Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2017/00490/И |
Дугаар | 139/ШШ2018/00064 |
Огноо | 2018-02-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 139/ШШ2018/00064
2018 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 139/ШШ2018/00064 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.******* даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймгийн ******* сумын 7-р баг, *******ийн 2-13 тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /ЗФ*******/-ын нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтэст холбогдох ийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн даалгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 1-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.*******
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч С.
Нарийн бичгийн дарга Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ийн хэлтсийн даргын 2016 оны 7 сарын 28-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаанд 2016 оны 12 сарын 29-нд Үндэсний статистикийн хорооноос албанд Старикс машин өгсөн. Үүнээс хойш уг машиныг миний нэр дээр шилжүүлэн жолоочийн ажил гүйцэтгэсэн. 2017 оны 1 сараас эхлэн судалгааны ажилд томилогдон ажиллаж 1 сарын томилолтын 192000 төгрөг авах байснаас 50 хувь болох 96000 төгрөгийг өгдөг байсан. Намайг удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өг, хүсэлтээ бичиж ир гэж шахаж шаардаж байсаар 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажил хавсран гүйцэтгэсэн цалин 30000 төгрөгийг бүрэн олгодоггүй, 20000 төгрөгийг олгож байсан. Иймд ийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 сард үүрэгт ажлаа хүлээн авсан. М.******* нь 2015 оны 7 сард орсон байгаа. Энэ хүн болохоор ажил үүргийн хуваарийн дагуу Худалдааны мэдээ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын болон Цагдаагийн газрын мэдээг аймгийн мэдээ, тайланг аймгийн нийгмийн эдийн засгийн танилцуулгад оруулах үүрэгтэй байдаг. Ажлаа хийж байх хугацаандаа мэдээ, тайланг буруу гаргадаг, дээд байгууллагаас энэ хүний талаар асуулга тавьж байсан. тоо мэдээ бол маш ач холбогдолтой, буруу гаргаж болдоггүй. Энэ асуудлыг хамт олны хурлаар удаа дараа сануулсан боловч алдаа дутагдаж гаргасаар л байсан. Тэгээд 2017 оны 11 сарын 1-нээс ямар ч шалтгаангүйгээр ажлаа таслаад алга болсон учраас 11 сарын 6-ны өдөр тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн. Миний бие байгууллагын урирдлагын хувьд томилолтоор явж, ирж байгааг хянаж байдаг, энэ хүн 16 хоногийн томилолт авч яваад 5 хоног л явж ирдэг. Томилолтын олгосон мөнгөнөөс зөрүүг кассд оруулж байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг байсан. Энэ нь няравын тооцооноос гарч ирсэн байгаа. Ажил хавсран ажиллахад төсвийн хүрэлцээнээс хамааран сар бүр 30000 төгрөгийн нэмэгдэл олгоно гэсэн байгаа. Төсвийн хүрэлцээ муу байдаг учраас кассаасаа сар бүр ажилчиддаа 20000 төгрөгийн нэмэгдэл олгож байсан. Энэ хүн бол ажлын хариуцлагаа сайжруулъя гэхээсээ мөнгө төгрөгний асуудал ярьдаг. Дээр нь багаар ажиллах ямар ч чадвар байхгүй хүн. Тийм учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтэст холбогдуулан ийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна. Мөн ажиллаж байх хугацаанд сарын 15-16 хоног томилолтоор ажилласан гэж томилолтын мөнгө гаргаснаас хагасыг нь дарга өөрөө авдаг байсан. Үүнээс гадна жолоочийн ажил хавсран гүйцэтгэсний сарын 30000 төгрөг өгнө гэсэн атлаа өгөөгүй. Ажилгүй байсан хугацааны цалингаас гадна буцаан авсан томилолтын мөнгө, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэлд нийт 1140000 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагчийн төлөөлөгч нь ******* нь хариуцсан ажлаа хийж чадахгүй удаа дараа алдаа гаргасан, ажил тасалсан зөрчил гаргасан тул ажлаас халсан. ******* сард 5-6 хоног л томилолтоор явдаг байсан. Түүний явсан хугацаанаас нь илүү хоногийн томилолт олгосон. Жолоочийн ажил хавсарсны нэмэгдлийг сар тутам олгож байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч М.*******ыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэсэн байх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээс аль тохирох үндэслэлийг заавал баримталсан байх ёстой атал баримтлаагүй нь ажилтныг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэл болно. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч ажлаа хийж чадахгүй байгаа, ажил тасалсан зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж тайлбарлаж байх бөгөөд дээрхи зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан байхыг үгүйсгэхгүй боловч хуульд заасан журмыг зөрчиж ажилтныг ажлаас халсан байх тул нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэвч ажилтныг ажлаас буруу халсан тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тул ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ. Эндээс харахад цалин хөлсөнд ээлжийн амралтын олговор орохгүй байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-н б-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 сард ээлжийн амралтаа эдэлсэн байх бөгөөд энэ хугацаанд авсан ээлжийн амралтын олговроос сарын дундаж цалин хөлс тооцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчид 2017 оны 7, 8,10 сард олгосон цалин хөлснөөс сарын дундаж цалинг тооцоход нэг сарын дундаж цалин хөлс 447800 төгрөг төгрөг болно. Нэхэмжлэгч М.*******ын 2017 оны 11 сарын 6-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан байх тул энэ хугацаанд тооцогдох олговор 1343900 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч М.*******т энэхүү олговрыг хариуцагчаас гаргуулан олгох ба олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь сар тутамд 15, 16 хоног хөдөө сумдаар албан томилолтоор ажилладаг байсан, бодогдсон томилолтын мөнгийг бүгдийг нь авах ёстой гэж нэхэмжилж байх боловч 2017 онд нийт 167 хоног томилолтоор ажиллах ёстойгоос 52 хоног томилолтоор ажилласан /хх-ийн 146-рт/ гэдэгтэй маргахгүй байна. Дээрхи 52 хоногийн хугацаанд сумдад албан томилолтоор ажилласны олговрыг олгосон гэдгийг үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2017 оны 1 сарын 2-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4 дэх хэсгийн 4.3-т Ажилтанд жолоочийн ажил хавсарсны нэмэгдэл сард 30000 төгрөгийг төсвийн хүрэлцээнээс шалтгаалж олгоно гэж заажээ. Төсвийн хүрэлцээнээс шалтгаалж олгоно гэж зааснаас харахад нэхэмжлэгчийн жолоочийн ажил хавсарсны нэмэгдэл олгохгүй байх зохицуулалт биш бөгөөд сард 30000 төгрөгийг олгоно гэж ойлгоно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ 2017 оны 1,2,3,6,7,8 сард тус бүр 10000 төгрөг дутуу өгсөн гэж бичсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа 2017 оны 1-6 сард тус бүр 10000 төгрөг дутуу өгсөн гэжээ. Эндээс харахад нэхэмжлэгчийн жолоочийн ажил хавсарсны нэмэгдэлд 2017 оны 1-8 сард тус бүр 10000 төгрөг буюу нийт 80000 төгрөг дутуу олгосон байна. 2017 оны 9, 10 сард сарын цалингийн 10 хувийн нэмэгдэл олгосон болох нь /хх-ийн 143, 144-рт/ баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас жолоочийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 180000 төгрөг, албан томилолтын дутуу 960000 төгрөг нийт 1140000 төгрөг гаргуулах тухай хэсгээс 80000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож 1060000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 31910 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 1060000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /ЗФ*******/-ыг ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтэс /дарга Б./-ээс ажилгүй байсан хугацааны олговор 1343900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 80000 /наян мянган/ төгрөгийг ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******т олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай нэхэмжлэгч М.*******ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтэст үүрэг болгосугай.
5.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 1060000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31910 /гучин нэгэн мянга есөн зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* даргын дэргэдэх ийн хэлтсээс 107918 /нэг зуун долоон мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулан 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч М.*******т олгож, 103368 /зуун гурван мянга гурван зуун жаран найман/ төгрөгийг төвсийн орлогод тус тус оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.