| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00897/И |
| Дугаар | 139/ШШ2021/00081 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 139/ШШ2021/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, шүүгч Д.*******, З.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, ******* гэх газар нутаглах, овогт /РД:/-т холбогдох
Гэм хорын хохиролд 1.607.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч В., гэрч С., иргэдийн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие 00.06.8-ны өдөр иргэн Ч.т хамран тус газраа цохиулж, ар дагзаараа газарт хүчтэй унаж, тухайн үед хамраас их цус гарч сумын эмнэлэгтээ үзүүлсэн бөгөөд хамрын зөөлөн эдийн гэмтэл, хамрын цус алдалт, тархины доргилт, 00.06.9-ний өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт тархины битүү гэмтэл, гавал тархины доргилт гэж тус тус оношлогдсон бөгөөд шүүхийн шинжилгээний шинжээч эмчид үзүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гарсан, би Улаанбаатар хотод Med trauma hospital эмнэлэгт 00.07.06-ны өдөр үзүүлж, тархины соронзон резонист томографын оношилгоо хийлгэхэд талын дух зулайн дэлбэнгийн гадрын доорх болон гүний бодист олон тооны цэгчилсэн тархалттай, Т/FLAIR горимуудад өндөр тодролттой өөрчлөлтүүдтэй гэсэн дүгнэлт гарч, Эм Би Жи Мед гэмтэл согогийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунбатын т захиргааны арга хэмжээ тооцсон талаар надад мэдэгдсэн. Би энэ хүнээр хамран тус газраа цохиулж, ар дагзаараа унаснаас болж эмчилгээ хийлгэсэн зардлаас надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй тус эмчилгээний болон бусад зардалд нийт 1.607.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ё. нь 00 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд Ч.тэй хашаа газрын асуудлаас болж маргалдсаны улмаас Ч. Ё.ын хамран тус газар цохисноор сумын эмнэлэгт очиж үзүүлж сумын эрүүл мэндийн төвөөс нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсний дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн байдаг.Улаанбаатар хотод томографын оношилгоо хийлгэсэн мөн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо байнгын өвдөж, хамраас цус гарах шинж тэмдэг илэрдэг. Шүүхийн шинжилгээний төвөөс Ё.ын биед гэмтэл учраагүй гэж дүгнэлт гарсан, үүнийг зөвшөөрөөгүй дахин шинжээч томилуулсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Хариуцагч Ч.ийг бусдын биед халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Бид Ё.ын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 1.607.66 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр Ё.ын биед гэмтэл тогтоогдоогүй, Ё.ын биед хохирол учраагүй тухайн үед Ч.ийн залгаа газар дээр Ё. хашаа сунгаж байтал тэдний хооронд маргаан үүсээд Ч. өөрийгөө хамгаалж гараараа хориглох үйлдэл хийсэн, цагдаагийн байгууллагаас энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, гэм хор учирсан бол хохирол, үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо учирсан нөхцөл бүрдсэн байх ёстой байтал гэм хор учирсан гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Ё. томограф зураг авхуулсан байсан уг шинжилгээнд түүний биеийн бүх үзүүлэлт хэвийн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэсэн бичилт дутуу байсан, шинжилгээний зардал 66.70 төгрөг гэсэн байгаа бөгөөд Эм Би Жи Мед эмнэлгийн өвчтөний түүх дээр түүнийг эмнэлгээс гарсан гэж тэмдэглээгүй, өвчтөний түүх дээр суурь тархины өвчтэй хүн гэсэн оноштой тархи өвдөж байгаа нь тэрнээс болж байж болно. Шинжээчийн дүгнэлтийг ******* удаа гаргасан. Ч. Ё.ын биед гэмтэл, хор уршиг учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас харахад Брайнакт гэх нэг төрлийн эм маш ихээр авсан байсан, уг эм нь тархины тэжээл байсан. Ё.ын эмчид үзүүлж байх үед өөрийнх нь өгүүлэмжид үндэслээд түүнийг үзсэн эмч уг эмийг уу гэж хэлсэн юм билээ. Ё.ын биед Ч. гэмтэл учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч С.Цэрэнчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 00 оны 6 дугаар сарын 8-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирж байсан чинь Ё. хүнтэй гадаа хашаагаа барьж байсан тэгээд би гэртээ ороод нөхөртөө Ё.ыг энэ талаар хэлэхэд манай нөхөр гадагшаа гараад явсан, удалгүй Ё., манай нөхөртэй муудалцаад шуугилдаад байхаар нь би гараад очтол хоорондоо хэрэлдэж байсан. Би ...та нар боль, олон жил айл аймаг байх улсууд байтал гэж хэлсэн чинь Ё. ...би хэлээ биз дээ нойлоо хашааны дотогшоо оруул гэж хэлэхэд, манай нөхөр ...ганц нойлын төлөө ингэлээ гээд маргалдаад байсан. Ё. манай нөхрийн ард нь зогсож байсан, Ё. манай нөхрийг доромжлоод байсан, манай нөхөр гараа хажуу тал руугаа өргөөд өөрийгөө хамгаалах гэж алганыхаа араар цохисон. Ё. тэр үед гараа тулаад газар суусан, ар дагзаараа унасан зүйл байхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ё.тай холбоотой нэхэмжлэлд шаардлага хангагдаагүй. Эм тарианы хувьд ууж байгаагүй юм байна. Ч.ийн хувьд санамсаргүй гар хүрсэн учир гэм буруугүй, гэсэн ч мөнгөн тусламж бага хувиар олгох шаардлагатай юм байна" гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё. нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.607.66 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. нь Ё.ын биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх хэмжээний эрүүл мэндийн зайлшгүй шалтгаант нөхцөл үүсээгүй, Эм Би Жи Мед эмнэлгийн өвчтөний түүх дээр түүнийг суурь тархины өвчтэй гэсэн онош бичигдсэн гэж мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 00 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт Ё., Ч. нар нь өмчлөлийн газрын заагийн цэгт нойл барьснаас болж маргалдан, улмаар Ч. нь Ё.ын хамар хэсэгт гараараа цохисон болох нь зохигчдын тайлбар, гэрч С.Цэрэнчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...манай нөхөр гараа хажуу тал руугаа өргөөд өөрийгөө хамгаалах гэж алганыхаа араар цохисон гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* удаагийн шинжээчийн дүгнэлтээр Ё.ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 00.10.7-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Ч.т холбогдох 009******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг үйлдэлд Ч.ийг Зөрчлийн тухай хуулийн 5.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид хамран тус газраа цохиулж, ар дагзаараа газар унаснаас болж эмчилгээ хийлгэсний зардал нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, өөрийн гэм буруугүй гэдгийг нотлуулахаар Дундговь аймгийн Прокурорын газраас Ч.т холбогдох 009******* тоот материалаас 00.10.7-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 6 дугаар прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас, шинжээчийн 167, 19, 111 дугаар дүгнэлтүүдийг баримтаар гаргуулсан, гэрч С.Цэрэнчимэгийг асуулгасан бөгөөд гэрчийн мэдүүлгээр Ч. нь Ё.ыг хамран тус газарт нь цохисон гэдэг нь тогтоогдсон, зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүйг үндэслэн уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар Ё. нь 00 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ч.т хамран тус газраа цохиулсны улмаас 00.07.04-00.07.8-ны өдрийн хооронд эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэсэн зардлаа хариуцагчаас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, нэхэмжлэгч нь өмнө нь суурь тархины өвчтэй гэсэн оноштой байсан гэх татгалзал нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Брайнакт гэх эмийг олон тоогоор худалдан авсан нь эргэлзээтэй байна гэж маргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг харьцуулан тулгаж үзэхэд нэхэмжлэгч эмчийн бичиж өгсөн заавар, тунгийн дагуу эм, тариаг худалдан авсан болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн эмчийн тэмдэглэлээр тогтоогдож байна /хх-59-64 дугаар хуудас/.
Нэхэмжлэгч Ё. нь эмчлүүлсэн зардал, эмийн зардал, бензиний зардалд нийт 1.607.66 төгрөгийг шаардсан бөгөөд 00.07.06-ны өдөр н судастай томографын шинжилгээнд *******0.000 төгрөг, 00.07.10-ны өдөр Эм Би Жи Мед шинжилгээнд 64.000 төгрөг, 00.07.04-ний өдрөөс 00.07.8-ны өдөр худалдан авсан эм тарианы зардал 689.06 төгрөг, 00.07.-ны өдөр шатахуунд *******0.000 төгрөг, 00.07.-ний өдрийн шатахуунд 0.000 төгрөг, нийт 1.1*******.06 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд тухайн эм, тариа, шинжилгээг эмчийн зааврын дагуу хийлгэсэн болох нь хавтаст хэргийн 4-6, 57-58, 59-64 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 00 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Эм Би Жи Мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт 484.40 төгрөгийг шаарджээ. Ё. нуруу, үе мөчний ба бусад эд эрхтний гэмтэл бэртлийн үеийн мэс засал гэх оношоор Эм Би Жи Мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ үйлчилгээ авсан нь тус эмнэлгийн төлбөрийн е-баримтаар нотлогдож байгаа тул тухайн нэхэмжилж буй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардлыг Ч.ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгч Л.ийн шүүх хуралдаанд гаргасан эм тарианы Ч.ийн хувьд санамсаргүй гар хүрсэн учир гэм буруугүй, гэсэн ч мөнгөн тусламж бага хувиар олгох шаардлагатай гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.
Иймд эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд шаардсан 1.1*******.06 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулж нэхэмжлэгч Ё.т олгож, үлдэх 484.40 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хариуцагч Ч.ээс гэм хорын хохиролд 1.1*******.06 /нэг сая нэг зуун хорин гурван мянга хорин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 484.40 /дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэгч Ё.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.100 /дөчин мянга нэг зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс *******1.50 /гучин нэгэн мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.т олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
З.ГАНЧИМЭГ