Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

  

 

 

 

25                     07                                          25/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,

улсын яллагч Б.Хосбаяр,

шүүгдэгч Ш.*******,

шүүгдэгч М.*******, шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, 

шүүгдэгч П.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* ургийн овогт *******н *******, ******* ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт ын ******* нарт холбогдох 2436000420064 дугаартай эрүүгийн хэргийг 24 оны 03 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, 25 оны дүгээр сарын 07-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, ПВ8413 регистрийн дугаартай, ******* овогт *******н *******,

2. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа Ховд аймагт түүхий эдийн бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багийн айлын тоотод түр оршин суух хаягтай, ПЭ7511 регистрийн дугаартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны дугаар сарын -ны өдрийн 23/ШЦТ2/288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ************** овогт *******ын *******.

3. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ашиглалтын инженер ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багийн 1-0 тоотод оршин суух хаягтай, ПЖ9219 регистрийн дугаартай, ******* овогт ын *******. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч шүүгдэгч М.*******тай бүлэглэн 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг “ ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Тэрэгтийн худгийн санхүүжилт” гэсэн утгаар арван байдал бий болгосон. хоёр сая төгрөг шилжүүлснээс таван сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу

Мөн шүүгдэгч Ш.******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.Ган-эрдэнэд " ” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох арван хоёр сая төгрөгийг олгож эдийн засгийн давуу байдал бий болгож хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан. гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч Орон нутгийн

Шүүгдэгч П.Ган-эрдэнэ нь Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын дарга Ш.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.*******тай бүлэглэн 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг " ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт” гэсэн утгаар арван хоёр сая төгрөг шилжүүлснээс таван сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож давуу байдал бий болгосон мөн өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.Ган-эрдэнэд “ " ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилтийг олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт үйлдлээрээ бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж бүлэглэн, хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Санхүүгийн хяналт, дотоод аудитын     албанаас актаар тогтоосон мөнгийг бүгдийг төлсөн гэв...” гэв.

Шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: “...Санамсаргүй ийм хэрэгт  холбогдсон. Үйлдэл нь буруу гэдгийг ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: "...Нэмж өгөх мэдүүлэггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. 2436000420064 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

2.3. Ховд аймаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 23 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 79 дугаартай албан бичиг, улсын ахлах байцаагчийн 35-/68 дугаартай “Хийж гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл төлүүлэх тухай” акт (1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал),

2.4. Ш.*******ын улсын байцаагчид хандаж бичсэн мэдэгдэл гэх бичгийн  хуулбар (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал)

2.5. Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Энэ нь 21 онд хийгдсэн ажил байсан бөгөөд сумын Засаг даргын тамгын газраас тус ажлыг " ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэвч тус ажил нь сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан боловч “ ” ХХК руу сая төгрөг шилжүүлсэн байсан даалгаварт шинэ худаг гаргах гэсэн байсан боловч хуучин худгийг сэргээн засварласан байдалтай байсан. Ингээд санхүүгийн баримтуудыг үзэх гэхэд Төрийн аудитад жилийн санхүүгийн аудитаар шалгуулахад байсан боловч одоо санхүүгийн баримт олдохгүй байна гэхээр нь тухайн ажлын төлөвлөгөөний хүснэгт болон татан авсан материал хийсэн ажлыг нь үнэлэхэд 1 ажил цогцоороо буюу худгийн гадна талын хамгаалалтын барилгын ажил огт хийгдээгүй байсан. Ингээд хамгаалалтын барилгын нийт өртөг нь 4,407,000 төгрөг болж байсан тул яг тэр мөнгөн дүнг нь акт болгож тогтоосон. Тус ажлыг хийсэн гэх “ ” ХХК-тай хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь сумын Засаг даргын тамгын дарга Ш.*******од энэ компанитай гэрээ байгуулсан юм бол гэрээгээ дүгнээч утсаа авахгүй байна гэхэд би наад ажлын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлсэн. Тэгээд актаар тогтоогдсон мөнгөн дүнг өөрөө төлөхөө илэрхийлсэн. Акт тогтоосон 4,407,000 төгрөгөөс 23 оны дугаар сарын эхээр Ш.******* 2,000,000 төгрөгийг төлсөн байсан. Би мөнгөний зарцуулалтыг үзээгүй. суманд ажиллах үед тус ажилтай холбоотой ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал),

2.6. Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт сая төгрөгийн төсөвт өртөгтэй худаг гаргах ажил нь 21 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд орж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан. Тухайн ажил нь хийгдэж байгаад ус нь гарахгүй байна гээд он дамжсан, худгийн гадна барилгын ажил хийгдээгүй гээд аудитаас 4 сая төгрөгийн акт тогтоосон. Тэгтэл 23 оны дугаар сард сумын Засаг даргын тамгын дарга Ш.******* энэ ажлыг хийгээд дуусчихсан гэж байсан. Гэхдээ одоогоор тус ажлыг хүлээж авсан акт үйлдээгүй байгаа. Газар дээр нь очиж шалгаагүй. Тус ажлыг 21 онд 20 сая төгрөгт шууд гэрээ байгуулахаар Сангийн сайдын тушаал гарсан түүний дараа тус ажлыг “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулж байсан. Гэрээг тухайн үед сумын Засаг дарга байгуулж байсан. Шууд худалдан авалтын гэрээгээр хийсэн болохоор тендерийн баримт байхгүй, ажлын гэрээ нь надад олдохгүй байгаа, энэ ажлын гэрээ хаана хэнд байгааг мэдэхгүй байна. сумын Засаг даргын тамгын газарт энэ ажлын гэрээ байхгүй байна. Ажлыг албан ёсоор хүлээж аваагүй ...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал),

2.7. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт 21 онд " ” ХХК нь худаг гаргах ажлын гэрээг хайгаад олохгүй байгаа. Энэ ажлыг одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байх би энэ талаар сайн мэдэхгүй. Харин санхүүжилтийн тухайд гэвэл 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр " ” ХХК-ийн Төрийн банкны 10004660 тоот данс руу сумын төрийн сангийн данснаас эхний санхүүжилт гэж ,000,000 төгрөг шилжсэн байснаас өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал),

2.8. Гэрч П.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 26 оноос хойш одоог хүртэл Ховд Дулааны станц ТӨХК-д ашиглалтын инженерээр ажиллаж байна. “ ” ХХК нь миний төрсөн ахын найз гийн компани бөгөөд би энэ компанид Ховд аймагт оролцсон тендерийн баримт бичгийг боловсруулах болон цахилгааны зургийг нь зурж өгдөг. Тус компанийн үндсэн ажилтан биш. 21 оны 09 дүгээр сард Ховд аймгийн сумын Засаг дарга , Засаг даргын тамгын дарга Ш.******* нартай тус сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын гэрээг би очиж байгуулж байсан тус ажлыг шууд гэрээгээр байгуулсан ямар нэгэн тендерт оролцоогүй. Тухайн ажлыг одоогоор бол хийгээд гүйцэтгэсэн хүлээлгэж өгөөгүй байгаа. Тухайн үед Ш.******* дарга нь боллоо гэхээр нь орхисон яг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Анх байгуулсан гэрээ надад байхгүй, компанид ч байхгүй надад сканердсан хувь байж магадгүй байвал гаргаж өгье. Анх гэрээ байгуулахад гадна талын барилга байгууламж гэж байгаагүй, анх ажлын даалгавар ч байгаагүй сүүлд нэг ажлын даалгавар ирэхэд тийм зүйл байсан. Тухайн барилгыг бариагүй байж байгаад 23 оны 09 дүгээр сард барьчихсан байгаа.

Анх гэрээ байгуулахад худгийн гадна талын барилгын ажил гэж байгаагүй, сүүлд нэг ажлын даалгавар гарч ирээд тийм зүйл яриад байхаар нь тус ажлыг нь 23 оны 09 дүгээр сард хийж өгсөн байгаа. Үүнийг яг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. сумын удирдлагуудаас шан харамж авсан, нэхсэн шаардсан зүйл байгаагүй. Тэр талаар мэдэхгүй байна. Энэ ажлыг манай компани бол гардаж хийгээгүй, 2 удаа очсон. Ер нь Ш.******* гадна талын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гээд 2-3 залуугийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Би тухайн үед Ш.*******ын мөнгө өг гэсэн залуучууд руу 3 сая төгрөгийг өөрийн хаан банкны 58481000 тоот данснаас 23 оны 04 дүгээр сарын сүүл 05 сарын эхээр шилжүүлсэн шиг санагдаж байна. Би харин энэ ажлыг хийгээгүй, 23 оны 04, 05 сарын үед Ш.******* надаас 3 сая төгрөг аваад сүүлд 23 оны 09 сард болчихлоо л гэсэн тэгээд би болчихсон юм байна гэж бодсон.

... Миний данс руу мөнгө орсны дараа худаг сэргээн засварлах шаардлагатай гээд М.******* гэж хун уулзаад надаас 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүний тоот данс руу шилжүүлсэн. Тэгж байгаад 21 оны 11 дүгээр сард худаг дээр нь очиход юу ч хийгээгүй байсан. Тэгээд үүнийг яаж хийх бэ гээд сумынхантай уулзаад мөн өрөмдлөгийн 2 компанитай уулзаад тус мөнгөөр бол огт худаг гаргаж авахгүй гэхээр нь тухайн худгийн лаг шаврыг ухаж худаг гаргая гээд очиход болохгүй байсан тэгээд 22 он гарчихсан. 22 онд би худгийн ус гаргаж насос тавьж 0 турбогоор онгоц хийж зөөврийн генератор тавьж ус гарч малчид ашигласан тэгээд би энэ ажлаа хүлээж ав гэхэд аваагүй. Авахгүй байсан шалтгаан гэвэл малчид нь шинэ худаг гаргуулна гэсэн юм байна лээ. Тэгээд гадна талын хамгаалалтын байр барьж өг гэсэн тэгэхэд би чадахгүй өөрийнхөө хэмжээнд өчнөөн ажил хийсэн үүнийг та нар өөрсдөө хий гэсэн боловч 23 онд аймгийн Аудитаас залгаад энэ ажил хийгээгүй байна хийсэн ажил чинь 9 сая орчим болж байна үлдсэн мөнгөөр нь 23 оны 5 сард багтаагаад гадна талын байр барихад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд би сумын Засаг даргын тамгын дарга Ш.*******той уулзаад надад хүн байхгүй байна танай суманд ажилгүй хүн байвал гадна талын байр бариулахад туслаач гэсэн тэгээд би 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд 23 оны 10 дугар сард худаг хүлээлгэж өгөх гэсэн боловч бас л хүлээлгэж өгөөгүй байсан. Харин би дансаа үзлээ би яг өөрийнхөө данснаас шилжүүлсэн үү гэдгээ санахгүй байна. Миний данснаас мөнгө гараагүй байна Тэгэхээр эхнэрийн данснаас шилжүүлсэн байж магадгүй болоод байна. Ер нь бол " ” ХХК ажил хийгээгүй би төлөөлж гэрээ байгуулж ажил хийхээр болсон. Би тухайн үед сумын цэвэр усны усан хангамжийн зураг төсөв хийж зурж байсан тэгээд гарын үсэг зуруулахаар очихдоо худаг засварлах ажлын талаар мэдээлэл авсан.

 ... сумын Засаг даргын тамгын дарга *******н *******ын төрсөн дүү миний эхнэр *******н Тогтохдаваа байгаа юм. Энэ хоёр хүн төрсөн ах дүү нар байгаа юм.... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал),

2.9. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт хавсаргуулахаар Төрийн сангийн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

2.10. Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-53 дахь тал),

2.11. Орон нутгийн хөгжлийн сангаар 21 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал),

2.. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 59-72 дахь тал),

2.13. Ховд аймгийн сумын Засаг даргын 23 оны Б/19, 20 оны А/74  дугаартай захирамжууд (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал),

2.14. Албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 90-96 дахь тал),

2.. ХХК-ийг харилцах дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн  98 дахь тал),

2.16. Гэрч Ган-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 141, 147-148 дахь тал),

2.17. Яллагдагч М.*******ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга  (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал),

2.. Яллагдагч Ш.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

2.19. Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тус ажил нь Ховд аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдааны үед санал оруулж ирж дараа онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд орж батлуулж байсан. Тус ажлыг 20 оны дугаар сард сумын ИТХ-ын хуралдааны үед тус сумын ******* эрэг багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч М.******* оруулж ирж хэлэлцүүлж батлуулж байсан. Ингээд тус ажлын сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэхээр болсон. Ийнхүү тус ажлыг хийхдээ Орон нутаг хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн гэрээг төлөвлөж сумын ЗДТГ-ын дарга Ш.******* захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж хамгийн сүүлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулдаг гэдэг утгаараа надаар батлуулдаг. Ингэж л явдаг ингэж л явагдсан байгаа байх. Гэрээ хаана байгааг би      мэдэхгүй. Түүнийг сан хариуцсан нягтлан бодогч Ч. мэдэх ёстой.

Ш.******* нь гэрээг байгуулахад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж л оролцдог. Тэгэхээр захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж байна гэдэг нь тэр ажлыг хариуцуулж хийлгүүлж хүлээж авна л гэсэн үг. Ер нь бол засаг даргын тамгын газраас захиалж хийлгэсэн бол тэд хүлээж авна гэж ойлгож болно. Зарим үед Засаг даргын орлогч Захиалагчийн төлөөлж гэрээнд гарын үсэг зурах тохиолдол байдаг тэр үед орлогч хүлээж авах ажлын хэсгийг байгуулж хүлээж авдаг.

Ер нь бол наад ажил чинь нэлээн юм болоод яваад байсан. Ус гаргах, машин техник явж очиход их л төвөгтэй. Миний сонссоноор бол юм хийгээд л яваад байх шиг байсан. Яг ямар ажил хийж хүлээж авсан талаар бол Ш.******* мэднэ учир нь тэр хүн захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж оролцсон. Ер нь бол гэрээ хийсэн компани л хийж гүйцэтгэх ёстой, яг хэн хийж гүйцэтгэсэн талаар би мэдэхгүй. Гэрээнд хэдэн хувийг олгох талаар тодорхой дурдсан байгаа түүний дагуул санхүүжилт олгосон байх ёстой. Мэдээж 1- р гарын үсэг надаар зурагдаж гарсан. Байгуулсан гэрээг үндэслэж л санхүүжилт олгосон байгаа. Магадгүй 80 хувиар олгоно гээд эхний санхүүжилтийг гэрээг үндэслэж гаргасан байгаа байх...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал),

2.20. Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Аймаг дахь төрийн аудитын байгууллага нь жил бүр төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийдэг бөгөөд миний хувьд 22 оны дугаар сард Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт аудитораар томилогдож улмаар 21 оны сумын Засаг даргын тамгын санхүүгийн тайланд аудит хийсэн. Ингэхдээ зөвхөн байгаа баримтад тулгуурлаж мөнгөн дунг хөл дүнтэй холбож хийдэг бөгөөд тухайн үед хэд хэдэн асуудалд зөрчил илэрсэн. Гэхдээ таны асууж байгаа Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг Тэрэгт гэх газарт худаг гаргах асуудалд ямар нэгэн зөвлөмж, албан шаардлага, акт тогтоогоогүй учир нь тухайн үед байсан баримтаар бол гэрээний дагуу 80 хувийн санхүүжилт олгох ёстой байсан түүнийхээ дагуу мөнгө олгочихсон гэхдээ ажил гүйцэтгэл нь хувьдаа хүрээгүй явагдаж байгаа гэсэн тул зөвлөмж, албан шаардлага, акт тогтоох боломжгүй байсан.

Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг Тэрэгт гэх газарт худаг гаргах асуудлын талаар тус сумын ******* эрэг багийн нутгийн иргэдээс худаг хийгдсэн эсэх талаар мэдээлэл авахад иргэд өөрсдөө худаг хэвийн ажиллаж байгаа ус гарч байгаа гэдэг зүйлийг ярьж байсан. Санхүүгийн тайлангийн аудитыг хуулийн хугацаанд нэг байгууллага 3-5 хоногт гүйцэтгэдэг үүнд бол зөвхөн санхүүгийн тайлант жилийг хамруулж шалгадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний дараа аймгийн Санхүүгийн дотоод хяналт, аудитын албанаас 23 онд шалгаад акт тогтоосон байдаг. Шалгах үед бол гэрээг нь би авч байсан болохоор манайд байгаа баримтад байгаа би түүнийг танд гаргаад егье. Өөр баримт байхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2-209 дэх тал),

2.21. Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд танаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байсан. Гэхдээ дууссаны дараа хянаж үздэг, мөн явцын дунд явдлын далимаар үзэх тохиолдол ч байдаг. 21 оны дугаар сарын эхээр миний хувьд мал тооллогын үеэр ******* эрэг багт явж байхад Тэрэгт гэх газарт хуучин худгийн хажууд шинээр худаг гаргаад ус нь гарчихсан ажил нь бүрэн дуусаагүй байдалтай байсныг харсан. Түүнээс биш албан ёсоор бүрэлдэхүүнээр явж үзсэн зүйл байхгүй. Ингээд байж байтал 21 оны дугаар сарын 19-ний өдөр би ажлаа өгч хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж улмаар 23 оны 11 дүгээр сард буцаж ажилдаа томилогдсон. Тэгэхээр 21, 22, 23 онуудад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд хяналт тавиагүй гэж ойлгож болно.

Ховд аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 21..-ны өдрийн 68 дугаартай "Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт тавих зөвлөл шинэчлэх тухай” тогтоол гарснаас хойш дахин тогтоол гараагүй байж байгаад 23 оны 11 сард би ажлаа хүлээж авсны дараа иргэдийн төлөөлөл оруулаад 23 оны дугаар сард зөвлөл шинэчилж тогтоол гаргасан энэ дунд бол ямар нэгэн зөвлөл өөрчлөгдөж тогтоол гараагүй, би ахалж байсан боловч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал),

2.22. Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 211-213 дахь тал),

2.23. Гэрч С.гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал),

2.24. Гэрч Ч.ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал),

2.25. Дамно хөрөнгийн үнэлгээний компаний №XB-24-7 дугаартай үнэлгээний    дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 4- дахь тал),

2.26. Ховд аймгийн сумын Засаг даргын 21 оны 09 дүгээр -ны өдрийн А/75 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж (2 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Энэ нь 21 онд хийгдсэн ажил байсан бөгөөд сумын Засаг даргын тамгын газраас тус ажлыг “ ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэвч тус ажил нь сая төгрөгийн төсөвт өртөгтэй байсан боловч “ ” ХХК руу сая төгрөг шилжүүлсэн байсан даалгаварт шинэ худаг гаргах гэсэн байсан боловч хуучин худгийг Сэргээн засварласан байдалтай байсан. Ингээд санхүүгийн баримтуудыг үзэх гэхэд Төрийн аудитад жилийн санхүүгийн аудитаар шалгуулахад байсан боловч одоо санхүүгийн баримт олдохгүй байна гэхээр нь тухайн ажлын төлөвлөгөөний хүснэгт болон татан авсан материал хийсэн ажлыг нь үнэлэхэд 1 ажил цогцоороо буюу худгийн гадна талын хамгаалалтын барилгын ажил огт хийгдээгүй байсан. Ингээд хамгаалалтын барилгын нийт өртөг нь 4,407,000 төгрөг болж байсан тул яг тэр мөнгөн дүнг нь акт болгож тогтоосон. Акт тогтоосон 4,407,000 төгрөгөөс 23 оны дугаар сарын эхээр Ш.******* 2,000,000 төгрөгийг төлсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал),

- Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт сая төгрөгийн төсөвт өртөгтэй худаг гаргах ажил нь 21 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд орж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан. Тухайн ажил нь хийгдэж байгаад ус нь гарахгүй байна гээд он дамжсан, худгийн гадна барилгын ажил хийгдээгүй гээд аудитаас 4 сая төгрөгийн акт тогтоосон. Тэгтэл 23 оны дугаар сард сумын Засаг даргын тамгын дарга Ш.******* энэ ажлыг хийгээд дуусчихсан гэж байсан. ...Шууд худалдан авалтын гэрээгээр хийсэн болохоор тендерийн баримт байхгүй, ажлын гэрээ нь надад олдохгүй байгаа, энэ ажлын гэрээ хаана хэнд байгааг мэдэхгүй байна. Ажлыг албан ёсоор хүлээж аваагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал),

   - Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ховд аймгийн сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт 21 онд " ” ХХК нь худаг гаргах ажлын гэрээг хайгаад олохгүй байгаа. Энэ ажлыг одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байх, би энэ талаар сайн мэдэхгүй. Харин санхүүжилтийн тухайд гэвэл 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр " " ХХК-ийн Төрийн банкны 10004660 тоот данс руу сумын төрийн сангийн данснаас эхний санхүүжилт гэж ,000,000 төгрөг шилжсэн байснаас өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал),

- Гэрч П.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 26 оноос хойш одоог хүртэл Ховд Дулааны станц ТӨХК-д ашиглалтын инженерээр ажиллаж байна. “ ” ХХК нь миний төрсөн ахын найз гийн компани бөгөөд би энэ компанид Ховд аймагт оролцсон тендерийн баримт бичгийг боловсруулах болон Цахилгааны зургийг нь зурж өгдөг. Тус компанийн үндсэн ажилтан биш. 21 оны 09 дүгээр сард Ховд аймгийн сумын Засаг дарга , Засаг даргын тамгын дарга Ш.******* нартай тус сумын ******* эрэг багийн Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын гэрээг би очиж байгуулж байсан тус ажлыг шууд гэрээгээр байгуулсан ямар нэгэн тендерт оролцоогүй. Тухайн ажлыг одоогоор бол хийгээд гүйцэтгэсэн, хүлээлгэж өгөөгүй байгаа. Тухайн үед Ш.******* дарга нь боллоо гэхээр нь орхисон яг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй.

...Анх гэрээ байгуулахад худгийн гадна талын барилгын ажил гэж байгаагүй, сүүлд нэг ажлын даалгавар гарч ирээд тийм зүйл яриад байхаар нь тус ажлыг нь 23 оны 09 дүгээр сард хийж өгсөн байгаа. Үүнийг яг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. сумын удирдлагуудаас шан харамж авсан, нэхсэн шаардсан зүйл байгаагүй. Тэр талаар мэдэхгүй байна. Энэ ажлыг манай компани бол гардаж хийгээгүй, 2 удаа очсон. Ер нь Ш.******* гадна талын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гээд 2-3 залуугийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Би тухайн үед Ш.*******ын мөнгө өг гэсэн залуучууд руу 3 сая төгрөгийг өөрийн хаан банкны 58481000 тоот данснаас 23 оны 04 дүгээр сарын сүүл 05 сарын эхээр шилжүүлсэн шиг санагдаж байна. Би харин энэ ажлыг хийгээгүй, 23 оны 04, 05 сарын үед Ш.******* надаас 3 сая төгрөг аваад сүүлд 23 оны 09 сард болчихлоо л гэсэн тэгээд би болчихсон юм байна гэж бодсон.

... Миний данс руу  мөнгө орсны дараа худаг сэргээн засварлах шаардлагатай гээд М.******* гэж хун уулзаад надаас 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүний тоот данс руу шилжүүлсэн. Тэгж байгаад 21 оны 11 дүгээр сард худаг дээр нь очиход юу ч хийгээгүй байсан. ... 23 онд аймгийн Аудитаас залгаад энэ ажил хийгээгүй байна хийсэн ажил чинь 9 сая орчим болж байна үлдсэн мөнгөөр нь 23 оны 5 сард багтаагаад гадна талын байр барихад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд би сумын Засаг даргын тамгын дарга Ш.*******той уулзаад надад хүн байхгүй байна танай суманд ажилгүй хүн байвал гадна талын байр бариулахад туслаач гэсэн тэгээд би 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд 23 оны 10 дугар сард худаг хүлээлгэж өгөх гэсэн боловч бас л хүлээлгэж өгөөгүй байсан. Ер нь бол " ” ХХК ажил хийгээгүй, би төлөөлж гэрээ байгуулж ажил хийхээр болсон... сумын Засаг даргын тамгын дарга *******н *******ын төрсөн дүү миний эхнэр *******н Тогтохдаваа байгаа юм. Энэ хоёр хүн төрсөн ах дүү нар байгаа юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал),

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт хавсаргуулахаар Төрийн сангийн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

- Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-53 дахь тал),

Орон нутгийн хөгжлийн сангаар 21 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал),

- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 59-72 дахь тал),

- ХХК-ийн харилцах дансны хуулга  (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал),

- Гэрч Ган-Эрдэний депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн   142, 147-148 дахь тал),

- Яллагдагч М.*******ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал),

- Яллагдагч Ш.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),

- Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус ажил нь Ховд аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны үед санал оруулж ирж дараа онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд орж батлуулж байсан. Тус ажлыг 20 оны дугаар сард сумын ИТХ-ын хуралдааны үед тус сумын ******* эрэг багаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч М.******* оруулж ирж хэлэлцүүлж батлуулж байсан. Ингээд тус ажлын сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэхээр болсон. Ш.******* нь гэрээг байгуулахад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж л оролцдог....Ер нь бол засаг даргын тамгын газраас захиалж хийлгэсэн бол тэд хүлээж авна гэж ойлгож болно. Байгуулсан гэрээг үндэслэж л санхүүжилт олгосон байгаа. Магадгүй 80 хувиар олгоно гээд эхний санхүүжилтийг гэрээг үндэслэж гаргасан байгаа байх...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал),

- Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 211-213 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.*******, М.******* нар бүлэглэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг " " ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар арван хоёр сая төгрөг шилжүүлснээс таван сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Мөн Ш.******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох    П.*******д “ ” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох арван хоёр сая төгрөгийг олгож эдийн засгийн давуу байдал бий болгож гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч Орон нутгийн хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар тухайн ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул 3,8,677 төгрөгийн аудитын акт тавигдсан,

Шүүгдэгч П.Ган-Эрдэнийн Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын дарга Ш.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.*******тай бүлэглэн 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг " ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар арван хоёр сая төгрөг шилжүүлснээс таван сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож давуу байдал бий болгосон мөн өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.*******д " ” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилтийг олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт үйлдлээрээ бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж бүлэглэн, хамтран оролцсон нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.******* нь Ховд аймгийн сумын Засаг даргын тамгын даргаар, шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг " ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар төгрөг шилжүүлснээс 5 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох шүүгдэгч П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийн нөхцөл байдал нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

4.2. Нийтийн албан тушаалтны "албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаардаг бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт "Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх Зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан бол Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад "давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж хуульчилжээ.

4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад "Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг" гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна." гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтад "доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”, мөн хуулийн 4.1.7. “бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч” гэж тус тус хуульчилжээ.

4.5. Ховд аймгийн сумын Засаг даргын 23 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар 23 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүгдэгч Ш.*******ыг Ховд аймгийн сумын засаг даргын тамгын даргаар томилсон (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал) байх ба шүүгдэгчийн эрхэлж байсан Ховд аймгийн сумын засаг даргын Тамгын даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4.6. Ховд аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 22 оны 10 дугаар сарын -ны өдрийн 1/ дугаартай тогтоолоор шүүгдэгч М.*******ы 4 тус сумын иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн 1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал) байх ба шүүгдэгчийн эрхэлж байсан Ховд аймгийн сумын иргэдийн төлөөлөгч албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.7 дахь заалтад заасан албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4.7. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан үйл тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.

4.8. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина." 6.3 дахь хэсэгт "албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн Хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.", 6.4 дэх хэсэгт "албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.

4.9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.*******, М.******* нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, шүүгдэгч Ш.******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.*******д " " ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох сая төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгож гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгсөн нь нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

4.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

4.11. Шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын дарга Ш.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.*******тай бүлэглэн 21 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байх Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг " ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тэрэгтийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар арван хоёр сая төгрөг шилжүүлснээс таван сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан М.*******д худгийн амбаар барих нэрээр олгож давуу байдал бий болгосон мөн өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох П.*******д " ” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилтийг олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт үйлдлээрээ бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж бүлэглэн, хамтран оролцож хохирол учруулан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

4.. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор гэмт санаагаа хэрэгжүүлсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.13. Иймд шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн Тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хавтаст хэрэгт авагдсан “Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр Ховд аймгийн сумын ******* эрэг багийн нутаг дэвсгэрт байршилтай Тэрэгт гэх газарт худаг гаргах ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг нь 8,0,3 төгрөг байх бөгөөд уг ажлыг хүлээж авах комиссыг сумын Засаг даргын 24 оны дүгээр сарын -ны өдрийн А/ дугаартай захирамжаар байгуулж, ажлын хэсэг 24 оны дүгээр сарын 09-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлтээр хүлээж авсан болох нь тогтоогдож байна. Ингэхдээ шүүгдэгч нараас уг ажлын санхүүжилтийг “ ” ХХК-ийн данс руу 21 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Тэрэгтийн худгийн санхүүжилт” гэсэн утгаар арван хоёр сая төгрөг шилжүүлсэн байх ба дээрх үнэлгээгээр тогтоогдсон 8,0,3 төгрөгийн үнийн дүнг " ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн ,000,000 төгрөгөөс хасаж тооцоход 3,8,677 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Улмаар шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан дээрх хохирол нийт 3,8,677 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гэрэлмаагийн ..гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3,8,677 төгрөгийг төлж барагдуулсан болох нь дансны хуулга болон хуулбар хувь зэргээс нотлогдож байна. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өөр нэмж хэлэх санал үгүй..." гэсэн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. (2 дугаар хавтаст хэргийн 216-219, 227 дахь тал),

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нарыг эрх  мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн       хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь хувийн байдлын хувьд настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн, Ховд аймгийн сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч М.******* нь настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа Ховд аймагт түүхий эдийн бизнес эрхэлдэг, Ховд аймгийн сумын багийн тулгын айлын тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүгдэгч П.******* нь настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ашиглалтын инженер ажилтай, Ховд аймгийн сумын багийн 1-0 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 19-21, 44-45, 144-145 дахь тал),

2.3. Шүүгдэгч нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд шүүгдэгч Ш.*******, П.******* нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, М.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах", шүүгдэгч П.Ган-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах" гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс "шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж, талууд мэтгэлцсэн болно.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус хуульчилжээ.

2.6. 22 оны дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хасаж хуульчилсан байна.

2.7. Иймээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах    эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед ин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ  хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна" гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.

2.9. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ш.*******, П.******* нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, мөн шүүгдэгч Ш.*******, П.*******, М.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд ин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, М.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Ган-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

2.10. Шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нарын хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******, ************** овогт *******ын *******, ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******н *******, *******ын ******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, ын Ган-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, М.******* нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүгдэгч П.*******д оногдуулсан 5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол ин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар    торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох   ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нарт тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол ин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ш.*******, М.*******, П.******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2436000420064 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.*******, М.*******, П.Ган- Эрдэнэ нар нь 3,8,677 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор ин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн   давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН