Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Орчуулагч, хэлмэрч Т.Х

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Хохирогч М.У,

Шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ховогт Аны Өод холбогдох 2513000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ баг, 25 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хурман ургийн овогтой Ахтышханы Ө, регистрийн дугаар: БК90040718

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  А.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар эхнэр М.Уд “Намайг гадуур хүмүүстэй архи уугаад явж байхад араас утасдаж дуудсан” гэх шалтгаанаар уурлаж, “Чи намайг хаана юу хийхийг заах болоогүй, би хэзээ, хаана, хэнтэй архи уухаа өөрөө мэднэ” гэж хэлээд түүнийг зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн гуяны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хавдар, мурийлт, хамрын үзүүрт хөх ягаан туяатай цус хуралт, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралт, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн шуунд хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал хүсэж байна” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.У мэдүүлэхдээ: “ Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Дахин асуудал гаргахгүй бол боллоо. Бид хоорондоо эвлэрсэн. Шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

1.3 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч А.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.

 2. Шүүгдэгч А.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ багийн нутаг дэвсгэрт байх  гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Уг “Чи намайг хүмүүстэй гадуур явж байхад дуудлаа, чи намайг хаана юу хийхийг заах болоогүй, би хэзээ, хаана, хэнтэй архи уухаа өөрөө мэднэ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд зүүн гуяны дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт, духны зүүн талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хавдар, мурийлт, хамрын үзүүрт хөх ягаан туяатай цус хуралт, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралт, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн шуунд хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  нь зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),  гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн түвшин дунд гэх үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 02-04 дэх тал), хохирогч М.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 6-8, 51 дэх тал), хохирогч М.Угийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл  (хавтаст хэргийн 54 дэх тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  195 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), иргэний нэхэмжлэгч А.Айн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), яллагдагч А.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч  А.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч М.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч М.У нь мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр А.Өод гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 51 дахь тал)

7. Гэмт хэрэгт өртсөний дараа хохирогч М.У нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 73.128 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдож байх бөгөөд  Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Асемгүл нь гэм буруутай этгээдээс нэхэмжилснийг шүүгдэгч А.Ө төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 46-47, 54 дэх тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хор уршигт 73.128 (Далан гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1.  Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч А.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч А.Өын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч С.Алтай нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч А.Өын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  А.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч А.Ө нь өмгөөлөгч С.Алтайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Аы  Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч А.Асемгүлээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 73.128 (далан гурван мянга нэг зуун хорин найм) төгрөгийг шүүгдэгч А.Өоос гаргуулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

6. Шүүгдэгч А.Ө нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б