Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

  

 

 

 

2025           03          14                                          2025/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,

улсын яллагч Б.*******,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******т холбогдох 24*******005220*******8 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн айлын тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар ПЗ90**************11.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******ын ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Эсба 80 айлын тоотод 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гараараа цохиж, түүний биед зүүн гарын бугалгын урд хэсэг, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэг, зүүн гарын бугалгын гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны гадна дээд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг цус хуралт, баруун гарын шууны дотор доод хэсэг, баруун тохойд зулгаралт гэмтлүүд үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. 24*******005220*******8 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч Б.ийн “...Би тухайн өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хоол ундаа хийж идээд байж байтал манай нөхөр гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Над руу чамайг гадуур надаас өөр хүнтэй явсан, надаас удахгүй сална гэж ярьж байна гээд хий хардаад хэрүүл нэхээд эхэлсэн. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юм яриад яах уу гэж бодоод дуугүй урдаас нь юм ярихгүй нэг хэсэг байсан. Тэгтэл олон үг хэлээд үглээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дуугүй хариулт өгөхгүй байгаад байсан чинь намайг ирээд шууд цохисон. Би охиноороо цагдаа дуудуулсан. Миний 2 гарын булчин хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, хацар луу 1 удаа алгадаж, үснээс зулгаасан. Миний толгой бага зэрэг өвдөж байна. Гарын хөхөрсөн хэсэг хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

2.3. Хохирогч Б.ийн дахин өгсөн “...Нөхөр бид 2 гэр бүл болж амьдраад 12 жил болж байна албан ёсны гэр бүлийн баталгаатай, 4 хүүхэдтэй. Манай нөхөр өмнө зодож цохиж байсан зүйл байхгүй. Харин архи ууж ирэхээрээ гэр орныхоо эд зүйл, эд хогшил эвдэж хэрүүл маргаан хийгээд байдаг. Сүүлд 2023 оны 11 дүгээр сард байх цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхээр орж 14 хоног баривчлагдаж байсан. Би шинжээч эмчийн хөнгөн хохирол учирсан гэх дүгнэлттэй танилцсан асуух зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

2.4. Хохирогч Б.ийн 2 дахь удаа өгсөн “... Манай нөхөр сүүлийн үед архи дарс уухаа байж гэр бүлдээ цаг заваа зарцуулдаг болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

2.5. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1125 дугаартай “Б.ийн биед гэмтэл учирсан. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.ийн зүүн гарын бугалгын урд хэсэг, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэг, зүүн гарын бугалгын гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны гадна дээд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг цус хуралт, баруун гарын шууны дотор доод хэсэг, баруун тохойд зулгаралт гэмтлүүд учирсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2025 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал),

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал),

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),

- Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал),

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал),

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дахь тал),

- Яллагдагч Н.*******ын Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төв, Амбулатор эмчлүүлэгчдийн картыг, эмчилгээ хийлгүүлсэн талаарх баримт (хавтаст хэргийн 87-93 дахь тал),

- Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ЗШ/487 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 100-103 дахь тал),

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 105 дахь тал)  зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч Б.ийн “...Би тухайн өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хоол ундаа хийж идээд байж байтал манай нөхөр гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Над руу чамайг гадуур надаас өөр хүнтэй явсан, надаас удахгүй сална гэж ярьж байна гээд хий хардаад хэрүүл нэхээд эхэлсэн. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юм яриад яах уу гэж бодоод дуугүй урдаас нь юм ярихгүй нэг хэсэг байсан. Тэгтэл олон үг хэлээд үглээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дуугүй хариулт өгөхгүй байгаад байсан чинь намайг ирээд шууд цохисон. Би охиноороо цагдаа дуудуулсан. Миний 2 гарын булчин хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, хацар луу 1 удаа алгадаж, үснээс зулгаасан. Миний толгой бага зэрэг өвдөж байна. Гарын хөхөрсөн хэсэг хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1125 дугаартай “Б.ийн биед гэмтэл учирсан. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.ийн зүүн гарын бугалгын урд хэсэг, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэг, зүүн гарын бугалгын гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны гадна дээд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг цус хуралт, баруун гарын шууны дотор доод хэсэг, баруун тохойд зулгаралт гэмтлүүд учирсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байсан байх, найзтайгаа 2 жил 0,75 литрийн архи, 2 лааз пиво хувааж уугаад орой 22 цагийн үед байсан байх гэртээ харьсан. Тэгээд эхнэр архи ууж ирлээ гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд цаашаа яг юу болсныг мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор зарим нэг зүйлийг санахгүй байна. Маргааш нь эхнэрээсээ асуухад гарын бугалга, бугуй тохой хэсэгт нь базаж хөхрүүлсэн байсан....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Эсба 80 айлын тоотод 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.ийг архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гараараа цохиж, түүний биед зүүн гарын бугалгын урд хэсэг, зүүн гарын бугалгын гадна дунд хэсэг, зүүн гарын бугалгын гадна доод хэсэг, зүүн гарын шууны дотор дунд хэсэг, зүүн гарын шууны гадна дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын сарвууны гадна дээд хэсэг, баруун бугалгын гадна дээд хэсэг цус хуралт, баруун гарын шууны дотор доод хэсэг, баруун тохойд зулгаралт гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Б.ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч Б.ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Н.******* хохирогч Б.ийн биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч нарыг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулахаар хуульчилсан байна.

4.5. Хохирогч Б., шүүгдэгч Н.******* нар нь 2*******3 оны 05 дугаар сард гэрлэсэн болох нь тогтоогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

4.7. Хохирогч Б.ийн биед учирсан толгойн зулай, духны хэсэгт шарх үүссэн гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэв.

4.8. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.9. Шүүгдэгч Н.*******ын үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

4.10. Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.11. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед “...Манай нөхөр сүүлийн үед архи дарс уухаа байж гэр бүлдээ цаг заваа зарцуулдаг болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэж мэдүүлсэн байна. Иймээс шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ын хувийн байдлын хувьд ******* настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдүүдтэй, Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 08-40 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 44-48 дахь тал),

2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд мөрдөн шалгаж ажиллагааны үед хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр шаардаагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.

Гурав. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******.3, *******.5, *******.6, *******.7, *******.8 дугаар зүйл, *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч Н.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******т сануулсугай.

4. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн 24*******005220*******8 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Охтор ургийн овогт Нугалагийн Наранбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наранбатад ........ (.........................................) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ........................ (................................................) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наранбатад оногдуулсан торгох ялыг ........... (............................) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Наранбатад сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Наранбат нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн 25*******00*******00*******9 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Наранбат хохирогч А.Ариунзаяад 650,000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН