёр ямаагаа авсан уу” гэж асуусан. Би “Ямар ямаа вэ? би ямааныхаа хөлийг уяагүй” гэхэд “Би сая тэр газрыг эргээд ирлээ, байхгүй байна” гэсэн. Би маргааш өглөө нь хонио гаргаад ямаа уясан гэх ******* сумын 1 дүгээр багийн нутаг "ын " гэх ын хойд талд очиж харахад ын хойд талын дэрсний хажууд ямааны гэдэс толгой байсан. Толгойг нь харахад манай ямааны им мөн байсан. Манай ямааны им нь баруун болон зүүн чих нь хоёулаа онь имтэй. Нэг чихийг нь амьтан идсэн байсан. Нөгөө чих нь амьтан идээгүй бүтэн байсан...” гэжээ. /хх-ийн 71-73/
У.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орчимд манай гэрээс зүүн тийшээ 2 км орчим зайд байрлах ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ цавд” гэх газарт өөрийнхөө малыг хариулаад явж байхад сумын 3 дугаар багийн иргэн эзэмшлийн олон тооны хонь ямаа уруудаж ирсэн байсан. Тухайн үедээ гийн эзэмшлийн мал гэдгийг мэдээгүй бөгөөд тухайн малнаас 2 тооны хар зүсмийн ямааг газар дээр нь нядалж өөрийн унаж явсан маркийн улсын дугааргүй мотоцикль дээрээ махыг нь ачаад гэр рүүгээ явсан. Тухайн 2 тооны ямааны махыг ******* сумын төв дээр гэх хүнд зарж борлуулсан...” гэжээ. /хх-ийн 105-108/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/
Хэргийн газрын схем зураглал /хх-ийн 19/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24, 29-36/
Дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-29, 40-41/
Хаан банкин дахь *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26/
ХААН банкин дахь ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-45/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 46-47/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн РЦ-25-51 тоот, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн РЦ-25-70 тоот дүгнэлтүүд /хх-ийн 76-81, 84-91/
*******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-101, 103-104/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/
*******од холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 110-114/
Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын орлогчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/68 тоот албан бичиг /хх-ийн 115/
*******ын мал тооллогын 2024 оны баримт /хх-ийн 116-117/
*******оос хохирогч д хохирол төлбөрт нэг тооны үхэр хүлээлгэж өгч байгааг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ цавд” гэх газарт маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй малаа эргүүлж явахдаа хохирогч хоёр чих нь онь имтэй, хоёр тооны эр ямааг бэлчээрлэж байхад нь барьж, хөлийг нь хүлж орхин улмаар тухайн өдрийн орой мөн тээврийн хэрэгслээр хоёр тооны ямааг хүлж орхисон газраа очиж төхөөрч нядлаад махыг нь худалдан борлуулсан болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...өөрийнхөө малыг хариулаад явж байхад сумын 3 дугаар багийн иргэн эзэмшлийн олон тооны хонь ямаа уруудаж ирсэн байсан. Тухайн үедээ гийн эзэмшлийн мал гэдгийг мэдээгүй бөгөөд тухайн малнаас 2 тооны хар зүсмийн ямааг газар дээр нь нядалж өөрийн унаж явсан маркийн улсын дугааргүй мотоцикль дээрээ махыг нь ачаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...миний нагац ах нь орой над руу гар утсаар залгаад “******* сумын 1 дүгээр багийн нутаг "ын " гэх газарт танай хоёр тооны ямаа хөл нь уяатай байна гэж манай адуучин залуу хэлсэн. 18 цагийн орчим авах гээд очиход нь байгаагүй гэж байна” гэж надад хэлсэн. ...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аавыг очоод мөр байвал хараач гэж хэлсэн. Манай аав очиж харахад ын хойд талд дэрсэнд манай хоёр ямааны гэдэс толгой нь байна гэж аав хэлсэн. Манай аав тэр газраас нэг мотоциклын мөр байхаар нь дагаад явахад манайхаас зүүн урд зүгт байх айлд ойрхон очсон байна гэж хэлсэн. ...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой буцахдаа ******* сумаар дайрч ******* сумын төвд мал мах авдаг гэх эгчтэй уулзаж “Танайд 2025 оны 01 дүгээр сарын 28-29-ний орчим хоёр ямаа өгсөн хүн байгаа юу” гэж асуухад бүртгэлийн дэвтэр дээрээсээ хараад “******* сумын ******* гэх хүн хоёр тооны ямаа авчирч өгсөн байна” гэж хэлсэн. Камер шүүж харахад ******* гэх залуу цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд хоёр ямааны гулууз арьстай нь өгсөн байсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “...“ын ” гэх ын хойд талд адуунд явж байхад ын хойд талын дэрсэн дотор нэг хар зүйл хөдлөөд байсан. Би юу юм бол гэж бодоод очиж харахад нэг тооны ямааг баруун талын хоёр хөлийг нь уясан байдалтай байсан. Би мотоциклоос буугаад очиж ямааны имийг харахад хоёр чих онь имтэй хар зүсмийн эвэртэй ямаа байсан. Түүний зүүн урд талд мөн хоёр чих онь имтэй хар зүсмийн эвэртэй ямаа байсан. Би имийг нь хараад ахын ямаа байна гэж мэдээд аас зүүн хойд зүгт байх Батжаргал гэх айл руу утсаар ярьж хэлэх гээд очиход уг айл нүүсэн байсан. Би адуунд яваад гэртээ ирээд буцаад “ын ” орж уяатай байсан хоёр ямааг хайгаад олоогүй...” гэх,
гэрч ийн “...Манай нөхөр айлын хониноос хоёр ямаа аваад ирсэн гэж надад хэлсэн. Би эхлээд нөхөр ******* итгээгүй. Тэгээд охиноо унтуулаад гараад харахад гэрийн гадаа хоёр ямааны гулууз арьстайгаа байсан...” гэх,
гэрч ийн “...******* гэх залуу хоёр ямааны мах өгсөн байсан. Би энэ тухай тэр залууд хэлээд камер шүүж үзэхэд ******* хоёр ямааны гулууз болон арьс өгч байсан. Танихгүй залуу камерын бичлэг хараад манайд ойрхон байдаг залуу байна гэж байсан...” гэх,
гэрч Д.ын “...Хонио авчирч хашчихаад гэртээ байтал орой харанхуй болсон хойно хөрш айл болох “” гэх айлаас малчин гэх залуу манайд ирээд надад хандаж “Та аас хөлийг нь уясан хоёр ямаагаа авсан уу” гэж асуусан. Би “Ямар ямаа вэ? би ямааныхаа хөлийг уяагүй” гэхэд “Би сая тэр газрыг эргээд ирлээ, байхгүй байна” гэсэн. Би маргааш өглөө нь хонио гаргаад ямаа уясан гэх ******* сумын 1 дүгээр багийн нутаг "ын " гэх ын хойд талд очиж харахад ын хойд талын дэрсний хажууд ямааны гэдэс толгой байсан. Толгойг нь харахад манай ямааны им мөн байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураглал, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******, нарын дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил үнэ төлбөргүй захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь бэлчээрт байсан өөрийн хуц ухныг маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй эргүүлж явахдаа ойролцоо байсан бусдын өмчлөлийн хонин сүргээс хоёр тооны эр ямааг сүргээс нь тасалж үлдээх зорилгоор хөлийг нь хүлж орхиод тодорхой хугацааны дараа мөн тээврийн хэрэгсэлтэй ямааг хүлж орхисон газраа очиж, төхөөрч нядлаад махыг нь ачаад гэртээ авчирч цааш нь ашиг олох зорилгоор худалдан борлуулсан үйл баримт хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын “шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч ******* нь машин механизм ашиглан бусдын өмчлөлд байгаа бог малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******од тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хөдөө суманд мал маллаж амьдардаг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 260,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн РЦ-25-51 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1 тооны бярууг өгч хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан тул шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн 465,500 төгрөгийн үнэлгээтэй, маркийн улсын дугааргүй мотоциклыг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн 465,500 төгрөгийн үнэлгээтэй, маркийн улсын дугааргүй мотоциклыг хураан авч улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА