Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

  

   2025        04           08                                              2025/ШЦТ/85                                                          

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б, 

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,   

хохирогч А.Х,  

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д,

шүүгдэгч Э.Б хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.А,   

шүүгдэгч Т.А өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Х.Б өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Т.А, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.П Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ит овогт Т А, С п овогт Х Б нарт холбогдох эрүүгийн 2113001940018 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:            

1. Монгол Улсын иргэн, И овогт Т А, 19... оны  .. дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н- суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н- сумын 6 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:Б3....

2. Монгол Улсын иргэн, С овогт Х Б, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БЮ....

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 10 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Ж амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Т.А, Э.Б нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Б байшинд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг популяр саван, 5 ширхэг камей саван, 1 ширхэг MP хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 377,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нар бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,   

6. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

7. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Т амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

8. Шүүгдэгч Т.А нь У аймгийн Б сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.С 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,   

9. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х байшинд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” нэртэй зах дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт хүүхдүүдийн хамт үйлчлүүлж байгаад ширээнд нь тавьсан хохирогч Б.Н эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung А22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

11. Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас хохирогч А.Х зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

12. Шүүгдэгч Т.А нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Б сумын .. дүгээр багт оршин суух, хохирогч С.Б гэрээс “Samsung А21” загварын 240,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь хамт архи ууж сууж байгаад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утасны мобайл банкийг нь ашиглаж 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа гүйлгээ хийж 951,500 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,191,500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

13. Шүүгдэгч Т.А нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Н сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн К.Х өвлийн байшингийн гадна талд байсан хохирогч К.Ж өмчлөлийн “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А, Х.Б, хохирогч А.Х, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.А нараас гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэв.  

2. Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ “...Т.А зах дээр тааралдаж, надад өөрийн мах байгаа юм гэж хэлээд тэр газарт дагуулж очсон. Хулгайг тэрээр өөрөө хийж, өөрөө хариуцлага хүлээх болно гэж хэлсэн. Мөн гарын баримт бичиж өгсөн. Би гэмт хэрэг хийгээгүй.

Хохирогч А.Х нь манай худ, тэрээр миний цонхыг хагалж, нэг машин модыг аваад явсан. Түүнийг асуухад “авбал яадаг юм” гэж хэлээд намайг эхлээд цохисон. Тэгээд тэрээр зугтаж явж байхдаа газарт унасан байсан“ гэв.

3. Хохирогч М.Хабылхан мэдүүлэхдээ “...шүүгдэгч Х.Б архи ууж явж байгаад намайг зодож, миний халаасанд байсан гар утас, 500,000 төгрөгийг авч явсан. Дараа нь 30 минутын хугацаанд цагдаад мэдэгдэж, цагдаа Х.Быг баривчилсан. Тэрнээс хойш надад ямар нэгэн хариу ч өгөөгүй. Тухайн үйл явдал болсны дараа Х.Быг хараагүй. Гар утас, 500,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү“ гэв.

4. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д мэдүүлэхдээ “...тус шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай захирамжаар Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн шүүгдэгч Т.Аыг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр албадан ирүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгсөн. Иймд цагдаагийн байгууллагаас 50 литр шатахууны үнэ болох 140,000 төгрөгийг шүүгдэгч Т.Аээс нэхэмжилж байгаа“ гэв.

5. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.Арслан мэдүүлэхдээ “...талийгаач дүү Э.Бын гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэлэх зүйл байхгүй” гэв.

6. Эрүүгийн 2113001940018 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Ж.Хээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-07 дахь тал/, хохирогч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 16, 20 дахь тал/, гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-232 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/,  яллагдагч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/, иргэн К.Ж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 69-76 дахь тал/, эд мөрийн баримт болох Т.А өмсөж явсан улаан шар өнгийн resoon загварын пүүзийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал/, хохирогч К.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95, 98 дахь тал/, гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/, гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/, гэрч М.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-233 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/03 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/, иргэн Х.Е гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 156-159 дэх тал/, эд зүйлд буюу иргэн Х.Х хураан авсан 2 ширхэг каз, иргэн Э.Б хураан авсан 3 ширхэг каз, 2 ширхэг умс гитанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 164-165, 172-175 дахь тал/, гэрч Х.Х яллагдагч Т.А таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 179-181 дэх тал/, хохирогч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186, 190, 194 дэх тал/, гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 211-215 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/, яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар хуудас/, иргэн Х.Б гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 46-52 дахь тал/, хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 67-68, 72 дахь тал/, гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал/, гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/, гэрч Ж. яллагдагч Т.А таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 54-61 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-006 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 89-92 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-015 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 102-105 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-029 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 122-126 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 139, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/, иргэн Х.О 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 146-152 дахь тал/, эд зүйл буюу Т.А, Э.Б, Х.Б нарын өмсөж явсан гутлыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 157-159, 163-164, 170-172 дахь тал/, эд зүйл буюу каз 4 ширхэг, адууны гэдэс, мах 4 кг 350 гр, хонины мах 12 кг 550 гр махыг тус тус иргэн Э.Б хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 178-183 дахь тал/, хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 208-209, 215-216, 222-223, 227 дахь тал/, гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/, гэрч Ш.Хызырын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/, гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/, гэрч Х.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-21-249 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 44-48 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-002 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 59-62 дахь тал/, яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 123, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, яллагдагч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/, иргэн М.Б 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 142 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал/, хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155, 157 дахь тал/, гэрч Е.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/, гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-033 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 180-183 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 197, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/, иргэн Ж.Т 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 204 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 206-209 дэх тал/, яллагдагч Т.А өмсөж явсан гутлыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 213-216 дахь тал/, хохирогч Ж.Т хураан авсан цагаан өнгийн хятад цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 218-221 дэх тал/, хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228, 231 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-034 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 242-246 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22/13 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 03-06 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19, 23-24 дэх тал/, иргэн Т.С 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/, мал амьтанд буюу Т.С адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/, хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/, гэрч М.В мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/, гэрч Т.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/, гэрч С.В мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 90-91 дахь тал/, гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/, шинжээч Я.Н 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 276 дугаартай дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 152, 155 дахь тал/, иргэн Ж.Н 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 03-09 дэх тал/, эд зүйлд буюу Ж.Е хураан авсан зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 12-14 дэх тал/, Хаан банкны харилцагч Ж.Е 5180758335 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/, яллагдагч А.А бичиж өгсөн гэх тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/, хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/, гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/, гэрч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0260 дугаартай дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 73-77 дахь тал/, яллагдагч А.Ас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 94 дэх тал/, иргэн М.А 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 04-10 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /6 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Б.Н яллагдагч Т.А таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дахь хавтаст хэргийн 17-23 дахь тал/, хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 37-38, 41, 43 дахь тал/, гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/, насанд хүрээгүй гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/, гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-22-0308 дугаартай дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал/,  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 187-190 дахь тал/, эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч Х.Б согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/, хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Х 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал/, яллагдагч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 30-31 дэх тал/, шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 661 дугаартай дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 177-179 дэх тал/,  иргэн С.Б гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/, Хаан банкны 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5822/89 дугаартай албан бичиг /9 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/, иргэн С.Б эзэмшлийн Хаан банкан дахь 5...... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/, иргэн С.Бын эзэмшлийн Хаан банкан дахь 5802056036 дугаартай депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/, иргэн С.Б гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал/, хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/, гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч К.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, шинжээч “Увс финанс Аудит” ХХК-ны захирал Я.Н 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/, иргэн К.Ж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/, иргэн К.Ж гаргаж өгсөн мотоциклийн нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /10 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал/, эд зүйл болох “DAIUAN” загварын, цагаан өнгөтэй, улсын дугааргүй, арлын *LZERCKL05P4114884* дугаартай, хөдөлгүүр нь *ZJ162FMJ*Р4114884* дугаартай баруун, зүүн, хойд гишгүүр, хоёр толь, гэрэл дохио нь бүрэн бүтэн шинэвтэр, 2023 онд үйлдвэрлэгдсэн хятад мотоциклийг иргэн Х.Н хураан авсан тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/, иргэн Х.Ну хураан авсан “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 21-23 дахь тал/, иргэн Х.Н хураан авсан 1 ширхэг “Даюуан” загварын мотоциклийг хохирогч К.Ж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/, хохирогч К.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/, гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал/, шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-24-0145 дугаартай дүгнэлт /10 дахь хавтаст хэргийн 28-32 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/, яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/, шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нараас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж өгсөн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бичиж өгсөн гарын баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 194-206, 231-232 дахь тал/, шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

7. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б, Т.А, Э.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

8. Хэргийн үйл баримтын талаар.  

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 10 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

8.1. Иргэн Ж.Х гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/,

8.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-07 дахь тал/

8.3. Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Найрамдал” толгой явах замаас 150 метрийн зайд задгай тоотод байшинтай бөгөөд уг байшингийн хажуу талд жижигхэн хэмжээний амбаартай. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хилийн 0165 дугаар ангийн хажуу талд байрлах халуун усны газарт галч хийдэг тул ажил руу явсан ба эхнэр маань мөн адил хүүхдүүдийн хамт хөдөө идэшний бог малыг авч ирэхээр гарч явсан.

....манай байшин болон амбаар тухайн үед эзгүй үлдсэн. Тэгээд би өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хажуу талд байрлах амбаарын 1 цонх хагархай байхаар нь бодож санасан юмгүй салхи хагалчихсан болов уу гэж бодоод гэрт байсан дээлийг шил нь хагарсан хэсэг рүү чихэж бөглөөд явж байсан. Улмаар орой 22 цаг өнгөрч байх үед амбаараас эд зүйл авах санаатай хаалгыг нь онгойлгож ортол амбаарт байсан адууны гэдсэнд чихсэн хавиргатай мах буюу манай казахуудын нэрлэж заншсанаар “каз” мах алдагдсан байсан тул манай амбаараас хулгайд алдагдсан 10 тооны “Каз”-ыг түүний ээж Монай гэх хүн бидэнд төлж хохирлыг минь бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 

...манай амбаараас хулгайд алдагдсан 10 тооны казыг буцаагаад казаар төлж өгсөн тул ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 16, 20 дахь тал/,

8.4. Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан өнгөрсөн 11 дүгээр сард байсан. Т.А нь Өлгий сумын 10 дугаар багт байрлах “Чингис хаан” нэртэй дэлгүүрийн тэнд надтай таарахад надад “...ах надад өөрийн идэшний адуунаас илүү гарсан 6 ширхэг каз байгаа та авах уу” гэхээр нь би хулгайнх биш биз дээ залуу минь гэхэд үгүй ээ ах аа ямар ч асуудал байхгүй...” гээд тус багт байрлах Б гэх залуугийн гэрт дагуулж очоод тэндээс нэг шуудайнд хийсэн адууны 6 ширхэг казыг надад өгсөн. Би Т.А-ээс 1 ширхэг адууны казыг 25,000 төгрөгөөр бодож нийт 150,000 төгрөгөөр худалдаж авсан. 

...каз худалдаж авахад бидний хажууд Х.Б байсан, өөр хүн байгаагүй. Харин би уг 6 ширхэг казнаас 2-ыг нь өөрөө идсэн, 2-ыг нь Улаанбаатарт байдаг хүүхдүүддээ явуулсан. Харин 2-ыг нь Т.А саяхан буюу 2021 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд өөрийн биеэр ирж нэг нэгээр нь авч явсан. Т.А надад би энийг хулгайлчихсан юм ах аа, би цагдаа нарт баригдчихсан эзэнд нь өгнө, уучлаарай гээд аваад явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

8.5. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Ногооннуур сумын Т.А-ыг танина. 2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Би Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” нэртэй дэлгүүрийн 3 дугаар давхарт шороо асгах ажил хийж байхад тэнд Т.А ирж надтай танилцсан.

 ...он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн оны 11 дүгээр сард байсан Т.А манай гэрт хөдөөнөөс ирлээ гээд жижиг шуудайнд хийсэн адууны мах авч ирсэн. Уг адууны мах нь каз байсан ба тэндээс нэг жижгийг нь манай гэрт чанаад бид нар идсэн. Тэр хэлэхдээ Ногооннуураас гэрээсээ авч ирсэн, үлдсэнийг нь зарна гээд маргааш нь манай багийн иргэн Марат гэх хүнийг дагуулж ирээд зарсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,

8.6.  Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үүрээр 07 цагт Цэнгэл сум руу яваад өвлийн идшээ бэлдэж аваад 17 цаг өнгөрч байхад Цэнгэл сумаас гарсан. Тэгээд замд манай машины бензин дуусаад дахиад Цэнгэл сумаас бензин авхуулаад 20 цагийн үед Сагсай суманд ирээд байж байтал манай нөхөр Ж.Х надруу залгаад манай амбаарт хулгай орж адууны гэдсэнд хийсэн мах /каз/ алдагдсан байна гэхээр нь би тэгвэл цагдаад дуудлага өгөөд шалгуулаарай, би одоо Сагсай сумаас гарах гэж байна гэж хэлээд аймаг руу ирж байхад замд машин эвдрээд 23 цаг өнгөрч байхад гэрт ирсэн.

...гэрт ирэхэд манай хашаанд цагдаагийн машин ирчихсэн тэмдэглэл үйлдээд, зургийг нь авч байсан. Манай амбаарт нийт 11 ширхэг адууны гэдсэнд хийсэн мах /каз/ байснаас 10 ширхэг нь хулгайд алдагдсан байсан Т.А-ын ээж Монай 10 ширхэг каз өгч бидний хохирлыг барагдуулсан. Тэрнээс биш ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,

8.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-232 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу каз 40,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/, 

8.8. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Ж.Х амбаарын цонхыг хагалж дотогшоо ороод 10 ширхэг каз махыг хулгайлан авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

9. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Ж амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

9.1. Иргэн К.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

9.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 69-76 дахь тал/,

9.3. Эд мөрийн баримт болох Т.А-ын өмсөж явсан улаан шар өнгийн resoon загварын пүүзийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал/,  

9.4. Хохирогч К.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад зах руу явах гэж байтал манай хүү болох Ж.Т цоож бариад амбаарын хаалга онгорхой байна гээд ороод ирсэн. Тэгээд хүүтэйгээ хоёулаа амбаарт ороод харахад мах байж байхаар нь би зах руу яваад зах дээр ирж гал түлчихээд гэртээ буцаад ирэхэд манай хашаанд үл таних хүний гутлын мөр байсан байхаар нь шууд амбаар лугаа очоод хаалгыг нь нээгээд цаад талын хананд байсан хонины махнуудыг бүртгэж үзэхэд жижиглэн бэлтгэсэн хоёр хонины мах, нэг тал хонины мах алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм.

 ...Манай амбаарын цоож эвдэгдээгүй, харин цоож тогтоогчийг төмрөөс нь салгасан байсныг засаж дээшлүүлээд хадсан, цоож нь хэвийн учраас өөрсдөө ашиглаж байна.

...надад ямар нэгэн хохирол нөхөн төлөөгүй, би хулгайд алдсан 2 бүтэн хонины мах, 1 тал хонины махыг үнэлгээнд гарсан дүнгээр төлж өгөхийг шаардаж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95, 98 дахь тал/,   

9.5. Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хэрэг гардаг өглөө гэрээсээ гараад гал түлэхээр гарч байхад амбаарын хаалга онгорхой, цоож нь газар дээр байхаар нь гайхаад гэрлүүгээ ороод аавдаа хэлсэн чинь аав гарч харчихаад цоожлоод тэгээд ажилдаа явсан. Өдөр цайны цагаар гэртээ ирээд байж байтал аав ирээд амбаар луу орж үзээд мах алга болсон байна гэхээр нь би очиж үзэхэд мах алга болсон байсан. Тэгээд аав цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

9.6. Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Цэнгэл суманд байхад төрсөн дүү болох Х.М нь хадам аав К.Ж 3 тооны хонины махыг хийгээд явуулсан. Би тэр үед өөрийн 18-90 БӨТ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр Цэнгэл сумаас ганцаараа ирээд уг махнуудыг худ К.Ж-ын гэрт нь оруулж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/, 

9.7. Гэрч М.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тус гутал нь миний гутал, би тухайн гутлыг А 20,000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сарын эхээр худалдан авч байсан. Би энэ гутлыг шинэ гутал юм байх гэж бодсон чинь тухайн гутал хуучин, муу гутал байсан болохоор Т.Ат гутлыг буцаан өгөхөд тэрээр өөрийн өмсөж явсан гутлаа надад өгөөд өөрөө энэ гутлыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр өмсөөд явсан. Сольж үлдээсэн гутал нь манай гэрт байсан тэгээд цагдаа нар ирээд аваад явсан.

...reeson загварын пүүзэн гутлыг А худалдаж авсан талаар миний эхнэр мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

9.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-233 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг бүтэн хонины мах 200,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал/, 

9.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/03 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/, 

9.10.    Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2021 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө цаг өнгөрч байхад Өлгий сумын 6 дугаар багт байрлах К.Ж гэх айлын хашаанд ороход амбаарын хаалганы цоожинд түлхүүр нь зоолттой цоожлоогүй байсан. Тэгэхээр нь цоожийг аваад амбаарт орж жижиглэж бэлдсэн 2 тооны хонины махыг аваад явсан. Би тухайн үед ганцаараа архи уучихсан, согтуу байсан. Буцаад гарахдаа цоож, түлхүүрийг нь үлдээгээд явсан өөр ямар нэгэн эд зүйл аваагүй болно. Би К.Ж-ын хохирлыг барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

10. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А, Э.Б нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

10.1. Иргэн Х.Е-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/,

10.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 156-159 дэх тал/, 

10.3. Эд зүйлд буюу иргэн Х.Х хураан авсан 2 ширхэг каз, иргэн Э.Б-аас хураан авсан 3 ширхэг каз, 2 ширхэг умс гитанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 164-165, 172-175 дахь тал/,

10.4. Гэрч Х.Х яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 179-181 дэх тал/,

10.5. Хохирогч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 8 дугаар багт байрлах өвөлжөөний байшингаас өдрийн 15 цагийн үед гарч нүүрс авч ирэх гэж явсан. Тэгээд орой 17 цаг 30 минутын үед буцаж гэрт ирэхэд гэрийн хажууд байрлах махны амбаарын хаалганы цоожийг эвдэж хулгай орж дотроос нь 6 ширхэг каз мах, 1 ширхэг умс гита мах зэрэг махнууд хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх хүртэл махны амбаарт хүн ойртуулаагүй бөгөөд гаднаас нь хараад зогсож байхад хаалганы цоожийг аваад явсан байна. Тэр хавиар цоожийг хайгаад олоогүй.

...манай махны амбаар байнга цоожтой байдаг бөгөөд би гэрээс гарах үед махны амбаарын цоожийг харсан ба цоожтой байсан.

 ...манай махны амбаараас нийт 6 ширхэг бүтэн каз, 2 ширхэг бүтэн умс гита мах хулгайд алдагдсан бөгөөд цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдагдсан махнуудыг түргэн шуурхай илрүүлж, надад 3 ширхэг бүтэн каз, 1 ширхэг тал каз, 1 ширхэг бүтэн умс гита махыг хүлээлгэж өгсөн. Одоо миний хулгайд алдагдсан махнуудаас 2 ширхэг бүтэн каз, 1 ширхэг тал каз, 1 ширхэг бүтэн гита махнууд байхгүй болно. Орон нутгийн үнэлгээгээр 1 бүтэн казыг 40,000 төгрөгөөр, 1 бүрэн умс гитаг 30,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан ба уг үнэлгээгээр бодоход 2 бүтэн, 1 тал каз 120,000 төгрөг, 1 бүтэн гита 30,000 төгрөг, цоож, даруулга 2 ш нийт 12,000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний мөнгө 20,000 төгрөг нийт 182,000 төгрөгийн хохирол учирсан болно.

...одоо үлдсэн 2 бүтэн каз, 1 тал каз, 1 тал гита мөн амбаарын цоож, даруулга төмрийн мөнгө зэргийг төлүүлж аваагүй болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186, 190, 194 дэх тал/,

10.6. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э.Б-ыг гаднаас нь таньдаг. Миний бие Өлгий сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэрт залгаа “Хулын” нэртэй хүнсний дэлгүүрт байхад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед манай дэлгүүрээс заримдаа тамхи авч байдаг Б гэх залуу хажуудаа үл таних өндөр биетэй, хар царайтай, баруун талын нүд нь гэмтэлтэй залуутай хамт 2 ширхэг адууны хавиргаар хийсэн каз махыг авч ирж “бид хоёр хөдөө явах гэсэн юм, та энэ 2 ширхэг адууны махаар хийсэн казыг худалдаж авах уу” гэхээр нь би “хэдэн төгрөгөөр өгөх вэ” гэж асуусан. Тэгээд 2 ширхэг каз махыг нийт 60,000 төгрөгт өгнө гэхээр нь тохирч 20,000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 40,000 төгрөгт дэлгүүрээс тамхи, ундаа, хиам, талх, чихэр зэрэг эд зүйлийг авсан. Тухайн үед хоёр залуугаас “энэ 2 ширхэг каз хулгайн мах биш үү” гэж асуухад “2 ширхэг каз бид нарын өөрсдийнх юм, намайг Б гэдэг, ямар нэгэн хулгайн эд зүйл биш гэхээр нь итгэж худалдаж авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,

10.7. Иргэний нэхэмжлэгч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад нийт 60,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг та бүхнээс хүсэж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал/,  

10.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн каз мах 40,000 төгрөг, гита мах 30,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 211-215 дахь тал/,

10.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Хятад улсын үйлдвэрлэгдсэн, дунд гарын, цэнхэр өнгийн цоож 9,000 төгрөг, гар аргаар хийсэн цоожны төмөр даруулга 3,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/,

10.10. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт Э.Б-ын хамтаар 2 шил архи уусан. Тэгээд дахиад архи уух гэхээр мөнгө байхгүй байсан учраас Өлгий сумын 8 дугаар багт байдаг зүс таних Х.Е-ы гэрт миний үлдээсэн мах байгаа, тэрийг аваад зарж мөнгөөр нь архи авч ууя гэж бодоод түүнийг дагуулаад Х.Е-ы гэрт хашаанд очоод Э.Баас чи эндээ хүлээж байгаарай, би дотогшоо ороод махаа аваад ирье гэж хэлээд дотогшоо ороход Х.Е-ы гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы цоожийг эвдэж дотогшоо ороод үүдний өрөөнөөс нь адууны каз 6 ширхэг, 1 бүтэн умс гита хулгайлсан. Тэгээд уг махыг аваад Э.Б-ын гэрт очоод 3 ширхэг казыг түүний гэрийн ойролцоо байдаг дэлгүүрт Х.Х гэх хүнд 1 ширхгийг нь 20,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг бэлнээр авч 40,000 төгрөгт тухайн дэлгүүрээс архи болон бусад эд зүйл авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/,

10.11. Яллагдагч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13-14 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ байж байхад Т.А ирээд надаас 50,000 төгрөг асуухаар нь би сайн танихгүй зүс төдий таньдаг байсан учраас мөнгө байхгүй гэж хэлэхэд тэрээр надад тэгвэл би чамд мах өгье, чи тэрийг 50,000 төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь чиний зарах мах чинь хаана байна вэ гэхэд надад Е гэх таньдаг хүнээс мах авах юм, чи надад итгэхгүй байвал надтай хамт яваарай гэхээр нь би түүнийг дагаад Өлгий сумын 8 дугаар багт Сагсай явах замд нэг цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд намайг эндээ хүлээж байгаарай гээд өөрөө ганцаараа хашааны хаалгаар ороод 20-30 минутын дараа цагаан өнгийн шуудайтай мах авч гарч ирээд намайг гудамжаар явъя, төв замаар яваад хэрэггүй гээд бид хоёр гудамжин дундуур явсаар байгаад манайд ирээд шуудайтай махыг нээж үзэхэд адууны гэдсэнд хийсэн мах /каз/ 6 ширхэг, адууны умс гита 2 ширхэг байсан.

...тэгээд надаас мөнгө өг гэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд тэгвэл надад энэ махыг зараад өг гэхээр нь манай гэрээс 2 гудамжны цаана байдаг Х эгчийн дэлгүүрт Т.А-ын хамт очоод 2 ширхэг казыг 60,000 төгрөгөөр тохиролцож 20,000 төгрөгийг бэлнээр авч 40,000 төгрөгт хүнс бараа тэгээд 1 шил архи аваад архийг гудамжинд хувааж уугаад манай гэрт очоод байж байхад Т.А чи надад үлдсэн махыг ч бас зарж өгч мөнгө болгож өгөөрэй гэхээр нь би за тэгье гээд ярилцаад сууж байхад мөрдөгч К.Е орж ирээд бид хоёрыг цагдаагийн газар авч явсан.

 ...би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;

11. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Б байшинд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг популяр саван, 5 ширхэг камей саван, 1 ширхэг MP хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 377,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

11.1. Иргэн Х.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

11.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 46-52 дахь тал/, 

11.3. Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Цэнгэл суманд байдаг хадам ах болох Т.М эхнэр Х нас барсан тул түүний ажил явдалд оролцохоор Цэнгэл сум руу эхнэр, 2 хүүхдийн хамт явсан. Тэгээд уг ажил явдалд оролцоод өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 11 цаг 30 минутын үед Цэнгэл сумаас таксигаар аймагт байдаг гэртээ ирсэн.

...гэртээ ирэхэд манай өвлийн байшингийн гадна талын болон дотор талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд гайхаад байшин дотор ороход үүдэн амбаарт өвлийн идшээр нядалж хатаахаар өлгөсөн 2 ширхэг хонины мах бүхэлдээ байхгүй байсан. Дотогшоо ороход хөргөгч болон шүүгээний хаалгыг онгойлгосон, нүүр, гар угаагуурын дээр байсан 15 ширхэг популяр нэртэй барааны саван, 5 ширхэг камей нэртэй нүүр гарын саван, улаан өнгийн MP хөгжим болон эхнэрийн үсний индүүг хайрцгаас нь аваад явсан байсан. Манай байшинд Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн дунд зэргийн хэмжээтэй цоож байсан. Уг цоожийг даруулгын хамт гөнжөөд авсан байсан ба уг цоож нь байшингийн гадна буюу хаалганы урьд талд хэвтэж байсан.

...хохирлыг төлж барагдуулаагүй, манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг олж өгөх, эсвэл үнийн дүнг үнэлгээгээр гарсан дүнгээр төлж өгөх юм боллоо, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 67-68, 72 дахь тал/,

11.4. Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед намайг гэртээ ганцаараа цай уугаад сууж байхад манай гэрт үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Тэрээр би Ногооннуур сумаас ирсэн ба танай хөрш айл болох Б хамаатны ах болдог. Миний хөдөөнөөс унаж ирсэн тээврийн хэрэгсэл эвдрээд “Чингис хаан” нэртэй дэлгүүрийн хажууд орхичихлоо.

...Б гэрээс цай уух гэж ирсэн боловч гэрт нь хүн байхгүй юм байна, тэд нар хаашаа явсан юм бэ, гадаа хүйтэн байна, надад нэг аяга цай өгөөч гэхээр би түүнд цай аягалж өгсөн. Тэрээр манай гэрээс 2 аяга цай уугаад явсан ба гарахдаа надад танайд алх байгаа юу, би түр хэрэглээд өгье, машин засахад хэрэгтэй байна гэхээр нь би түүнд өгч чадахгүй, аав минь загнана, тэр өөрөө юм хийдэг гэж хэлэхэд тэрээр надаас гуйж байгаад манай гэрээс алх аваад явсан.      

...манай гэрт ирсэн гэх эрэгтэй 30-35 орчим насны, бор царайтай, 170-175 орчим өндөртэй, тод хар хөмсөгтэй, эрэгтэй хүн байсан, би царайг нь харвал танина.” гэх мэдүүлэг  /2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

11.5. Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайх өвлийнхөө идшиндээ Ногооннуур сумын төвд хадмынхаа гэрт 4 тооны хонь гаргаад 2 тооны хонины махыг бүтнээр нь авч ирж гэрийнхээ үүдний коридорт хадгалж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/,

11.6. Гэрч Ж.А яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 54-61 дэх тал/,

11.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-006 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 2 ширхэг бүтэн хонины мах 300,000 төгрөг, хонины мах 1 кг нь 11,500 төгрөг, жижиглэсэн ястай хонины мах 1 кг нь 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 89-92 дахь тал/,

11.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-015 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Популяр барааны саван 1,200 төгрөг, 1 ширхэг Саmау гарын саван 1,800 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 102-105 дахь тал/,

11.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-029 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Эмпи хөгжим 30,000 төгрөг, 1 ширхэг үсний индүү 20,000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 8,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 122-126 дахь тал/,

11.10. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Өлгий сумын 6 дугаар багт байрлах Х.Б-ы хөрш айлд өдрөөр очиж алхыг нь гуйж аваад шөнө 23 цагийн үед нилээд харанхуй болсон байхад тэдний гэрийн хаалганы цоожийг эвдэж дотогш нь ороод үүдний амбаараас нь 2 тооны хонины жижиглэсэн мах, мөн барааны саван 5 ширхэг, гар нүүрийн саван 5 ширхэг, жижиг улаан өнгийн эмпи хөгжим 1 ширхэг, эмэгтэй хүний үсний индүү 1 ширхэг зэргийг хулгайлж авсан.

...тэгээд тухайн эд зүйлүүдийг хэзээ, хэнд зарснаа санахгүй байна. Ямартай ч дээрх эд зүйлүүдийг гудамжинд танихгүй хүнд бэлэн мөнгө болон архиар сольсон. Х.Б-ы хөршөөс авсан алхыг гутлын түрийндээ хийгээд явж байсан, архи уугаад явж байхдаа хаа нэг газар унагаасан байна. Би Х.Б-ы хохиролд ямар нэгэн нөхөн төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 139, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

12. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нар бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

12.1. Иргэн Х.Омарбекээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/,

12.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 146-152 дахь тал/,

12.3. Эд зүйл буюу Т.А, Э.Б, Х.Б нарын өмсөж явсан гутлыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 157-159, 163-164, 170-172 дахь тал/,

12.4. Эд зүйл буюу каз 4 ширхэг, адууны гэдэс, мах 4 кг 350 гр, хонины мах 12 кг 550 гр махыг тус тус иргэн Э.Б-аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 178-183 дахь тал/,

12.5. Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайх хүнсний модон амбаарт энэ жилийнхээ идэшний махаа хадгалж байсан ба 2021 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хулгай орж амбаараас адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах буюу каз 6 ширхэг, адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу умс гита 3 ширхэг, адууны гэдэс 1 ширхэг, үхрийн гуя, 1 хонины мах, ямааны 4 литр сүүг амбаарт хийсэн байсныг цоожийг эвдэж ороод хулгайлаад аваад явсан байна.

...хэрэгт алдагдсан 6 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн махнаас 4 ширхгийг нь хэрэг бүртгэлтийн шатанд буцааж авсан ба 2 ширхэг дутсан. Адууны мах 15 кг алдагдсанаас 4 кг 35 гр махыг буцааж авсан. Бүтэн хонины мах буюу 17 кг мах алдагдсанаас 12 кг 550 гр махыг буцаан авсан. Ямааны хөлдөөсөн 4 литр сүү, энэ жил сувай 8 настай саалийн үнээ идшинд идсэн, түүний нэг бүтэн гуя алдагдсан ба тухайн махыг буцааж авч чадаагүй. Тухайн үхрийн гуя мах мөн 15 кг жинтэй. Надад учирсан бодит хохирол гэвэл энэ.

 ...харин хэрэг гардаг орой Т гэрт шөнө 03-04 цагийн хооронд үл таних 3 залуу малын мах, сүү авч ирж таксинд явах уу гэж хэлсэн гэсэн тул тэр залуусыг хайж машинаар явсан ба малын махыг цагдаагийн байгууллагаас хүлээж авахад мөн хүргэний машинд бензинд хийж ирсэн. Нийт 60,000 төгрөгийн шатахуун зарцуулсан.

...адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу гита 4 ширхэг алдагдсанаас 3 ширхгийг нь буцааж авсан, 1 ширхэг дутсан. Хонины бүтэн мах, мал мах, үхрийн гуя 1 ширхэг, ямааны 4 литр сүү, мөн амбаарын цоожийг хулгайч нар хамт аваад явсан байна лээ. Үхрийн гуя 13 кг татна гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн үхэр нэлээд цогцорхуу үхэр байсан.

 ...харин нэг хонины махыг ойролцоогоор 15 кг жинтэй гэж тооцоолж байна. Амбаараас адууны бор мах алдагдаагүй.

...Хулгайд алдсан махны үлдэгдлийг буцааж өгөх эсвэл түүний үнэтэй дүйцэх мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 208-209, 215-216, 222-223, 227 дахь тал/,

12.6. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнгөрсөн шөнө 03 цаг 30 минутын орчимд үл таних 3 залуу манай байшингийн хаалга, цонхыг цохиж намайг таксинд яваад өгөөч гэж хэлэхээр нь би таксинд явахгүй гэж хэлэхэд дахин дахин хаалга цохиод байхаар нь гэрээсээ гарахад зүс танихгүй 3 залуу байсан.

...харин тэр залуучууд өөрсдийгөө хөдөөнөөс ирсэн гэж хэлж байсан ба цагаан өнгийн шуудайнд малын мах, сүү хийсэн байсан ба цоохор өнгийн том цүнхтэй явж байсан. Цүнхэн дотор юу байсныг харж чадаагүй, цагаан өнгийн шуудайнд малын мах, сүү байсныг харж амжсан. Нэг залуугаас нь согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан тул би айгаад таксинд явж чадахгүй гэдгээ хэлээд буцаад гэр рүүгээ ороход тэр залуучууд яваад өгсөн.

...тухайн 3 залуугийн нэг нь өндөрдүү, нөгөө 2 нь намхан нуруутай харагдсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

12.7. Гэрч Ш.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай гэрт А, Б нар өдөр нилээд орой ирсэн, хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, нар жаргасан байсан. Тэр хоёр манайд ирэхдээ Сэрүүн нэртэй архи авч ирж уусан, би нэлээд согтчихсон байсан тул хэдэн цагт манайхаас гараад хаашаа явсныг мэдэлгүй үлдсэн.

...харин маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд А, Б нар манайд ирээд байж байхад цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/,

12.8. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би мал, малын гаралтай түүхий эдийн ченж хийгээд 4-5 жил болж байна. Намрын идэшний үед нядалсан 7-8 настай хонины гулууз мах ойролцоогоор 19-24 кг жин хүрнэ. Мөн тарган үхрийн гуя мах 25-28 кг жин татна.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

12.9. Гэрч Х.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай махны амбаараас 1 бүтэн хонины мах, 1 тал хонины мах, 6 ширхэг адууны каз, 4 ширхэг умс гита, 1 үхрийн гуя, 4 литр ямааны сүү, адууны гэдэс 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Цагдаагийн газраас нөхөр бид хоёрт 4 ширхэг каз, 1 ширхэг адууны гэдэс, тал хонины мах, 3 ширхэг умс гита зэргийг хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

12.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

12.11. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-21-249 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах /каз/ 40,000 төгрөг, 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн гита 30,000 төгрөг, 1 кг адууны мах 12,000 төгрөг, 1 кг хонины мах 8,500 төгрөг, 1 кг үхрийн мах 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

12.12. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-002 дугаартай “...1 ширхэг Хятад улсад үйлдвэрлэсэн 5x5 хэмжээтэй цоож 8,000 төгрөг, 1 л ямааны сүү 3,500 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

12.13. Яллагдагч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Тирлик захын урд Х.Б, Т.А хоёр надтай тааралдаад Х.Б надад чи мах худалдаж авах уу, адууны гэдсэнд хийсэн мах /каз/ байна гэхээр нь ямар учиртай юм бэ гэхэд Х.Б миний өөрийн идэшний мах гэхээр нь би үзэж байгаад больё, үнэ тохирвол авъя гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрийн шөнө 02-03 цагийн үед Т.А, Х.Б хоёр архи үнэртүүлчихсэн ирээд намайг сэрээгээд надад машин байна уу гэхээр нь би байхгүй гэсэн.

...Тэгвэл чи бид хоёрыг дагаад яв гээд гүүрний цаана шар кран байдаг газрын харалдаа Хотгорын уурхай явдаг засмал зам дээр үлдээгээд чи энд байж байгаарай гээд тэр хоёр цааш яваад 10-20 минутын дараа над дээр ирээд 1 шуудайтай мах авч ирээд тэр үед хөдөлгөөн зогсчихсон такси олдохгүй байхаар нь тэндээс шууд манай гэрлүү алхаж очсон. Бид гурав манай гэрт очоод шуудайг нээж үзэхэд 6 ширхэг адууны гэдсэнд хийсэн каз, 2 ширхэг умс гита, үхрийн нэг бүтэн гуя, нэг хонины тал махыг жижиглэсэн мөн 2 литрийн сүү байсан. 

...Тэгээд тэрийгээр нь цай чанаад 1 казыг хуваагаад талыг нь, умс гитаны нэгийг нь тал байдлаар чанаад Т.А 10,000 төгрөг өгөөд түүгээр нь 1 шил 0,5 литрийн хараа архийг бид гурав хувааж уусан. Тэгээд 09 цагийн үед Т.Ат 50,000 төгрөгийг бэлнээр өгөхөд өөрөө 2 ширхэг адууны гэдсэнд хийсэн каз махыг аваад Х.Б-ыг дагуулаад манайхаас явсан. Би өөрийн хийсэн хэргийн хүлээн зөвшөөрч байна.

...А нь надаас авсан 60,000 төгрөгийн оронд тухайн хулгайлсан үхрийн гуяны махыг чи авчих, надад мөнгө өгөөгүй гэж хэл гэсэн, учир би өмнөх мэдүүлэгтээ үхрийн гуяны талаар дурдаагүй, тэглээ ч би уг үхрийн гуяны махыг хэрэглэчихсэн.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

12.14. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өлгий сумын 6 дугаар багт байдаг Х.Омарбек гэх хүний айлын амбаараас каз 6 ширхэг, умс гита 4 ширхэг, нэг үхрийн гуя, тэгээд нэг ундааны савтай сүүг Х.Б-ын хамтаар хулгайлж, хүнд байсан учраас такси хайгаад замдаа нэг айлаар орж таксинд явж өгөх үү гэхэд явахгүй гэхээр нь алхсаар байгаад Өлгий сумын 5 дугаар багт байрлах Э.Бийн гэрт очиж түүнд зарахаар тохиролцож, тэрээр 2 шил архийг Х.Б бид гурав хувааж уугаад үүр цайгаад тэдний гэрээс гарсан. Э.Б-аад үхрийн гуяыг өгсөн. Би Х.О гэрээс хулгайлсан эд зүйлд хохирол нөхөн төлөөгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 123, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

12.15. Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Тирлик” зах дээр Т.А-тэй уулзаж нэг шил архийг хувааж уусан.

...А, Б, бид гурав нөгөө мах авсан айлын хашаа руу ороод тэндээ махаа хувааж өргөөд 50 метр ч хүрэхгүй хашаагүй жижиг айлд очоод Т.А нь таксинд явах уу гэхэд тэр айлын залуу таксинд явахгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав Э.Б-ын гэрт алхаж очсон.

...уг амбаар луу Т.А орж махыг шуудайнд хийж бэлтгэсэн, харин би амбаараас өргөж гарсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

13. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

13.1. Иргэн М.Бгээс 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 142 дахь тал/,

13.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

13.3. Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би хөдөө байсан ба миний эхнэр Х.Айдынгүл эмнэлэгт ажилд гарч, гэрт миний хүүхдүүд байсан. Би 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэрт ирж, унтаж амраад, маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед гадаа гарч махны амбаарыг очиж үзэхэд хятад цоож нь онгорхой байсан.

...Тухайн үед би амбаарын хаалгыг онгойлгож дотогшоо орж дотор байгаа эд зүйлийг үзэхэд 6 ширхэг каз байхгүй байсан. Тухайн үед амбаарын дотор болон гадна талд арзгар өвлийн гутлын мөр байсан ба би ойр орчмоос сураглаж амбаарт хэн орсныг олоогүй. Дараа нь сумын цагдаа нарт дуудлага өгсөн.

...Т.А миний 6 ширхэг каз махыг төлж өгсөн. Т.А надаас сайн дураараа уучлалт гуйсан, би Т.Аыг уучилсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155, 157 дахь тал/,

13.4. Гэрч Е.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цагийн үед Т.А нь манай гэрт ирсэн. Тухайн үед Т.А 0,5 литрийн Хийморь нэртэй 2 шил, 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил, нийт 3 шил архи авч ирж, тухайн архийг Т.А бид хоёр хувааж уусан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

13.5. Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө 01 цагийн үед би гэрт унтаж байхад гаднаас манай гэрт Т.А согтуу орж ирж намайг сэрээж та адууны каз авах уу, би адууны каз зарж байна гэж хэлсэн, тухайн үед би Т.Аыг загнаж гэрээс хөөж явуулсан юм.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал/,

13.6. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-033 дугаартай “...2022 оны 1 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны махнаас гар аргаар хийсэн бүтэн каз мах 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 180-183 дахь тал/,

13.7. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Н... сумын иргэн М.Бгийн амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө амбаарын цоожийг эвдэж 6 ширхэг адууны каз хулгайлсан. Уг казыг хэнд өгснөө санахгүй, зарсан бил үү, архиар сольсон бил үү гэдгээ мэдэхгүй байна. Би М.Б-гийн хохирол нөхөн төлөлтөд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 197, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

14. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Т амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

14.1. Иргэн Ж.Таас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 204 дэх тал/,

14.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 206-209 дэх тал/,

14.3. Яллагдагч Т.А-ын өмсөж явсан гутлыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 213-216 дахь тал/,

14.4. Хохирогч Ж.Т-аас хураан авсан цагаан өнгийн хятад цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 218-221 дэх тал/,

14.5. Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус сумын Хүйтэн гэх газарт очиж тухайн газар байсан малыг үзэж маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирсний дараа 15 цагийн үед гэрээс гэрч гэрийн зүүн хажууд залгаа байгаа амбаарын хаалгыг үзэхэд амбаарын хаалга цоожгүй онгорхой байсан.

...Тухайн үед би уг амбаарт орж үзэхэд амбаарын дотор байсан цахилгаан тасдагч болон цахилгаан өрөм байхгүй байсан. Би мужаан хийдэг, уг амбаар нь миний багаж тавьдаг өрөө байсан. Тухайн үед амбаарын гадна болон дотор талын шороонд үүссэн арзгар гутлын мөр байсан. Би цахилгаан өрмийг аймгийн барилгын материалын захаас 2021 оны 5 дугаар сард 120,000 төгрөгөөр, цахилгаан таслагчийг 150,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм.

...миний хохирлыг Т.А барагдуулж өгөөгүй учраас би гомдолтой байна. Хулгайд алдсан цахилгаан тасдагч, цахилгаан өрөм хоёрыг Т.А-ээр төлүүлж, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228, 231 дэх тал/,

14.6. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-034 дугаартай “...2022 оны 1 дүгээр сарын байдлаар 1 ширхэг цахилгаан тасдагч 65,000 төгрөг, 1 ширхэг цахилгаан өрөм 55,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 242-246 дахь тал/,

14.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22/13 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ын гутлын улны дардастай хэмжээ, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

14.8. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Ногооннуур сумын иргэн Ж.Т-ын амбаарын хаалганы цоожийг эвдэж цахилгаан тасдагч 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг зэргийг хулгайлсан. Эд зүйлсийг шөнөөр бас дээрээс нь согтуу байсан учраас гээсэн байна.

...Ямартай ч хулгайлсан минь үнэн.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19, 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

15. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.С 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

15.1. Иргэн Т.С-аас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

15.2. Мал амьтанд буюу Т.С-ын адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

15.3. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой бүрэнхий болох үеэр өөрийн уналганд хэрэглэж байсан шар халиун зүсмийн зөв талын ташаан дээрээ сар тамга хайчилсан, буруу гуяндаа сар тамгатай морио чөдөрлөөд орхисон. Тухайн газар Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг Хар булаг нэртэй газар байсан. Маргааш нь 09 цагийн үед морио авахаар очиход миний адуу байхгүй байсан ба хулгай авсан гэж бодоод хүмүүс рүү залгасан.

...манай эндээс адуу алга болох юм бол Баян-Өлгий аймаг руу очих магадлалтай тул Баян-Өлгий аймгийн ченж рүү залгаж адуугаа захисан байсан. Тухайн өдрийн 16 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн ченж Т.Е гэх залуу над руу залгаад таны асуусан адуу мөн юм шиг байна. Таны хэлсэн тамгатай таарч байна. Та яаралтай ир гэхээр нь би Бөхмөрөн сумаас машин хөлслөөд Баян-Өлгий аймаг руу очоод миний адуу байсан гэсэн газар очиход хүнд зарагдсан гэх яриа гарсан тул тэр айлыг нь хайсаар байж очиход миний алдсан шар халиун морь зүсээрээ байсан.

...би энэ адууг хаанаас авсан юм бэ гэж асуусан чинь сайн танихгүй залуу байсан, харвал танина гэж хэлэхээр нь түүнийг дагуулж яваад тэр шөнө хайгаад олоогүй ба маргааш нь зах дээр явж байна гэхээр нь тэр залууг олж Баян-Өлгий аймгийн цагдаад өгсөн. Морио мотоциклоор хайх үед 10 литр бензин 25,000 төгрөг, Бөхмөрөн сумаас Баян-Өлгий аймаг ороод буцаж ирэх үед автомашины хөлс, зардалд 250,000 төгрөг, утсанд 15,000 төгрөгөөр нэгж авч хийсэн, хоол хүнсэнд 84,000 төгрөг, жолоочид хөлс болгож 100,000 төгрөг, бензиний зардалд 226,000 төгрөг, би энэ адууны сураг гаргаж өгвөл 600,000 төгрөг өгнө гэж зарласан байсан тул мөнгөө тухайн сураг гаргаж өгсөн хүнд өгсөн. Нийт 1,200,000 төгрөгийн хохирол гаргасан.

...энэ хохирлыг холбогдох этгээдээс гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/,

15.4. Гэрч М.В мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед “та адуу авах уу” гэж урьд нь харж байгаагүй залуу ирж асуухаар нь “хаана байна” гэж асуухад манай гэрээс 500 орчим метр зайд байх манай хөрш С.Володя гэх айлд байгаа талаар хэлэхээр нь цагийн дараа очиж үзэхэд буруу талдаа сар тамгатай, зөв талдаа сар тамгатай халиун ч юм уу, шарга ч юм уу зүсэмтэй адуу байсан ба үнийг нь асуухад уурхайгаас авсан морь, яаралтай буцах хэрэг гарсан 1,300,000 төгрөгт зарна гэхээр нь тэр хүнтэй ярилцаж байгаад 1,150,000 төгрөгөөр худалдаж авсан.

...Би мөнгөө бэлнээр тоолж өгөөд адуугаа гэртээ авч ирээд усалж, өвч идүүлээд байж байтал 2 цагийн дараа адууны эзэд нь манай гэрт ирээд миний алдсан морь мөн байна гэж хэлээд тухайн өдрийн 22 цагт морио аваад явсан. Би тухайн хүмүүсийн хамт надад морь зарсан хүнийг хайж яваад олдохгүй болохоор маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед зах дээр байхад нь түүнийг олж авч цагдаад өгсөн.

 ...тэр хүн надад хэлэхдээ би өөрөө Ногооннуур сумын хүн байна. Энэ адуу уурхайгаас зугтаагаад болохгүй байгаа адуу юм. Би ардаа яарч байгаа тул яаралтай зармаар байна гээд миний хоч нэрээр дуудаад байхаар нь миний нэрийг яаж мэддэг юм гэж асуухад тэр дуугарахгүй байсан. Би цагдаагийн газарт ирээд Ногооннуур сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн чинь Т А гэдэг хүн гэж хэлсэн. Би түүнд өгсөн мөнгөнөөс 750,000 төгрөгийг буцааж авсан, үлдсэн 400,000 төгрөгийг нь үрчихсэн байсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

15.5. Гэрч Т.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийн гадна байшингийн дээвэр хийж байтал хашааны гадна урьд нь харж байгаагүй 175 орчим см өндөртэй, хар царайтай залуу адуу авах уу гэхээр нь морийг чинь үзье гээд түүнийг дагаж Өлгий сумын 10 дугаар багт байх хаягийг нь сайн мэдэхгүй байна, цагаан байшинтай айлд очиход байшингийн хойд талд хул зүсмтэй, би яаг зүсмийн нэршлийг нь мэдэхгүй морь байсан. Тухайн өдрийн 11 цагийн үед Бөхмөрөн сумын харьяат Т.С гэх хүн над руу залгаад чиний мал цуглуулж авч байхдаа унаж байсан морь хулгайд алдагдлаа, чи наагуураа сураглаад өгөөч, зөв талд нь хайчаар хайчилсан саран тамгатай гэж хэлсэн байсан тул би тухайн зарах гэж байгаа морийг хараад шууд мэдсэн. Тэгээд гэртээ ирж Т.С ах руу таны морь юм шиг байна. Баян-Өлгий аймгийн төв дээр хүн зарах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,

15.6. Гэрч С.В мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний К  нэртэй хүүхэдтэй хамт Улаанбаатар хотод хамт ажиллаж байсан Т.А гэх залуу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны морь эмээл, хазаартай нь унаж манай гэрт өдрийн 14 цагийн үед ирж би танай хүүтэй хамт ажиллаж байсан залуу юм. Танай гэрт энэ морийг байлгаж байгаад аймгийн төвөөс малын ченж дагуулж ирье гэж хэлээд унаж ирсэн морийг уяж явсан.

...тэгээд хэсэг хугацааны дараа нэг портертой залуу дагуулж ирсэн. Уг залууд 1,300,000 төгрөгөөр зарах гэхэд үнэ ханш тохироогүй болохоор яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай аймгийн танил Мухамедын хүү болох Володияг дагуулж ирээд хоорондоо тохирч Т.А-ын унаж ирсэн морийг 1,150,000 төгрөгөөр зарахаар тохиролцож аваад явсан.

 ...Т.А-ын унаж ирсэн морь нь халиун зүсмийн, дэл сүүлтэй, зөв талын гуяндаа ташуур хэсэгт тамгатай, буруу талын гуяд саран тамгатай, ямар нэгэн имийг анзаараагүй, нас гүйцсэн тарган морь байсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 90-91 дахь тал/,

15.7. Гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай аавын алга болсон нэг тооны адууг манай суманд адуу бэлчээрлэж болох Хавчуу, Өлхөн, Гурван гатлага, Хоз, Суврага, Баруун гол, Чүнч, Ногооннуур сумын ойр орчимд хайгаад олоогүй.

...Апга болсон адууг эрж хайхад жолоочоор манай нөхөр Б, мөн аав, сумын цагдаа Д.Г, казак хэл мэдэх Батбаяр гэх хүний хамт явж эрж хайгаад адуугаа олсон.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

15.8. Шинжээч Я.Н 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 276 дугаартай “...2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд 10 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

15.9. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумаас 1 тооны халиун зүсмийн зөв талын ташаандаа сар тамгатай, буруу гуяндаа сар тамгатай морийг ганцаараа явган явж байхдаа, чөдөртэй байхаар нь чөдрийг нь тайлаад толгойд нь ногт байхаар нь унаад Ногооннуур суманд ирээд А гэх хүнээс эмээл асууж аваад тэгээд шууд аймаг руу явж өглөө нь аймагт ирээд М.В гэх хүнд 1,150,000 төгрөгөөр бэлнээр зараад уг мөнгийг нь хэрэглэж амжаагүй байхад цагдаа нар мэдээд намайг барьсан.

 ...би М.В өөрийн адуу гэж хэлээд зарсан, хулгайн мал гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 152, 155 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

16. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х байшинд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

16.1. Иргэн Ж.Н 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...манай дүү Ж.Худакелдийн өвлийн байшингийн цоожийг эвдэж хулгай орсон байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

16.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 03-09 дэх тал/,

16.3. Эд зүйлд буюу Ж.Е хураан авсан зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

16.4. Хаан банкны харилцагч Ж.Е 5180758335 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,

16.5. Яллагдагч А.А бичиж өгсөн гэх тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

16.6. Хохирогч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Өлгий сумын 9 дүгээр багт өөрийн байшинд ганцаараа амьдардаг ба 2022 оны 6 дугаар сарын эхээр Цагааннуур тосгонд авто замын ажилд явсан байсан юм. 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед над руу хөрш болох Тилеген болон эхнэр Нургул нар утсаар холбогдож “танай байшинд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би ах болох Нурсалханд утсаар холбогдож гэртээ очиж үзээд хариу өг гэж явуулахад миний гал тогооны өрөөнд байсан 32 инчийн хавтгай зурагт маань алга болсон талаар ах маань хэлсэн.

...тэр үед би цагдаад мэдэгдээрэй гэж хариу өгсөн юм. Миний бие өнөөдөр Цагааннуур тосгоноос ирж гэртээ очиж байшинд байгаа эд зүйлийг үзэхэд зөвхөн зурагт маань алга болсон байсан.

 ...зурагт 2019 онд үйлдвэрлэгдсэн “Sast” загварын 32 инчийн хавтгай дэлгэцтэй.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол болох 32 инчийн телевизорыг бүрэн бүтэн хүлээж авсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал/,

16.7. Иргэний нэхэмжлэгч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,

16.8. Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт гэртээ байхад 17 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг дүү болох Х хөрш гэх нэг хүн над руу утсаар холбогдон танай дүү Х эзгүй байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд миний бие Өлгий сумын 9 дүгээр багт байрлах дүү Худакелдийн эзгүй байшинд очиж үзэхэд цоож нь эвдэрсэн байшингийн хаалга онгорхой байсан.

...Тэгээд байшин дотор орж үзэхэд гал тогооны өрөнд байсан зурагт алга болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл алдагдсан талаар мэдээгүй тул дүү Х холбогдож байгаа гэх зүйлүүдийг үзэхэд бусад эд зүйл нь бүрэн байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

16.9. Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие өнөөдөр 17 цагийн үед гэртээ ирэх замд хашааны урд байрлалтай иргэн Худакелдийн байшингийн цоож эвдэрсэн байхыг хараад түүнд утсаар холбогдон мэдэгдсэн. Би өөрийн хашааны урд хаалгаар Б гэх хүний дэлгүүрээс өчигдөр юм авахаар гарах үед цоож нь бүрэн байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

16.10. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт Андууд хүнсний дэлгүүрийн урд өөрийн жижиг машинаар таксинд явах гээд зогсож байх үед иргэн А гэгч хавтгай дэлгэцтэй 32 инчийн зурагт барьж ирээд тэнд зогсож байсан ба иргэн М, К бид хэдэд уулзан хөдөөнөөс авч ирсэн, зарна гэж хэлсэн.

...Бид хэд зурагтыг авахгүй гэж хэлсэн. Тэр үед зогсоолын хажуу талын хашааны экскаваторын жолооч залуу гарч ирж уулзаад худалдан авахаар гэртээ дагуулж ороод А уг зурагтыг худалдан авсан.

 ...тэр үед А ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

16.11. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө Өлгий сумын 9 дүгээр багт Андууд хүнсний дэлгүүрийн урд талын таксины зогсоолд байх үед Ногооннуур сумын иргэн өндөр нуруутай хар залуу ирж 32 инчийн хар өнгийн зурагтыг худалдан борлуулна гэж хэлсэн. Уг зурагтыг андууд дэлгүүрийн хажуу талын айлын эзэн Есенкелди гэгч 80,000 төгрөгөөр авсан.

...Е болон уг Ногооннуур сумын иргэн гэх зурагт худалдсан залуу хоёр миний машинд сууж Өлгий сумын 6 дугаар багт байрлах Хаан банкны тооцооны төвийн АТМ-ээс мөнгө гарган авч 80,000 төгрөгийг уг Ногооннуур сумын иргэн гэх залууд өгсөн. Иргэн Е мөнгө өгөх үед уг зурагт хулгайн зурагт биш үү гэхэд уг залуу би Ногооннуур явах гэсэн чинь мотоцикпь бензингүй болсон би бензин хийх гээд байна, хулгайн эд зүйл биш гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

16.12. Гэрч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутын үед байсан байх гэрээсээ гараад ажил руу явах гээд Андууд дэлгүүрийн урдаас такси барих гэж очих үед өндөр нуруутай хар залуу нэг хавтгай дэлгэцтэй хар ангийн 32 инчийн зурагт барьж ирээд Ногооннуур сумаас явж байна. Хөдөө мотоцикльд бензин хийх мөнгө хэрэгтэй болоод зарах гэж байна. Та авах уу гэсэн, тэгээд би хэвийн ажиллагаатай юу, хулгайн эд зүйл биш үү гэхэд уг залуу биш гэж хэлсэн. Тэгээд би уг залууг гэртээ дагуулан орж гараас нь бичиг хийлгэж аваад таксигаар Хаан банкны АТМ-аас өөрийн 5..... дугаартай данстай картаас 80,000 төгрөг гаргаж өгсөн юм. Би уг залуугийн нэрийг асуухад Ногооннуур сумын иргэн А гэгч байна гэж танилцуулсан. Мөн надад өгсөн баримтад өөрийн нэрийг А гэж бичиж өгсөн.

...би хулгайн зүйл биш үү гэж таксины жолооч М хамт байх үед асуухад хулгайн зүйл биш гэж хэлсэн. Тэгээд би уг залуугийн хэлсэн үнэ болох 80,000 төгрөгийг бэлэн өгч уг зурагтыг худалдан авсан юм. Уг зурагт “Sast” загварын хар өнгийн 32 инчийн зурагт байсан, одоо надад байгаа би танд гаргаж өгөх болно.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

16.13. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0260 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын байдлаар 32 инчийн “Sast” загварын хавтгай дэлгэцтэй зурагт /хуучин/ 330,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 73-77 дахь тал/,

16.14. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

... 2022 оны 8 дугаар сард Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Х гэх манай сумын гаралтай хүний байшинд шөнийн 12 цаг өнгөрч байхад ганцаараа архи уучихсан согтуу байсан учраас байшингийн цоожийг гараараа эвдэж онгойлгоод дотор нь орж хар өнгийн “Sast” гэсэн бичигтэй 32 инчийн зурагтыг хулгайлан авч яваад голын эрэг дагуу дэрсэн дунд нуучихаад тэндээ хоноод маргааш өглөө нь Андууд дэлгүүрийн урд байдаг таксины жолооч нарт очоод хөдөө явах гэсэн бензиний мөнгө хэрэгтэй байна хямдхан зарна гэж 1-2 хүнд хэлсэн ч аваагүй.

...Тэгж байтал такси барих гэж байсан нэг эрэгтэйд та зурагт авах уу хөдөө явах гэхэд бензиний мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн үзэж байгаад зурагтыг гэрт нь оруулж өгөөд асааж үзэхэд асаж байсан тул авахаар болж тэрээр надаас хулгайн юм биш биз гэж асуухад нь би хулгайлах биш ээ, минийх гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэдний гэрээс гараад таксинд суугаад бид хоёр Өлгий сумын 6 дугаар баг бензин колонкууд байдаг замын эсрэг талын Хаан банкны АТМ-д очиж тэрээр надад 80,000 төгрөгийг данснаасаа гаргаж өгсөн.

 ...би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

17. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” нэртэй зах дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт хүүхдүүдийн хамт үйлчлүүлж байгаад ширээнд нь тавьсан хохирогч Б.Н эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung А22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

17.1. Иргэн М.А 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...Хоолондоо нэртэй газраас хоол идэж гарахдаа Самсунг А22 загварын гар утсаа орхиж явсан байсан ба авахаар эргэж очиход гар утас маань алга болсон байсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,   

17.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 04-10 дахь тал/,

17.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /6 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

17.4. Иргэн Б.Н яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дахь хавтаст хэргийн 17-23 дахь тал/,

17.5. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хүү болох Абдуллагийн хамт “Хоолондоо” гэдэг цайны газарт хоол идэхээр ороод хоолны захиалга өгөөд хүүгээ үлдээгээд гарсан чинь миний хүү бас араас дагаж гарч ирээд хамт явна гэсэн. Тэгээд гуанзны үүдэнд хүүгээ оруулаад утсаа үзээд байж бай гэхэд хүү гуанз руу ороод утсаа харахад утас нь байхгүй болсон. Хажуу талд нь сууж байсан хүн гараад явсан байсан. Тэгээд тухайн үед цайны газарт байсан хүмүүсээс энд үлдээсэн гар утас хаана байна гэж асуухад хүмүүс чиний араас гараад явсан үл таних эрэгтэй аваад гараад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би тухайн хүний царайг нь харвал танина, хүү бид хоёрыг анх ороход би царайг нь харж тогтоосон, бид хоёртой хамт сууж байсан.

 ...би тухайн гар утсыг 2021 оны 9 дүгээр сарын эхэнд Юнителийн 2 давхарт байдаг Айхой центрээс 800,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас Самсунг А-22 загварын гар утас байсан.

 ...Тухайн үед гар утсаа алдахдаа утасны гэр дотор Хаан банкны карт байсан гэж бодож байтал гэртээ орхисон байсан.

 ...Би гар утасны гадна талын гэрийг нэхэмжлэхгүй, зөвхөн гар утасны үнийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 37-38, 41, 43 дахь тал/,

17.6. Гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т.А-ыг гуанзанд үл таних хүүхэд залуу хоёрын хамт нэг ширээнд суугаад хоол идэж байхыг харсан. Намайг анх гуанз руу хоол идэх гээд ороход миний араас дагаж орж ирээд надаас мөнгө гуйгаад байхаар нь мөнгө алга гэж хэлээд 2 бууз авч өгсөн юм. Тэгээд тухайн газар суугаад хоол идэж байхад нь гаднаас тухайн залуу хүүхдийнхээ хамт Т.А-ын сууж байсан ширээнд хамт суугаад хоол захиалж байсан. Тэгээд миний хоол ирээд би хоолоо идсэн, хоолоо идэж дуусаад машиндаа сууж байхад үл таних залуу над дээр ирээд та миний хажууд суугаад хоол идэж байсан хүнийг таних уу гэж надаас асуухаар нь би танина, манай нутгийн А гэдэг залуу байна гэхэд тэр хүн миний утсыг хулгайлаад явсан байна гэхээр тийм үү хашаа явсныг харсангүй, хоол идээд сууж байсан болохоор харсангүй гэж хэлэхэд тухайн залуу миний утасны дугаарыг аваад явсан.

 ...Тухайн үед А цэнхэр куртик, саравчтай малгайтай, хар өмд, урт түрийтэй гуталтай байсан.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

17.7. Насанд хүрээгүй гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би аавын утсыг ширээн дээр үлдээгээд гарсан, авч гараагүй юм. Тэгээд аав намайг буцаж ороод байж бай гэхээр нь би буцаж ороод сууж байсан ширээн дээр ирэхэд аавын гар утас нь алга болсон, аав бид хоёрын хажууд суусан хүн гараад явсан байсан.

 ...Тухайн үл таних эрэгтэй хүн 1 ширхэг бууз идэж байсан.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

17.8. Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т.А нь Самсунг А22 загварын гар утас авч ирээд энэ миний өөрийн гар утас байгаа юм. Би Ногооннуур сум руу өвсөнд явах гэсэн чинь бензиний мөнгө хүрэхгүй байна.

...Би өвсөнд явж ирээд утсаа авна, та надад 160,000 төгрөг өгөөд миний утсыг барьцаанд аваач гэж хэлээд гар утсаа барьцаанд тавьж яваад, маргааш нь дахиж ирээд нэмээд 20,000 төгрөг өгөөч гэж гуйгаад авч явсан. Тухайн гар утас одоо байхгүй.

 ...авсан үнээрээ буюу 180,000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/,

17.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-22-0308 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Самсунг А22 загварын гар утас 510,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал/,

17.10. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед унаа хайж явж байгаад “Хоолондоо”  нэртэй цайны газарт ороод сууж байх үед миний хажууд аав, хүү хоёр бололтой нэг том хүн нэг хүүхэд хоёр хоол идэж сууж байгаад гараад явахдаа аав нь гар утсаа ширээн дээр үлдээгээд гараад явчихсан.

...Тэгэхээр нь би араас нь утсыг аваад шууд гараад явчихсан. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, би тухайн хүнийг утсаа үлдээгээд гараад явсныг харсан мөртлөө буцааж өгөхгүй, би өөртөө аваад таксинд суугаад Ногооннуур сум болох гэр лүү явсан.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

18. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас хохирогч А.Х-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

18.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 187-190 дахь тал/,

18.2. Эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч Х.Б-ын согтуурлын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 51 минутад драйгер үлээлгэж шалгахад “...согтуурал шалгах багажийн заалт нь 1,58 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох”-ыг тогтоосон тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,

18.3. Хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед аймгийн Ахмадын ордонд байрлах ахмадуудад зориулсан биллярьд, теннис тоглодог газарт тэнд байсан 4-5 танихгүй ахмадуудтай тоглосон. Ахмадын ордонд очихдоо би шинэ өмд, шинэ гуталтай очсон учраас тэнд байсан ахмадууд чи шинэ хувцсаа мяллахгүй юм уу гэхээр нь би Дөл дэлгүүрт очиж, 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос нэгийг авч ирээд ахмадын ордон дотор биллярьд тоглож байхдаа тэнд байсан ахмадуудтай хувааж ууж дуусгаад 17 цаг өнгөрч байхад тэндээс гараад Тирлик захын урдаас микрт суухаар ганцаараа алхаж явсан.

Тэгээд Дөл дэлгүүрийн хажууд явж байхад миний дэргэд Х.Б хуучин худ байсан хүн хаанаас гарч ирснийг мэдэхгүй шууд тэрээр чи миний бэлтгэсэн модыг авсан байна ш дээ гээд намайг заамдаад зодох гэж дайрахаар нь би түүнээс зугтаад Төрөх эмнэлгийн зүг рүү явсан. Тэгээд би Төрөх эмнэлгийн урд явж байхад Х.Б миний араас хөөж явсаар байгаад Төрөх эмнэлгийн урд төмөр хашааны дэргэд ирээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, тэгээд би газарт унасан байхад танихгүй нэг залуу намайг газраас босгосон. Тухайн залуу Х.Б-ыг яагаад зодоон хийж байгаа талаар асуугаад ярилцаж байхад нь би цагдаагийн газарт ирж гомдол гаргасан, болсон явдал энэ юм.

...Х.Б намайг гараараа зодсон, ямар нэгэн багаж зэвсэг хэрэглээгүй.

...Х.Б-д хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/,

18.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Хайратын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “1.Иргэн А.Х биед тархины доргилт, баруун талын хөмсөгний зүүн хэсэгт оёдолтой, зүсэгдсэн шархтай, хавантай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, дээд ба доод уруулд хавдартай, дотор тал нь хэгзэрсэн шархтай, зүүн талын хамрын угла хэсэгт шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Иргэн А.Х дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

18.5. Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдрийн орой 18 цагийн орчимд найз болох И.М хамт Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр болох төрөх эмнэлгийн хажууд худ ургийн хүн болох Х гэх хүн явж байсан бөгөөд би тухайн хүн дээр очих үед Х нь өөрөө жаахан согтуу байсан ба би түүнээс яагаад манай гэрийн мод хулгайлж байгаа юм бэ гэж асуусан чинь намайг түлхээд цаашаа эргээд зугтахаар нь би хойноос нь гүйж очоод бариад түүний нүүр хэсэгт нь нэг удаа цохисон.

...тэр үед Х нь газар унах үед нь би буцаад эргээд яваад өгсөн, би тухайн үед өөрөө нэлээн согтуу байсан болохоор яаж яаж цохисноо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

18.6. Шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 661 дугаартай “1.Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...3. Х.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Х.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Б нь өөрийн үйлдлийн ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байна.    5. Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Б нь өөрийн нас боловсролын түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. 6. Х.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 177-179 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

19. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр У... аймгийн Б... сумын 1 дүгээр багт оршин суух, хохирогч С.Б гэрээс “Samsung А21” загварын 240,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь хамт архи ууж сууж байгаад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утасны мобайл банкийг нь ашиглаж 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа гүйлгээ хийж 951,500 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,191,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

19.1. Иргэн С.Б гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

19.2. Хаан банкны 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5822/89 дугаартай албан бичиг /9 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

19.3. Иргэн С.Б эзэмшлийн Хаан банкан дахь 5802056036 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

19.4. Иргэн С.Б-ын эзэмшлийн Хаан банкан дахь 5802056036 дугаартай депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,

19.5. Иргэн С.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

19.6. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би утсаа алдсан талаар өглөө мэдсэн ба дөрөв хоногийн дараа сумын төвд Хаан банк дээр ирээд дансаа шалгуулахад 480,000 төгрөг байна гэж Хаан банкны теллер О хэлсэн. Миний 5... тоот дансанд 1,544,000 төгрөг байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал, хүсэлт байна. Миний утсыг хэн авч миний 5....... данснаас мобайл банк ашиглаж 1,016,000 төгрөг авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх.

...маргааш өглөө босоод гар утсаа авах гэхээр байхгүй болохоор тэр өдрөө өөрийн утас руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Миний утсанд ямар нэгэн түгжээ байхгүй бөгөөд утсыг унтраасны дараа асаахад сим картын код нэхдэг боловч ...... гэсэн кодтой тул шууд хийгээд асаах боломжтой. Мөн миний утас болон сим картыг ашиглан мобайл банк руу нэвтэрч 2023 оны 9 дүгээр сарын 29-ний оройгоос 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 951,500 төгрөгийн гүйлгээ хийсэн гэдгийг дансны хуулганд үзлэг хийхэд болон өөрийн данснаас мөнгө авч байх үедээ мэдсэн тул шууд өөрийн мобайл банкийг хаалгаж дансанд байсан 480,000 төгрөгийг авсан.

...утсаа гээсний дараа би А хайгаад олохгүй болохоор сумын цагдаад хандсаны дараа сумын хэсгийн төлөөлөгч миний гар утсыг олж Н... сумын дэлгүүрт 100,000 төгрөгөөр тавьсан байсныг тухайн дэлгүүрийн хүнээс авч надад хүлээлгэн өгсөн.

...Би гар утсыг хүлээн авсан тул утастай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, харин миний данснаас шилжүүлж авсан 951,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би өөр ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/,

19.7. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний 22 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Баянхайрхан дэлгүүрт зогсож байхад зүс таних казах залуу орж ирээд архи, ус, ундаа зэрэг зүйлс авсан ба нийт 295,000 мобайлаар шилжүүлж нэмээд 100,000 төгрөг шилжүүлж бэлнээр авсан, авсан зүйлийг цаасан хайрцагт хийгээд миний мотоциклийн ачааны даруулга дээр дараад өгөөч гэж гуйхад нь би гадаа байсан улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийн ачааны даруулга дээр дарж өгсөн ба уг залуутай хамт намхан нуруутай 50 орчим насны хүнтэй явж байсан ба хадлангаас явж байна хүмүүсийн захисан зүйлсийг аваад явж байна гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

19.8. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын эхээр А манай Цамбагарав нэртэй дэлгүүрт өдрийн 16 цагийн үед орж ирээд надад Самсунг А21 гэх загварын гар утас үзүүлээд энэ утсыг барьцаанд өгөөд 100,000 төгрөг авмаар байна гэж хэлэхэд нь би зөвшөөрч уг гар устыг аваад 100,000 төгрөг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

19.9. Гэрч К.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр өдөр би гуанзандаа хоол хийгээд байж байтал нэг залуу орж ирээд таны данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр авчихмаар байна гэж гуйхад нь би зөвшөөрсөн ба миний 5187168974 тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлэхэд нь би бэлнээр 100,000 төгрөг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

19.10. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр С.Б манай гэрт ирээд гар утсаа хулгайд алдчихлаа.

...Тантай хамт явсан А гэх залуу авсан байх гэж бодож байна, тэр хүн хаана байна гэж асуухад нь би мэдсэн.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

19.11. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Баянхайрхан дэлгүүрээ томсгож шинээр барьж ашиглалтад оруулсан ба дэлгүүрийнхээ бараа зөөгөөд дуусаж байхад зүс таних казах залуу орж ирээд архи, ус, ундаа гэх зүйл авсан ба нийт 295,000 төгрөгийн эд зүйл авсан ба надад хар өнгийн ухаалаг гар утас өгөөд би мобайл банк сайн ашиглаж мэдэхгүй байна та данс руугаа мөнгөө шилжүүлээд авчих гэж гар утсаа өгсөн ба би нөхөр Ц.Одбаатарын данс руу шилжүүлсэн ба уг залуу бэлнээр 100,000 төгрөг гаргаад өгөөч гэж гуйхад нь би зөвшөөрч дахин нөхөр Ц.О данс руу 100.000 төгрөг шилжүүлж авсан юм. Уг залуугийн мобайл банкны код 123456 байсан.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

19.12. Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бөхмөрөн сумын нэг иргэнтэй хамт архи ууж байхдаа гар утсыг хулгайлан авч хэд хоног ашиглахдаа мобайл банкыг нь ашиглаж мөнгийг нь авсан гэдэг зүйлийг хэлсэн бөгөөд гар утсыг нь эзэнд нь өгсөн, харин хэдэн төгрөг авч хэрэглэсэн тухай мөнгийг буцаан өгснийг хэлж мэдэхгүй. Магадгүй ямар нэгэн орлогогүй учраас төлөөгүй байж магадгүй.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

19.13. Шинжээч “Увс финанс Аудит” ХХК-ны захирал Я.Нарантуяагийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар “Samsung Galaxy А21” загварын хуучин гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 240,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,

19.14. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2023 оны 9 дүгээр сарын 29-ний орой Увс аймгийн Бөхмөрөн суманд С.Б-ын гэрт М хамт очсон. Тэгээд С.Б бид хоёр сумын төвд нэг дэлгүүрээс очиж 2 шил архи авч тооцоог нь С.Б гар утасныхаа мобайл банкаар хийсэн, тэр үед нь би түүний мобайл банкны нууц үг болох 123456 гэснийг нь хараад цээжилчихсэн. Дэлгүүрээс авсан 2 шил архийг тэднийд С.Б, М бид гурав хувааж ууж дуусгасны дараа С.Б согтоод унтчихсан, тэрээр гар утсаа гэрийнхээ унинд хавчуулчихсан байхаар нь гар утсыг нь аваад явчихсан.

...Намайг түүний гар утсыг авсан гэдгийг М мэдээгүй. Тэгээд тэрний гар утсыг ашиглан дэлгүүрээс архи болон хадлангийн цахиур зэргийг худалдан авсан, ингэхдээ би мобайл банкыг сайн ашиглаж мэдэхгүй тул дэлгүүрийн худалдагчаар гүйлгээг нь хийлгээд байсан. Нийтдээ 950,000 гаруй төгрөгөөр архи болон хадлангийн эд зүйл авсан. Дараа нь гар утсыг нь Ногооннуур сумын төвд нэг дэлгүүрт 100,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан.” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

20. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Т.А нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн К.Х өвлийн байшингийн гадна талд байсан хохирогч К.Ж өмчлөлийн “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

20.1. Иргэн К.Ж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

20.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

20.3. Иргэн К.Ж гаргаж өгсөн мотоциклийн нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /10 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

20.4. Эд зүйл болох “DAIUAN” загварын, цагаан өнгөтэй, улсын дугааргүй, арлын *LZERCKL05P4114884* дугаартай, хөдөлгүүр нь *ZJ162FMJ*Р4114884* дугаартай баруун, зүүн, хойд гишгүүр, хоёр толь, гэрэл дохио нь бүрэн бүтэн шинэвтэр, 2023 онд үйлдвэрлэгдсэн хятад мотоциклийг иргэн Х.Нурханатаас хураан авсан тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

20.5. Иргэн Х.Н хураан авсан “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

20.6. Иргэн Х.Н хураан авсан 1 ширхэг “Даюуан” загварын мотоциклийг хохирогч К.Ж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/,  

20.7. Хохирогч К.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 5 дугаар сард аймгийн төвөөс мотоцикль худалддаг дэлгүүрээс 2,900,000 төгрөгөөр цагаан өнгийн “Даюуан” загварын мотоцикль худалдаж авсан юм.

2024 оны 4 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед тус сумын Табилтайн хавцал гэх газраас гарч оройн 23 цагийн сумын төвд ирж дүү К.Х гэрт очсон. Би хөдөөнөөс ирсний дараа дүү К.Х гэрийн гадна мотоциклийг тавьсан юм. Маргааш нь өглөө 06 цагийн үед босож гадаа гарахад К.Хуандыхын гэрийн гадна байсан “Даюуан” загварын мотоцикпь байхгүй байсан. Тухайн өдөр шороон шуургатай байсан ба би мотоциклийг ойр орчмоос хайгаад олоогүй.  

...“Даюуан” загварын, улсын дугааргүй мотоцикпь байсан.” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/,

20.8. Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байшин барьж байхад өдрийн 12 цагийн үед манай гэрийн гадна үл таних залуу ирж надаас ус асуухаар нь уг залууг дагуулж гэрт оруулж цай өгсөн юм.

...ярьж танилцахад “намайг Т.А гэдэг, Ногооннуур сумын төвд амьдардаг” гэж өөрийгөө танилцуулсан. Улмаар өөрөө жолоодож явж байгаа цагаан өнгийн “Даюуан” загварын улсын дугааргүй мотоциклийг зарна авах хүн байна уу гэж асуусан. Тухайн үед уг мотоциклийг би худалдаж авъя гэхэд та авбал хямд өгнө, надад мөнгөний хэрэг гарч байна гэсэн.

...А бид хоёр гарч мотоциклийг үзэхэд цагаан өнгийн мотоцикль байсан ба уг мотоциклийн түлхүүр нь байхгүй байсан ба шууд асаж байсан. А мотоциклийг чи авбал 450,000 төгрөгөөр авчих гэхээр нь би авахаар болж тохиролцсон юм. Тэгээд би уг мотоциклийн мөнгийг багийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг Е гэх хүнээс бэлнээр авч А бэлэн 450,000 төгрөг тоолж өгсөн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

20.9. Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-24-0145 дугаартай “...2024 оны 4 дүгээр сарын байдлаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 2023 онд үйлдвэрлэгдсэн “Даюуан” загварын мотоцикль 2,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /10 дахь хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

20.10. Иргэний нэхэмжлэгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би уг мотоциклийг 450,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг Т.А бэлнээр өгсөн, тэгээд сумын хэсгийн төлөөлөгч Ж.Т мотоциклийг надаас хурааж аваад эзэнд нь өгөхөөр болсон. Надад 450,000 төгрөгийн хохирол учирсан, уг мөнгийг Т.А-ээс гаргуулж өгөхийг хүсэж байна, өөрөөр хэлбэл Т.А-ээс 450,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/,

20.11. Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2024 оны 4 дүгээр сарын 21-ний орой архи уугаад согтуу явж байхдаа сумын төвд байдаг Х гэрийн гадна нэг хятад мотоцикль байсан, уг мотоцикль нь түлхүүргүй байсан тул шууд холбож асаагаад унаж яваад Ховд гол багт ирж Х.Н гэрт өглөө эрт очсон. Тэгээд тэднийд цай уугаад сууж байхдаа энэ мотоциклийг зарна авах хүн байна уу гэж асуухад тэрээр худалдаж авна гэсэн тул тухайн хүнд бэлэн 450,000 төгрөгт өгнө гэхэд тэрээр хүнээс авсан уу, яасан бүү мэд ямартай ч надад бэлэн 450,000 төгрөг өгсөн. Би мөнгийг аваад сумын төвд хэд хоног архи ууж, хоол идээд дуусгасан. Би мөнгийг нь төлөөгүй байгаа, гэхдээ ноолуур зараад мөнгийг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

21. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.   

22. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “...прокурорын яллах дүгнэлтэд дурдаж, шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.А-ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, хохирогч А.Х-аас “...шүүгдэгч Х.Б нь намайг зодож, улмаар надаас авч явсан гар утас болон 500,000 төгрөгийг гаргуулах тухай” тайлбарыг, шүүгдэгч Т.А-ээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Сүүлд гарсан хохирлыг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгч Х.Б-оос “...би А бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Хабылханаас түлээний мод, хагалсан цонхыг төлүүлж өгнө үү, А.Х өөрөө зугтаж явж байхдаа газарт унасан юм” гэх тайлбарыг, шүүгдэгч Э.Б-ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.Арслангаас “талийгаач дүүгийнхээ гэм буруугийн талаар, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б “...шүүгдэгч Т.А-ын гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Мөн учруулсан хохирлын талаар маргахгүй байгаа. Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хугацаанд хийгдэж дууссан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгч нарын эрх ашгийг зөрчсөн хууль бус ажиллагаа явагдаагүй. Хэргийг зохих хууль журмын дагуу бүрэн шалгаж тогтоосон” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А “...шүүгдэгч Х.Б нь хохирогч О амбаарт хулгай хийхээр ороогүй. Шүүгдэгч Т.А өөрийн махыг авна гэж дагуулж очсон, тийм учраас гэм буруугийн талаар маргаж байгаа. О хохирлыг шүүгдэгч Т.А нь барагдуулсан байдаг. Харин шүүгдэгч Х.Б нь хохирогч А.Х-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай. учруулсан гэмт хэргийн хувьд бас миний үйлчлүүлэгчээс “би түүнийг зодоогүй. Тэрээр өөрөө газарт унаж гэмтэл авсан” гэж маргаж байгаа. Мөн хохирогч А.Х нь миний халаасанд 500,000 төгрөг байсан. Мөн гар утас байсан. Уг хохирлыг барагдуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгтэй танилцахад 500,000 төгрөг болон гар утасны талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Тийм учраас гэм буруугийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.   

23. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газар үзлэг буюу хохирогч Х.Е амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд буюу иргэн Х.Х хураан авсан 2 ширхэг каз, иргэн Э.Баас хураан авсан 3 ширхэг каз, 2 ширхэг умс гитанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Х.Х яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Е, гэрч Х.Х, иргэний нэхэмжлэгч Х.Х, яллагдагч Т.А, яллагдагч Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг;

24. Мөн иргэн Х.О 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт буюу хохирогч Х.О амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл буюу каз 4 ширхэг, адууны гэдэс, мах 4 кг 350 гр, хонины мах 12 кг 550 гр махыг тус тус иргэн Э.Баас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.О, гэрч Ш.Х, гэрч М.Н, гэрч Х.К, яллагдагч Т.А, Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг;

25. Мөн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч Х.Б-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Х 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хооронд харьцуулж үнэлж дүгнэхэд (1) шүүгдэгч Т.А, Э.Б нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан, (2) мөн шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нар бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол учруулсан, (3) мөн шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас хохирогч А.Х-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д. нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

26. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч А.Х-аас “шүүгдэгч Х.Б тухайн үед намайг зодож, гар утас болон 500,000 төгрөгийг авч явсан” гэж мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох мөрдөгчөөс хохирогч А.Х-ыг оролцуулан явуулсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 187-190 дахь тал/, хохирогч А.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул энэ талаар гаргасан хохирогч А.Х-ы тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

27. Шүүгдэгч Т.А-ын хохирогч Ж.Х, К.Ж, Х.Б, М.Б, Ж.Т, Т.С, Ж.Худакелди, Б.Н, С.Б, К.Ж нарын эзэмшил, өмчлөлийн байшин, амбаарт тус тус хууль бусар нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болон 1 тооны адууг хулгайлан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт.

28. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр тодорхойлжээ.

29. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

30. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

32. Шүүгдэгч Т.А-ын (1) хохирогч Б.Н эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung А22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол, (2) хохирогч С.Б-ын гэрээс “Samsung А21” загварын 240,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь хамт архи ууж сууж байгаад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утасны мобайл банкийг нь ашиглаж 11 удаа гүйлгээ хийж 951,500 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,191,500 төгрөгийн хохирол, (3) иргэн К.Х өвлийн байшингийн гадна талд байсан хохирогч К.Ж өмчлөлийн “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг;

33. Мөн шүүгдэгч Т.А нь: (1) хохирогч Ж.Х-ын амбаарт хууль бусаар нэвтэрч, 10 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол, (2) хохирогч К.Ж-ын амбаарт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол, (3) хохирогч Х.Б-ы байшинд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг популяр саван, 5 ширхэг камей саван, 1 ширхэг MP хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 377,000 төгрөгийн хохирол, (4) хохирогч М.Б-гийн амбаарт хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол, (5) хохирогч Ж.Т-ын амбаарт хууль бусаар нэвтэрч, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол, (6) хохирогч Ж.Х байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол, (7) мөн шүүгдэгч Т.А, Э.Б нар нь бүлэглэж, хохирогч Х.Е-ы амбаарт хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол, (8) шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нар бүлэглэж, хохирогч Х.О амбаарт бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх шинжийг тус тус агуулж байна.  

34. “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан”-аар тодорхойлсон байх ба мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэж заасан байна.

35. Шүүгдэгч Т.А нь хохирогч Т.С-ын 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

36. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

37. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

38. Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ дээрх хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, шүүгдэгч А.Х-ыг өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын хөмсөгний зүүн хэсэгт оёдолтой, зүсэгдсэн шархтай, хавантай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, дээд ба доод уруулд хавдартай, дотор тал нь хэгзэрсэн шархтай, зүүн талын хамрын угла хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг мөн агуулж байна.

39. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.А, Э.Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

40. Эрүүгийн 7 дахь хавтаст хэргийн 170 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-наас үзэхэд шүүгдэгч Е овогт Э Б нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: …1.3. шүүгдэгч нас барсан;… гэж заасан тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос шүүгдэгч Э овогт Э Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

41. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтуурсан байдал, амар хялбар аргаар хөрөнгөтэй болох гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилжээ.

43. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

44. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А-ын үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х-т 400,000 төгрөгийн, хохирогч К.Жад 500,000 төгрөгийн, хохирогч Х.Б-д 377,000 төгрөгийн, хохирогч М.Б-д 300,000 төгрөгийн, хохирогч Ж.Тад 120,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 1,200,000 төгрөгийн, хохирогч Ж.Худакелдид 330,000 төгрөгийн, хохирогч Б.Н 510,000 төгрөгийн, хохирогч С.Б нийт 1,191,500 төгрөгийн, хохирогч К.Ж 2,000,000 төгрөгийн, шүүгдэгч Т.А, Э.Б нарын бүлэглэж үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Х.Е 300,000 төгрөгийн, шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нарын бүлэглэж үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Х.О 695,250 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

45. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн хор уршигт иргэний нэхэмжлэгч Х.Х-гаас худалдаж авсан эд зүйлийн үнэ 60,000 төгрөг, хохирогч Х.Е-аас үнэлгээ, цоожны үнэ 32,000 төгрөг, хохирогч Х.Баас цоожны үнэ 8,000 төгрөг, хохирогч Х.Омарбекээс цоожны үнэ 7,000 төгрөг, шатахууны мөнгө 60,000 төгрөг, хохирогч М.Б-гаас цоожны үнэ 5,000 төгрөг, хохирогч Т.С-аас морио мотоциклоор хайх үед 10 литр бензинд төлсөн 25,000 төгрөг, Б.. сумаас Баян-Өлгий аймаг ороод буцаж ирэх үед автомашины хөлс, зардалд гарсан 250,000 төгрөг, утсанд 15,000 төгрөгөөр хийсэн нэгж, хоол хүнсэнд 84,000 төгрөг, жолоочид хөлс болгож өгсөн 100,000 төгрөг, бензиний зардалд 226,000 төгрөг, адууны сураг гаргасан хүнд өгсөн 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Володягаас адууны үнийн үлдэгдэл 400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Е зурагтын үнэ 80,000 төгрөг, хохирогч А.Х-аас гар утас болон 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Н мотоциклийн үнэ 450,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

46. Иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас тус шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай захирамжаар Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн шүүгдэгч Т.А-ыг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр албадан ирүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгөхөд гарсан 50 литр шатахууны үнэ болох 140,000 төгрөгийг шүүгдэгч Т.А-ээс нэхэмжилсэн байна.

47. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, эрүүгийн 6 дахь хавтаст хэргийн 194-206, 231-232 дахь талд авагдсан шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн гарын баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед үйлдсэн шүүгчийн туслахын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А, Х.Б, Э.Б нар нь хохирогч Ж.Х, К.Ж, Х.Б, М.Б, Ж.Т, Ж.Х, Б.Н, К.Ж, иргэний нэхэмжлэгч Х.Х, М.В, Ж.Е нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг тус тус төлж өгчээ.

48. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гарын баримтаас үзэхэд хулгайд алдсан 1 тооны адуугаа амьдаар нь хүлээж авсан, гэмт хэргийн хор уршигт 501,000 төгрөгийг шүүгдэгч Т.А-ээр төлүүлж авсан байна.

49. Хохирогч Т.С нь гэмт хэргийн хор уршигт нийтдээ 1,200,000 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс 501,000 төгрөгийг шүүгдэгч Т.А төлж авсан, эрүүгийн 4 дэх хавтаст хэргийн 107-112 дахь талд гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтуудыг үнэлж үзэхэд түүнээс адуу малаа хайх, замын зардал зэрэгт нийтдээ 625,800 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Т.А-ээс гэмт хэргийн хор уршигт дутуу төлсөн 73,200 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С-т олгох нь зүйтэй байна /хохирогч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нийт 1,200,000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс нотлох баримтаар тогтоогдсон хор уршгийн хэмжээ 625,800 төгрөг байх ба шүүгдэгч Т.А-ээр 501,000 төгрөгийг төлүүлж авсан, зөрүү 73,200 төгрөг/.  

50. Хохирогч С.Б нь хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан боловч гэмт хэргийн хохирол болох 951,500 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Х.Нурханат нь гэмт хэргийн улмаас учирсан 450,000 төгрөгийг тус тус төлүүлж аваагүй байх тул шүүгдэгч Т.А-ээс гэмт хэргийн хохиролд 951,500 төгрөг гаргуулан хохирогч С.Бод, гэмт хэргийн хор уршигт 450,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Нурханат нарт тус тус олгож, шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Х, К.Ж, Х.Б, М.Б, Ж.Т, Ж.Худакелди, Б.Н, К.Жахсылых, иргэний нэхэмжлэгч М.Володя, Ж.Есенкелди нарын, шүүгдэгч Т.А, Э.Б нар нь хохирогч Х.Е, иргэний нэхэмжлэгч Х.Х нарын, шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь хохирогч Х.О хохирол, хор уршгийг тус тус төлж өгсөн болохыг дурдаж, шүүгдэгч Х.Б, Э.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

51. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч А.Х нь шүүгдэгч Х.Баас гар утас болон 500,000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч энэхүү нөхцөл байдал эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул хохирогч А.Х-ы иргэний нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

52. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ: … 1.4. гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарах зардал”… гэж заасан байх ба шүүгдэгч Т.А, Х.Б нар нь тус шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн өдрийн шүүгчийн 2025/ШЗ/150 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч нарыг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгажээ. 

53.  Дээрх шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн ажилтан 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Т.А-ыг оршин суугаа газар болон тус Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багаас албаны тээврийн хэрэгсэлд А-92 загварын 50 литр шатахуун хийж, албадан ирүүлж, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэж өгсөн нөхцөл байдал шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ээс гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1. “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.А-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгож шийдвэрлэв.    

54. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Т.С-ын гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Т.А-ээс 574,200 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч А.Х-ы энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Х.Б-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл тус тус хохирогч Т.С, А.Х нар нь нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

55. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тооцож, 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,

56. Хохирогч А.Х-аас “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,

57. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б “...шүүгдэгч Т.А нь хохирлын дийлэнх хэсгийг төлж өгсөн, хувийн байдлыг харгалзаж зохих зүйлд ангид тусгасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг,  

58. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А “...шүүгдэгч Х.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг,

59. Шүүгдэгч Т.А, Х.Б нараас “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх  тайлбарыг гаргасан болно.

60. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.А, Х.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

61. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

62. Шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ийн 1 дэх хэсгийн 1.2. “...эсхүл бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

63. Шүүгдэгч Т.А-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд 1989 онд төрсөн, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь, мөн шүүгдэгч Х.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1975 онд төрсөн, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тус тус тогтоогджээ.

64. Шүүгдэгч Т.А нь “Хулгайлах” гэмт хэргийг хэдийгээр өөр өөр цаг хугацаанд бүрдэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн 3 удаагийн үйлдлийг нь болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн 8 удаагийн үйлдэл, нийт 12 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

65.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд  шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

66.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

67. Шүүхээс шүүгдэгч Т.А, Х.Б нар нь дээр дурдсанчлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.  

68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.”, 3.Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж зааснаар шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялд, мөн шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Т.А-ын эдлэх хорих ялыг 4 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Б-ын эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоов.

69. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Т.А, Х.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн шүүгдэгч Т.Ат оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 305 хоногийг, шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

71. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт 116 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.Б, Э.Б нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Баас гаргаж өгсөн СД 1 ширхэгийг тус тус эрүүгийн 2413000000182 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан шар өнгийн resoon загварын пүүз 1 хос 2 ширхэг, хар өнгийн гутал 2 хос 4 ширхэг, fabao, extra гэх бичиг бүхий төмөр цоож 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.    

72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

73. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Н, С.Б нараас хулгайлж авсан гар утсыг тус тус бусдад худалдаж 120,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байх тул түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

74. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А, Х.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2025 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т А, Э овогт Э Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т А, Э овогт Э Б, С овогт Х Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Х Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос шүүгдэгч Э овогт Э Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялд, мөн шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Т.А-ын эдлэх хорих ялыг 4 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Б-ын эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг, шүүгдэгч Х.Б оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А цагдан хоригдсон 305 хоногийг, шүүгдэгч Х.Б цагдан хоригдсон 39 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А гэмт хэргийн хор уршигт 73,200 төгрөг гаргуулан хохирогч Т.С гэмт хэргийн хохиролд 951,500 төгрөг гаргуулан хохирогч С.Бод, гэмт хэргийн хор уршигт 450,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Нурханат нарт тус тус олгож, шүүгдэгч Т.А нь хохирогч Ж.Х, К.Ж, Х.Б, М.Б, Ж.Т, Ж.Худакелди, Б.Н, К.Ж, иргэний нэхэмжлэгч М.В, Ж.Е нарын, шүүгдэгч Т.А, Э.Б нар нь хохирогч Х.Е, иргэний нэхэмжлэгч Х.Х нарын, шүүгдэгч Т.А, Э.Б, Х.Б нар нь хохирогч Х.О хохирол, хор уршгийг тус тус төлж өгсөн болохыг дурдаж, хохирогч А.Х шүүгдэгч Х.Б гар утас болон 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгосугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Т.С гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Т.А 574,200 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч А.Х энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Х.Баас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл тус тус хохирогч Т.С, А.Х нар нь нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

10. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт 116 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Х.Б, Э.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Б, Э.Б нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Баас гаргаж өгсөн СД 1 ширхэгийг тус тус эрүүгийн 2413000000182 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан шар өнгийн resoon загварын пүүз 1 хос 2 ширхэг, хар өнгийн гутал 2 хос 4 ширхэг, fabao, extra гэх бичиг бүхий төмөр цоож 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.А гэмт хэрэг үйлдэж олсон 120,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А, Х.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2025 оны 4 дүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн тоолсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

         

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ