| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/03082/И |
| Дугаар | 183/ШШ2019/00113 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2019/00113
| 2019 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2019/00113 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, настай, эрэгтэй, /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин байрлах, ХХК /РД:/-д холбогдох
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 18 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /ШТЭҮД-0205/, хариуцагч******* ХХК-ийн захирал*******, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /ШТЭҮД-1596/, гэрч*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Саранбаатар би******* ХХК-ийн захирал *******тай 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, дугаартай автосамосвал машинаа 1 сарын 9 000 000 төгрөгөөр ажил хийлгэхээр түрээсэлсэн. Тус уурхайд 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр очсон бөгөөд уурхайд ирсэн тохиолдолд гэрээгээ хийгээд ажлаа эхэлнэ гэж тохирсон байсан тул Улаанбаатар хотоос 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гараад 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ....ийн нүүрсний уурхайд очсон. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан учир жолооч нар ажил хаяж, бүх автомашинууд зогсоход ******* нь автомашин бүрт 4 000 000 төгрөг өгч, үргэлжлүүлээд ажиллаж байгаач гэж гуйснаар ажил үргэлжилсэн. Бид нар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад түүнээс хойш уурхайн ажил зогссон. ******* нь уурхайн ажил эхэлтэл хүлээж бай, сул зогсолтын мөнгийг өгнө, техникээ байлгаж бай гэсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уурхайд байрлаж, миний техник сул зогссон. Бичгээр сул зогссон үед төлбөрийг төлнө гэсэн тохиролцоо хийсэн. Тиймээс би******* ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрөөс бэлнээр авсан 6 500 000 төгрөг, 2 ширхэг дугуйны үнэ 1 000 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг хасч, үлдэх 18 200 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Саранбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал ажилласан. Сул зогсолтын мөнгө олгоно гэж аман байдлаар тохирсон зүйл байхгүй. Би*******т ажилласан 1 сар 10 хоногийн мөнгийг өгсөн. Би*******ын төлбөрийг бүрэн төлсөн боловч******* сул зогссон тохиолдол бий тул 4 300 000 төгрөг өгч, эвлэрэх хүсэлт гаргасныг хүлээж аваагүй тул одоо би ямар ч мөнгө өгөхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил зогссоны хойно уурхайд ямар ч ажилтан үлдээгүй бүгд Улаанбаатар хот руу явсан. Гэхдээ автомашинаа үлдээгээд явсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...... суманд шүлхий гарч, уурхайн ажил бүрмөсөн зогссон. Нэг сарын хөлс 9 000 000 төгрөг бөгөөд нэг өдрийн ажлын хөлс 300 000 төгрөг. 10 хоногийн ажлын хөлс 3 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг төлөх ёстой байсан.*******т үүнээс 8 000 000 төгрөгөөр нэг удаа, 5 000 000 төгрөгөөр нэг удаа төлбөр төлсөн. Мөн 1 000 000 төгрөгийн үнэтэй дугуй уурхайгаас явахдаа авсан. Иймд 14 000 000 төгрөг төлсөн тул төлөх төлбөргүй юм. Хоёрдугаарт, нэхэмжлэгч 27 хоног ажилласан төлбөрийг хоногийн 300 000 төгрөгөөр тооцоход 8 100 000 төгрөг байгаа. Гэтэл нэхэмжлэлд 8 300 000 гэж, 19 хоног ажилласан гэж 6 000 000 төгрөг нэхэмжилсэн, гэтэл 19 хоног нь 300 000 төгрөгөөр тооцохоор 5 700 000 төгрөг болж байна.******* 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан нь нотлох баримтаар тогтоогддог. Гуравдугаарт, нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үлдэгдэл төлбөр болох 19 200 000 төгрөгийг******* ХХК-ийн захирал *******гаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан байсан. Тэгэхээр иргэн *******гаас шаардаад байна уу,******* ХХК-иас шаардсан нь харагдахгүй байна. Дөрөвдүгээрт, өмгөөлөгч нь хэрэгт итгэмжлэлээр оролцож байсан ба итгэмжлэлд******* ХХК-ийн захирал *******д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно гэж байсан. Түүнээс биш******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт гэж олгоогүй байсан. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******г хамтран хариуцагчаар оролцуулах, хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдаанд 8 000 000 төгрөгийг*******тай хувааж авсан гэж нэхэмжлэгч хэлж байх тул түүний тал 4 000 000 төгрөгийг******* авсанд маргахгүй, мөн сая нэхэмжлэгч гэрч*******тай 5 000 000 төгрөгийг хувааж авсан гэж байх тул дугуйны үнэ 1 000 000 төгрөгийг нэмж тооцон, үлдэх 4 500 000 төгрөгийг*******т өгөх боломжтой” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 19 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд түрээсийн төлбөрт тооцож авсан 2 ширхэг дугуйны үнэ 1 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, нийт 18 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч******* болон хариуцагч******* ХХК-ийг төлөөлж ******* нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Автомашин түрээсээр ажиллуулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр*******ын эзэмшлийн улсын дугаартай автосомасвалыг, жолоочийн хамт өдрийн 16 цагаар ажиллуулж, түрээсийн төлбөрт 1 сард 9 000 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
Талууд дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж тайлбарлах боловч хэргийн үйл баримт, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдалд болон хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Уянгын данс руу шилжүүлсэн 8 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг******* хүлээн авсан,*******ын данс руу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийн 2 500 000 төгрөгийг н.Шинэбаярт өгч, үлдэх 2 500 000 төгрөгийг******* хүлээн авсан, мөн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дугуй нийт 7 500 000 төгрөгийг******* авсан зэрэг үйл баримтад талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч “...2017 оны 9 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан, 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл техник сул зогссон тул *******тай сул зогсолтын хөлсийг төлнө гэж тохиролцсоны дагуу авсан 7 500 000 төгрөгийг хасч, үлдэх 18 200 000 төгрөг гаргуулна” гэж,
Хариуцагч “...Сул зогсолтын мөнгө олгоно гэж тохирсон зүйл байхгүй. ******* компанийг төлөөлж хэлцэл хийх эрхгүй.******* 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 сар 10 хоног ажилласан. Нэг сарын хөлс 9 000 000 төгрөг бөгөөд нэг өдрийн ажлын хөлс 300 000 төгрөг. 10 хоногийн ажлын хөлс 3 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг төлөх ёстойгоос нийт 14 000 000 төгрөг төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэвч******* сул зогссон тохиолдол бий тул 4 300 000 төгрөг өгч, эвлэрэх хүсэлт гаргасныг хариуцагч хүлээж аваагүй. Шүүх хуралдаанд 8 000 000 төгрөгийг*******тай хувааж авсан гэж нэхэмжлэгч хэлж байх тул түүний тал 4 000 000 төгрөгийг******* авсанд маргахгүй, мөн сая нэхэмжлэгч гэрч*******тай 5 000 000 төгрөгийг хувааж авсан гэж байх тул дугуйны үнэ 1 000 000 төгрөгийг нэмж тооцон, үлдэх 4 500 000 төгрөгийг*******т өгөх боломжтой” гэж маргасан.
Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн *******,******* нарын тооцоо нийлсэн баримтаас үзэхэд талууд*******ын эзэмшлийн автомашин нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 19 хоног ажиллаж, 8 хоног сул зогссоны төлбөрт 8 300 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 17 хоногийн түрээсийн төлбөр 5 100 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх түр зогсолтын төлбөрт 6 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 68 дугаар зүйлийн 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч******* ХХК-ийн захирал Уранчимэг компанийг төлөөлж *******гийн байгуулсан “Автомашин түрээсээр ажиллуулах гэрээ”-г хүлээн зөвшөөрсөн боловч түүний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан тооцоо нийлсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, итгэмжлэл олгоогүй гэж тайлбарласан тул уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхаас гадна талууд сул зогссон хоногийг ажилласнаар тооцож түрээсийн төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй байна.
Иймд нэхэмжлэгч*******ын эзэмшлийн улсын дугаартай автосомасвал 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цаг хүртэл буюу 1 сар 11 хоног хагас өдөр ажилласан болох нь тогтоогдож байх тул 12 450 000 төгрөгийн хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчийн урьдчилан авсан 7 500 000 төгрөгийг хасч, үлдэх 4 950 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хариуцагч тооцоо нийлсэн баримтыг итгэмжлэл олгоогүй гэх үндэслэлээр няцааж байх боловч тухайн үед ******* тус компанийг төлөөлөн үйл ажиллагааг хариуцаж явуулж байсан, өмнөх төлбөрт сул зогсолтын төлбөрийг тооцож олгож байсан, мөн хариуцагчийн төлөөлөгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “... сул зогссон асуудал байгаа тул 4 300 000 төгрөгийг сул зогсолтын хөлсөнд өгөх боломжтой” гэж тайлбарласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн зөвшөөрсөн 4 300 000 төгрөгийн 50 хувь буюу 2 150 000 төгрөгийг нэмж, нийт 7 100 000 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч нь болон нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Кроунбау ХХК-иас 7 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ