| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2022/01786/И |
| Дугаар | 101/ШШ2022/02399 |
| Огноо | 2022-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/02399
2022 05 23 101/ШШ2022/02399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ххххххххх дүүрэг,ххх хороо, хххххх байр, 000 тоотод оршин суух ххххххх овгийн Б.А /000000000/,
Нэхэмжлэгч: ххххххх дүүрэг, ххххххх хороо, ххххххх байр, 00 тоотод оршин суух ххххх овгийн Б.Ц /0000000000/ нарын нэхэмжлэлтэй,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид маргаан бүхий байрыг Г.О ХХК-иас 2019 оны 7 дугаар сард 100,950,000 төгрөгөөр авсан. Орон сууц, гражийн үнийг бүрэн төлсөн байгаа. Тухайн үед байрыг улсын комисс аваагүй гэж бидэнд хэлдэг байсан. 2020 оны 10 дугаар сард А.У гэх байгууллагын анхааруулга ирснээр бид байрыг барьцаанд байгаа талаар мэдсэн. Энэ талаар Г.О ХХК-иас тодруулахад нягтлан Н. нь төлбөрийг төлчихнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Бид тус байранд ам бүл 10-уулаа амьдардаг. Нэхэмжлэгч Н.Ц нь манай нөхөр, Б.А-иас байрны 50 хувийн төлбөрийг бид зээлж аваад байрыг бэлэн мөнгөөр авсан байсан. Манай нөхөр Оюу толгойд ажилладаг тул зээл гарах боломжтой байгаа. Зээл авсан мөнгөө Б.А-д төлнө. Байрыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалсан байсан. Г.О ХХК болон банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гарсан шүүхийн шийдвэр хяналтын шатны шүүхэд очоод буцсан. Тиймээс орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанийн барьж ашиглалтанд оруулсан хххххххххх дүүргийн хххх хороо, 00 байрны 00 тоотод орших, 00 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 00 дугаар байрны 00 тоотод орших дулаан зогсоолын захиалагч Б.А , Б.Ц нар нь Г.О ХХК-аас хүлээн авсан тухайн орон сууц, дулаан зогсоолын үнийг 100 хувь төлж барагдуулж манай компанитай ямар нэгэн тооцоогүй ба орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь уг барилга нь бүхэлдээ А.У.Г ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн асуудлаар А.У.Г ББСБ ХХК болон Т.К ХХК нарын хоорондын шүүхийн маргаан шийдэгдээгүй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А , Б.Ц болон хариуцагч Т.К ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгч Б.А , хариуцагч Т.К Т.К ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Автограж захиалгын гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нар тус гэрээнүүдийн дагуу орон сууц, автозогсоолын үнийг хариуцагчид төлсөн талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлсөн тухай Г.О ХХК-ийн 2022 оны 00/00 тоот, хариуцагч ХХК-ийн 2022 оны 00/00 тоот баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Зохигчдын хооронд орон сууц, автозогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүсчээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар орон сууц, автозогсоолыг хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолыг 2019 оны 07 дугаар сард эзэмшилдээ хүлээн авсан тухай тайлбарлаж байна. Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц болон Авто граж захиалгын гэрээ нь хоёр талын харилцан үүрэг хүлээсэн гэрээ бөгөөд мөн гэрээний 5.1-д заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлж орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар зохигч маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээний 2-р зүйлд зааснаар нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөх эрх үүссэн гэж нэхэмжлэгч Б.А , Б.Ц нарыг хххххххххх дүүргийн 00 хороо, 000 байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны, мөн нэхэмжлэгч Б.А-ийг мөн 00/0 дугаар байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 00 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоов.
Нэхэмжлэгч нарт дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх үүссэн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц, автозогсоолыг өмчлөхтэй холбоотой баримт бичгийг хариуцагч гарган өгөх нь хуулиар хүлээсэн үүрэг нь болно. Иймд хариуцагч Т.К ХХК-ийг хххххххххх дүүргийн хххх хороо, ххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 00/0 дугаар байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 20 тоот автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч нарт гарган өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Хариуцагч талд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт болох шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлөөлөгчид мэдэгджээ. Хариуцагч товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хххххххххх дүүргийн ххххххххх хороо, ххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А /00000000 /, Б.Ц /0000000 / нарыг, хххххххххх дүүргийн ххххххх хороо, хххххх байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 00 тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А /00000000 /-ийг тус тус тогтоож, энэхүү орон сууц, автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч Т.К ХХК /0000000/-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.К ХХК-иас 662,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А , Б.Ц нарт, 303,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
2022 05 23 101/ШШ2022/02399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хххххххх дүүрэг, хххх хороо, 00 байр, 00 тоотод оршин суух хххххх овгийн Б.А /0000000000 /,
Нэхэмжлэгч: хххххххх дүүрэг, хххх хороо, хххх байр, 00 тоотод оршин суух хххххххх овгийн Б.Ц /00000 / нарын нэхэмжлэлтэй,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид маргаан бүхий байрыг Г.О ХХК-иас 2019 оны 7 дугаар сард 100,950,000 төгрөгөөр авсан. Орон сууц, гражийн үнийг бүрэн төлсөн байгаа. Тухайн үед байрыг улсын комисс аваагүй гэж бидэнд хэлдэг байсан. 2020 оны 10 дугаар сард А.у гэх байгууллагын анхааруулга ирснээр бид байрыг барьцаанд байгаа талаар мэдсэн. Энэ талаар Г.О ХХК-иас тодруулахад нягтлан Н.Т нь төлбөрийг төлчихнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Бид тус байранд ам бүл 10-уулаа амьдардаг. Нэхэмжлэгч Н.Ц нь манай нөхөр, Б.А-иас байрны 50 хувийн төлбөрийг бид зээлж аваад байрыг бэлэн мөнгөөр авсан байсан. Манай нөхөр Оюу толгойд ажилладаг тул зээл гарах боломжтой байгаа. Зээл авсан мөнгөө Б.А д төлнө. Байрыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалсан байсан. Г.О ХХК болон банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гарсан шүүхийн шийдвэр хяналтын шатны шүүхэд очоод буцсан. Тиймээс орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанийн барьж ашиглалтанд оруулсан хххххххххх дүүргийн хххх хороо, хххххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 00/0 дугаар байрны 00 тоотод орших дулаан зогсоолын захиалагч Б.А , Б.Ц нар нь Г.О ХХК-аас хүлээн авсан тухайн орон сууц, дулаан зогсоолын үнийг 100 хувь төлж барагдуулж манай компанитай ямар нэгэн тооцоогүй ба орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь уг барилга нь бүхэлдээ А.У.Г ББСБ ХХК-ийн барьцаанд байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн асуудлаар А.У.Г ББСБ ХХК болон Т.К ХХК нарын хоорондын шүүхийн маргаан шийдэгдээгүй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А , Б.Ц болон хариуцагч Т.К ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгч Б.А , хариуцагч Т.К ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Автограж захиалгын гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч нар тус гэрээнүүдийн дагуу орон сууц, автозогсоолын үнийг хариуцагчид төлсөн талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлсөн тухай Г.О ХХК-ийн 2022 оны 00/00 тоот, хариуцагч Т.К ХХК-ийн 2022 оны 00/00 тоот баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Зохигчдын хооронд орон сууц, автозогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүсчээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар орон сууц, автозогсоолыг хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолыг 2019 оны 07 дугаар сард эзэмшилдээ хүлээн авсан тухай тайлбарлаж байна. Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц болон Авто граж захиалгын гэрээ нь хоёр талын харилцан үүрэг хүлээсэн гэрээ бөгөөд мөн гэрээний 5.1-д заасан үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлж орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар зохигч маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээний 2-р зүйлд зааснаар нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөх эрх үүссэн гэж нэхэмжлэгч Б.А , Б.Ц нарыг хххххххххх дүүргийн хххххххх хороо, хххххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны, мөн нэхэмжлэгч Б.А-ийг мөн 00/0 дугаар байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 00 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоов.
Нэхэмжлэгч нарт дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх үүссэн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц, автозогсоолыг өмчлөхтэй холбоотой баримт бичгийг хариуцагч гарган өгөх нь хуулиар хүлээсэн үүрэг нь болно. Иймд хариуцагч Т.К ХХК-ийг хххххххххх дүүргийн ххххх хороо, хххххххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 00/0дугаар байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 00 тоот автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч нарт гарган өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Хариуцагч талд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт болох шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлөөлөгчид мэдэгджээ. Хариуцагч товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хххххххххх дүүргийн хххххх хороо, хххххх байрны 00 тоотод орших, 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А /0000000000 /, Б.Ц 000000000 / нарыг, хххххххххх дүүргийн хххх хороо, ххххххх байрны зоорийн давхарт орших 16 м.кв талбайтай 20 тоот автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А /000000000/ ийг тус тус тогтоож, энэхүү орон сууц, автозогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч Т.К ХХК /000000000/-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.К ХХК-иас 662,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А , Б.Ц нарт, 303,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А д тус тус олгосугай.