Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

    2025            04            29                                       2025/ШЦТ/103                                                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

Орчуулагч, хэлмэрч Т.Х,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч, улсын өмгөөлөгч С.Т,

Хохирогч С.М, Х.Ө, О.Т, Ш.Н,

Шүүгдэгч К.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харахас овогт Көмекбайгийн Жд холбогдох эрүүгийн 2413001440280, 2413000000292, 2413000000351, 2413000000388, 2413000000389, 2413000000400 дугаартай нэгтгэсэн хэргүүдийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын ... дугаар /..../ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х. ургийн овогтой К.ийн Ж, регистрийн дугаар....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр “Айдана” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч О.Тйн өмчлөлийн, бэлэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг, ламп /4 ширхэг/, мотоциклийн ком хөдлөгч /1 ширхэг/, дөрөө /1 ширхэг/, иргэн н.Хы өмчлөлийн эмээл /1 ширхэг/ зэрэг эд хөрөнгийг мотоцикль ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Тд 579,000 төгрөгийн, хохирогч н.Хд 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,   

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр /Хаг/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Кий малын хотноос 4 настай 3 тооны эр хонь, 2 настай 2 тооны борлон хонь буюу 5 тооны бог /хонь/ малыг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж хохирогчид 1,540,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн К.Ж нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймаг Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Мын малын хотноос 3 тооны хонийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлан авч, хохирогч С.Мт 700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны  малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг,

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэр Хагийн Улаанхал гэх газарт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Х.Өийн өмчлөлийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Өийн өмчлөлийн нэг нүдний дуран /1 ширхэг/, Хятад Улсад үйлдвэрлэсэн мотоциклийн урд дугуйны обуд /1 ширхэг/, мотоциклийн толь /1 ширхэг/, мотоциклийн ком хянах самбар /1 ширхэг/ зэргийг машин механизм буюу  мотоцикль ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Өэд 321,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Нын эзэмшлийн “Нурым-2” нэртэй хүнсний дэлгүүрийн ар талын цонхны салхивчийг түлхэн онгойлгож, хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн ширээний нүдэн дотор байсан хар өнгийн түрийвчнээс  бэлэн 400.000 төгрөг, лангуунаас “Сhange esse” 18 ширхэг, “ногоон esse” 16 ширхэг, “энгийн еssе” 7 ширхэг, “кастер-5” 6 ширхэг, “кастер-3” 4 ширхэг, “кастер-4” 10 ширхэг тамхи, улмаар дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч А.Еийн дэлгэц нь хагарсан “Орро” загварын болон Samsung А13 загварын хуучин гар утас тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус хулгайлан авч, хохирогч Ш.Над 651,900 төгрөг, хохирогч А.Еэд 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох  “Оргил” нэртэй худалдааны төвд хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Аын эзэмшил өмчлөлийн бэлэн 3,270,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Аад 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын тайлбар, дүгнэлтийн агуулга:

1.1. Шүүгдэгч К.Ж мэдүүлэхдээ: “...Хохирогч нараас уучлал гуйж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Холбогдсон бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

1.2. Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч К.Ж манай дэлгүүрээс казах эмээл авсан. Уг эмээлийг 700,000 төгрөгийн үнэтэй гэж би хэлсэн. Хулгайд алдагдсан эмээлийг цагдаагийн албан хаагч олоод эзэн нь болох Ө.Х гэх хүнд буцааж өгсөн байгаа. Мөн манай дэлгүүрт 500,000-600,000 төгрөгийн бэлэн мөнгө байсан. Шүүгдэгчээс асуухад уг  мөнгийг авсан гэж мэдүүлж байгаа. Тухайн үед дэлгүүрийн өдрийн орлого 500,000 орчим төгрөг байсан. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Надад бэлэн 500,000 төгрөгтэй нийлээд нийт 579,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна. Мөн тухайн үед дэлгүүрт хулгай орсонтой холбогдуулан цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж, мэдүүлэг, тайлбар өгсөн тул дэлгүүр маань олон хоног ажиллах боломжгүй байсан. Би шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 579,000 төгрөг дээр нэмээд дэлгүүрийн цоож, мөн хаалга засварласны зардалд 200,000 төгрөг, гэмт хэргийн улмаас дэлгүүр ажиллаагүй, манай дэлгүүр өдөрт 125.000 төгрөгийн цэвэр ашиг олдог. Тухайн үед дэлгүүрээ 7 хоног ажиллуулж чадаагүй тул өдрийн орлого 125,000 төгрөгийг 7 хоногоор бодож, олох байсан орлогод 875.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн 30 литр бензиний үнэ 84,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би нийтдээ 1,738,000 төгрөгийг К.Жгаас нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэв.

 

1.3 Хохирогч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт:”…Шүүгдэгч К.Ж сүүлийн 4,5 жил манай суманд амьдарч байгаа байх. Шүүгдэгч бид хоёр хамар хашаанд амьдардаг хүмүүс байгаа. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Алтай суманд хүнд нас барж, би  тийшээ явсан. Тэр үед шүүгдэгч К.Ж Сагсай суманд байсан. Шүүгдэгч К.Ж манайхыг эзэнгүй байгаа талаар хэн нэгнээс мэдээлэл авч, манай гэрийг судлаад биднийг явсан шөнө манай хаваржааны байшингаас эд зүйл хулгайлсан байна. Бид маргааш нь сумандаа ирсэн чинь манайхыг бужигнуулж хаясан байсан. Мотоциклийн дугуйг обудаас нь салгасан байсан. Гадаа задалж тавьсан мотоциклийн обуд, гэрт байсан авдраас мотоциклийн хянах самбар байсныг гаргаж авсан байна. К.Ж  хамгийн гол нь миний 3 үе дамжсан, 1937 онд үйлдвэрлэгдсэн,  манай суманд алдартай, ааваас минь өвлөж ирсэн, ховор эд зүйл болох нэг нүдний дуранг хулгайлж аваад явсан байсан. Тэр дуранг миний өвөө тухайн үедээ 1 адуугаар авч байсан гэсэн. К.Жд би миний 3 үе дамжсан дуранг надад буцааж өгвөл би чамаас өөр зүйл нэхэхгүй, тэр дуран бол миний хувьд маш үнэ цэнтэй эд зүйл гэж хэлж гуйсан. Гэвч тэр миний дуранг одоо болтол өгөөгүй, өгөх боломжгүй гэж хуулийн байгууллагад хэлсэн байсан. Шүүгдэгчийн хойд аав Т.Т нь энэ хүүхдийг буруу замаар уруу татна уу гэхээс дээшээ татахгүй. Энэ хүүхдийн хулгайлсан зүйлийн бүх ашгийг хүртдэг нөхөр хойд аав нь байгаа. Кий хонийг хулгайлахад Т.Т тухайн хонийг барьж байгаад зураг аваад хонь зарна гээд Фейсбүүк дээр тавьсан байсан. Тэр зураг нь байх ёстой. Энэ хүүхдийн хойд эцэг Т.Т энэ хэргээс сугараад үлдсэн байна. Шүүгдэгч К.Ж нь хойд аавынхаа заавраар юм хийдэг болохоос биш ганцаараа энэ бүхнийг хийж чадахгүй. Үүнд хуулийн байгууллага анхаарах байсан. Сүүлд хилээр гарч, Казахстан Улс руу явах гэж байхад нь цагдаад хүсэлт өгч, зогсоосон. Бид К.Жг заавал яллуулах сонирхолгүй байгаа. Цаана нь энэ бүхнийг хийлгэж байгаа жинхэнэ хүн нь үлдчихээд байгаа. К.Ж надад мотоциклийн обуд, хянах самбарыг буцааж өгсөн. Би дурангаа авмаар байна. Гэвч гээчихсэн гээд өгөхгүй байна. Би энэ хэргээс бол сумаас аймгийн төвд 5 удаа ирсэн. Нэг удаа ирэхдээ 30,000 төгрөгөөр ирж, буцдаг. Нэг талын такси үнэ 15,000 төгрөг байгаа. Уг зардлаа нэмж нэхэмжилнэ. Би мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 156,000 төгрөгийн хохирол дээр нэмж 150,000 төгрөг, нийт 306.000 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Энэ хүүхдээс юугаа авах юм. Тэгэхдээ энэ хүүхдийн цаана ашиг хүртэгч жинхэнэ эзэн нь тэнд байж байгаа” гэв.

1.4. Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч К.Ж нь миний  3 хонь хулгайлсан. Түүнээс буцааж нэг ч төгрөг аваагүй. Намрын мал таргалсан байх үед тэр манайхаас 1 тооны эр хонь, 2 тооны эм хонь, нийт 3 тооны хонь хулгайлсан. Тухайн үед эх хонь 250,000 төгрөг, эр хонь 350,000 төгрөг хүрч байсан. Би шинжээчийн дагуу 700.000 төгрөг нэхэмжлээгүй. Энэ хэргээс болж аймгийн төвд Цагдаагийн газарт хоёр удаа ирсэн. Хонио хайгаад мотоциклоор хоёр хоног явсан. Надад 1 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Би эр хонио 300,000 төгрөгөөр, эх хонийг 250,000 төгрөгөөр үнэлж байгаа. Миний 3 тооны хонь нийтдээ 800.000 төгрөгийн үнэтэй. Аймгийн төвд 2 удаа ирэхдээ талдаа 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөгөөр явсан. 60,000 төгрөгөөр хоёр удаа ирж, очсон. Өнөөдөр ирсэнтэйгээ нийт 3 удаа, 90.000  төгрөгөөр ирж буцаж байгаа. 3 тооны хонио эрж хайсан бензиний зардалд 100.000 төгрөг гарсан. Би хулгайд алдсан 3 тооны хонины үнэ 800.000 төгрөг, мал эрж хайсан зардалд 100.000 төгрөг, 3 удаа ирж буцсан зардалд 90.000 төгрөг, нийт 990.000 төгрөгийг шүүгдэгч К.Жгаас нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Би 2 тооны биш 3 тооны хонио хулгайд алдсан” гэв.

1.5 Хохирогч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт“..Энэ гэмт хэрэг гараад тодорхой хугацаа өнгөрсөн болохоор яг юу юу алдсан, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар нарийн хэлж чадахгүй байна. Тухайн үед хулгайд алдсан эд зүйлээ цагдаад нэг бүрчлэн тэмдэглүүлж, мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлгээ дэмжиж байна. Надад учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээнд хохирлоо нэхэмжилж байна. Би шинжээчийн дүгнэлт гаргуулахад 30.000 төгрөг төлсөн. Үүнийг нийт хохирол дээрээ нэмж нэхэмжилнэ. Прокурорын хэлж байгаагаар би шинжээчийн дүгнэлт болон  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч К.Жгаас төлж барагдуулаагүй хохирол 645,300 төгрөг дээр нэмж шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 30.000 төгрөг, нийт 675.300 төгрөг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэв.

1.6. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч К.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоод, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  байр болох “Айдана” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч О.Тгийн өмчлөлийн, бэлэн 500,000 төгрөг, мөн бусад  эд зүйлийг хулгайлж хохирогч О.Тбердэд 579,000 төгрөгийн хохирол, мөн хохирогч Хы өмчлөлийн эмээл 1 ширхгийг хулгайлж, түүнд 500,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан. Шүүгдэгч К.Ж нь  2024 оны 7 дугаар сарын 12-17-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Кий малын хотноос нийт 5 тооны бог малыг улсын дугааргүй “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж хохирогч М.Кд 1,540,000 төгрөгийн хохирол, мөн 2024 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч С.Мын нийт 3 тооны хонийг хулгайлж, хохирогч С.Мид 700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хоёр удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан. Мөн шүүгдэгч К.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Х.Өийн өмчлөлийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Өийн өмчлөлийн эд зүйлийг хулгайлж хохирогч Х.Өэд нийт 321,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Ш.Нын эзэмшлийн “Нурым2” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө, эд зүйл буюу тамхи, мөн тухайн дэлгүүрээс хохирогч А.Еийн өмчлөлийн 2 ширхэг гар утсыг тус тус хулгайлж хохирогч Ш.Над 651,900 төгрөг, хохирогч А.Еэд 270,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Оргил” нэртэй худалдааны төвд мөн хууль бусаар нэвтэрч, хохирогч Х.Аын өмчлөлийн бэлэн 3,270,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.Аад 3,270,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн  нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Ж нь 6 удаагийн үйлдлээр нийт 8 хохирогчид 7,831,900 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг, мөн хулгайлах гэмт хэргийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдсон. Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм буюу өөрийн мотоцикл ашиглаж үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх мэтээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Шүүгдэгчийн хувийн байдлыг нь судлахад тэрээр дөнгөж 22 настай, 23 нас хүрээгүй, хүүхдээрээ шахуу насандаа байгаа. Өөрөө 12 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдэг. Тэр ээж, дүү, хойд аавынхаа хамт Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. К.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж гэмт хэрэг үйлдэж эхэлсэн. Тэр үеэс эхлэн миний бие түүний үйлдсэн хэрэгт прокурорын хяналтыг хэрэгжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч нь хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл бусдын орон байранд нэвтэрч,  хулгайлах гэмт хэргүүдийг 11 дүгээр сард үйлдсэн. Энэ үйлдлээрээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, дараа нь яллагдагчаар цагдан хоригдож, өнөөдөр нийт 160 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдсон. Энэ хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцлийг авч үзэхэд гэр бүлийн асуудалтай шууд холбоотой гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нар Т.Т гэх хүний тухай ярьж байгаа. Т.Т нь К.Жгийн хойд эцэг бөгөөд түүнийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Тгийн үйлдэл оролцоо буюу мал хулгайлах гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Тиймээс түүний үйлдэл холбогдлыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт хяналт тавьж байх хугацаанд мөн шүүгдэгчийг цагдан хоригдож байх хугацаанд төрүүлсэн ээж нь хүүхдэдээ санаа тавьдаггүй нь анзаарагдсан. Нэг хүний хохирлыг ч гэсэн төлөөд өгчихье гэсэн сэтгэл гаргаагүй, хүүхдээ эргэж тойрдоггүй, хараа хяналт тавьдаггүй. Шүүгдэгчийн үйлдсэн 6 удаагийн гэмт хэрэг тус бүр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирогч нарт учирсан хохирол тус бүрийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогч Ө.Х, М.К нарын хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч А.Еийн хувьд 2 гар утас нь Ш.Нын дэлгүүрээс хулгайлагдсан. А.Е нь тухайн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь буцааж өгсөн.120,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг төлж өгөөгүй тул К.Жгаас 120.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Еэд олгох саналтай. Шүүгдэгч К.Ж нь “Оргил” худалдааны төвөөс бэлэн 3,270,000 төгрөг хулгайлж авсан бөгөөд шүүгдэгчийг олж илрүүлэн түүнээс 970,000 төгрөг хурааж авч, хохирогч Х.Аад өгсөн. Тиймээс шүүгдэгч К.Жгаас 2,300,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Аад олгох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Тд 579,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 875,000 төгрөг буюу олох байсан орлого, дэлгүүрийн цоож засуулсны төлбөр гэх мэтээр нийт 1,159,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэмж нэхэмжилсэн 875.000 төгрөг нь нотлох баримтгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс нийт 579,000 төгрөг гаргуулж, хохирогч О.Тбердэд олгох саналыг гаргаж байгаа. Хохирогч С.Мын хувьд 3 тооны бог мал нь хулгайлагдсан. Зах зээлийн ханш, шинжээчийн дүгнэлтээр түүний 3 тооны бог мал 700,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон. Хохирогч С.М нь сумаас аймгийн төвд ирж, очиж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон зардалд 290.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь баримтгүй байна. Тиймээс хохирогч С.Мид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 700,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох саналтай. Нэмж нэхэмжилж байгаа 290,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хохирогчийн Х.Өэд гэмт хэргийн улмаас 321,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. К.Ж нь хохирогч Х.Өт учирсан хохирлоос 165,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг өөрт нь хүлээлгэж өгсөн. Одоо шүүгдэгчээс төлөх 156,000 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа.  Хохирогч Х.Ө нь нийт 5 удаа ирж буцсан зардал нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа. Иймд шүүгдэгчээс 156,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Өэд олгох саналыг шүүхэд гаргаж байгаа. Унааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчээс 645.300 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Над олгох саналтай байна. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалд Ш.Н нь 30,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан 30,000 төгрөгийг төлсөн учраас үүнийг нэхэмжилнэ гээд мэдүүлгээ өгсөн. Тийм учраас шүүгдэгчээс 645,300 төгрөг дээр нэмж 30,000 төгрөг, нийт 675,300 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Над олгох саналыг гаргаж байна” гэв.

 

1.7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч К.Ж нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналын талаар хэлэх зүйл байхгүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд улсын яллагчтай санал нэг байна. Түүнээс гадна миний үйлчлүүлэгч К.Ж нь хүмүүст өр тавьчихсан байсан тул тэр өр зээлийг барагдуулахын тулд буруу аргыг сонгож хулгай хийсэн гэдгээ хэлж гэмшдэг. Тэр хулгай хийж нэг өрийг нөгөөгөөр барагдуулж явсаар нэг мэдэхэд ийм байдалд хүрсэн байдаг. Тиймээс К.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж байгаа. Гэхдээ шүүгдэгч К.Жгийн мал хулгайлах гэмт хэргийг улсын яллагчаас олон тооны мал хулгайлсан гэх үндэслэлээр хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. К.Жгийн өмгөөлөгчийн хувьд энэ үйлдэл дээр хууль зүйн талаас нь дүгнэлт гаргаж маргаж байгаа юм. Учир нь К.Ж нь нэг удаагийн үйлдлээр 8 тооны буюу олон тооны бог мал хулгайлаагүй. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд эхлээд 5 тооны бог мал, дараа нь 3 тооны бог мал хулгайлсан. Үйлдэл тус бүр нь тус тусдаа цаг хугацаанд төгссөн байхад нийлүүлээд  8 тооны бог мал хулгайлсан гэх үндэслэлээр мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор К.Жгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр холбогдсон гэмт хэргүүдийг нэгтгэсэн гэх дүгнэлтийг гаргасан. Гэтэл мал хулгайлах гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгч К.Жгийн эрх зүйн байдал дордож байна. Тиймээс К.Жгийн 2 удаа мал хулгайлах гэмт хэргийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Хохирлын хувьд нотлох баримтаар тогтоогдож байгаа бодит хохирлыг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдаан дээр нэмж нэхэмжилж байгаа замын зардал, бензин шатахууны зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэх улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч К.Ж бодит хохирлуудыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн 2413001440280 дугаартай хэргээс шүүгдэгч К.Жгийн үйлдэл тус бүрт холбогдуулан дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах О.Тгийн өмчлөлийн “Айдана” нэртэй дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Иргэн О.Тбердээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,

            1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

 1.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

 1.4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,

 1.5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30-31,35 дахь тал/,

 1.6. Хохирогч О.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 30 минутын үед дэлгүүрээ онгойлгох гэж ирэхэд дэлгүүрийн хаалга нь 2 цоожтой байсны нэг цоож нь эвдэрсэн байдалтай байхаар нь тухайн үедээ манай дэлгүүрээс эд зүйл хулгайлах гээд нэг цоожийг нь онгойлгож чадаагүй юм байна гэж бодоод хаалгаа онгойлгож орж шалгахад өмнөх өдрийн орлого нь болох 500.000 төгрөгийг хулгайлсан байсан. Мөн бусад эд зүйл хулгайд алдагдсан. Манай дэлгүүрт байсан Ө.Х гэх хүний эмээл алдагдсан”.

“...Манай дэлгүүрээс алга болсон эд зүйл нь бэлэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг, ламп /4 ширхэг/, эмээл /1 ширхэг/ хар өнгөтэй, эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрдсэн бүрэн бүтэн эмээл байгаа, ямар нэгэн зураас гэмтэл урагдсан газар байхгүй, мотоциклийн ком хөдлөгч /1 ширхэг/, дөрөө /1 ширхэг/ бусад эд зүйлүүд хулгайд алдагдсан байна.

...Яллагдагч К.Ж нь өнөөдрийн байдлаар надад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй болно...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08-09 , 11-12, 57 дахь тал/,

1.7. Хохирогч Ө.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Буянт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Айдана нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн О.Тйг гуйгаад өөрийнхөө өмчлөлийн 1 ширхэг эмээлийг худалдан борлуулахаар түүний дэлгүүрт тавиулсан юм. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тус дэлгүүрт хулгай орж дотор нь байсан миний эмээл хулгайд алдагдсан байна. ...Хулгайд алдагдсан эмээлийг цагдаагийн байгууллага холбогдогч этгээдээс хураан авч,  надад хүлээлгэн өгсөн тул надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/,

1.8. Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-24- 0126 дугаартай “2024 оны 03 дугаар сарын байдлаар эмээл 1 ширхэг 500.000 төгрөг, ламп нэг бүрийн үнэ 6000 төгрөг, 4 ширхэг нь 24.000 төгрөг, мотоциклийн ком хөдлөгч 30.000 төгрөг, дөрөө 1 ширхэг нь 25.000 төгрөг, нийт 579.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 41-45 дахь тал/,

2. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд хохирогч М.Кий 5 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Иргэн М.Кээс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,

2.2.Иргэн М.Кий мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал /,

2.3.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 85-89 дахь тал/,

2.4.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дэх хавтаст хэргийн 91-101 дэх тал /,

2.5.Хаан банкинд байрших, иргэн Т.Тгийн эзэмшлийн 5185044892 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал /,

2.6. Хохирогч М.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие эхнэр, 5 хүүхдийн хамт Сагсай сумын 4 дүгээр багт оршин сууж амьдардаг юм. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг ба 2024 оны 7 дугаар 12-ны өдөр Сагсай сумын 4 дүгээр багт байрлах зуслангаас сумын төв буюу 5 дугаар баг руу орой 18 цагийн үед эхнэрийн хамт ирсэн юм. Тухайн үед хөдөө манай хүүхдүүд мал хараад үлдсэн. Тэгээд сумын төвд байж байгаад 2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед хөдөө байдаг зусландаа очоод хониныхоо ноосыг авах гээд хонио цуглуулаад тоолоход 4 настай 3 тооны эр хонь, 2 настай 2 тооны борлон хонь, нийт 5 хонь дутсан.  Тухайн үед яагаад хонь дутаж байгааг гайхаад, намайг байхгүй үед малд эзэн болж үлдсэн хүү К.Аллабердээс асуухад манай хүү ч гайхаад ойр хавиар явж хайгаад олоогүй. Тэгж байтал  манайхтай хөрш зэргэлдээ зусаж байгаа Тгийн хүү  Ж нь “Танай мал манай малтай нийлсэн байна, манай мал дотор танай 5 тооны хонь байсан байна” гэж хэлээд манай 5 тооны хонийг тууж авчирч өгсөн. Гэхдээ тухайн үед манай хүү бид хоёр алга болсон 5 тооны хонио Сагсай сумын 4, 7 дугаар баг болон Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хайгаад олоогүй, мөн би өөрөө хөрш зусаж байгаа Т.Тгийн гэрт очоод “Манай 5 тооны хонь алга болоод олдохгүй байна, та нар үзэж харсан уу, танай мал дотор явж байгаа юм биш үү” гэхэд тэд нар мэдэхгүй, үзэж хараагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар малаа хайгаад  олохгүй байсан. 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед би Өлгий сум руу ажлаар явсан ба 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэртээ очиход миний хүү К.Аллаберди нь надад нэг зураг үзүүлэхэд уг зураг нь миний алга болсон 1 тооны эр хонийг нэг хүн барьж байгаад авхуулсан зураг байсан ба зурагт тухайн хүний толгой хэсэг нь харагдахгүй байсан. Миний хонийг барьж байгаад зураг даруулсан хүн нь хар өнгийн урт түрийтэй гутал, саарал өнгийн биеийн тамирын өмд, ногоон алаг өнгийн хүрэм өмссөн байсан болно. Тэр хувцас нь манай хөрш айлын Т.Т гэдэг хүний хувцас гэдгийг би сайн мэдэж байна. Тэр хувцсыг Т болон хүү нь Ж нар ээлжлээд хонинд өмсөөд байдаг. Тухайн үед би хүүгээсээ тухайн зургийг хаанаас яаж авсан талаар асуухад манай хүү 2024 оны 08 дугаар сарын 01-ний орой 21 цаг өнгөрч байхад Тгийн бага хүү болох Сары гэдэг залуутай уулзаад утсаа өгч байгаач гэрэл тусгая гэж асууж аваад зураг руу ороход устгасан зураг хэсэгт нь уг зураг байсныг өөрийнхөө утас руу шилжүүлж авсан гэж хэлсэн юм...”

            “...2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед цагдаа нар ирээд манай хөрш айлын гэрт очоод  миний өгсөн зураг дахь хувцсыг хураагаад аваад явсны дараа буюу 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай гэрт Т.Т түүний том хүү Ж нар ирсэн. Тэгээд Т.Т нь надад “Чиний 5 тооны хонийг манай хүү Ж хулгайлж аваад дүүгийн хашаанд аваачаад тавьсан байсан байна. Тэр надад  хэлэхдээ нэг хүнээс мөнгө авах ёстой байсан, тэр мөнгөндөө хонь авсан, зарах гэж байгаа” гэж хэлэхээр нь би 1 тооны хонийг барьж байгаад зураг даруулсан” гэж хэлсэн юм. Т.Т нь хүү бид хоёр чиний хохирлыг барагдуулж өгье, чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих гэж хэлсэн. Би тухайн үед Т.Тд би нэгэнт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул хуулийн дагуу шийдэх байх гэж хэлсэн.

...Буянт сумын 2 дугаар багийн иргэн Т.Т нь надад учирсан хохиролд 1.840.000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлж өгсөн тул надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-134, 138-139, 145-146 дахь тал /,

2.7. Насанд хүрээгүй гэрч К.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Сагсай сумын 4 дүгээр багт оршин суудаг ба 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай аав ээж хоёр сумын төв рүү явсан.Тухайн үед миний бие хөдөө байгаа малдаа эзэн болоод үлдсэн. Тэгээд манай аав ээж хоёр 2024 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед гэртээ ирээд хониныхоо ноосыг авна гээд малаа цуглуулаад тоолоход манай хониноос 4 настай 3 тооны эр хонь, 2 настай 2 тооны борлон хонь, нийт 5 хонь дутсан. Тэгээд бид нар гайхаад 5 тооны хонио ойр хавиас хайгаад олоогүй. Тэгж байтал манай хөрш айлын залуу болох Тайн Жетпсибай гэдэг залуу “Танай 5 тооны хонь манай малд нийлсэн байна” гээд манай 5 тооны хонийг тууж авч ирж өгсөн гэж манай аав М.К  хэлсэн. Уг нь бид нар алга болсон 5 тооны хонио ойр хавиас хайгаад олоогүй юм. 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай аав ээж хоёр аймаг явсны дараа тухайн өдөр орой 21 цагийн үед би Т.Т гэдэг хүний бага хүү Сары гэдэг залуутай уулзаад харанхуй болохоор нь гэрэл тусгах гээд утсыг нь авсан. Тэгтэл надад Сары гэдэг залуугийн утасны зургийг үзмээр санагдаад байхаар нь зураг байдаг хэсэг рүү ороод устгасан зургийг нь харахад манай алга болсон улаан өнгийн эвэртэй, 4 настай эр хонийг бариад авхуулсан 3 зураг байсан. Уг зурагт байгаа хүний толгой хэсэг нь харагдахгүй байсан. Тэгэхээр нь би тэр 3 зургийг өөрийн утас руу шилжүүлж аваад Сары гэдэг залууд утсыг нь өгсөн юм. Тухайн үед би Сарыд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, шууд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд дараа нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр аав ээж аймгаас ирэх үед Сарыгийн утаснаас авсан зургаа аавд үзүүлэхэд манай хонийг барьж байгаа хүний өмссөн хувцсыг Т.Тийн хувцас гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-152 дахь тал /,

2.8. Гэрч Е.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие К.Жгаас 2024 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдийн хооронд хонь худалдаж авсан юм. Тухайн хонь нь улаан өнгийн эвэртэй, эр хонь байсан. Өөр им тамга байсан эсэхийг анзаараагүй. Тэр үед би хуримын ажилд бэлдээд завгүй байсан. Хуриманд хонь хэрэг болоод би хүмүүсээс зарах хонь байна уу гэж асуусан. Тэгэхэд К.Ж надад хонь байна гэхээр нь би түүнээс 1 тооны хонь авсан юм. Би хонийг К.Жгаас 250.000 төгрөгөөр авч, мөнгөө дансаар мөнгийг нь шилжүүлсэн. К.Жетпсибай нь уг хонийг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклиор, ганцаараа, шөнийн 00 цагийн үед авч ирсэн. Уг хонийг би 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хуриманд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/,

2.9. Гэрч Ж.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие К.Жгаас хонь худалдаж авсан. Уг хонийг 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдаж авсан. Тухайн хонийг ямар зүсмийн, ямар им тамгатай байсан эсэхийг мэдээгүй. Учир нь би тэр үед завгүй байсан тул К.Жд “...Бид нар ажил хийгээд завгүй болоод байна, чи өөрөө алаад янзлаад аваад ирэх боломж байна уу?...” гэж асуухад тэр зөвшөөрч, хонийг нядалж, янзлаад махыг нь авч ирж өгсөн. Тийм болохоор би тэр хонийг хараагүй. К.Ж нь надад худалдсан хонины махыг Мустанг-5 загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклиор, ганцаараа орой 21 цагийн үед авч ирсэн. Тэгээд уг хонины мөнгийг 150,000 төгрөгийг 5185044892 тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

2.10. Гэрч Т.Тыймын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Т.Жгаас хонь худалдаж аваагүй. Би 2024 оны 07 дугаар сарын дундуур машин худалдаж авахад  Т.Ж надад баяр хүргэж, улаан өнгийн 2 настай борлон хонь бэлэглэсэн. Тухайн үед Т.Ж нь уг хонийг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклиор, орой 19 цагийн үед ганцаараа авч ирсэн. Тэр хонийг би тухайн үед нь идшинд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал /,

2.11. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-24- 0198 дугаартай “ 2024 оны 07 дугаар сарын байдлаар 4 настай, эр хонь 380.000 төгрөг, 2 настай борлон хонь 200.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 162-166 дахь тал /,

2.12. Яллагдагч К.Жгийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал /,

 

3. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймаг Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Мын малын хотноос 3 тооны хонийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

3.1. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал /,

3.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 10-16 дахь тал /,

3.3. Хохирогч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөлцөөт гэх газарт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний тус газарт байрлах өвөлжөөний хотноос 3 тооны хонио хулгайд алдсан. Миний бие хамгийн сүүлд 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хонио тоолоход манай 117 хонь бүрэн байсан. Тэгээд бие өвдөөд би 2 хоног гэрээс гараагүй, хонио тоолж чадаагүй байсан. Удалгүй бие маань гайгүй болохоор нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хонио тоолоход нийт-117 тооны хонь байх ёстойгоос 114 хонь  тоологдож,  3 тооны хонь дутсан. Манай өвөлжөөний хотноос 3 тооны хонь хулгайд алдагдсан гэж бодож байна. Яагаад гэвэл манайхтай ойрхон ямар нэгэн айл байхгүй. Тэр газарт манайх ганц гэрээр мал маллаж амьдардаг юм. Мөн миний бие 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Буянт сумын 4 дүгээр баг /сумын төв/-т байрлах хоч нэр нь Бохыш /албан ёсны нэрийн мэдэхгүй/ гэх хүн тус өдөр идэшний мал алаад байна гэж сонсоод Бохыш гэх хүний гэрт очиж “...Та мал алсан уу? Манай хэдэн мал алга болсон. Та надад нядалсан малынхаа толгойг үзүүлээч..” гэхэд Бохыш надад “...Би сумын төвд байдаг Хөлцөөт гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг Т гэх хүнээс нэг эр хонь худалдаж аваад алж янзалсан. Энэ хонийг хулгайн мал эсэхийг би мэдэхгүй. Мах дуусахаар нь Т гэх хүнээс 230.000 төгрөгөөр хонь худалдаж авч нядалсан” гэж хэлээд уг хонины толгойг надад үзүүлэхэд тэр хонины толгой манай хонины толгой мөн байсан. Улаан зүсмийн эвэргүй, буруу талын чихэнд улаан, ногоон оосортой, буруу талын чих нь тайрмал имтэй, зөв талын чих нь цуулбар имтэй, эр хонь байсан. Тэгээд би Бохыш гэх хүнээс өөрийн хулгайд алдагдсан хонины толгойг авч гэртээ ирсэн, цагдаагийн байгууллагад гаргаж өгнө. Миний хулгайд алдсан 3 хонины 1 тооны хонийг манай сумын иргэн Бохыш худалдаж аваад нядалж янзалсан. Харин 1 тооны эм хонийг тус сумын иргэн Д.Т худалдаж аваад янзалсан байна. Одоогоор алдагдсан хонинуудаас  1 эм хонь алга байна. Мөн миний бие тус сумын иргэн Д.Тд “...Чиний  Бохышид зарсан эр хонины толгойг  би аваад цагдаад өгсөн. Чи тэр эр хонийг хаанаас авсан бэ? Тэр эр хонь нь миний хулгайд алдагдсан хонь мөн байна...” гэж хэлэхэд Д.Т нь надад тус сумын иргэн К.Жгаас авсан. Тэр надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, надаас хонь худалдаж аваач гэж гуйхаар нь би К.Жгаас 1 эр хонь, 1 эм хонь худалдан авч,  эр хонийг Бохышид зарсан гэж хэлсэн. Манай 3 тооны хонь өвөлжөөний хотноос хулгайд алдагдсан. 3 тооны хонины нэг нь эр хонь, хоёр нь эм хонь байгаа. Эр хонь нь улаан зүсмийн эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал имтэй. Харин зөв талын чих нь цуулбар имтэй. Эм хонь нь улаан зүсмийн эвэртэй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал имтэй, зөв талын чих нь цуулбар имтэй. Эм хонь нь хар толгойтой, цагаан зүсмийн, эвэргүй, буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй. Алга болсон 3 тооны хонь  бүгд ижил им тамгатай, бүгд буруу чихэнд ногоон улаан өнгийн оосортой юм. Тухайн үед Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөлцөөт” гэх хүнсний дэлгүүрийн эзэн нь Д.Т гэх хүн тус сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай К.Жгаас хонь худалдаж аваад тус сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай иргэн Бохышд худалдан борлуулсан байна. Миний бие тус сумын иргэн К.Жг сэжиглэж байна”

...К.Ж нь гэмт хэргийн улмаас надад учруулсан хохирлыг төлж өгөөгүй, гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 8-9, 237 дахь тал /,

3.4. Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Буянт сумын 4 дүгээр багт оршин суудаг. Тус суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие тус суманд “Хөлцөөт” гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Мөн би төмөр болон малын ченж хийдэг. Би К.Жг нэг сумын иргэний хувьд сайн таньдаг. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Бохыштой нэг сумын иргэний хувьд түүнийг мөн сайн танина.

Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр К.Жгаас 2 хонь худалдаж авсан нь үнэн. 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад К.Ж манай гэрт ирээд “...Би маргааш аймаг явах ажилтай учраас мөнгө хэрэг болоод байна. Аав намайг хонь зараад мөнгө болгоод ав гэсэн, та хонь авах уу” гэхээр нь би К.Жд хонь авахгүй гэж хэлэхэд тэр яваад өгсөн. Тэгээд маргааш нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өглөө эрт 08 цагийн орчимд К.Ж  манай дэлгүүрийн цонхыг тогшоод дэлгүүрээс нэг хайрцаг тамхи авсан. Тэгэхдээ К.Ж дахин надад “...Жылтыр ах би 2 хонь аваад ирсэн. Би одоо аймаг явах гэж байна. Надад яаралтай мөнгө хэрэг болоод байна. Та энэ хоёр хонийг авчихаач, гуйж байна...” гэхээр би хэдэн төгрөгт зарах юм, би харж байгаад больё гэхэд хонь гэрт байгаа, надтай хамт очиж үзээд аваарай гэж хэлсэн. Тэгэхээр би дэлгүүрээс бэлэн 300,000 төгрөг аваад Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах К.Жгийн гэрт очиж, 2 хонийг үзээд би энэ хоёр хонийг чинь нийт 300,000 төгрөгөөр авья гэхэд тэр зөвшөөрсөн, тэгэхээр нь би К.Жд энэ хоёр хонийг манай гэрт хүргээд өгчих гэхэд тэр “..ахаа такси аймаг явах гээд яаруулаад байна. Та энэ хоёр хонийг өөрөө аргалаад аваад явчих уу?” гэхээр нь би түүнээс худалдан авсан хоёр хонийг өөрөө гэртээ авч ирсэн. Тухайн үед

Буянт сумын 4 дүгээр багийн иргэн М.Чукан эгч 7 хоногийн өмнө надаас хонь авахаар ярьсан байсан тул тухайн 2 хонийг хашаандаа оруулж уяад М.Чукан эгч рүү ярихад хүү нь болох Х.Ахалжан нь манайд ирж уг хоёр хонийг хараад эр хонийг сонгож, худалдан авсан Би М.Чукан эгчид эр хонийг 220,000 төгрөгөөр худалдсан. М.Чукан эгч мөнгийг надад бэлнээр өгсөн. Үлдсэн 1 хонийг нь би өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Би К.Жгаас 2 тооны хонийг 300,000 төгрөгөөр худалдан авсан. Уг 2 тооны хонины нэг нь эр хонь, нэг нь эм хонь байсан. Эр хонь нь улаан зүсмийн эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй. Эм хонь нь улаан зүсмийн эвэртэй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй. Миний бие эм хонийг өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Одоо байхгүй. К.Ж намайг 2 хонь авчих гээд гуйгаад байхаар авсан, хулгайн гэдгийг мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал /,

3.5. Гэрч М.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Д.Тг сайн танина. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д.Тгээс нэг тооны эр хонь худалдаж авсан нь үнэн. Тухайн өдөр Д.Т гэх хүн надад хандаж “...надаас хонь авах уу?” гэж хэлэхээр нь гэрт мах дууссан байсан болохоор хонь авна гэж хэлсэн. Тэгээд уг хонийг Д.Т өөрөө манай хашаанд авч ирсэн. Уг эр хонийг би 220,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь бэлнээр өгсөн. Миний авсан эр хонь улаан зүсмийн эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал,  зөв талын чих нь цуулбар имтэй. Миний бие уг эр хонийг хүү болох Х.А янзлуулж идшиндээ хэрэглэсэн, одоо байхгүй. Толгой нь байгаа. Хонийг миний бие хулгайн мал гэдгийг огт мэдсэнгүй. Гэрт мах дууссан болохоор хонь худалдаж авсан. Тэр Д.Т гэх хүн хонийг хаанаас, хэнээс аваад надад худалдсаныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 23 дахь тал /,

3.6. Гэрч Х.Аы мөрдөн байцаалтын өгсөн. “...миний бие Д.Т гэх хүнийг  нэг сумын иргэний хувьд сайн танина, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манай ээж болох М.Чукан тэр өдөр Д.Тэс хонь авахаар болсон байсан тул би Д.Тгийн гэрт очиж, хонийг үзсэн. Д.Тгийн хашаанд 2 хонийг үзэж байгаад  бие том, эр хонийг нь авахаар болоод хүргээд өгөөрэй гэж Д.Тд хэлээд явсан. Удалгүй намайг аавынд ирээд байж байтал Д.Т гэх миний авахаар сонгосон эр хонийг аваад ирэхэд ээж тэр хонийг 220.000 төгрөг Д.Тд бэлэн өгч худалдаж авахаар нь би тэр хонийг алж  янзлаад махыг нь аав, ээж хоёрт бэлдэж өгөөд явсан. Манай ээжийн худалдан авсан хонь нь улаан зүсмийн, эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй, эр хонь байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал /,

3.7. Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БӨА-24- 0266 дугаартай “2024 оны 9 дүгээр сарын байдлаар 4 настай эр хонь 300.000 төгрөг, эм хонь 400.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

3.8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3 дахь  хавтаст хэргийн 41 дэх тал /,

3.9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 42-45 дахь тал /,

3.10. Яллагдагч К.Жетписбагийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

4. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Х.Өийн өмчлөлийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

4.1. Иргэн Х.Өээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал /,

4.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 10-14 дэх тал /,

4.3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 25, 28 дахь тал/,
4.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь
хавтаст хэргийн 30-38 дахь тал /,

4.5. Хохирогч Х.Өэд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал /,

4.6. Хохирогч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Буянт сумын 2 дугаар баг, Хагийн Улаанхад гэх газарт байрлах хаваржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан. Тухайн үед би хаваржаандаа байж байгаад Алтай суманд ажил явдал гараад бүгдээрээ ажил явдалд оролцохоор Алтай сум руу явсан.., ...маргааш өглөө нь ирэхэд манай гэрийн эд хогшил байрнаасаа хөдөлсөн, авдар дотор байсан эд зүйлүүдийг гаргаад буцаагаад эмх замбараагүй байдалд оруулж хийсэн, бас хэд хэдэн эд зүйл алдагдсан байхаар нь бид манай гэрт хулгай орсон байна гэж мэдсэн. Манай гэрээс авдар дотор байсан манай өвөг эцгээс уламжлагдаж ирсэн нэг нүдний дуран, хятад мотоциклийн урд дугуйны обуд, 2 ширхэг мотоциклийн толь, мотоциклийн хянах самбар зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан.

 “...К.Жгийн манайхаас хулгайлсан эд зүйлс болох мотоциклийн хянах самбар 1 ширхэг, мотоциклийн обуд 1 ширхгийг цагдаагийн газраас хүлээж авлаа. Бусад мотоциклийн 2 ширхэг толь, нэг нүдний дуран 1 ширхэг зэргийн хохирлыг барагдуулж өгөөгүй. Би үлдсэн эд зүйлсээ нэхэмжлэх болно. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ, ...гэмт хэргийн талаах мэдээллийг хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 1,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн, хохирол дээр нэмж нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 06,52 дахь тал /,

4.7. Гэрч А.Бердиханы мөрдөн байцаалтын өгсөн “...2024 оны 06 дугаар сард миний эзэмшлийн “Мустанг- 5” загварын мотоцикль эвдрээд явахгүй байсан. Тэгээд би мотоциклио янзлуулахаар 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Буянт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай К.Жтай уулзахад тэр миний мотоциклийг засаж  өгөхөөр болсон. Тэгээд миний мотоциклийг янзалж байхдаа К.Ж нь өөрөөсөө мотоциклийн ком хянах самбар гаргаж ирээд надад “...Таны мотоциклийн хянах самбар ажиллахгүй байна. Би энэ хянах самбарыг 18,000 төгрөгөөр авсан, та надаас тэр мөнгөөр авчих...” гэхээр нь би зөвшөөрч, К.Ж нь тухайн мотоциклийн ком хянах самбарыг миний мотоцикльд тавьж янзалж өгсөн. Би  К.Жд мотоцикль засаж янзалсаны хөлсөнд бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Харин мотоциклийн ком хянах самбарын мөнгө болох 18,000 төгрөгийг дараа өгөхөөр болоод тохирсон. Тэгээд тэрнээс хойш би Жтай уулзаагүй.Би түүнд  Хятад мотоциклийн хянах самбарын мөнгийг одоогоор өгөөгүй байгаа. Миний бие К.Жг нэг сумын иргэн, мөн хөршийн хувьд сайн танина. ...Тухайн үед 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний мотоциклийг засаж байхдаа “...таны хянах самбар ажиллахгүй байна. Энэ хянах самбарыг би аймгаас 18,000 төгрөгөөр авсан ба та надаас тэр үнэ ханшаар худалдаад авах уу?...” гэж хэлэхэд миний бие хүлээн зөвшөөрч, тухайн сэлбэгийн үнэ 18.000 төгрөгийг дараа өгөхөөр болж тохирсон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал /,

4.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-24-0238 дугаартай “2024 оны 08 дугаар сарын байдлаар нэг нүдний дуран 150.000 төгрөг, Хятад мотоциклийн урд дугуйны обуд 1 ширхэг нь 120.000 төгрөг, Хятад мотоциклийн толь 1 ширхэг нь 3000 төгрөг, нийт 2 ширхэг нь 6000 төгрөг, Хятад мотоциклийн ком хянах самбар 1 ширхэг нь 45.000 төгрөгийн үнэ цэнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал /,

4.9. Яллалдагч К.Жгийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал /,

4.10. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

4.11. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-24-0282 дугаартай “2024 оны 6 сарын байдлаар “Мустанг-5” маркийн хуучин мотоцикль 600.000 төгрөгийн үнэ цэнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал/,

 

5. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Нын эзэмшлийн “Нурым-2” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн мөнгө эд зүйл, мөн тус дэлгүүрийн лангуун дээр үлдээсэн байсан худалдагч А.Еийн 2 ширхэг гар утас хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

5.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/,

5.2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 64-69 дэх тал /,

5.3.Хохирогч Ш.Нын мөрдөн байцаалтын өгсөн: “...Манай “Нурым” дэлгүүрт 2024 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед цонхоор хулгайч орж дотроос нь бэлэн мөнгө болон эд зүйл хулгайлсан байна. Уг дэлгүүрт хулгай орсон талаар 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед худалдагч охин над руу залгаж, танай дэлгүүрт цонхоор хулгай орсон байна гэж хэлэхэд шууд дэлгүүрт ирсэн. Тэр үед дэлгүүрийг худалдагч охин нээж, ажиллуулж байсан бөгөөд хулгай орсон гэх цонхыг үзүүлсэн. Уг цонхны салхивч нь онгорхой байсан, доторх хяналтын камерыг шүүж үзэхэд цонхоор үл таних эрэгтэй хүн орж ирээд дэлгүүрийн хяналтын камерыг салгасан байна. Түүнээс хойшхи бичлэг байхгүй байсан. Манай дэлгүүрээс ямар эд зүйл хулгайд алдагдсаныг би сайн мэдэхгүй. Манай эхнэр К.Ардах бараагаа тоолж худалдагчид өгдөг учраас одоо барааг  тоолж тулгаж байна. Тодорхой болохоор нь манай эхнэр алдагдсан эд зүйлийн талаар тодорхой гэрчийн мэдүүлэг өгөх болно. Миний санаж байгаагаар манай дэлгүүрийг анх нээх үед ээж хар өнгийн түрийвч өгсөн ба дотор нь дандаа шинэ мөнгө байсан. Ээж шинэ мөнгө хийж түрийвч өгсөн шалтгаан нь дэлгүүрт мөнгө дууддаг гэхээр нь шинэ азын дугаартай мөнгө тааралдах үед тухайн түрийвчинд хийж дэлгүүрт ил тавьдаг байсан. Гэтэл тэр түрийвчинд байсан 250.000 төгрөгийг хулгайлж авч явсан ба тамхины тавиурт байсан тамхинуудыг авч явсан байна. Өөр эд зүйлүүдийг манай эхнэр тоолж гаргах байх гэж бодож байна. Би дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гаргаж өгнө. Миний бодлоор манай дэлгүүрт худалдагч хийж байгаа охин, нэрийг нь сайн мэдэхгүй, манай эхнэр сайн мэдэж байгаа уг охины үерхдэг залуучууд нь орсон байж болзошгүй. Яагаад гэвэл манай цонхны салхивчийг худалдагч охин ажлаас буух үед нээж явсан болохоор шууд сэжиглэж байна. Сарын өмнө худалдагчаар авсан байсан. Өөр гаднаас хүн ороогүй гэж бодож байна.

...Манай дэлгүүрээс тамхинууд алдагдсан байсан. Энэ талаар миний эхнэр Ардах мэдүүлэг өгсөн. Мөн хар өнгийн түрийвч дотор байсан 400.000 төгрөг /шинэ мөнгөнүүд байсан/ болон тухайн өдрийн орлого 60.000 төгрөг алдагдсан байна. Би дээр мэдүүлэг өгөхдөө түрийвч доторх 260000 төгрөг алдагдсан гэж мэдүүлсэн. Яагаад гэвэл тухайн дэлгүүрийг анх авахдаа ээж шинэ дэвсгэрт болох 260.000 төгрөг өгч байсан ба уг мөнгийг түрийвч дотор хадгалдаг байсан. Дэлгүүрийн бараа болон бусад эд зүйлсийг эхнэр сайн мэддэг юм. Мөн дэлгүүрт орж ирсэн орлогоос шинэ дэвсгэрт мөнгийг нэмж хадгалдаг байсан байна. Нийт 400.000 төгрөг, мөн өдрийн орлого болох 60000 төгрөг алдагдсан байна. Дүгнэлт гаргуулахад "Ашид Билгүүн" ХХК-нд төлбөр хэмээн 30.000 төгрөг төлсөн. Тухайн мөнгийг бас нэхэмжилнэ.

“...Гэмт хэргийн улмаас надад учруулсан хохирлыг нөхөн төлж өгөөгүй болно...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 75,82, 241 дэх тал /,

5.4. Хохирогч А.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Өлгий сумын 1 дүгээр багт байрлах Нурым-2 нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. Уг дэлгүүрийн эзэн нь Ш.Н гэх хүн байдаг бөгөөд түүний эхнэр Ардах гэх хүнээс дэлгүүрийн барааг тоолж аваад сарын сүүлээр тооцоо хийж ажилладаг байсан. Миний худалдагчаар ажиллаж байсан Нурым-2 дэлгүүрт би өдөр бүр өглөө ирж дэлгүүрийг нээж, худалдаа хийдэг байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой ажлаас 22 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хаалга, цонхыг хааж дэлгүүрээс бууж явсан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед ирж дэлгүүрийг онгойлгож үзэхэд мөнгө хийдэг дэлгүүрт байрлах, ширээн дээр байсан мөнгөний хайрцаг газар унасан байсан ба хойд талын өрөөнд байрлах амрах буйдан дээр хар өнгийн түрийвч доторх мөнгөнүүд цацагдсан байдалтай байсан, мөн хяналтын камерын утсыг салгасан байсан. Тэгээд Ардах гэх хүн рүү залгахад утас аваагүй болохоор дэлгүүрийн эзэн Ш.Н руу мессеж бичсэн. Та шөнө дэлгүүрт ирсэн үү, дэлгүүрт хулгай орсон байж болзошгүй байна гэж дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дэлгүүрийн эзэн Ш.Н, түүний эхнэр Ардах нар ирж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би урьд орой нь ажлаасаа  буух үед өөрийн барьж байсан  А-13 маркийн гар утас болон ОРРО маркийн эвдэрсэн 2 ширхэг гар утас байсан ба уг гар утаснуудаа дэлгүүрийн лангуун дээр орхиод явсан байсан. Гэтэл дэлгүүрт орсон хүн миний 2 ширхэг гар утсыг мөн авч явсан байна. Миний ажилладаг дэлгүүрээс ямар ямар эд зүйл хулгайд алдсаныг сайн мэдэхгүй. Миний мэдэхээр тамхины тавиурт төрөл бүрийн тамхинууд байсан ба уг тамхинуудын бүгдийг нь авч явсан байсан. Мөн дэлгүүрийн эзний ээж нь өгсөн гэх хар өнгийн мөнгө хийдэг түрийвч байсан ба дотор нь дандаа шинэ дэвсгэрт мөнгөнүүд байсан. Уг хар өнгийн түрийвчийг би анх тухайн дэлгүүрт худалдагчаар ороход эзэн нь үзүүлж, уг мөнгийг хэрэглэхийг бид цээрлэдэг, ашиг орлого дууддаг гэж хэлэхээр нь ширээний доогуур байлгадаг байсан. Миний бодлоор 300.000 гаруй шинэ дэвсгэртийн мөнгөнүүд байсан. Мөн тухайн өдрийн орлого болох 60.000 төгрөг байхгүй байсан. Миний бие А13 маркийн гар утсыг өөрөө барьж байсан, уг гар утасны дэлгэц хагарснаас хойш дэлгүүрт үлдээж явдаг болсон. Би А13 маркийн гар утсыг Мобикомын салбараас шинээр худалдаж аваад 2 жил хэрэглээд дэлгэцийг нь санаандгүй хагалсан, хуучин гар утас байсан ба одоогийн үнэлгээ нь 200.000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Уг гар утасны хажууд  Орро маркийн дэлгэц нь хагарсан гар утас байсан ба олон жил хэрэлэсэн хуучин гар утас байсан. Уг гар утас 150.000 төгрөгийн үнэтэй гар утас байгаа, дэлгэц нь ажиллахгүй байсан учир 2 ширхэг гар утсыг янзлуулахаар засварт өгөхөөр дэлгүүрт үлдээсэн байсан. А13 маркийн гар утсыг Мобикомоос авч байсан болохоор танд имей кодыг гаргаж өгнө. Миний эвдэрсэн 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан учраас миний бие доор хаяж 350.000 төгрөгөөр хохирч байна.

“...хулгайд алдсан Самсунг А-13 загварын гар утсаа нөхөн төлүүлмээр байна, ОРРО загварын гар утсаа хүлээж авсан...” гэх мэдүүлэг / 3 дахь  хавтаст хэргийн 79, 235 дахь тал/,

5.5. Гэрч Х.Ардахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны 10 цагийн үед дэлгүүрт очиход хулгай орсон байдалтай байсан ба дэлгүүрийн доторх болон гаднах талын хяналтын камерыг шүүж үзэхэд хулгайч орж хяналтын камерын утсыг тасалсан бичлэг байсан тул шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн хойд талын өрөөний цонхоор хулгайч орсныг мэдэж худалдагч охин А.Еээс "цонхыг хэн онгойлгосон бэ" гэж асуухад дэлгүүрээс үнэр гарахаар нь онгойлгосон гэж хэлсэн. Манай дэлгүүрийн эд зүйлийг миний бие өөрөө тоолж худалдагчид хүлээлгэн өгдөг бөгөөд өдрийн бүх орлогыг өөрийн биеэр ирж авдаг. Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил гараад дэлгүүрт ирж чадаагүй байсан ба тухайн шөнө хулгай орсон байна. Манай дэлгүүрийн тамхины лангуунаас “change esse” 18 ширхэг, “ногоон еssе” 16 ширхэг, “энгийн еssе” 7 ширхэг, “кастер- 5” 6 ширхэг, “кастер-3” 4 ширхэг, “кастер-4” 10 ширхэг тус тус байхгүй байсан ба хадам ээж дэлгүүр нээх үед егсөн хар өнгийн түрийвч байсан ба уг түрийвчинд азын дугаартай болон бусад дугаартай шинэ 20.000, 10.000, 5.000, 1.000, 500, 100, 50, 20, 10-тын дэвсгэрүүдийг хийж хадгалдаг байсан. Нийт 400.000 гаруй төгрөг байсан. Уг мөнгөнөөс бага дэвсгэртэй мөнгө болох 26.000 төгрөгийг үлдээж, бусад мөнгийг авч явсан байна. Өөр эд зүйл хулгайд алдагдаагүй болно...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,

5.6. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаартай тогтоол /3 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

5.7. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

5.8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 92-96 дахь тал /,

5.9. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

5.10. Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-24- 0277 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан change esse тамхи нэг бүрийн үнэ 3350 төгрөг, ногоон эссэ тамхи нэг бүрийн үнэ 3300 төгрөг, энгийн эссэ тамхи нэг бүрийн үнэ 3200 төгрөг, кастер-5 тамхи нэг бүрийн үнэ 5700 төгрөг, кастер-3 тамхи нэг бүрийн үнэ 4800 төгрөг, хар өнгийн түрийвч 15000 төгрөгийн үнэ цэнэтэй байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 112-116 дахь тал/,

5.11. Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-24-0276 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2024 онд худалдаж авч байсан дэлгэц нь хагарсан Орро загварын хуучин гар утас болон 2022 онд худалдаж авч байсан дэлгэц нь хагарсан Samsung А13 загварын хуучин гар утас нийтдээ 270,000 /хоёр зуун далан мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 103-107 дахь тал /,

5.12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Ра..йгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/50 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн мөрүүдийн хээний зураглал, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээр харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн Буянт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай К.Жгаас хураан авсан гэх гутлын дардастай тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь 119-123 дахь тал/,

 

6. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” нэртэй худалдааны төвд хууль бусаар нэвтэрч бэлэн 3,270,000 төгрөг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

6.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 140 дэх тал/,

6.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 141-148 дахь тал/,

6.3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 176-179 дахь тал/,

6.4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 183-185, 194 дахь тал/,

6.5.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дахь хавтаст хэргийн 180-182 дахь тал/,

6.6. Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Оргил” худалдааны төв нь анх 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн худалдааны төвийн үйл ажиллагааг хүү А.Серикбол бид хоёр эрхлэн явуулдаг. Хүү Серикбол нь одоогоор Улаанбаатар хотод явж байгаа тул энэ хэрэгт хохирогчоор би оролцох болно. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө манай дэлгүүрийн ажилчид залгаж “манай худалдааны төв”-д хулгай орсон байна, подвалын цонх хагарсан байна гэж хэлсэн. Улмаар бид нар ирж цагдаагийн алба хаагч нартай хамт үзэхэд подвалын цонхыг хагалан хулгай орж 1 давхрын кассанд байсан мөнгө хулгайд алдагдсан байсан. Худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд подвалын цонхыг хагалан 20-25 орчим насны, нүүр хэсгээ халхалсан эрэгтэй хүн тухайн цонхоор орж, улмаар подвалд нэвтрэн тог салгасан байсан. Тухайн үйл явдлаас хойш хяналтын камерын бичлэг байхгүй байсан. Манай дэлгүүрийн урд өдрийн орлого болох бэлэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг манай дэлгүүрийн кассанд ажилладаг ажилчид шургуулгад хийж үлдээсэн байсан байна, тухайн орлого болох бэлэн 10.000.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Өөр зүйл алдагдаагүй байна, тоолох ч боломжгүй. Энэ талаар манай дэлгүүрийн ажилчид болох Еркегүл, Г нар мэдүүлэг өгсөн.

“...учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155-156, 239 дэх тал /,

6.7. Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Миний бие тус аймгийн Алтанцөгц суманд аав, ээж, ах нарын хамт оршин суудаг ба одоогоор тус аймгийн төвд өөрийн төрсөн ах С.Екпиний гэрт амьдарч байгаа. Би “Оргил” худалдааны төвд кассчнаар ажилладаг. Оргил худалдааны төвд ажилд ороод 2 сар орчим болж байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний  өглөөний 09 цагт ажилдаа ирээд орой 22 цагт дэлгүүр хаасны дараа тухайн өдөр орсон орлого тоолоод янзлаад явтал 22 цаг 30 минут болдог. Тухайн өдөр би 22 цаг 30 минутын орчимд ажлаасаа тараад явсан. Манайх өдрийн орлогоо  орой  нь кассны ажилчид өөрсдөө тоолоод   задгай 60.000 төгрөгийг  дараагийн өдөр хэрэглэхээр үлдээгээд үлдсэн бэлэн мөнгийг  кассын хажуу талд байрладаг шургуулганд хийдэг. Өдөр бүр тийм байдлаар үлдээдэг. Тухайн орлогыг хадгалдаг кассанд цоож байдаг боловч кассыг цоожлоод түлхүүрийг зоолттой үлдээдэг байсан, харин орлого хадгалдаг кассын хажуу талд байрладаг шургуулгыг цоожлох  ямар нэгэн цоож, түгжих зүйл байхгүй. Тухайн хэрэг гарсан өдөр  миний ажилладаг кассанд нийт 5,245,000 төгрөгийн орлого орсон байсан, гэвч маргааш өглөө нь манай байгууллагын менежер миний ажилладаг байсан кассыг шалгаж үзэхэд кассанд нийт 100 төгрөгийн болон 50 төгрөгийн дэвсгэр нийлээд  15,000 төгрөг үлдсэн байсан. Кассанд байсан бусад мөнгө болон кассын хажуу талд байрладаг шургуулганд байсан мөнгө хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 161-162 дахь тал /,

6.8. Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний бие тус аймгийн 13 дугаар багт нөхөр хүүхдүүдийн хамтаар оршин суудаг. Би Өлгий сумын 1 дүгээр багт байрлах Оргил худалдааны төвд менежер, нягтлан бодогчоор давхар ажилладаг. Оргил худалдааны төвд ажилд ороод 1 сар болж байна. Дэлгүүрийн хамгийн гадна талын түлхүүрийг би дэлгүүрт орох дотор талын түлхүүрийг манай хяналтын камерын ажилтан Ханатбек хариуцаж орой дэлгүүр хаасны дараа авч яваад өглөө ирж дэлгүүр онгойлгодог. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 08 цаг 45 минутанд би ажилдаа очиход манай дэлгүүрийн ажилчид ирээгүй, үйлчлэгч эгч, болон хамгаалалтын албаны хүмүүс, хаан банкны хүмүүс ирчихсэн дэлгүүрийн гадна талд хүлээж байсан. Манай дэлгүүрийн үүдэнд Хаан банкны болон Хас банкны АТМ байдаг учир тухайн банкны ажилчид АТМ-аа шалгахаар ирсэн байх. Тухайн үед намайг ирэхэд дэлгүүрт тог байхгүй байсан. Надад зөвхөн дэлгүүрийн гадна талын хаалганы түлхүүр байдаг учир би хяналтын камерын ажилтан болох Ханатбекийг иртэл ойролцоогоор 20 орчим минут хүлээсэн. Би дэлгүүрт тог байхгүй талаар дэлгүүрийн эзэн болох Серикболд утсаар залгаж мэдэгдэхэд Ханатбек ирэхээр мотор залгаад ажиллуулаарай гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Ханатбек ирээд дэлгүүрийн дотор талын хаалгыг онгойлгож бид хоёр дотогш ороод би 2 давхар луу, харин Ханатбек мотор залгахаар В1 давхар луу буусан. Намайг шатаар дээш гарч байхад Ханатбек надад хандаж, энд нэг цонх хагарсан байна, юу болсон бол гээд доош буугаад мотор асааж тог залгах гэсэн боловч тог ирээгүй. Ингээд би дэлгүүрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод 2 давхарт байдаг сейфээ шалгахад тухайн сейфенд байсан мөнгө бүрэн байхаар нь 1 давхар луу буугаад дэлгүүрийн кассыг шалгахад дэлгүүрийн 2 касснаас нийт 10,000,000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Би энэ талаар захиралдаа залгаж мэдэгдэхэд цагдаагийн байгууллагад хандаарай гэхээр нь дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс урд өдрийн орлого болох бэлэн 10,000,000 төгрөг хулгайд алдагдсан байна. Манайх нийт 2 касстай ба одоогоор 2 ажилтан ажиллаж байгаа. Еркегүл, Г гэх хоёр ажилтан, тухайн өдөр орсон орлогоо орой нь тоолоод 60,000 төгрөгийг кассандаа үлдээгээд бусад орлогыг кассын хажуу талд байрлах шургуулганд хийгээд үлдээдэг. Би тухайн орлогыг өглөө нь ирж хүлээж аваад 2 давхарт байрлах сейфэнд хийж хадгалдаг. Өнөөдөр өглөө би өчигдрийн орлогыг авах гэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэгг /3 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал /,

6.9. Гэрч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Миний бие одоогоор “Оргил” супермаркетэд кассчнаар ажилладаг. Би ажилд ороод 2 сар гаруй болж байна. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилд орсон. Би тус өдөр ажлын хуваарийн дагуу ажил дээр 09.00 цагт очоод, оройн 22:00 цаг хүртэл ажлаа хийгээд ажлаасаа буусан. Кассан дээр 60.000 төгрөг үлдсэн ба бусад мөнгийг хажуу талын шургуулганд хийсэн, бэлэн мөнгөнөөс 5.103.300 төгрөг үлдээгээд ажлаас буусан. Дараагийн өдөр гэртээ амарсан. Тухайн өдөр дэлгүүрт хүн үлдээгүй бөгөөд хамгийн сүүлд дотор талыг хяналтын камерт ажилладаг  хүн болох Сайлаугийн Ханатбек болон нягтлангийн нөхөр Жанкелди Медетбек цоожилж гарсан.  Манай дэлгүүрээс урд өдрийн орлого болох 10.000.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Манайх нийт 2 касстай ба одоогоор 2 ажилтан ажиллаж байгаа. Тухайн өдөр дэлгүүрийн кассанд Еркегүл, Г гэх 2 ажилтан ажилласан байна. Дэлгүүрийн нягтлан Мектепханы Ахмарал гэх хүн тухайн өдрийн орлогыг дараагийн өдөр хүлээж аваад 2 давхарт дарга Аын Серикболд хүлээлгэж өгдөг” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал /,

6.10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-24- 0297 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын байдлаар 58х150 см хэмжээтэй вакум цонхны шил 104.400 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 3-7 дахь тал /,

6.11. Хохирогч Х.Ааас “Оргил” худалдааны төвийн бараа борлуулалтын тайлан, гаргаж өгсөн баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 10-28 дахь тал /,

6.12. Хохирогч Х.Аын прокурорын шатанд гаргаж өгсөн “Манай “Оргил” худалдааны төвийн касснаас 10.000.000 төгрөг биш 3.270.000 төгрөг хулгайд алдагдсан байх тул уг мөнгийг нэхэмжилнэ” гэх тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

6.13. Мөрдөн байцаалтын хэргүүдийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 200-201 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 61, 136 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

6.14. Яллагдагч К.Жд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 51-52, 183-186, 191-194 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 41-43 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 51-55, 126-130, 198-201 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 78-79, 81-82, 84-85,89-90 дэх тал/,

6.15. Шүүгдэгч К.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Хийсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/,

6.16. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/

зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

7.Шүүгдэгч К.Жгийн хувийн байдлын талаар:

7.1. Шүүгдэгч К.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/,

7.2.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 123-126 дахь тал/,

7.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,

7.4. Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай “Тус багийн иргэн Көмекбай овогтой Ж нь ам бүл 5, амьжиргааны түвшин доогуур, ямар нэгэн орлогогүй, 2-р багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

7.5. Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай “Тус багийн иргэн К овогтой Ж нь ам бүл 5, 2 дугаар багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч К.Жгийн холбогдсон хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход:

1.Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах “Айдана” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч О.Тйн өмчлөлийн, бэлэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг, ламп /4 ширхэг/, мотоциклийн ком хөдлөгч /1 ширхэг/, дөрөө /1 ширхэг/, иргэн Ө.Хы өмчлөлийн эмээл /1 ширхэг/ зэрэг эд хөрөнгийг мотоцикль ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Тд 579,000 төгрөгийн, хохирогч Ө.Хд 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь иргэн О.Тбердээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-26 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30-31,35 дахь тал/, хохирогч О.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 30 минутын үед дэлгүүрээ онгойлгох гэж ирэхэд дэлгүүрийн хаалга нь 2 цоожтой байсны нэг цоож нь эвдэрсэн байдалтай байхаар нь тухайн үедээ манай дэлгүүрээс эд зүйл хулгайлах гээд нэг цоожийг нь онгойлгож чадаагүй юм байна гэж бодоод хаалгаа онгойлгож орж шалгахад манай дэлгүүрээс алга болсон эд зүйл нь бэлэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг, ламп /4 ширхэг/, эмээл /1 ширхэг/ хар өнгөтэй, эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрдсэн бүрэн бүтэн эмээл байгаа, ямар нэгэн зураас гэмтэл урагдсан газар байхгүй, мотоциклийн ком хөдлөгч /1 ширхэг/, дөрөө /1 ширхэг/ бусад эд зүйлүүд хулгайд алдагдсан байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 08-09, 11-12, 57 дахь тал/, хохирогч Ө.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Буянт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Айдана нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн О.Тйг гуйгаад өөрийнхөө өмчлөлийн 1 ширхэг эмээлийг худалдан борлуулахаар түүний дэлгүүрт тавиулсан юм. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тус дэлгүүрт хулгай орж дотор нь байсан миний эмээл хулгайд алдагдсан байна. ...Хулгайд алдагдсан эмээлийг цагдаагийн байгууллага холбогдогч этгээдээс хураан авч,  надад хүлээлгэн өгсөн тул надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 41-45 дахь тал/, яллагдагчийн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд,

 

2. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр /Хаг/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Кий малын хотноос 3 тооны /4 настай/, эр хонь, 2 тооны /2 настай/ борлон хонь буюу 5 тооны бог /хонь/ малыг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч М.Кд 1,540,000 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар хохирогч М.Кий 5 тооны хониноос иргэн Е.Ед 1 хонийг 250.000 төгрөгөөр, иргэн Ж.Кэд 1 хонийг 150.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, өөрийн хойд эцэг Т.Тгийн ХААН банк дахь данснаар Е.Еаас 250.000, Ж.Кээс 150.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан, гэрч Т.Тыймд 1 хонийг 150.000 төгрөгөөр худалдсан зэргээр захиран зарцуулсан болох нь иргэн М.Кээс 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 85-89 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 91-101 дэх тал /, Хаан банкинд байрших, иргэн Т.Тгийн эзэмшлийн 5185044892 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал/, хохирогч М.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед хөдөө байдаг зусландаа очоод хониныхоо ноосыг авах гээд хонио цуглуулаад тоолоход 4 настай 3 тооны эр хонь, 2 настай 2 тооны борлон хонь, нийт 5 хонь дутсан. Ойр хавиар хайгаад олоогүй. Тэгж байтал  манайхтай хөрш зэргэлдээ зусаж байгаа Тгийн хүү  Ж нь “Танай мал манай малтай нийлсэн байна, манай мал дотор танай 5 тооны хонь байсан байна” гэж хэлээд манай 5 тооны хонийг тууж авчирч өгсөн. Гэхдээ тухайн үед би хөрш зусаж байгаа Т.Тгийн гэрт очоод “Манай 5 тооны хонь алга болоод олдохгүй байна, та нар үзэж харсан уу, танай мал дотор явж байгаа юм биш үү” гэхэд тэд нар мэдэхгүй, үзэж хараагүй гэж хэлсэн. 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цагийн үед манай гэрт Т.Т түүний том хүү Ж нар ирсэн. Тэгээд Т.Т нь надад “Чиний 5 тооны хонийг манай хүү Ж хулгайлж аваад дүүгийн хашаанд аваачаад тавьсан байсан байна. Тэр надад  хэлэхдээ нэг хүнээс мөнгө авах ёстой байсан, тэр мөнгөндөө хонь авсан, зарах гэж байгаа” гэж хэлэхээр нь би 1 тооны хонийг барьж байгаад зураг даруулсан” гэж хэлсэн юм. Т.Т нь хүү бид хоёр чиний хохирлыг барагдуулж өгье, чи цагдаад өгсөн гомдлоо буцаагаад авчих гэж хэлсэн. Т.Т нь надад учирсан хохиролд 1.840.000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр төлж өгсөн тул надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-134, 138-139, 145-146 дахь тал /, насанд хүрээгүй гэрч К.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав ээж хоёр 2024 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед гэртээ ирээд хониныхоо ноосыг авна гээд малаа цуглуулаад тоолоход манай хониноос 4 настай 3 тооны эр хонь, 2 настай 2 тооны борлон хонь, нийт 5 хонь дутсан. Тэгээд бид нар гайхаад 5 тооны хонио ойр хавиас хайгаад олоогүй. Тэгж байтал манай хөрш айлын залуу болох Тгийн Жй гэдэг залуу “Танай 5 тооны хонь манай малд нийлсэн байна” гээд манай 5 тооны хонийг тууж авч ирж өгсөн гэж манай аав М.К  хэлсэн. Уг нь бид нар алга болсон 5 тооны хонио ойр хавиас хайгаад олоогүй юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 150-152 дахь тал /, гэрч Е.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би К.Жгаас 2024 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдийн хооронд хонь худалдаж авсан юм. Тухайн хонь нь улаан өнгийн эвэртэй, эр хонь байсан. Өөр им тамга байсан эсэхийг анзаараагүй. Би хонийг К.Жгаас 250.000 төгрөгөөр авч, дансаар мөнгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/, гэрч Ж.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие К.Жгаас 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1 тооны хонь худалдаж авсан. Тухайн хонийг ямар зүсмийн, ямар им тамгатай байсан эсэхийг мэдээгүй. К.Ж нь надад худалдсан хонины махыг Мустанг-5 загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклиор, ганцаараа орой 21 цагийн үед авч ирсэн. Тэгээд уг хонины мөнгийг 150,000 төгрөгийг 5185044892 тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/, гэрч Т.Тыймын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие Т.Жгаас хонь худалдаж аваагүй. Би 2024 оны 07 дугаар сарын дундуур машин худалдаж авахад  Т.Ж надад баяр хүргэж, улаан өнгийн 2 настай борлон хонь бэлэглэсэн. Тухайн үед Т.Ж нь уг хонийг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклиор, орой 19 цагийн үед ганцаараа авч ирсэн. Тэр хонийг би тухайн үед нь идшинд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал /, хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-24- 0198 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 162-166 дахь тал /, яллагдагч К.Жгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Мын малын хотноос 3 тооны хонийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлан авч, хохирогч С.Мид 700,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогч С.Мын 3 тооны хониноос 2 тооны хонийг иргэн Д.Тд нийт 300.000 төгрөгөөр худалдан борлуулж, захиран зарцуулсан болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал /, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 10-16 дахь тал /, хохирогч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Буянт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөлцөөт гэх газар байх малын хотноос 3 тооны хонио хулгайд алдсан. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хонио тоолоход нийт-117 тооны хонь байх ёстойгоос 114 хонь  тоологдож, 3 тооны хонь дутсан. Манай өвөлжөөний хотноос 3 тооны хонь хулгайд алдагдсан гэж бодож байна. К.Ж нь миний 3 тооны хонинийг хулгайлан авч, 1 тооны эр хонь, 1 тооны эх хонийг манай сумын ченж Т гэх хүнд худалдсан байсан. Т нь 1 тооны эр хонийг Бохыш /Чукан/-д худалдсан байна. Бохыш /Чукан/-д миний 1 тооны хонины толгой байгааг харахад бүх шинж тэмдэг, им тамга нь таарч байгаа. Д.Т манай хонийг К.Жгаас худалдаж авсан гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 8-9, 237 дахь тал /, гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би К.Жгаас 2 тооны хонийг 300,000 төгрөгөөр худалдан авсан. Уг 2 тооны хонины нэг нь эр хонь, нэг нь эм хонь байсан. Эр хонь нь улаан зүсмийн эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй. Эм хонь нь улаан зүсмийн эвэртэй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй. Миний бие эм хонийг өөрөө хүнсэндээ хэрэглэсэн, эр хонийг Чукан гэх хүнд худалдсан. К.Ж намайг 2 хонь авчих гээд гуйгаад байхаар авсан, хулгайн гэдгийг мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал /, гэрч М.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай мах дууссан байсан тул би  2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д.Тгээс нэг тооны эр хонь худалдаж авсан нь үнэн. Уг эр хонийг би 220,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь бэлнээр өгсөн. Миний авсан эр хонь улаан зүсмийн эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал,  зөв талын чих нь цуулбар имтэй хонь байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 23 дахь тал /, гэрч Х.Аы мөрдөн байцаалтын өгсөн. “...Манай ээж болох М.Чукан тэр өдөр Д.Тгээс хонь авахаар болсон байсан тул би Д.Тгийн гэрт очиж, хонийг үзсэн. Д.Тгийн хашаанд 2 хонийг үзэж байгаад  бие том, эр хонийг нь авахаар болоод хүргээд өгөөрэй гэж Д.Тд хэлээд явсан. Удалгүй намайг аавынд ирээд байж байтал Д.Т гэх миний авахаар сонгосон эр хонийг аваад ирэхэд ээж тэр хонийг 220.000 төгрөг Д.Тд бэлэн өгч худалдаж авахаар нь би тэр хонийг алж  янзлаад махыг нь аав, ээж хоёрт бэлдэж өгөөд явсан. Манай ээжийн худалдан авсан хонь нь улаан зүсмийн, эвэргүй буруу талын чихэнд улаан, ногоон оосортой болон буруу талын чих нь тайрмал, зөв талын чих нь цуулбар имтэй, эр хонь байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал / хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БӨА-24- 0266 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 32-36 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /3 дахь  хавтаст хэргийн 41 дэх тал /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 42-45 дахь тал /, яллагдагч К.Жетписбагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэр Хагийн Улаанхал гэх газарт байрлах хохирогч Х.Өийн өмчлөлийн хаваржааны байшинд нэвтэрч, хохирогч Х.Өийн өмчлөлийн нэг нүдний дуран /1 ширхэг/, Хятад Улсад үйлдвэрлэсэн мотоциклийн урд дугуйны обуд /1 ширхэг/, мотоциклийн толь /1 ширхэг/, мотоциклийн ком хянах самбар /1 ширхэг/ зэргийг хулгайлан авч, хохирогч Х.Өэд 321,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэн Х.Өээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 10-14 дэх тал /, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 25, 28 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 30-38 дахь тал /, хохирогч Х.Өэд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал /, хохирогч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Буянт сумын 2 дугаар баг, Хагийн Улаанхад гэх газарт байрлах хаваржааны байшинд хулгай орж эд зүйл алдагдсан. Тухайн үед би хаваржаандаа байж байгаад Алтай суманд ажил явдал гараад бүгдээрээ ажил явдалд оролцохоор Алтай сум руу явсан.., ...маргааш өглөө нь ирэхэд манай гэрийн эд хогшил байрнаасаа хөдөлсөн, авдар дотор байсан эд зүйлүүдийг гаргаад буцаагаад эмх замбараагүй байдалд оруулж хийсэн, бас хэд хэдэн эд зүйл алдагдсан байхаар нь бид манай гэрт хулгай орсон байна гэж мэдсэн. Манай гэрээс авдар дотор байсан манай өвөг эцгээс уламжлагдаж ирсэн нэг нүдний дуран, хятад мотоциклийн урд дугуйны обуд, 2 ширхэг мотоциклийн толь, мотоциклийн хянах самбар зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан. “...К.Жгийн манайхаас хулгайлсан эд зүйлс болох мотоциклийн хянах самбар 1 ширхэг, мотоциклийн обуд 1 ширхгийг цагдаагийн газраас хүлээж авлаа. Бусад мотоциклийн 2 ширхэг толь, нэг нүдний дуран 1 ширхэг зэргийн хохирлыг барагдуулж өгөөгүй” гэх мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 06,52 дахь тал /, гэрч А.Бердиханы мөрдөн байцаалтын өгсөн “...Миний мотоциклийг янзалж байхдаа К.Ж нь өөрөөсөө мотоциклийн ком хянах самбар гаргаж ирээд надад “...Таны мотоциклийн хянах самбар ажиллахгүй байна. Би энэ хянах самбарыг 18,000 төгрөгөөр авсан, та надаас тэр мөнгөөр авчих...” гэхээр нь би зөвшөөрч, К.Ж нь тухайн мотоциклийн ком хянах самбарыг миний мотоцикльд тавьж янзалж өгсөн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал /, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-24-0238 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал /, яллалдагч К.Жгийн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал / зэрэг нотлох баримтуудаар,

 

5. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ш.Нын эзэмшлийн “Нурым-2” нэртэй хүнсний дэлгүүрийн ар талын цонхны салхивчаар дэлгүүрт нэвтрэн орж, дэлгүүрийн ширээний нүдэн дотор байсан хар өнгийн түрийвчнээс  бэлэн 400.000 төгрөг, лангуунаас “Сhange esse” 18 ширхэг, “ногоон esse” 16 ширхэг, “энгийн еssе” 7 ширхэг, “кастер-5” 6 ширхэг, “кастер-3” 4 ширхэг, “кастер-4” 10 ширхэг тамхи зэргийг авсан, мөн дэлгүүрийн лангуун дээр байсан, худалдагч А.Еийн дэлгэц нь хагарсан “Орро” загварын болон Samsung А13 загварын хуучин гар утас тус бүр 1 ширхгийг хулгайлан авч, хохирогч Ш.Над 651,900 төгрөг, хохирогч А.Еэд 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 64-69 дэх тал /, хохирогч Ш.Нын мөрдөн байцаалтын өгсөн: “...Дэлгүүрийн доторх хяналтын камерыг шүүж үзэхэд цонхоор үл таних эрэгтэй хүн орж ирээд дэлгүүрийн хяналтын камерыг салгасан байна. Түүнээс хойшхи бичлэг байхгүй байсан. Дэлгүүрээс түрийвчинд байсан бэлэн 400.000 төгрөг, мөн тавиурт байсан тамхинуудыг авч явсан байна. Өөр эд зүйлүүдийг манай эхнэр тоолж гаргах байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 75,82, 241 дэх тал /, хохирогч А.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний худалдагчаар ажиллаж байсан Нурым-2 дэлгүүрт би өдөр бүр өглөө ирж дэлгүүрийг нээж, худалдаа хийдэг байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой ажлаас 22 цаг өнгөрч байхад дэлгүүрийн хаалга, цонхыг хааж дэлгүүрээс бууж явсан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн үед ирж дэлгүүрийг онгойлгож үзэхэд мөнгө хийдэг дэлгүүрт байрлах, ширээн дээр байсан мөнгөний хайрцаг газар унасан байсан ба хойд талын өрөөнд байрлах амрах буйдан дээр хар өнгийн түрийвч доторх мөнгөнүүд цацагдсан байдалтай байсан, мөн хяналтын камерын утсыг салгасан байсан. Би урьд орой нь ажлаасаа  буух үед өөрийн барьж байсан  А-13 маркийн гар утас болон ОРРО маркийн эвдэрсэн 2 ширхэг гар утас байсан ба уг гар утаснуудаа дэлгүүрийн лангуун дээр орхиод явсан байсан. Гэтэл дэлгүүрт орсон хүн миний 2 ширхэг гар утсыг мөн авч явсан байна” гэх мэдүүлэг / 3 дахь  хавтаст хэргийн 79, 235 дахь тал/, гэрч Х.Ардахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны 10 цагийн үед дэлгүүрт очиход хулгай орсон байдалтай байсан ба дэлгүүрийн доторх болон гаднах талын хяналтын камерыг шүүж үзэхэд хулгайч орж хяналтын камерын утсыг тасалсан бичлэг байсан тул шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн хойд талын өрөөний цонхоор хулгайч орсон байсан. Манай дэлгүүрийн тамхины лангуунаас “change esse” 18 ширхэг, “ногоон еssе” 16 ширхэг, “энгийн еssе” 7 ширхэг, “кастер- 5” 6 ширхэг, “кастер-3” 4 ширхэг, “кастер-4” 10 ширхэг тус тус байхгүй байсан ба хадам ээж дэлгүүр нээх үед егсөн хар өнгийн түрийвч байсан ба уг түрийвчинд азын дугаартай болон бусад дугаартай шинэ 20.000, 10.000, 5.000, 1.000, 500, 100, 50, 20, 10-тын дэвсгэрүүдийг хийж хадгалдаг байсан. Нийт 400.000 гаруй төгрөг байсан. Уг мөнгөнөөс бага дэвсгэртэй мөнгө болох 26.000 төгрөгийг үлдээж, бусад мөнгийг авч явсан байна. Өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаартай тогтоол /3 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал/,эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 88-91 дэх тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 92-96 дахь тал /, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-24- 0277 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 112-116 дахь тал/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА-24-0276 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 103-107 дахь тал /, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Райн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/50 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн мөрүүдийн хээний зураглал, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээр харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн Буянт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай К.Жгаас хураан авсан гэх гутлын дардастай тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь 119-123 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох  “Оргил” нэртэй худалдааны төвд хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Аын эзэмшил өмчлөлийн бэлэн 3,270,000 төгрөгийг хулгайлан авч, хохирогч Х.Аад 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 140 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 141-148 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 176-179 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 183-185, 194 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дахь хавтаст хэргийн 180-182 дахь тал/, хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө манай дэлгүүрийн ажилчид залгаж “манай худалдааны төв”-д хулгай орсон байна, подвалын цонх хагарсан байна гэж хэлсэн. Улмаар бид нар ирж цагдаагийн алба хаагч нартай хамт үзэхэд подвалын цонхыг хагалан хулгай орж 1 давхрын кассанд байсан мөнгө хулгайд алдагдсан байсан. Худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд подвалын цонхыг хагалан 20-25 орчим насны, нүүр хэсгээ халхалсан эрэгтэй хүн тухайн цонхоор орж, улмаар подвалд нэвтрэн тог салгасан байсан. Тухайн үйл явдлаас хойш хяналтын камерын бичлэг байхгүй байсан. Манай дэлгүүрийн урд өдрийн орлого болох бэлэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг манай дэлгүүрийн кассанд ажилладаг ажилчид шургуулгад хийж үлдээсэн байсан байна, тухайн орлого болох бэлэн 10.000.000 төгрөг хулгайд алдагдсан байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155-156, 239 дэх тал /, гэрч С.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Тухайн өдөр би 22 цаг 30 минутын орчимд ажлаасаа тараад явсан. Манайх өдрийн орлогоо  орой  нь кассны ажилчид өөрсдөө тоолоод задгай 60.000 төгрөгийг  дараагийн өдөр хэрэглэхээр үлдээгээд үлдсэн бэлэн мөнгийг  кассын хажуу талд байрладаг шургуулганд хийдэг. Өдөр бүр тийм байдлаар үлдээдэг. ...Тухайн хэрэг гарсан өдөр  миний ажилладаг кассанд нийт 5,245,000 төгрөгийн орлого орсон байсан, гэвч маргааш өглөө нь манай байгууллагын менежер миний ажилладаг байсан кассыг шалгаж үзэхэд кассанд нийт 100 төгрөгийн болон 50 төгрөгийн дэвсгэр нийлээд  15,000 төгрөг үлдсэн байсан. Кассанд байсан бусад мөнгө болон кассын хажуу талд байрладаг шургуулганд байсан мөнгө хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 161-162 дахь тал /, гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ".... Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 08 цаг 45 минутанд би ажилдаа очиход манай дэлгүүрийн ажилчид ирээгүй, үйлчлэгч эгч, болон хамгаалалтын албаны хүмүүс, хаан банкны хүмүүс ирчихсэн дэлгүүрийн гадна талд хүлээж байсан. Тухайн үед намайг ирэхэд дэлгүүрт тог байхгүй байсан. Надад зөвхөн дэлгүүрийн гадна талын хаалганы түлхүүр байдаг учир би хяналтын камерын ажилтан болох Ханатбекийг иртэл ойролцоогоор 20 орчим минут хүлээсэн. Би дэлгүүрт тог байхгүй талаар дэлгүүрийн эзэн болох Серикболд утсаар залгаж мэдэгдэхэд Ханатбек ирэхээр мотор залгаад ажиллуулаарай гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Ханатбек ирээд дэлгүүрийн дотор талын хаалгыг онгойлгож бид хоёр дотогш ороод би 2 давхар луу, харин Ханатбек мотор залгахаар В1 давхар луу буусан. Намайг шатаар дээш гарч байхад Ханатбек надад хандаж, энд нэг цонх хагарсан байна, юу болсон бол гээд доош буугаад мотор асааж тог залгах гэсэн боловч тог ирээгүй. Ингээд би дэлгүүрт хулгай орсон байж магадгүй гэж бодоод 2 давхарт байдаг сейфээ шалгахад тухайн сейфенд байсан мөнгө бүрэн байхаар нь 1 давхар луу буугаад дэлгүүрийн кассыг шалгахад дэлгүүрийн 2 касснаас нийт 10,000,000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэгг /3 дахь хавтаст хэргийн 153 дахь тал /, гэрч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Миний бие одоогоор “Оргил” супермаркетэд кассчнаар ажилладаг. Би тус өдөр ажлын хуваарийн дагуу ажил дээр 09.00 цагт очоод, оройн 22:00 цаг хүртэл ажлаа хийгээд ажлаасаа буусан. Кассан дээр 60.000 төгрөг үлдсэн ба бусад мөнгийг хажуу талын шургуулганд хийсэн, бэлэн мөнгөнөөс 5.103.300 төгрөг үлдээгээд ажлаас буусан. Дараагийн өдөр гэртээ амарсан. Манай дэлгүүрээс урд өдрийн орлого болох 10.000.000 төгрөг хулгайд алдагдсан байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-24-0297 дугаартай дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 3-7 дахь тал /, “Оргил” худалдааны төвийн бараа борлуулалтын тайлан, холбогдох санхүүгийн баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 10-28 дахь тал /, хохирогч Х.Аын прокурорын шатанд гаргасан “Манай “Оргил” худалдааны төвийн касснаас 10.000.000 төгрөг биш 3.270.000 төгрөг хулгайд алдагдсан байх тул уг мөнгийг нэхэмжилнэ” гэх тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгч К.Жгийн мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Баян-Өлгий аймгин прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч К.Жгийн 2024 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах, О.Тгийн эзэмшлийн “Айдана” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, хохирогч О.Тид 579.000 төгрөгийн, хохирогч Ө.Хд 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргээр,

Шүүгдэгч К.Жгийн 2024 оны 07 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хаг” гэх газарт байрлах хохирогч М.Кий малын хотноос 4 настай, 3 тооны эр хонь, 2 настай, 2 тооны борлон хонь, нийт 5 тооны бог малыг “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч М.Кд 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутаг, “Хөлцөөт“ гэх газарт байрлах хохирогч С.Мын малын хотноос 3 тооны хонийг машин механизм буюу “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч С.Мад 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргээр,

Шүүгдэгч К.Жгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн /Хөлцөөт/ нутаг дэвсгэр, “Хагийн улаан хал” гэх газарт байрлах хохирогч Х.Өийн хүн байнга амьдрах хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, машин механизм ашиглан, хохирогч Х.Өэд 321.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргээр,

Шүүгдэгч К.Жгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг /Хуст арал/-ийн нутаг дэвсгэрт байрлах, “Нурым-2” хүнсний дэлгүүрийн салхивчны цонхоор орж, эд зүйл хулгайлан, хохирогч Ш.Над 645.000 төгрөгийн, хохирогч А.Еэд 270.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргээр,

Шүүгдэгч К.Жгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багт байрлах “Оргил” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, кассын орлого болох бэлэн 3.270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, хохирогч Х.Аад 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд нийтдээ 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр 4 удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ, нэг удаа хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

1. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, мөн “машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдсэн бол уг гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч байгаа шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч К.Жгийн 2024 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч О.Тйн “Айдана” дэлгүүрээс бэлэн 500.000 төгрөг, ламп 4 ширхэг, мотоциклийн ком хөдлөгч 1 ширхэг, дөрөө 1 ширхэг, хохирогч Ө.Хы эмээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг,

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Х.Өийн хаваржааны байшингаас нэг нүдний дуран, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийн урд дугуйны обуд 1 ширхэг, мотоциклийн толь 2 ширхэг, мотоциклийн хянах самбар 1 ширхэг зэрэг эд зүйлийг,

2024 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Ш.Нын эзэмшлийн “Нурым-2” дэлгүүрээс бэлэн 400.000 төгрөг, нийтдээ 61 ширхэг тамхи, тус дэлгүүрийн худалдагч А.Еийн 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг,

2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах “Оргил” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассын орлогоос бэлэн 3.270.000 төгрөгийг тус тус эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж заасан тул хохирогч Х.Өийн хаваржааны байшинг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч К.Ж нь хохирогч О.Тйн эзэмшлийн “Айдана” гэх дэлгүүрт, хохирогч Ш.Нын эзэмшлийн  “Нурым-2” дэлгүүрт, хохирогч Х.Аын эзэмшлийн “Оргил” худалдааны төвд тус тус хууль бусаар буюу дэлгүүрийн цоожийг эвдэх, цонхоор нэвтэрч орох зэрэг хууль бус арга хэрэглэж нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дэлгүүрүүд нь хүнсний бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх тул хохирогч О.Тйн эзэмшлийн “Айдана” гэх дэлгүүр, хохирогч Ш.Нын эзэмшлийн  “Нурым-2” дэлгүүр, хохирогч Х.Аын эзэмшлийн “Оргил” худалдааны төв зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэж үзнэ.

Шүүгдэгч К.Ж нь хохирогч Х.Өийн эзэмшлийн хаваржааны байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хэргийн газарт хурдан очиж, ирэх зорилгоор өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч К.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

2. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч К.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр /Хаг/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Кий малын хотноос 5 тооны бог /хонь/ малыг Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглан хулгайлж хохирогчид 1,540,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймаг Буянт сумын 2 дугаар /Хөлцөөт/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Мын малын хотноос 3 тооны хонийг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч С.Мид 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч К.Жгийн 2 удаагийн үйлдлээр бусдын мал хулгайлсан үйлдлийг нэгтгэж, К.Жг 8 тооны бог мал буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдээр хүндрүүлэн зүйлчилснийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд бусдын олон тооны мал хулгайлсан бол, машин механизм ашигласан бол  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

Тиймээс хууль тогтоогчоос уг гэмт хэргийг нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь харгалзан хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт этгээд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсдөг байна.

Шүүгдэгч К.Ж нь хохирогч М.Кий 5 тооны хонийг 2024 оны 07 дугаар сарын 12-14-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт байрлах, М.Кий малын хотноос хулгайлан авч, бусдад буюу гэрч Е.Елеман, Ж.К, Т.Тыйм нарт худалдан борлуулж захиран зарцуулсан,

Хохирогч С.Мын 3 тооны хонийг 2024 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багт байрлах, хохирогч С.Мын малын хотноос хулгайлан авч, гэрч Д.Тилуед худалдан борлуулж, захиран зарцуулснаар түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэргүүд төгссөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэрэг буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт этгээд нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн бол тусгай давталт гэж үзэж, гэмт этгээдийн нэг төрлийн хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн гэмт үйлдэл төгссөн, эсхүл завдалт эсэхээс үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль зүйн ойлголт, түүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үздэг байна.

Прокуророос шүүгдэгч К.Жгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан 2 удаагийн мал хулгайлах үйлдлийг тусгай давталт гэж үзэж,  нэгтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч К.Ж нь мал хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдэж, нийтдээ 8 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч К.Ж нь 2 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бог малыг хулгайлсан нь дээрх хуульчилсан тайлбарт заасан “найман бог мал” гэх шинжид хамаарч байх тул прокуророос түүний мал хулгайлах гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заажээ.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч К.Ж нь 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэргийн газарт даруй очих, үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг захиран зарцуулах зорилгоор өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашигласан нь тогтоогдсон тул түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.Ж нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч нарын олон тооны малыг амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар эзэмшилдээ авч, өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд К.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч К.Жгийн үйлдсэн хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийн сэдэлт, зорилго хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч К.Жгийн хууль бус шинжтэй, гэм буруутай үйлдэл хохирогч О.Т, Ө.Х, М.К, С.М, Х.Ө, Ш.Н, А.Е, Х.А нарт учирсан эд хөрөнгийн хохирол хоорондоо бүгд шалтгаант холбоотой байна.

-Иймд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч К.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч С.Т дэмжиж шүүх хуралдаанд оролцсоныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч К.Жгийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Прокурорын шатанд яллагдагч Т.Тгийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, Т.Тг К.Жтай бүлэглэж, хохирогч М.Кий 5 тооны бог малыг хулгайлсан гэж үзэх хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглараагүй байна гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн хор уршгийн талаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

 Хохирогч О.Тди, Ө.Х нарт учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч К.Ж нь  2024 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Айдана” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, тус дэлгүүрийн лангууны шургуулганд байсан түрийвчнээс бэлэн 500.000 төгрөг, нэг бүр нь 6000 төгрөгийн үнэ бүхий, нийт 24.000 төгрөгийн үнэлгээтэй, 6 ширхэг ламп, 30.000 төгрөгийн үнэ бүхий, мотоциклийн ком хөдлөгч 1 ширхэг, 25.000 төгрөгийн үнэ бүхий дөрөө 1 ширхэг зэрэг, мөн тус дэлгүүрт худалдан борлуулахаар тавьсан байсан хохирогч Ө.Хы эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж, хохирогч О.Тд 579.000 төгрөгийн, хохирогч Ө.Хд 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч О.Т, Ө.Х нарт учирсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй, уг дүгнэлтийг талууд эс зөвшөөрч маргаагүй байх тул 1 дэх хавтаст хэргийн 41-45 дахь талд авагдсан Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн О.Т, Ө.Х нарт учирсан хохирлын хэмжээг тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч К.Жгаас хар өнгийн булгараар хийсэн казак эмээл 1 ширхгийг хураан авч, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг, 10 минутад уг эмээлийг хохирогч О.Тд хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Ө.Х мөрдөн байцаалтын шатанд “Миний хулгайд алдсан эмээлийг хэсгийн төлөөлөгч М.Айболат надад хүлээлгэн өгсөн тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна. /1 дэх хавтаст хэргийн 35,60 дахь тал/,

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жгаас гаргуулж, хохирогч Ө.Хд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Шүүгдэгч К.Жгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Тд 579.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч О.Т шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүгдэгч К.Жгаас мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 579.000 төгрөгийн хохирол дээр нэмж, дэлгүүрийн эвдсэн цоож, хаалгыг завсарласны зардал 200.000 төгрөг, гэмт хэргийн улмаас 7 хоног дэлгүүрээ ажиллуулж чадаагүй тул дэлгүүрийн 7 хоногийн орлогыг өдрийн цэвэр ашиг 125.000 төгрөгөөр тооцож, нийт 879.000 төгрөг, энэ хэрэгт мэдүүлэг өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд цагдаагийн байгууллагаас дуудах үед аймгийн төвд 30 литр бинзин зарцуулж ирж, буцсан зардалд 84.000 төгрөг, нийт 1.738.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн байна.

Шүүхээс хохирогч О.Тд учирсан гэмт хэргийн хохирлын тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Тгээс мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үеэр хууль сануулж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж,  шүүгдэгч К.Жгаас гэмт хэргийн хохирол хор уршигт 579.000 төгрөг, унааны зардалд 84.000 төгрөг, нийт 663.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Тд олгож, хохирогчоос нэхэмжилсэн дэлгүүрт олох байсан орлого 875.000 төгрөг, дэлгүүрийн хаалга, цоож засварласны зардал 200.000 төгрөг, нийт 1.075.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч М.Кд учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч К.Жгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.К нь 4 настай, 3 тооны эр хонь, 2 настай, 2 тооны хонь, нийт 5 тооны хонь буюу эд хөрөнгөөрөө хохирсон нь тогтоогдсон бөгөөд хохирогч М.Кий 5 тооны хонь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр, нийтдээ 1.540.000 төгрөгийн үнэ цэнтэй болох нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К.Жгийн хойд эцэг Т.Т нь хохирогч М.Кд учирсан хохирол 1.540.000 төгрөг,  малаа эрж хайсны зардал 100 литр шатахууны үнэ 300.000 төгрөг, нийт 1.840.000 төгрөгийг төлж барагдуулснаар хохирогч М.К “Надад учирсан хохирол 1.840.000 төгрөгийг Т.Т бэлнээр төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн нь 1 дэх хавтаст хэргийн 145-146 дахь талд авагдсан байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жгаас гаргуулж, хохирогч М.Кд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

Хохирогч С.Мад учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч К.Ж нь хохирогч С.Мын 3 тооны бог малыг хулгайлж, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан нь 3 дахь хавтаст хэргийн 32-37 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Хохирогч С.М шүүх хуралдаанд биечлэн оролцож, шүүгдэгч К.Жгаас тухайн үеийн малын үнэ ханшаар буюу 2 эх хонийг 250.000 төгрөгөөр, 1 эр хонийг 300.000 төгрөгөөр тооцож, 3 тооны бог малын үнэ 800.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор сумын төвөөс аймгийн төвд 2 удаа, өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдаж ирсэн зардлыг нэмж тооцон,  /нэг талдаа 15.000 төгрөг, нэг удаа ирж буцах зардал 30.000 төгрөг/  3 удаа ирж, буцсан унааны зардалд 90.000 төгрөг,малаа эрж хайсан шатахууны зардалд 100.000 төгрөг, нийт 990.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Мын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үеэр хууль сануулж өгсөн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч К.Жгаас 3 тооны бог малын үнэ 700.000 төгрөг, хохирогч С.Мын сумын төвөөс аймгийн төвд 3 удаа ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон унааны зардалд 90.000 төгрөг, нийт 790.000  төгрөг гаргуулж, хохирогч  С.Мад олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 100.000 төгрөг, 3 тооны бог малын үнийн зөрүү 100.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Өэд учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч К.Жгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Өэд нэг нүдний дуран 150.000 төгрөг, Хятад мотоциклийн урд дугуйны обуд 120.000 төгрөг, мотоциклийн толь, Хятад мотоциклийн ком хянах самбар 45.000 төгрөг, нийт 321.000 төгрөгийн бодит хохирол учирсан нь 2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр К.Жгаас хураан авсан, Хятад мотоциклийн урд дугуйны обуд 1 ширхэг, гэрч А.Бердиханаас хураан авсан Хятад мотоциклийн ком хянах самбар 1 ширхэг зэргийг хохирогч Х.Өэд хүлээлгэн өгсөн нь 2 дахь хавтаст хэргийн 39 дэх талд авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, хохирогч Х.Өийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Хохирогч С.Ө нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, хулгайд алдсан нэг нүдний дуран нь 3 үе дамжсан, 1934 онд Орос Улсад үйлдвэрлэгдсэн, өвөг эцгээс өвлөгдөж ирсэн, үнэ цэнэ бүхий эд зүйл тул дурангаа буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор сумын төвөөс аймгийн төвд 4 удаа, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохоор 1 удаа, нийт 5 удаа ирж буцсан зардал /унааны зардал нэг талдаа 15.000 төгрөг, хоёр талдаа 30.000 төгрөг/-д нийтдээ 150.000 төгрөг, мотоциклийн урд дугуйны обуд 1 ширхэг, мотоциклйн хянах самбар зэргийг буцааж авсан талаар мэдүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч Х.Өийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч К.Жгаас нэг нүдний дурангийн үнэ 150.000 төгрөг, мотоциклийн 2 ширхэг толины үнэ 6000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор сумын төвөөс аймгийн төвд 5 удаа ирж, буцсан зардалд 5х30000=150.000 төгрөг, нийт 306.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Өэд олгож шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Ө нь хулгайд алдсан нэг нүдний дурангаа биет байдлаар буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүгдэгч К.Ж нь уг дуранг гээсэн тул буцааж өгөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна. Иймээс хохирогч Х.Өийн эзэмшлийн нэг нүдний дуран гэх эд зүйлийг мөнгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ш.Н, А.Е нарт учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг /Хуст арал/-ийн нутаг дэвсгэрт байрлах, “Нурым-2” хүнсний дэлгүүрийн салхивчны цонхоор орж, дэлгүүрийн ширээний шургуулганд байсан хар өнгийн түрийвчтэй, бэлэн 400.000 төгрөг, лангуунаас “Сhange esse” тамхи 18х3350=60.300 төгрөг, “ногоон esse” тамхи 16х3300=52.800 төгрөг, “энгийн еssе” тамхи 7х3200=22.400 төгрөг, “кастер-5” тамхи 6х5700=34.200 төгрөг, “кастер-3” тамхи  4х4800=19.200 төгрөг, “кастер-4” тамхи 10х4140=41.400 төгрөг,  хар өнгийн түрийвч /15.000 төгрөг/ зэргийг хулгайлан авч, хохирогч Ш.Над нийт 645.300 төгрөгийн хохирол учруулсан,  мөн дэлгүүрийн лангуун дээр байсан, худалдагч А.Еийн дэлгэц нь хагарсан “Орро” загварын болон Samsung А13 загварын хуучин гар утас тус бүр 1 ширхгийг хулгайлан авч, хохирогч Ш.Над 645.300 төгрөг, хохирогч А.Еэд 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний эрх бүхий шинжээчийн дүгнэлт болон хохирогч Ш.Н, А.Е нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /3 дахь хавтаст хэргийн 104-107,113-116 дахь тал/,

Хохирогч Ш.Н нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, надад энэ гэмт хэргийн улмаас 645.300 төгрөгийн хохирол учирсан, мөн эд зүйлийн үнэлгээ гаргуулахад шинжээчийн зардалд би 30.000 төгрөг төлсөн тул нийт 675.300 төгрөгийг шүүгдэгч К.Жгаас нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд хохирогч Ш.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн, шүүгдэгч К.Жгаас гэмт хэргийн бодит хохиролд 645.300 төгрөг, шинжээчийн зардал 30.000 төгрөг, нийт 675.300 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Над олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Ж нь хохирогч А.Еийн  150.000 төгрөгийн үнэ бүхий, дэлгэц нь хагарсан, ОРРО загварын гар утсыг хохирогч А.Еэд буцаан өгсөн, харин 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий, дэлгэц нь хагарсан, Самсунг А-13 маркийн гар утсыг бусдад худалдан борлуулсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жгаас 120.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Еэд олгож шийдвэрлэв. /3 дахь хавтаст хэргийн 235 дахь тал/,

 

“Оргил” худалдааны төвд учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багт байрлах “Оргил” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, тус дэлгүүрийн кассын орлого болох бэлэн 3.270.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, “Оргил” худалдааны төвийн эзэн, хохирогч Х.Аад 3.270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  шүүгдэгч К.Жгаас 970.000 төгрөг хураан авч, хохирогч Х.Аад хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.Жеас 2.300.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Аад олгож шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч К.Жас гэмт хэргийн хор уршигт 663.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Тд, 790.000 төгрөг гаргуулж хохирогч С.Мад, 306.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Өэд, 675.300 төгрөг гаргуулж хохирогч Ш.Над, 120.000 төгрөг гаргуулж хохирогч А.Еэд, 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Аад тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч К.Ж нь хохирогч М.К, Ө.Х нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч К.Ж нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулж, нэр бүхий 6 хохирогчид нийт 4.854.300 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаар хохирогч Х.Ө, С.М, Ш.Н, О.Т, Х.А /Оргил худалдааны төв/, А.Е нар нь хохирлоо бүрэн төлүүлж авсан тул К.Жд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жг хохирогч Х.Ө, С.М, Ш.Н, А.Е,  О.Т, Ө.Х, М.К,  Х.А /Оргил худалдааны төв/, нарт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч нар нь шүүгдэгч К.Жгаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч К.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субъект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад зааснаар шүүгдэгч К.Жд  2 жил 8 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдийг баримтлан К.Жд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь 2-8 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн 2-8 жил хорих ялын санкцтай байгаа. Шүүгдэгч К.Ж нь хэдийгээр удаа дараа гэмт хэрэг үйлдсэн байгаа ч түүний холбогдсон хэргүүдийг нэгтгэсэн, мөн тэр хэрэгт холбогдсон үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлж байсан. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, 6 хохирогчид төлүүлэхээр тогтоосон 5 сая гаруй төгрөгийн өөрийн эмээгийн тусламжтай бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл, хэсгүүдээр тус бүрт нь хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасныг хэрэглэж, 4 жилийн хорих ялыг багасгаж,  2 жилийн хугацаагаар хорих шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Цагдан хоригдсон 162 хоногийг хорих ялаас хасаж тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Хохирогч нараас шүүгдэгч К.Жд оногдуулах ялыг аль болох хөнгөрүүлэх хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргав.

5. Шүүгдэгч К.Ж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж өгсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч К.Жгийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч К.Ж нь хувийн байдлын хувьд 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, хойд эцэг Т.Т болон ээж, дүү нарын хамт амьдардаг, хувьдаа ямар нэгэн эд хөрөнгөгүй, амьжиргааны түвшин доогуур өрхөд хамаарагддаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлууд тогтоогджээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд К.Ж нь 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд нийтдээ 6 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхийн эсрэг, бусдын орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтрэх, хаалга, цоожийг нь эвдэх, хяналтын камерыг нь салгах, тогийг нь таслах зэргээр хууль бус аргаар нэвтэрч хулгайлах, мөн бусдын малын хотноос бог мал хулгайлах  гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий 8 хохирогчид материаллаг хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Ж нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт хохирогч О.Тд 663.000 төгрөг, хохирогч С.Мад 790.000 төгрөг, хохирогч Х.Өэд 306.000 төгрөг, хохирогч Ш.Над 675.300 төгрөг, хохирогч А.Еэд 120.000 төгрөг, хохирогч Х.Аад 2.300.000 төгрөг тус тус төлж барагдуулсан, мөрдөн байцаалтын шатанд түүний эцэг Т.Т хохирогч М.Кд 1.840.000 төгрөг төлж барагдуулсан буюу шүүгдэгч К.Ж нь гэмт хэргийн хор уршигт мөрдөн байцаалтын болон шүүхийн нийтдээ 6.694.300 төгрөг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

Шүүгдэгч К.Ж нь 6 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч К.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх боловч тэрээр удаа дараагийн шууд санаатай үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс шүүгдэгч К.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч К.Жгийн 6 удаагийн үйлдлээр хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал,  түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Жд 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Жд 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жестисбайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жгийн хувийн байдлыг харгалзан, түүнд  оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Жгийн өмгөөлөгч С.Т нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгч К.Жгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж, цагдан хоригдож байсан хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан,  К.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч К.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасныг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хамгийн доод хэмжээг тус тус сонгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

 

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт байх, хохирогч М.Кий малын хотноос 5 тооны бог мал, 2024 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багт байх хохирогч С.Мын малын хотноос 3 тооны бог мал, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багт байх Х.Өийн хаваржааны байшингаас эд зүйл тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хэргийн газарт даруй очиж, биеэр авч явах боломжгүй эд зүйлийг зөөвөрлөх, хулгайн малыг худалдан борлуулах зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг ашигласан нь нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Жгийн эзэмшлийн, LZSPCKLF0B5225486 арлын дугаартай, 600.000-1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн, хуучин мотоциклийг шүүгдэгч К.Жгаас албадан гаргуулж, улсын орлого болгож, уг мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай “Эд хөрөнгө битүүмлэх тухай” тогтоол /2 дахь хавтаст хэргийн 55-59 дэх тал/-ыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч К.Ж нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйл болох хохирогч М.Кий 1 хонийг гэрч Е.Ед 250.000 төгрөгөөр, гэрч Ж.Кэд 3 хонийг тус бүрийг нь 200.000 төгрөгөөр, нийт 600.000 төгрөгөөр, гэрч Т.Тыймд 1 хонийг 150.000 төгрөгөөр, хохирогч С.Мын 2 тооны хонийг гэрч Д.Тд нийт 300.000 төгрөгөөр, хохирогч А.Еийн самсунг А-13 маркийн гар утсыг бусдад 300.000 төгрөгөөр, хохирогч Х.Өийн мотоциклийн хянах самбарыг гэрч н.Бердиханд 18.000 төгрөгөөр,  тус тус худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэж, 1.618.000 төгрөг олсон нь гэрч Е.Е, Ж.К, Т.Тыйм, Д.Т, н.Бердихан нарын мэдүүлэг, шүүгдэгч К.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жгийн хувьд ногдох эд хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1.618.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч К.Ж нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа удаа дараагийн үйлдлээр дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 24 минутаас эхлэн шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, улмаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч К.Жд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг, 24 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч К.Ж нь 2024 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн энэ хэрэгт 48 цагийн хугацаагаар сэжигтнээр баривчлагдаж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 24 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон нь тогтоогдож байх бөгөөд тэрээр шийтгэх тогтоол гарах хүртэл нийтдээ 167 /нэг зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч К.Жгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 167 хоногийг түүний эдлэх хорих ял оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг, хяналтын камерын бичлэг агуулсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч К.Жгийн эзэмшлийн, 43 размерын, хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Жд буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жгаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эрүүгийн 2413000000292, 2413000000351, 2413000000388, 2413000000389, 2413000000400 дугаартай хэргүүдийг нэгтгэснийг дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1.Шүүгдэгч Хаовогт Кийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч К.Жд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч К.Жд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Жгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 167 /нэг зуун жаран долоо/  хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ж нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт хохирогч О.Тд 663.000 төгрөг, хохирогч С.Мад 790.000 төгрөг, хохирогч Х.Өэд 306.000 төгрөг, хохирогч Ш.Над 675.300 төгрөг, хохирогч А.Еэд 120.000 төгрөг, хохирогч Х.Аад 2.300.000 төгрөг тус тус төлж барагдуулсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Кд 1.840.000 төгрөг төлж барагдуулсан буюу шүүгдэгч К.Ж нь гэмт хэргийн хор уршигт мөрдөн байцаалтын болон шүүхийн нийтдээ 6.694.300 /зургаан сая зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуу/ төгрөг төлж барагдуулсныг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг мэдэгдсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний эзэмшлийн, LZSPCKLF0B5225486 арлын дугаартай, 600.000-1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн, хуучин мотоциклийг, шүүгдэгч К.Жгийн гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө, орлого болох 1.618.000 /нэг сая зургаан зуун арван найман мянга/ төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг, хяналтын камерын бичлэг агуулсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч К.Жгийн эзэмшлийн, 43 размерын, хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Жд буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Жгаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч К.Жгийн эзэмшлийн, LZSPCKLF0B5225486 арлын дугаартай, 600.000-1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн, хуучин мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн 2413001440280 дугаартай хэрэгт шүүгдэгч К.Жд холбогдох эрүүгийн 2413000000292, 2413000000351, 2413000000388, 2413000000389, 2413000000400 дугаартай хэргүүдийг нэгтгэснийг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б