Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 121/ШШ2022/0145

 

2022 оны 10 сарын 28 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0145                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******т холбогдохОрхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ийн холбогдогч ******ад шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0214313 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т “300.000” гэснийг “..300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох..” гэж, 4-т “торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл тогтоогдсон тул хугацааны дотор хэсэгчлэн сайн дураар биелүүлэхийг даалгасугай..”, “..А.Зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого /аль болохыг доогуур зурах байдлаар тэмдэглэх/ 50 ширхэг тарвагыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлбөр төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу Хархорин сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус Зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй..” гэж тус тус өөрчлүүлэх” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Завхан аймгийн идэр сумын 4 дүгээр багийн иргэн ****** /ИЖ******/ бичиг баримттай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 96-51 УБН улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслээр 50 ширхэг тарвагыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх зөрчлийн гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогчид зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Гэвч эрх бүхий албан тушаалтан холбогдогч ******ад шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсыг Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “шийтгэлийн хуудасны загвар”-ын дагуу үйлдээгүй гэж тогтоосон байна.

Иймд Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ******гийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******гаасОрхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ийн холбогдогч ******ад шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0214313 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай 74 дугаартай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ****** нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******гийн “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0214313 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0214313 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******гийн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******ийн холбогдогч ******ад шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0214313 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т “300.000” гэснийг “..300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох..” гэж, 4-т “торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл тогтоогдсон тул хугацааны дотор хэсэгчлэн сайн дураар биелүүлэхийг даалгасугай..”, “..А.Зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого /аль болохыг доогуур зурах байдлаар тэмдэглэх/ 50 ширхэг тарвагыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлбөр төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу Хархорин сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус Зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй..” гэж тус тус өөрчлүүлэх” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ****** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ****** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                 Ө.БОЛОРЧИМЭГ