Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2017/00050

 
 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2017/00050

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:******* хороо өөрийн байранд байрлах *******-ийн

хариуцагч: хороо өөрийн байранд байрлах *******,

хариуцагч: дугаар хороолол, , тоотод байрлах ******* ХХК-иудад холбогдох

цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 30 641 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, Ч.*******, хариуцагч -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний орон сууцны усаар хангах -ний цахилгаан эрчим хүчний гэрээг -ын дарга Г.Чулуунбат 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллага дээр ирж 3 фазын дугаар бүхий тоолуурыг нэмж суурилуулан 7101002 кодонд цэг нэмүүлсэн. ******* ХХК-ний захирал З.Зандан -ын захирал Ганболд нар харилцан тохиролцсоноор 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний тооцоо болох 12 993 604 төгрөгийг ******* ХХК төлж барагдуулсан. 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны тооцоо болох 30 641 218 төгрөгийг төлөх ёстой боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч бидний ажилд хүндрэл учруулж байна. -ын ******* ХХК-нитай байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчингүй болсон тул ******* ХХК-нийг гэрээний дагуу хариуцагчаар татсан. 30 641 248 төгрөгийг , ******* ХХК-ниас тус тус гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч -ын гаргасан хариу тайлбарыг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй байгуулсан гэрээндээ дугаартай тоолуурыг нэмж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "Тэлмэн констракшин" ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл уг "Хамтран ажиллах гэрээ"-г хэсгийн инженерээр ажиллаж байсан Б.Золзаяа захирлын ямар нэг зөвшөөрөл итгэмжлэлгүй төлөөлж, ерөнхий инженер Б. нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх эрх дүүргийн Засаг даргаас олгогдоогүй байхад байгуулсан. Мөн Иргэний хуулийн 476-478 дугаар зүйлүүдэд заасан хамтран ажиллах гэрээний агуулгыг зөрчиж байгуулсан учир манай байгууллага ШН15/05 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага, нэхэмжпэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 68 дугаар тогтоолын хавсралт болох "Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам"- ын 2-р зүйлд заасан журмыг зөрчин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн өмчид шилжин ирсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах шийдвэр гараагүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулах замаар эд хөрөнгийг хүлээн авсан нь өөрт эрх олгогдоогүй, дурдсан эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс "Тэлмэн констракшин" ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар "Хамтран ажиллах гэрээ"-ний үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. -г нарийн хүлээлцдэг журамтай боловч хүлээлцсэн зүйлгүй. Баримт бичиг өгсөн гэж биччээд ******* ХХК-ни дээр л байдаг. 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, байнгын хүн ажиллуулж хянаж тэмдэглэж байдаг. нь Тэлмэн Констракшн ХХК-ийн өмч. Уг -гийн түлхүүр болон бусад ашиглалтын зүйлсийг эдний инженер техникийн ажилтнууд ажиллуулж Тэлмэн Констракшн ХХК-ийн сантехникийн инженер Нямгэрэл гэх хүн хариуцдаг. нь ус, дулаан түгээх төв гэсэн байгууламж, манай байгууллага зөвхөн цэвэр усаар хангадаг. Дулааны станц дулаанаар хангадаг. Гэтэл яагаад зөвхөн манайхтай холбогдуулан нэхэмжлэл гаргаад байна вэ? Нийтийн эзэмшлийн хөрөнгийг Нийслэлийн өмчид шилжүүлсэн үед хэн хариуцах нь тодорно.Тэлмэн Констракшн ХХК энэ -г хүлээж аваач гэсэн албан бичиг хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан байдаг. Нийслэлийн өмчийн газар Төрийн өмчийн хорооны тогтоол болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоол гарч хэнд шилжих хариуцуулах нь шийдвэрлэгдэх ёстой. манайд шилжээд ирсэн нөхцөлд манайх усны төлбөрөө авна. Одоо манай байгууллага 374 төгрөгөөр усаа аваад тоолууртай айлд 480 төгрөгөөр, тоолуургүй айлуудад 670 төгрөгийн үнэтэй хангадаг.Одоо Шинэ Налайх хорооллын айл өрхүүдтэй зөвхөн үндсэн үнээр гэрээ байгуулж усаар хангаж байгаа. Үнэхээр манайд шилжээд ирсэн бол уг мөнгөн дүн дээр байгууламжийн цахилгааны мөнгийг нэмэгдүүлж тооцох ёстой.Одоо нэмэгдүүлж авч байгаа зүйл байхгүй.*******ХХК байгуулагдсанаасаа хойш нилээд өр төлбөртэй явсан ба одоо хүртэл манайд 31 сая төгрөгийн өр төлбөртэй. Дүүргийн бусад хорооллуудад байгаа -г компаниуд нь хүлээлгэж өгсөн, нь тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн дундын өмч болдог гэв.

Хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ -г манай компани барьсан, ер нь бол манай өмч. Одоо бол азар, СӨХ хоёрын дундын өмч. Гэхдээ -г СӨХ авч явахгүй. Мэргэжлийн, ашиглалтын байгууллага авч явдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 12 сар, 2016 оны 01-09 сарын цахилгааны төлбөр болох 30 641 248 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан буюу Ус, дулаан дамжуулах төхөөрөмжийг Улсын комисс хүлээж автал манай компани цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр -г хүлээж авч, холбогдох үүрэг даалгавар Улсын комисс өгсөн. 2015/279 тоот комиссын актын 2.2-т ... Ус дулаан дамжуулах төв шугам хоолойн зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд ашиглагч байгууллага болох Чандмань-Налайх ОНӨААТҮГазрын мэдэлд ашиглалтад оруулахыг зөвшөөрөв..., 2.3-т Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, холбогдох баримтуудын эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч байгууллагад 14 хоногийн дотор багтаан шилжүүлэх... гэж тус тус заасны дагуу бид акт үйлдэн шилжүүлсэн. Үүний дагуу азар Шинэ Налайх хорооллын оршин суугчидтай цэвэр, бохир ус, дулаанаар хангах гэрээ байгуулсан. Уг ажлыг гүйцэтгэх насосны цахилгааны төлбөрийг айл, өрхүүдээс аваад, эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Эрх бүхий байгууллага нь өнөөдийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК байна. Гэвч төлбөрөө авахгүй байгаа гэж яриад байгаа. Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс манай оффисын цахилгааныг тасалсан. Юу болоод байгаа талаар асуухад Танай компани ашиглалтын төлбөрөө төлөхгүй байна гэсэн. Манай талаас тодорхой хүмүүс 2015 оны 10 дугаар сард азар, Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн удирдлагуудтай уулзалт хийхэд 2015 оны 11 дүгээр сарыг дуустал цахилгааны төлбөрийг төл гэж санал гаргаад тохиролцоод салсан. 2015 оны 11 дүгээр сараас эхлээд азар Шинэ Налайх хорооллын оршин суугчидтай гэрээ хийгээд төлбөр тооцоог нь аваад явж байгаа. Бид нотлох үүднээс зарим айлуудын гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Манай компани Шинэ Налайх хорооллыг байгуулсан. Хорооллын оршин суугчдад цэвэр ус түгээх, бохир усыг татан зайлуулах шаардлагатай учраас дотроо 6 насостой. Хоёр нь цэвэр ус түгээх, хоёр нь бохир ус татан зайлуулах, хоёр нь дулаан гэсэн зориулалтаар -г барьсан, манай өмч. Дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалтын зардлыг яаж хуваах талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар ...Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэсэн байдаг. ******* нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зөв. Гэхдээ үүний хариуцлагыг азар хариуцах нь зүйтэй. Бид нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид Нийслэлийн өмчид шилжүүлэх хүртлээ хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг мэргэжлийн байгууллага хүлээж авдаг. Манай байгууллагын төхөөрөмжийг ашиглаад ус, дулаанаар хангаад явж байгаа. Бидний хүлээлгэж өгсөн байгууламжийг ашиглаад цэвэр, бохир усаар хангаж, дулаанаар хангасныхаа төлөө төлбөр авч байгаа байгууллага хаа хамаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулж болохгүй. Ер нь бид практикийн дагуу л бусад байгууллагуудын жишгээр л хүлээлгэж өгсөн. Барилгыг дулаан, цахилгаан, усаар хангах нь ашиглагч байгууллага болох азрын үүрэг, харин орон сууцыг хэвийн бүтэн байлгах нь манай компанийн үүрэг. Бичиг баримтыг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гадна дулаан, цэвэр усны систем, -ийн бичиг баримт зэргийг хүлээлгэж өгсөн акт, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тоног, төхөөрөмж хүлээлгэж өгсөн акт, Тойрох шугам хийгээд хүлээлгэж өгсөн акт, Ус, дулаан дамжуулах төв, гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээний бичиг баримт хүлээлгэж өгсөн акт зэргийг хүлээлгэж өгсөн тул төлбөрийг хариуцахгүй. 3 тал тохиролцсоноор 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний тооцоо болох 12 993 604 төгрөгийг манайх төлсөн, 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны ус дулаан дамжуулах төвийн цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоог манай компани хариуцахгүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК нь тус компаний салбар болох Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Г.Туяа, мэргэжилтэн Ч.*******, Ч.******* нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, -т холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 30 641 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7.-д заасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахаас бусад нэхэмжлэгчийн бүрэн эрхээ олгосны дагуу төлөөлөгч нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардлагаа бүрэн дэмжиж оролцлоо.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн салбар болох Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээндээ дугаартай тоолуурыг нэмж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь "Тэлмэн констракшин" ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэмэлт өөрчлөлт хийсэн, гэрээг хэсгийн инженерээр ажиллаж байсан Б.Золзаяа захирлын ямар нэг зөвшөөрөл итгэмжлэлгүй мөн ерөнхий инженер Б. нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх эрх дүүргийн Засаг даргаас олгогдоогүй байхад хууль зөрчиж байгуулсан учир шүүхэд хандсан, шүүх хууль журмыг зөрчин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн өмчид шилжин ирсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах шийдвэр гараагүй байхад хамтран ажиллах гэрээ байгуулах замаар эд хөрөнгийг хүлээн авсан нь өөрт эрх олгогдоогүй, дурдсан эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн тул "Тэлмэн констракшин" ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар "Хамтран ажиллах гэрээ"-ний үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж УБЦТС ХК-ийн Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх үндэслэлгүй гэж,

хариуцагч ******* ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, буюу ус дулаан дамжуулах төвийг барилга ашиглалтад авах улсын комиссын 2015/279 тоот актад заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр -д бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгсөн, 3 тал тохиролцсоноор 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний тооцоо болох 12 993 604 төгрөгийг ******* ХХК төлж барагдуулсан тул 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны ус дулаан дамжуулах төвийн цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоог хариуцахгүй гэж тус тус маргана.

Нэхэмжлэлээр тус дүүргийн нутагт байрлах ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Шинэ Налайх хорооллын буюу ус дулаан дамжуулах төвийн 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны үйл ажиллагааны явцад зарцуулагдсан цахилгааны төлбөр шаардсан.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн салбар болох Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй, хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2 жилийн хугацаатай, хариуцагч ******* ХХК 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн 2 жилийн хугацаатай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ тус тус байгуулан эрчим хүчээр хангагдаж байсан, , ******* ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ШН15/05 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 ны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6033 дугаар шийдвэрээр хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж үзсэн, УБЦТС ХК Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь -тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах тухай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гурван фазын дугаар номертой тоолуурыг нэмж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, ******* ХХК 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ус дулаан дамжуулах төвийн гэх бичиг баримтуудыг -д хүлээлгэн өгсөн, төвийн байнгын үйл ажиллагааг ******* ХХК хариуцан ажиллуулж байгаа, 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний тооцоо болох 12 993 604 төгрөгийг ******* ХХК төлж барагдуулсан, 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацааны ус дулаан дамжуулах төвийн цахилгаан эрчим хүчний төлбөр 30 641 248 төгрөг төлөгдөөгүй талаарх үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож -ын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангууд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ий салбар Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв болон ******* ХХК, нартай байгуулсан 2014 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнүүд зэрэг,

хариуцагч тайлбараа нотлож Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06033 дугаар шийдвэр, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ШН15/05 дугаар Хамтран ажиллах гэрээ, ******* ХХК-ний 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 341/16, ******* ХХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн -ын дарга О.Ганболдод гаргасан 004/16 дугаар, мөн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 004/16 дугаартай хүсэлт бүхий албан бичгүүд, -ын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 296 дугаар, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаар хамтран ажиллах тухай албан бичгүүд, ******* ХХК-ний 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 390/15 дугаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/6674 дугаар албан бичиг, -ын 102385 дугаар ******* ХХК-ний ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1, Өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7/54 дугаар албан бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаар хөрөнгө бүртгэн авах тухай тогтоол, тогтоолын хавсралт, Улаанбаатар хот Налайх дүүргийн 5 дугаар хороо Бага оврын цэвэрлэх байгууламж барих ажлыг бараа материалын тоо хэмжээгээр хүлээлцсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 469/2015 дугаар акт, нэг ширхэг гэрэл зураг,

хариуцагч ******* ХХК тайлбараа нотлож -ын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21 055 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 750 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7 700 төгрөгийн орлогын ордерийн тасалбарууд, Төрийн банкны 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 8 000 төгрөгийн орлогын мэдүүлэг, -ын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 15 090 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9 545 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8 030 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 640 төгрөг, 3 806 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11 818 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6 980 төгрөгийн, 4 020 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 272 төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8 000 төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7 000 төгрөгийн орлогын ордерууд, Налайхын дулааны станц ТӨХК-ний 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 65 820 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50 550 төгрөгийн, 48 570 төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 720 төгрөгийн, 34 900 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 730 төгрөгийн, 34 900 төгрөгийн, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 900 төгрөгийн, 31 750 төгрөгийн орлогын баримтууд, -ын 2016 оны 4 дүгээр сарын төлбөрийн нэхэмжлэх, -ын 3 дугаартай гэрээ, Налайхын дулааны станц ТӨХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2015/279 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гадна дулаан цэвэр усны систем -ийн бичиг баримтыг хүлээлцсэн баримт, ******* ХХК-ний Шинэ Налайх хорооллын ашиглалтад орсон 1, 2, 3, 4 дүгээр байрнуудын оршин суугчдын бичиг баримтыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чандмань Налайх НӨҮГ-т хүлээлгэн өгсөн жагсаалт, УБЦТС ХК, Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, ******* ХХК-ний дүрмийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг талуудаас ирүүлсэн баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан байна.

Харин хариуцагч -с ирүүлсэн ******* ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 471/15 дугаар УБЦТС ХК, Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргасан хүсэлт, ******* ХХК-ний Шинэ Налайх хорооллийн ашиглалтад орсон 1, 2, 3, 4 дүгээр байрнуудын оршин суугчдын бичиг баримтыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чандмань Налайх НӨҮГ-т хүлээлгэн өгсөн жагсаалт, Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дугаар ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамж, Чандмань Налайх НӨҮГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар Б.ийг ажилд томилох тухай тушаал, -ын захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/206 дугаар Б.ийг ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/235 дугаар Б.ийг ажлаас чөлөөлөх тухай, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23/Б дугаар Б.Золзаяаг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17/Б Б.Золзаяаг ажилд түр томилох тухай, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/254 дугаар Б.Золзаяаг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалууд,

хариуцагч ******* ХХК-иас ирүүлсэн ******* ХХК-ний 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ус дулаан дамжуулах төв, гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээг ашиглагч байгууллага болох -т хүлээлгэн өгсөн тухай акт, ******* ХХК-ний 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ус дулаан дамжуулах төвд дулааны шугамд тойрох шугам хийж хүлээлгэн өгсөн тухай баримт, Налайхын дулааны станц ТӨХК-ний ******* ХХК-ний 102441 дугаар ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1 баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангаагүй байх тул үнэлэх боломжгүй.

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, цугларсан баримтуудаас үзэхэд; Нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй хугацаанд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангасан, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-д заасан үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч нар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 30.1.13-т заасан нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч ******* ХХК нь Шинэ Налайх хорооллын ус дулааныг дамжуулах зорилгоор маргаж буй буюу инженерийн шугам сүлжээ болох ус, дулаан дамжуулах төвийн барилгыг захиалагч, мөн гүйцэтгэгчээр ажиллан барьж гүйцэтгэн, ашиглалтад оруулсан, тус инженерийн шугам сүлжээ болох ус, дулаан дамжуулах төвийн өмчлөгч нь байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2015/279 дугаар актаар Налайх дүүргийн 7 дугаар хороо ******* ХХК-ний захиалагч мөн гүйцэтгэгчээр ажилласан Шинэ Налайх орон сууцны хорооллын 1066,0 метр урт ус дулаан дамжуулах, шугам хоолой, 6,5 мегаватт чадалтай ус дулаан дамжуулах төвийн барилга, байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэн, ус дулаан дамжуулах, төв, шугам хоолойн зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд ашиглагч байгууллага болох -ын мэдэлд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрчээ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцлийг хариуцан хангах хугацааг ойлгоно гэж заасан ба ус дулаан дамжуулах төвийн барилга, байгууламжийн гэрчилгээг шүүхэд ирүүлээгүй, гэрчилгээнд маргаагүй тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж ажлын 7 хоног дотор гэрчилгээ олгогдох хугацаагаар тооцоход Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасан, барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил, хуулийн 14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэж тус тус зохицуулснаар 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл маргаж буй ус, дулааны төвийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа үргэлжилж байна гэж үзэх үндэстэй.

******* ХХК нь барилгын ажлын захиалагчийн хувьд,  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх37.1.6.энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах37.1.8.барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.14.барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах, мөн барилгын ажил гүйцэтгэгчийн хувьд, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23.гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, 40.1.8.барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах гэж тус тус заасан үүргүүдийг хуулиар хүлээсний дагуу Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан Шинэ Налайх хорооллын оршин суугчдад цэвэр ус түгээх, бохир усыг татан зайлуулах ус, дулааны төвийн барилгыг нийслэлийн болон орон нутгийн өмчид хүлээлгэн өгөх, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.З.Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 68 дугаар тогтоолын хавсралт Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам-ын 1.3.а/-д зааснаар нийтийн эзэмшил эд хөрөнгөд, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр,бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж орж байх ба журмын 2.1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлтээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Өмчийн харилцааны газарт бичгээр ирүүлэх, 2.2. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэх хүсэлтэд хавсаргах акт баримт бичгүүдийн жагсаалтыг дурджээ.

Журмын 2.3.-т Нийслэлийн өмчид шилжүүлж авах нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн чанар, бүртгэлд тусгах үнэ, нийслэлийн өмчид шилжүүлж авах эсэх талаар санал, дүгнэлт гаргах байнгын ажиллагаатай Комисс /цаашид комисс гэх/-ыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулах, уг комисс нь журмын 2.2-т заасан бичиг баримтыг судалж санал, дүгнэлтээ гарганӨмчийн харилцааны газар нь комиссын санал, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад танилцуулж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр шийдвэрлүүлэх ба журмын 2.7. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нийслэлийн өмчид шилжин ирсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд бүртгэх тухай захирамж гарган, мөн 2.8.-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчид шилжиж ирсэн хөрөнгийг эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар тус тус зохицуулжээ.

*******ХХК нь барилгын захиалагч, гүйцэтгэгчийн хувьд барилга байгууламж, ус дулаан дамжуулах төв, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд бичиг баримтыг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаагаар ханган, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй ба тус компаниас ирүүлсэн 2015 оны 5 сарын 12 гэж огноо тавьсан, гадна дулаан цэвэр усны систем -ийн бичиг баримт гэсэн *******ХХК-ийн сантехникийн инженер З.Нямгэрэл 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6 дугаарласан 7 хавтас баримтыг насос тоног төхөөрөмжийн паспортын хамт хүлээлгэн өгсөн, -ын ерөнхий инженер Б. хүлээн авсан тухай нэг нүүр гар бичвэр, ******* ХХК-ний Шинэ Налайх хорооллын ашиглалтад орсон 1, 2, 3, 4 дүгээр байрны оршин суугчдын бичиг баримтыг Чандмань Налайх НӨҮГ-т хүлээлгэн өгсөн жагсаалт гэх 2015 оны 10 дугаар сарын 14 гэсэн огноо бичигдсэн баримтад *******ХХК-ийн сантехникийн инженер З.Нямгэрэл 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6 дугаарласан 7 хавтас баримтыг насос тоног төхөөрөмжийн паспортын хамт хүлээлгэн өгсөн, -ын гэрээ борлуулалтын инженер Ц. хүлээн авсан гэсэн гарын үсгийн бичвэр бүхий нэг хуудас баримтуудад байгууллагын тамга тэмдэггүй, төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурагдаагүй тул 2 байгууллагын албан баримт гэх үндэсгүй, талуудын хүсэлтээр шүүхээс хийгдсэн үзлэгээр маргаж буй байнгын ажиллагаатай төвийн барилгын хэвийн үйл ажиллагааг *******ХХК хариуцан явуулж, дээрх хавтас бүхий хуулбар баримтууд 2 байгууллагын дунд өгч авалцаж явж байгаа нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, бүртгэх тухай журмын дагуу өмч эзэмшилд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй,  буюу ус, дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг хууль журмын дагуу хүлээлцсэн гэх үйл баримт бий болоогүй байна.

******* ХХК 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 390/15 дугаар албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ус дулаан дамжуулах төвийг Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээлгэж өгөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 7/6674 дугаар албан бичгээр Засаг даргийн захирамжаар байгуулагдсан комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах бөгөөд шийдвэр гарсан үед мэдэгдэх тухай хариу өгсөн байна.

******* ХХК дээрх өмч шилжүүлэх тухай шийдвэр гараагүй байхад, ус дулаан дамжуулах төв, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд, хууль зөрчсөн хэлцлийг -тай байгуулж, улмаар байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээдүүд инженерийн шугам сүлжээний барилга байгууламжид холбогдох баримт бичгийг дамжуулан өгсөн, өөрийн барьж ашиглалтад оруулж буй нийтийн эзэмшлийн орон сууцны барилгын эрчим хүчний дамжуулах төв болох шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу шилжүүлээгүй, үүний улмаас хангагдсан эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй хууль бус үйлдлүүд нь нэхэмжлэлээр шаардсан хугацаанд уг төвийн үйл ажиллагааны цахилгааны зардал төлөгдөхгүй хуримтлагдаж гэрээний үүрэг биелэгдээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан гол буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч нь ус дулаан дамжуулах төв, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг хууль, журамд зохицуулснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нийслэлийн өмчид шилжин ирсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд бүртгэх тухай захирамж гаргаагүй, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчид шилжиж ирсэн хөрөнгийг эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх ажил зохион байгуулагдаж эзэмшилд нь шилжиж ирээгүй байхад ******* ХХК-тай хууль зөрчиж байгуулсан хэлцлийн дагуу тус үйлдвэрийн газар *******-ийн Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй байгуулсан гэрээндээ  дугаартай тоолуур бүхий цэг нэмж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга даран нэмэлт өөрчлөлт оруулсан, энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний нөхцлийн талаар маргаан үүсгэсэн шаардлага гаргаагүй бөгөөд мөн төвийн баримт бичгийг гаргуулан өөртөө авч, оршин суугч нарын болон төвтэй холбогдох зураг баримтуудыг гаргуулан авахаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаар хамтран ажиллах тухай албан бичгээр ******* ХХК-д санал тавьж бичиг баримтуудыг 2 тал хоорондоо дамжуулж байсан үйлдлүүд нь тус төвийн цахилгааны зардлыг хариуцан төлөх этгээдийг эзэнгүйдүүлэн төлбөр хуримтлагдаж маргаан үүсэх нэг нөхцөл байдал бий болгосон зохих буруутай гэж үзэх үндэстэй.

******* ХХК -г Шинэ Налайх хорооллын өрх айлуудтай дулаан, цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан оршин суугчидтай усны төлбөр тооцон гаргуулан авч байгаа тухай зарим иргэдтэй хийсэн гэрээ болон усны төлбөр төлсөн баримт ирүүлснийг хариуцагч зөвхөн оршин суугч иргэдийн амьдрах гэр доторх хэрэглээний төлбөрийг тооцон гэрээ байгуулж авсан, хэрэв ус дулаан дамжуулах төвийг хүлээн авч бүртгэсэн бол төвийн цахилгааны төлбөрийг айл өрхийн төлбөр дээр нэмж авах байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч тал дээрх баримтууд шаардлагад хамааралгүй, айл өрхүүдийн хэрэглээнд хамаарах төлбөрийн баримт гэж -ын тайлбарыг дэмжин зөвшөөрч байна. энэ тайлбараа нотлох тооцоолбор баримт ирүүлээгүй ч зохигч талууд нэхэмжлэлээр шаардаж буй төлбөр ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааны цахилгааны зардал нэхэмжлэлээр шаардсан хугацаанд төлөгдөөгүй болох, мөн нэхэмжлэлийн тооцоо дүн дээр маргаагүй болно.

Нөгөө талаар тус хорооллын орон сууцыг худалдан авч амьдарч байгаа иргэдийн амьдрах орчин нөхцлийг алдагдуулахгүйн үүднээс ус түгээж айл өрхүүдтэй хэрэглээний төлбөр авч байгаад -ыг буруутгах үндэсгүй.

******* ХХК 3 тал зөвшилцөөд 2015 оны 12 сарыг дуустал хугацааны төвийн цахилгааны төлбөрийг ******* ХХК төлөх, цаашид ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааны цахилгааны зардлыг төлөхөөр тохиролцсоны дагуу тус компани төлсөн гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал тохиролцоо хийгдсэнээр ******* ХХК сүүлийн төлбөрийг төлсөн гэж дэмжсэн тайлбаруудыг үгүйсгэн төлөх үүрэггүй гэж маргаж байх ба зохигчид 3 тал уулзаж тохиролцоо хийгдсэн талаар ямар нэг баримт ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч *******-ийн хангасан цахилгаан эрчим хүчний төлбөрт шаардаж буй 30 641 248 төгрөгийг хариуцагч болон ******* ХХК-иудад зохих хэмжээгээр хувааж хариуцуулан, ******* ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага 30 641 248 төгрөгийн 65 хувийн төлбөр болох 19 916 811 төгрөг, -с 35 хувийн төлбөр болох 10 724 437 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 186 541 төгрөг, ******* ХХК-иас 257 534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., 30.1.13.-т заасныг тус тус баримтлан -аас 10 724 437 /арван сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөг, ******* ХХК-иас 19 916 811 /арван есөн сая есөн зуун арван зургаан мянга найман зуун арван нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 200 /гурван зуун арван нэг мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид -аас 186 541 /нэг зуун наян зургаан мянга таван зуун дөчин нэг/ төгрөг, ******* ХХК-иас 257 534 /хоёр зуун тавин долоон мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ