Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/256

 

П.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тулга,

хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд, Д.Ариунзориг, Д.Гомбо,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Олзод, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бхолбогдох 2006000002559 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн;  

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 4-20 тоотод иргэн Д.Этай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барин “ална” гэж дайрч цамцны энгэрийг хутгаар зүсэж, алахыг завдсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Шар хоолойн 03 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Д.Нөөрийг нь “зодсон, хүлсэн” гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Бийг нэг хүнийг алахыг завдсан, нэг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч П.Бийг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Боногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Бэс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалуулахаар,

малгайтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн малгайтай ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хуйтай хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 2 хос, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар үдээстэй хар өнгийн гутал 1 хос, ногоон өнгийн бугуйн цаг 1 ширхэг, борх эрих 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гачууртын Шар хоолойд байх гэртээ байж байхад Бгэх хүн гаднаас орж ирээд намайг дарамталж, айлган сүрдүүлсэн. Улмаар гадаа гарч намайг алахыг завдсан юм. Би өөрийн авхаалж самбаа гарган хойш бултсанаар хувцасны энгэрийг хутгаар нэвт цоолсон байгаа. Бгэх хүн урьд нь танхайн хэрэг үйлдэж байсан юм билээ. Мөн энэ хүн хэрэг дуусаагүй байх явцад хүн амины хэрэг үйлдсэн байна. Тухайн өдөр хутгатай гарыг нь тавьсан бол намайг болон гэр бүлийн хүнийг минь алах байсан. Иймд Бат-Эрдэнэд хуульд зааснаар 10 жил хорих ял оногдуулахаар байхад 4 жил хорих ял шийтгэсэнд гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр харуй бүрий болсон байхад айл саахалтын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 04-20 тоотод Д.Э хашаанд хадам аав 90 настай бие муутай хөгшинийд ирж Д.Эд агсан тавьж хувийн сууцны үүдэнд Д.Э биед хутга барин халдаж, 2 удаа цээжин тус газар хутгалахыг завдан, хатгасан байх ба Д.Э амжин зайлж хутгатай гарыг нь барьж авч ноцолдсон. Толгойгоороо мөргөж гэмтээхийг П.Б оролдож "Та нарыг алнаа" гэж заналхийлэн хутгаа тавихгүй эсэргүүцэн барилцан ноцолдсоор Д.Э 20-30 минутын дараа арай хийж хашаагаар гаргасан байдаг. Д.Э хадам эцэг, эх, эхнэр, охин, бага насны хүүхдүүд байсан ба тэд айж эмээж цочролд орсон. Д.Э өмсөж байсан бэлтгэлийн цамц, футволк нь хутганд цээжин хэсэгт цоо сүлбэгдсэн ул мөр үлдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хутганы хатгалтаар шинээр үүссэн цооролт болох нь тогтоогдсон. Д.Э алахыг завдсан гэмт үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс зөрчил гэж үзэн 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байсныг өмгөөлөгч миний бие гомдол гаргаж шүүгчийн захирамжаар шийтгэврийг хүчингүй болгуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн ба 2020 оны 9 дүгээр сарын 22-ны 2020/ШТ/10 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгдэгч П.Б хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээтэй байх хугацаандаа архидан согтуурч 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 34 настай Д.Нцээжин тус газарт нь 2 удаа хутгалж алсан /хх 2-114-123/ гэмт хэргийг үйлдсэн байна. Сүүлд үйлдэгдсэн энэ хэргийг харахад Д.Э ч мөн л ийм байдлаар хохиролд оруулах нөхцөл тухайн үед бүрэн байсан гэдэг нь харагдаж одоо бодоход айдас хүрэм болдог.  

“Улсын яллагчаас шүүгдэгч П.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүнийг алахыг завдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нийцэхгүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүй, шударга ёсны зарчмыг алдагдуулахаар байна гэж дүгнэсэн болно.” гэжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар...” шийтгэжээ. Хүнийг алсан хэрэгтээ 10 жил, нийт 14 жилийн хорих ял шийтгүүлсэн байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол улсад хүний амь үнэ цэнэгүй хөөрхийлөлттэй болсон, амьд явах баталгаагүй болсоны дээр хүн амины гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх ял оногдуулахаа больж, шагнахаас наагуур шийдвэрлэдэг болжээ. Нэг хүнийг 2 удаа хутгалан алж, нэг хүнийг эцэг, эх, үр хүүхдийнх нь дэргэд алахыг завдаж насан туршид нь мартагдахгүй айдас хүйдсийг дагуулж нийгмийн дунд ийм зэвүүцэл төрж байхад улсын яллагч нь хуулиас доогуур 8 жил хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн 8 жилийн ялыг “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нийцэхгүй, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүй, шударга ёсны зарчмыг алдагдуулахаар байна" гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгч нарт бас нэг үхдэл харагдаж байвал нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээнд тохирох байсан юм болов уу?, шүүгч нар өөрсдөө харин шударга байж чадав уу? Шудрага ёсны зарчим хэзээ хэрэгжих вэ? гэхээр хуульд заасан хэр хэмжээг хэрэглэж хуулийг гажуудуулаагүй байвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим хэрэгжсэн гэж үзнэ. Гэтэл гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй ял оногдуулахыг шударга ёс гэж үзэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний 3/2-аас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан нь П.Б Д.Э алахаар завдсан үйлдэлд 10 жил хорих ял оногдуулж болох байтал шүүх “шударга ёсны зарчим”-д үндэслэн 4 жил ял оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлдээ хуулийн ямар заалтыг үндэслэсэн болох нь тодорхойгүй, үг, өгүүлбэрээр бичсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, гарсан гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хохирогч болон гэр бүлийн хөгшид, хүүхдүүд гомдолтой үлдэж, төрийн байгууллагад итгэл алдрахад хүрч байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурор, шүүх шийдвэр гаргахдаа шударга ёсны зарчимд нийцүүлэхгүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж байна. Гэтэл энэ хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн байдаг тул шүүгч нарын нэр хүндэд халдаж болохгүй байх гэж үзэж байна. Гомдолд Эрдэнэтулга 20-30 минутын дараа арайхийж хашаагаар гаргасан гэж дурджээ. Гэтэл хэрэгт авагдсан сиди бичлэгээс үзэхэд Бөөрөө үйлдлээсээ татгалзаж “ахынхаа гарыг тавьчих, ах нь гараа авъя” гэж хэлээд хашаанаас гарсан байдаг. Тэгэхээр ийм байдлаар худал гомдол гаргаж болохгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримт зэрэгт үндэслэсэн байх ёстой. Хавтаст хэргийн 7-8 дахь талд хохирогч анх мэдүүлэг өгөхдөө “одоохондоо бэртэж гэмтсэн зүйл байхгүй”, мөн хэргийн 9-11 дэх талд “надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй учир Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогчийн өөрийн мэдүүлгээр ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн зүйл байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс цамцанд үүссэн гурван урагдал дээр маргадаг. Учир нь, хохирогч мэдүүлэхдээ нэг удаа хатгасан гэдэг. Гэтэл өөрийнх нь өмссөн цамцан дээр 3 өөр хэмжээтэй урагдал байдаг. Хэдийгээр П.Б гэмт хэрэг үйлдсэн байж болох ч хохирогчийн хувьд бодитоор хохирсон талаарх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөгдсөн, төлөх төлбөргүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагч 8 жилийн хорих ялын санал гаргаж, шүүх 10 жил хорих ял оногдуулсан гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, чин санаанаасаа гэмшиж байгаа асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болсныг хохирогч талаас дурдахгүй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлаж завдсан үйлдэлд 4 жилийн хорих ял оногдуулсныг хохирогч ял хөнгөдсөн гэж байгаа боловч тухайн зүйл заалтад ялын дээд хэмжээг заасан ч доод хэмжээг заагаагүй байгаа нь доошоо ямар хэмжээтэй байхыг шүүх шийдвэрлэхээр тусгасан гэж ойлгож байна. Мөн энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир учруулсан хор уршиг, үйлдлээсээ татгалзсан байдал, хохирогчийн биед учруулсан гэмтэл зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд миний үйлчлүүлэгч П.Боногдуулсан 14 жилийн хорих ял, тэр дундаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан хүн алахыг завдсан үйлдэлд оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.    

Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Я.Батхандын байр суурийг дэмжиж байна. Шүүгдэгчийг адилхан хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж ярьж байгаа боловч учруулсан хор уршгаараа ялгаатай гэдгийг хэлмээр байна. ...” гэв.   

Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Д.Ариунзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Я.Батханд, Д.Гомбо нартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.  

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуульд харшилсан шийдвэр гаргасан нөхцөл байдал байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдлуудад  заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч П.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 4-20 тоотод иргэн Д.Этай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барин “ална” гэж дайрч цамцны энгэрийг хутгаар зүсэж, алахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Шар хоолойн 03 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Д.Нөөрийг нь “зодсон, хүлсэн” гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг 1 удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг 1 удаа үйлдэхийг завдсан гэм буруутайд  тус тус тооцжээ.

Шүүгдэгч П.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 4-20 тоотод иргэн Д.Этай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барин “ална” гэж дайрч цамцны энгэрийг хутгаар зүсэж, алахыг завдсан гэмт хэрэгт П.Б4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцүүлэн гэж дүгнэсэн дүгнэлт нь хэт ерөнхий ба эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүх П.Б үйлдсэн хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт ямар нотлох баримтад үндэслэн ямар дүгнэлтийг хийж 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах болсон үндэслэлийнхээ талаар тодорхой, бодит дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага, журамд нийцээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийнхээ талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг болно.

Иймд хохирогч Д.Э “...Би өөрийн авхаалж самбаагаар хойш бултсанаар миний хувцасны энгэрийг цоолсон. Хэрэв би Бат-Эрдэнийн хутгатай гарыг нь тавьсан бол намайг болон гэр бүлийг минь алах байсан байхад шүүхээс 4 жилийн шийтгэл өгсөнд гомдолтой байна. ...”, хохирогчийн өмгөөлөгчийн “...гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй ялыг шударга ёс гэж үзэхгүй. ...шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ял нь гэмт хэргийн бодит байдалд нийцээгүй нь хохирогч болон гэр бүлийн хөгшид, хүүхдүүд гомдолтой үлдэж, төрийн байгууллагад итгэл алдрахад хүрч байна. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор П.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ял биелэгдсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Бхолбогдох 2006000002559 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.    

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.Бавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ