Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Улаанууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000180 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******* ******* дугаар ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* 1 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Улаанууд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, “” хотхоны гадна дуудлагын дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь цохих, мөргөх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохих, мөргөх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа эрүүл мэндэд нь 2-р шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Улаанууд овогт ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах “” хотхоны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь цохих, мөргөх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд баруун дээд хоёрдугаар шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагаас шөнийн 02 цагийн хооронд би ******* сумын 10 дугаар багт байрлах Сод караокед өөрийн 4 найзын хамт 2 шил архи, пивотой уусан. Ингээд караоке хаагаад 04 дүгээр сарын 16-ны шөнө дунд 02 цагийн орчимд гэр рүүгээ харихаар ******* сумын 10 дугаар багт байрлах хотхоны 109-1 дугаартай байшин руу очсон. Ингээд байрны нэг давхарын Нарлаг дэлгүүрийн хажуу талын бетон хавтан дээр сууж байгаад өөрийнхөө эхнэр рүү утсаар залгаж “Чи гадаа гараад ир, би гэр рүүгээ ормоор байна” гэж хэлсэн. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна. Нэг мэдэхэд би орцныхоо гадаа нэг залуутай муудалцаж байсан бөгөөд тэр үед манай эхнэр гараад ирсэн. Тэгээд нэг мэдэхэд хоёр цагдаа ирчихсэн байсан. Цагдаа нарыг ирэх хүртэл юу болсныг санахгүй байна. Би тэр залуутай л муудалцсан байх. Би цагдаагийн машинд суугаад эрүүлжүүлэх байр руу явсан. ...Би цагдаа биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ийн “...Жижүүрээс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны 02 цаг 40 минутын үед ******* сумын 10 дугаар баг, хотхоны гадна талд маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Би хамт үүрэг гүйцэтгэж байгаа ДХИС-ын ахлагчийн сургуулийн дэд түрүүч хамт ******* сумын 10 дугаар баг, хотхоны гадаа ирэхэд ******* гэх залуу нэлээн согтуу байдалтай эхнэр бололтой нэг эмэгтэй, гэх залуугийн хамт байж байсан. ...Тэгээд тухайн хүн байрны голд олон нийтийн газарт орилоод байхаар нь тухайн үйлдлийг таслан зогсоож тээврийн хэрэгсэлд суулгаж, юу болсон талаар асуух гэтэл “чи юу юм бэ, пизда минь” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн хүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор дахин “та тээврийн хэрэгсэлд суугаад аядуухан ярьчихаа, олон нийтийн дунд шөнийн цагаар чимээ шуугиан үүсгэж болохгүй” гэж хэлсэн чинь шаардлага эсэргүүцэж гараараа миний уруул руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь дэд түрүүч хамт тусгай мэх хэрэглэж, тухайн хүнийг гавлаж үйлдлийг нь таслан зогсоосон. Энэ үед тэрээр дахин эсэргүүцэл үзүүлж, хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Улмаар цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцэж биед нь халдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Би эмчилгээ хийлгээгүй учраас *******оос төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. ...Би ыг машинаар эрүүлжүүлэх байр руу хүргэх явцдаа түүний толгой, цээж рүү нь цохисон явдал байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 27-28/,

гэрч А.ын “...2025 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд би ******* сумын 10 дугаар баг, хотхоны 109-2 дугаар байр руу гэр рүүгээ орохоор байрныхаа гадаа явж байсан. Тухайн үед манай байрны хойд талын дэлгүүрийн баруун талаасаа ордог шатан доор нэг согтуу залуу “Хөөе алнаа” гээд чангаар бархираад байсан. Тухайн үед тэр залууд “Хөөе чи чимээгүй байгаач, хүмүүс унтаж амарч байна шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед уг залуу босоод миний араас дагаж ирээд “чи хэн бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг тоолгүй орц руугаа орохоор алхсан. Тэр үед уг залуу миний араас “Би чамайг ална аа” гэж ирээд миний юүдэнтэй цамцны юүдэнгээс татаж зулгаагаад “Би чамайг зодно оо” гэж хэлээд надтай хэрүүл өдөөд намайг хоргоогоод байсан. ...Би тэр залуутай дэлгүүрийн хойд талд машины зогсоолын хажуу талд маргаад “Чи одоо болиоч ээ, намайг тавь” гээд хэлж байтал тэр залуу гэнэт миний зүүн чамархайд 1 удаа зсан гараараа цохисон. Тухайн үед миний нүдэнд гал манараад би шууд өөр орц руу гүйж зугтсан. ...Ингээд би цагдаагийн газрын 7058102 дугаар руу өөрийнхөө утаснаас залгаж дуудлага өгөөд тэр залуугийн араас нь орц руу нь дөхөж очоод “Хөөе би цагдаа дуудчихсан шүү” гэж хэлсэн. Тэгтэл тэр согтуу залуу “Цагдаагаа аваад ир, би хүлээж байя” гэж хэлээд шууд над руу гүйж ирээд дайрсан. ...Тэр хоёр цагдаа уг согтуу залуу дээр очоод “яасан юм, юу болсон юм” гэж асуухад тэр залуу “Та нар цагдаа байхаараа яадаг юм, та нарыг ална аа” гэж хэлээд цагдаа нарт агсан тавиад цагдаа нартай маргалдаж эхэлсэн. Тухайн үед согтуу залуугийн эхнэр, ээж хоёр түүнийг болиулах гээд оролдож байсан боловч тэр залуу ээж, эхнэр хоёрынхоо үгийг огт тоохгүй, дуудлагаар ирсэн цагдаа нартай хэрэлдээд байсан. Ингээд цагдаа нартай маргалдаж байх явцдаа согтуу залуу нэг цагдаагийн нүүрэнд нь цохисон. Тэр хоёр цагдаа уг согтуу залууг өчиж газар унагаж дараад машиндаа суулгасан. ...Тэр залуу их агсан залуу байсан. Цагдаа нар тэр залууг аваад эрүүлжлүүлэх байр руу явсан. ...Машинд суулгах үедээ цагдаа нар тэр залууг зодсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

гэрч Д. “...2025 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах цагдаа, дэд ахлагч хамт хөдөлгөөнт эргүүлийн машинтай 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд шөнийн эрүүгийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 4 дүгээр сарын 16-ны шөнийн 02 цаг 40 минутад 102 жижүүрээс бидэнд “ хотхоны гадаа согтуу хүн зодоон хийгээд байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. ...Ингээд цагдаа гэх залууг дуудахад “наадах муу чинь унтаж байсан барыг сэрээлээ” гээд чангаар бархираад байсан. Тэр үед цагдаа “Энд оршин суугчид амарч байна, битгий орилоод бай, чимээгүй машинд сууж ярилцаад учрыг нь олъё” гэж хэлсэн. Тэр үед бид нарын үгэнд орохгүй “Та нар яагаад над руу дайраад байгаа юм, наадах чинь эхэлсэн буруутай” гээд чангаар орилоод байсан. Цагдаа ыг тайвшруулж учирлаад түүнийг машинд суулгах гэсэн боловч согтуугаар агсан тавьж бид нарын үгийг сонсохгүй “та нар муусайнууд намайг яаж ч чадахгүй пиздаануудаа” гээд бархираад байсан. Түүнийг шаардлага биелүүлэхгүй байсан учраас цагдаа түүний хажуу талаас нь сугадаж машин руу татах үед гэх залуу шууд цагдаагийн нүүр рүү уруул орчимд нь 1 удаа зсан гараараа цохисон. ... бид хоёр ыг татаж газраас босгох үед цагдаагийн нүүрэнд нь духаараа 1 удаа мөргөсөн. ...Машин хөдлөх үед миний хантаазны мөрнөөс татаж жолоо булаагаад “хөөе сонсогчоо зогс, чи тэр пиздааг машиндаа суулгаад яв” гэж хэлсэн. Энэ үед цагдаа ын толгойг нь доош дарж, гарыг нь миний хантаазнаас тавиулсан. ...Машин дотор цагдаа ыг цохиж зодсон явдал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ДОР/0725/233 тоот “...*******ийн биед баруун дээд 2-р шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-23/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/50 тоот тушаалын хуулбар болон албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 77-83/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хууль сахиулагч *******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Тус гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хууль сахиулагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаанууд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3,200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА