Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 121/ШШ2022/0116

 

2022 оны 09 сарын 28 өдөр                      Дугаар 121/ШШ2022/0116                               Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор **********ийн дүгнэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********д холбогдох “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********гийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч **********гээс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан, татварын улсын байцаагч ********** би Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор **********ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын аж ахуйн нэгж болох “*******” ХХК /РД:********1/ нь “*********”-ийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг. Үйлчилгээний төлбөр авахдаа “Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг зөрчиж төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй...” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын 2 хувиар торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн боловч шийтгэлийн хуудсыг бичихдээ “торгууль” гэж бичиж Засгийн Газрын 2021 оны 135 дугаар тогтоолын III дугаар хавсралтаар батлагдсан “шийтгэлийн хуудасны загвар”-ын дагуу үйлдээгүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, зөрчлийн материал бүрдүүлбэр, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн байна.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор **********ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” прокурорын дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор **********ээс “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********гийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ********** нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор **********ийн “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********гийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********гийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор **********ийн “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч **********гийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ********** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ********** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ