Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00081

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
хохирогч Д.Тогоо,
шүүгдэгч М.Жураа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Манжийн Жураад холбогдох эрүүгийн 201706000137 дугаартай, 132/2017/0072/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс Хотон, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хотон овогт Манжийн Жураа /РД:ОЗ68030424/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Жураа нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Тогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Жураагийн өгсөн: 2017оны 5 дугаар сарын 7-ны өглөө 6 цагийн үед Тогоо гуай ирээд орилж чарлаад ядуу, янхан авгай гээд хэл амаар баахан доромжилсон. Нөхөр нь мэдээгүй адуундаа явсан байсан. Би тэр үед нь тугалаа хөхүүлж байсан. Тогоо гуайн орилж байсан нь 500 метрийн цаанаас сонсогдож байсан. Урьд намайг нөхөртэйгөө хардаад байгаа нь надад мэдэгддэг байсан. Тэгээд байж байтал нөхөр нь ирээд аваад явсан. Би Тогоо гуайд танайхаас явъя гэж хэлсэн. Тэгтэл үгүй байж бай. Тэтгэвэрт гартлаа манай малыг малла гэж хэлсэн. Эдний нөхөр нь манай гадаа зусаж байгаа. Та одоо яваа Тогоо эгчийн хажууд оч гэхээр ахыг нь очихоор хүлээж авбал ах нь очмоор л байна. Нөгөөдөх чинь хэл амаар доромжлоод хөөж туугаад салахгүй байх гэж хэлсэн. Тогоо эгч тэгээд орилж чарлаад байхаар нь юу болоод байна гээд гэрт очсон. Намайг шууд
2
заамдаж авахаар нь би дараад унагаасан. Тэгээд би гараад гэртээ харьсан. Энэ хүмүүс намайг хэтэрхий их доромжилсон. Би их гомдож тэгээд өөрөө цагдаад өргөдөл бичиж өгнө гэж бодож байсан. Тэгээд малаа хараад завгүй болохоор төв орж амжихгүй байсан. Тэгсэн Тогоо гуай харин өргөдөл бичээд цагдаад өгсөн байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Тогоогийн өгсөн: Би 6 жилийн өмнөөс энэ айлаар малаа харуулж эхэлсэн. Би өөрөө Эрдэнэтэд ажилладаг. Манай нөхөр Жураа хоёр явалдаад удаж байгаа. Чингэлэгийн голд энэ хоёрыг мэдэхгүй хүн байхгүй. Манай нөхөр намайг хаяад энэ авгайг дагаад адуугаа аваад нүүгээд явсан. Би энэ авгайг их ажилсаг сайн хүн байна гэж боддог байсан. Намайг байхгүйд манайд нөхөртэй унтаж хэвтээд явдаг байсан байна лээ. Энэ 2 тэгээд л тэр голоор мотоцикльтой цуг инээж ханиагаад, адуунд явсан ч цуг явна. Тэр цагдаад өгсөн мэдүүлэгтэй хүртэл шал худлаа мэдүүлэг өгсөн. Энэ 2 цуг сууж байгаад бичсэн байх. Үг үсэг бүр нь адилхан. Манай нөхөр надаас болж нүүгээгүй энийгээ дагаад салж хагацаж чадахгүй болоод дагаад явсан. Би Журааг хэл амаар доромжлоогүй. Хэдэн үг хэлэх нь хэлсэн. Би энэ хоёрт их гомдож байгаа. Жураа өөрөө нөхөртэй ба нөхөр нь гэртээ бараг ирдэггүй юм. Нөхрийгөө ирэхээр нь зодоод хөөгөөд явуулчихдаг. Хүүхдүүдээ мөн зоддог. Ханийгаа арайч ингэнэ гэж бодоогүй. Жураа бол аймар хүүхэн. Ннамайг үсдэж аваад шон мөргүүлээд дээрээс баахан цохьсон. Нүүрэнд байсан мэнгийг минь хуу татсан. Тэгээд Цогоо салгасан. Би маш их гомдолтой байна. 1000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201706000137 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч М.Жураагийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн өглөө үнээгээ сааж байхад Тогоо манай гэрийн гадна хонины хашаан дээр ирээд намайг балай янхан авгай, чам шиг балай авгай намайг яасан ч яах уу гээд зөндөө олон үг хэлчихээд явсан. Дараа нь Тогоогийн нэг үхрийн тугал нь эхийгээ дагаж явахад нь Тогоо араас хөөж барьж аваад нөхөр Цогтбаатарыг хогийн авгай хонь хариулдаг гэж нөхөрдөө хэлээд явсан. Тэгсэн нөхөр Цогтбаатар нь мотоцикльтой явж байгаад эхнэр дээрээ очоод авч явсан тугалыг дундуур тавиад Тогоогийн гэрт хүргэж өгсөн. Орой 16 цагиин үед намайг Тогоо гэрийнхээ гаднаас балай янхан авгай гэж хэлсэн. Би уурандаа тэр даруй Тогоогийнд очсон. Тэгээд Тогоод чи яагаад намайг янз бүрийн үгээр хэлээд өдөж хатгаад байгаа юм гэхэд чам шиг муу авгайг гээд надруу дайрч заамдаж аваад унагаах гэхэд би унахгүйгээр Тогоогийн үснээс зулгааж татсан.Тэгсэн нөхөр Цогтбаатар нь бид хоёрыг салгасан. Дараа нь би Тогоог гэртээ ороход араас ороод эв зүйгээ олъё гэхэд гэрт нь ороход намайг барьж аваад орон дээрээ дарж унагааж элэгрүү цохиж авсан. Тэгсэн араас Тогоогийн нөхөр Цогтбаатар нь орж ирээд салгаж намайг гэрээс гаргасан гэх мэдүүлэг /хх 37, 38 тал/,
Хохирогч Д.Тогоогийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Булган аймгийн Орхон суманд байдаг өвөлжөөн дээр би малчин Дагвадоржийн хамт гэртээ байсан. Тухайн үед манай хажуугийн өвөлжөөнд амьдардаг Жураа гэх эмэгтэй, миний нөхөр байсан Цогтбаатартай тугалын зэлэн дээр зодолдож байгаа нь харагдсан. Тэгтэл Жураа хашгирч орилоод манай хашаа өвөлжөө рүү ирэхээр нь би гэртээ ойртуулэад яахав гэж бодоод урдаас нь яваад
3
очсон чинь Жураа намайг үсдэж аваад дарж унагаад толгой руу гараараа цохиод байсан. Би арай гэж босоод иртэл дахиж унагаад өвөлжөөний палк модыг мөргүүлж цохиж зодсон юм. Манай гэр лүү дайрч ороод авдар дээр байсан шаазан морь, Энх-Амгалан хааны шаазан зэргийг хагалж унагаагаад танхайрсан. Тэгснээ "би чиний нөхрийг авч суусан хамт амьдарч байгаа мэдэж ав, манай тийшээ явах хэрэггүй" гэх мэтчилэн хашгирч орилоод байсан. Цогтбаатар ирээд Журааг аваад явсан гэх мэдүүлэг /хх 10 тал/,
Гэрч Б.Цогтбаатарын өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн өглөө Тогоо гэх эмэгтэй хажуу айлын Жура гэх эмэгтэйг янхан банзлаар дуудсан байсан. Орой нь бас Тогоо гэрийнхээ гаднаас Журааг янхан банзлаар дуудсан байсан. Тэгээд намайг хониноос ирэхэд Жураа Тогоогийнд очих гээд явахад нь би араас нь морь унаад очсон. Тэгээд тэнд Тогоо, Журааг заамдаж аваад Жураа нь Тогоогоо үснээс зулгаагаад татсан. Би морио уячихаад тэр хоёрын дундуур орж салгасан. Тогоо, Жураа хоёр хоорондоо хэрүүл хийж байхад нь модон дээр суугаад тамхи татаж байхад Тогоо гэрлүүгээ орсон. Тогоог гэрлүүгээ орход нь Жураа араас дагаж орсон. Би Тогоогийн гэрлүү ороход Тогоо Журааг өвдөглөөд орон дээрээ дарсан байхад нь салгасан. Гэрт авдар дээр байсан ганц нэг шаазан эдлэл хагарсан харагдсан гэх мэдүүлэг /хх 12-13 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 тоот:
1. Д.Тогоогийн биед чигчий хуруунд шарх, цээж, зүүн, баруун буглага, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дунд хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 27 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 06 тал/, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлт /хх 04 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Жураа нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Тогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч М.Жураагийн өгсөн: … Орой 16 цагиин үед намайг Тогоо гэрийнхээ гаднаас балай янхан авгай гэн хэлсзн. Би уурандаа тэр даруй Тогоогийнд очсон.Тэгээд Тогоод чи яагаад намайг янз бүрийн үгээр хэлээд өдөж хатгаад байгаа гэсэн. Тогоо тэгсэн чинь намайг чамшиг муу авгайг гээд надруу дайрч заамдаж аваад унгаах гэхэд би унгахгүйгээр Тогоогийн үснээс зулгааж татсан гэх мэдүүлэг, хохирогч Д.Тогоогийн өгсөн: …Жураа хашгирч орилоод манай хашаа өвөлжөө рүү ирэхээр нь би гэртээ ойртуулэад яахав гэж бодоод урдаас нь
4
яваад очсон чинь Жураа намайг үсдэж аваад дарж унзгаэгэад топгой руу гараараа цохиод байсан би арай гэж босоод иртэл дахиж унагаагаад өвөлжөөний палк модыг мөргүүлж цохиж зодсон гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтбаатарын өгсөн: …Жураа Тогоогийнд очих гээд явахад би араас морь унаад очсон. Тэгээд тэнд Тогоо, Журааг заамдаж аваад Жураа нь Тогоогоо үснээс зулгаагаад татсан. Би морио уячихаад тэр хоёрын дундуур орж салгасан гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 143 тоот дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч М.Жураагийн дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эмчилгээний зардал 1000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдож байгаа 150000 төгрөгийг гаргуулж эмчилгээний болон замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Жураад ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Жураад ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотон овогт Манжийн Жураа бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч М.Журааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч М.Жураа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйллийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 150000 төгрөг гаргуулж хохирогч Д.Тогоод олгож, эмчилгээний болон замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Шүүгдэгч М.Жураа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жураад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ