Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/452

 

 

 

 

 

 

 

    2025         06        16                                    2025/ШЦТ/452

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч Ц.Хулан,    

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:1019/, М.Хандармаа /ҮД:1160/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Оод 2402 00000 0389 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............улсад төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ...........дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 1.....дугаар байрны ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БО /РД:............../.

Хэргийн товч агуулга:

Ц.О нь Нийслэлийн бизнес, инновацын газрын Инновацын хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа П.Мөнхтамиртай урьдчилан үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 101 дүгээр байрны 71 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах итгэмжлэлтэй ДБөр төлбөрөө авах эдийн засгийн давуу байдал өөртөө бий болгох зорилгоор тус банкны Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүр салбарын санхүүгийн зөвлөх С.Б албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүний Хаан банк дахь 5014459882 дугаарын дансаар дамжуулан нийт 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.О нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Зарим холбогдогчийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1х01-03/,

Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бгаргаж өгсөн “Голомт” банкны орлого, зарлагын гүйлгээний баримт, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 27- ны өдрийн тэмдэглэл /хх.1.59-62/,

Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 321 дугаартай тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан Ц.Оын эзэмшлийн Айфоун-15 Промакс маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.66-90/,

Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 6/8895 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Хажидмаагийн 404215157 дугаарын, Хаан банкны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29/7288 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Соёлмаагийн 5890492921 дугаарын, С.Бн 5014459882 дугаарын дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хх.1.94-96/,

“Хаан” банкны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29/7288 дугаартай албан бичиг /хх.1.98/,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10-3/1005 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.1.249-250/,

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Бизнес, инновацын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/306 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.2.7-10/,

“Ариг” банкны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-13/1025 дугаартай албан бичиг, тэдгээрийн хавсралт /хх.2.118-210/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/828 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх.3.62-77/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болор-Эрдэнийн өгсөн: “...Хатан хишиг үндэс ХХК-ийн ашиглалтад оруулж буй байрыг худалдаж авахдаа дээрх орон сууцыг бартераар өгч байсан... Би Соёлмаагийн нэрийг одоо санахгүй байна, ямар ч байсан нэг эмэгтэй хүн, нөхрийнхөө хамт худалдах, худалдан авах гэрээг байгуулж байсан. Гэрээнд заасан үнийн дүн буюу 220 сая төгрөгөөр дээрх хүмүүст зарж борлуулсан. Би тухайн үед О гэх хүнээс 160 орчим сая төгрөг хүүтэй зээлж аваад мөнгөө буцааж өгөхдөө дээрх байрыг зуучлуулах хэлбэрээр зарж борлуулж байсан, тэгээд дээрх байрыг зарсан мөнгөнөөс Оын зээлийг 170 орчим сая төгрөг болгон төлж байсан юм. Тэгэхдээ дээрх мөнгөнөөс хөрөнгө борлуулсан 2 хувийн татварыг төлчхөөрэй гэж би хэлсэн тэгэхээр О 2 хувийн татварыг төлсөн байх...”, “...Би Соёлмаа гэдэг хүнийг огт танихгүй, Соёлмаа буюу худалдан авагч талын хүмүүсийг О, Билгүүн хоёр л олж өгсөн. Билгүүн нь “танай орон сууцыг худалдаж авах хүн байна, тэгэхдээ орон сууцны зээлээр авья гэж байна, та худалдан борлуулах уу” гэж байсан. Нарийн зүйл нь анх дээрх орон сууцыг Ооос зээлээр авсан 200 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд мөнгөө өгч чадахгүй байсан тул О “энэ барьцааны хөрөнгийг зарж борлуулах боломжтой байна, сонирхож байгаа хүн байна” гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд удалгүй Билгүүн холбогдоод манай банкны буюу Ариг банкны зээлээр авах гэж байна. та гэрчилгээний хуулбар зэргийг явуулаач гэсэн юм. Тэгээд л зарж борлуулахаар болсон. С.Б хувьд 2022 оноос хойш таньж мэддэг болсон... Тэгээд С.Билгүүнээр дамжуулан О, Мөнхтамир нартай танилцаж мөнгө зээлж байсан юм. Худалдагч тал би байсан тул төлөх ёстой юм. Тухайн үед О, Мөнхтамир хоёрын нэг төлсөн байх ёстой, тэгээд тэр хүмүүст өгөх ёстой өглөгөө нэмж тооцуулж байсан юм. Мөнхтамираас 700 орчим сая төгрөг зээлж байсан юм, тэр зээлийнх нь үлдэгдэл дуусаагүй байгаа. О 300-400 сая төгрөгийг зээлж байсан одоо 10 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөнхтамир яаж оролцсон эсэхийг мэдэхгүй байна. Мөнхтамир, О, Билгүүн нэг нэгийгээ таньж мэддэг шүү дээ. Би С.Билгүүнээс ямар ч мөнгө төгрөг зээлээгүй. Билгүүнтэй өглөг, авлагын ямар ч асуудал байхгүй. Эд нар будилаантай байж магадгүй гэж бодсон, яагаад гэхээр надад бол байрны төлбөрт нийт 220 сая төгрөг орж ирсэн. Үүнээс 20 сая төгрөгийг би өөртөө авч үлдэж байсан. Үлдсэн 200 сая төгрөгийг 50 сая төгрөгийг Соёлмаа руу, 150 сая төгрөгийг О руу шилжүүлж байсан. Яагаад Соёлмаа руу мөнгө шилжүүлсэн талаар би гайхаад л өнгөрсөн... Тухай үед Билгүүн нь Соёлмаа руу 50 сая төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн... Аан бас одоо санахад Мөнхтамир, О хоёр зээл судлуулсны хувьд 2 хувь төлнө гэж байсан. Тэгээд 2 хувиа гурвуулаа хувааж төлье гэхээр нь би мөнгөгүй, би мөнгө төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгээд миний хувьд мөнгө төгрөг өгөөгүй, өөрсдөө учраа олсон байхаа...” гэсэн мэдүүлэг /хх.1.58, 227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Б өгсөн: “...Тухайн процесст Болороо эгч над руу залгаад үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувь төлбөр мөнгө байхгүй, мөнгөтэй болоод учрыг нь олоод өгье гэж хэлсэн... Тэгэхээр нь би Мөнхтамир луу мессеж бичээд “хөгшөөн энэ хүний данс руу 4,400,000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд Соёлмаа нь 4,400,000 төгрөгийг Болороо эгчийн регистрийн дугаараар үл хөдлөх хөрөнгийн татварын 2 хувийн төлбөрийг төлсөн... Тэгээд 2-3 хоногийн дараа Тамираа надад 1.7 сая төгрөгийг шилжүүлсэн, О нь 1,7 сая төгрөгийг бас “баярлалаа” гээд өгсөн. Иймэрхүү юм болсон... Мөнхтамир бид хоёрын хооронд өглөг авлага байсан болохоор 3 сая төгрөгийг эхнэрийнхээ дансаар авсан. Үлдсэн 1,4 сая төгрөгийг Болор-Эрдэнэ, Соёлмаа нар хоорондоо учраа олсон байх, би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.183-184/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Мөнхтамирын өгсөн: “...Би прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад тайлбарлаж өгсөн яллагдагчийн эрх, үүрэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Ц.О бид хоёр арван жилдээ Эрэл бүрэн дунд сургуульд сурдаг байсан юм. Бид хоёр багаасаа найзалсан найзууд байгаа юм. С.Билгүүнтэй анх 2014 онд байрны найз Түвшинбаяраар дамжуулан танилцаж байсан. Тэр цагаас хойш найз нөхдийн холбоотой болсон юм. Д.Болор-Эрдэнэтэй анх 2022 оны 06 дугаар сард С.Билгүүнээр дамжуулан танилцаж байсан... харин Соёлмаа, Амарсанаа гэх хүмүүсийг огт танихгүй. Би 2022 онд өөрийн багын найз Оод 150,000,000 төгрөг зээлж байсан юм. Тухайн үед О надаас зээлсэн мөнгөөрөө байр авахаа болиод Болор-Эрдэнэд зээлсэн юм. Тэгээд барьцаанд нь Болор-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 101 байрны 71 тоот орон сууцыг Оод өгсөн юм. Тэгээд 2023 оны 11,12 дугаар сард надад мөнгө хэрэг болоод Оыг угаасаа Болор-Эрдэнэд надаас зээлсэн мөнгөө өгсөн гэдгийг мэдэж байсан учраас шууд Бзээлсэн мөнгөө нэхсэн. Тэгэхэд Болор-Эрдэнэ мөнгөгүй байна манай хамаатны хүн Оод барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 101 дүгээр байрны 71 тоот орон сууцыг худалдан авах гэж байгаа талаар хэлж байсан. Тэгсэн чинь нөгөө хамаатны хүн нь тэр байрыг авахаа больсон юм байна лээ. Тэгээд дараа нь 2024 оны 1 дүгээр сарын эхээр Ариг банканд ажилладаг манай найз Билгүүн над руу гар утсаараа залгаад ярьсан. Би тухайн үед Билгүүнтэй утсаар ярьж байхад надад хандаж “Болор-Эрдэнийн зарах гээд байгаа Натурын орон сууцыг зараад мөнгийг нь өгвөл надад хэдэн төгрөг өгөх юм бэ” гэж хэлэхээр нь би үл хөдлөхийн зууч шиг бодоод “хэрвээ тэр орон сууцыг нь зараад өгвөл би чамд худалдан борлуулсан нийт үнийн 2 хувийг өгье” гэсэн чинь Билгүүн “за” гээд утсаа салгасан... Тухайн үед Билгүүн тэр орон сууцыг авсан тэр Соёлмаа гэдэг хүнийг өөрөө олж ирсэн. Тэгээд 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Билгүүн над руу залгаад “нөгөө орон сууцыг авах гэж байгаа хүмүүсийн зээл өнөөдөр хурлаар орох гэж байна шүү” гэж хэлж байсан. Гэхдээ тэр орон сууцыг Билгүүн өөрийн ажилладаг Ариг банкнаас зээл гаргаж өгөх гэж байгаа талаар мэдэж байсан... би 1,700,000 төгрөгийг Билгүүнд тэр орон сууцыг зарах гээд авах хүнийг нь олоод, зээл бүтээгээд гэх зэрэг тэр процессыг бүгдийг нь бүтээсэн гэж өгсөн юм... тэр 4,400,000 төгрөг тухайн орон сууцыг худалдан борлуулах татварын 2 хувийн мөнгө байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.216-217/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Соёлмаагийн өгсөн: “...Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан 2 хувийн татварын мөнгийг байр зарж байгаа тал буюу Болор-Эрдэнэ төлсөн байх ёстой. Би лав 2 хувийн татварын мөнгө төлөөгүй... Мэдэхгүй, би тэр эдийн засагч Билгүүнд тэгж хахууль өгөөгүй, энэ 3 сая төгрөг ямар учиртай мөнгө болохыг би мэдэхгүй байна. Манай нөхөр Амарсанаа л мэдэж байх ёстой... Билгүүнээс мөнгө авсан билүү, яасан билээ. За тэрийг сайн мэдэхгүй байна, манай нөхөр Амарсанаа л мэдэж байгаа. За мэдэхгүй, миний санаж байгаагаар Болор-Эрдэнэ өөрөө ирээгүй учир утсаар ярьж байгаад над руу мөнгөө шилжүүлээд, манай нөхөр Амарсанаа бид хоёр Хаан банкны киоск машин дээр очиж нөхөр маань тэр үл хөдлөх хөрөнгө борлуулсан 2 хувийн мөнгийг төлж байсан санагдаж байна... нөхөртэйгөө ярилцаж байгаад мэдүүлэг өгье...” гэсэн мэдүүлэг /хх.1.240-241/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хажидмаагийн өгсөн: “...Данснаасаа шүүлт хийхэд тухайн Соёлмаа гэх хүнээс орж ирсэн 3 сая, нөхрөөс орж ирсэн 3 сая төгрөгийг тэр дор нь нийлүүлээд буцааж зарлагад гаргаагүй байна. Нөхрөөс мөнгө орж ирсний дараа миний дансны үлдэгдэл 7 сая төгрөг болсон байна. Тухайн мөнгөнөөс би 2 сарын сүүлээр найзуудтайгаа Хайнан явсан, түүнд 2,600,000 төгрөг хэрэглэсэн байна, ойр зуурын хэрэглээнд 50-60 мянгын гүйлгээний зарцуулалт хийгдсэн байна. 2024 оны 06 дугаар сард 9,670,000 төгрөгөөр цалингийн зээлээ хаасан байна... Би бол Соёлмаа гэх хүнийг танихгүй... нөхрийг энэ хүнд мөнгө зээлсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад бол манай нөхөр мөнгө зээлсэн гэж ярьж байгаагүй... Манай нөхөр Амартүвшин хотхонд 1 байр зуучилж зарна гээд яриад байсан. Тэрэнтэй холбоотой гүйлгээ, зуучийн хөлсөнд орж ирсэн гүйлгээ байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх.1.243-244/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Оын өгсөн: “...ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх.2.92/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.3.45-59/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.3.88-89/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн өмгөөлгчийн хүсэлт /хх.3.99/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.3.101-102/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

“Хахууль өгөх” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оод нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Оод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ц.Оод хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Оыг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорьсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оод урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Оод оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Шүүгдэгч Ц.Оод авсан цагдан хохих тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Оыг цагдан хорьсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн еөрөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР