Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 99

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* холбогдох эрүүгийн 1721000230009  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 07 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бат-Уулын 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Боржигин овогт Баярмагнайн Энхсүрэн. /РД: *******/  

 

Шүүгдэгч Боржигин овогт Баярмагнайн Энхсүрэн нь согтуугаар 2017 оны 07 сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвийн гадна гудамжинд хохирогч ******* эрүү, толгойн тус газарт архины шилээр цохиж, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

   Шүүгдэгч Боржигин овогт Баярмагнайн Энхсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ******* бол миний хойд эцэг. Тухайн үед *******, Чимгээ бид гурав гол дээр архи ууж хоносон. Маргааш нь мөн гол дээр архи ууж байхад ******* миний ээжийг шээс, намайг Баярмагнайн шээс гэх мэтээр доромжлоод байснаас болж түүнтэй муудалцсан. Дараа нь зах дээр *******тэй таараад мөн л маргалдсан. Тэгээд ******* над руу чулуу авч шидэхэд нь би уурлаад хажууд байсан архины хагархай шилээр түүний эрүү хүзүү орчимд нь хатгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч Сувдын ******* хэрэг бүртгэлтэнд  мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим “Орос” хочтой Чимгээ, ******* гурвуулаа зах орсон. Ууттай паажуу архи танихгүй хүн өгөхөөр нь 3-лаа Хэрлэн гол дээр очиж уугаад согтсон. Нэг мэдэхэд ******* хоёулаа маргаж байсан. Би хажуудаа байсан чулуу аваад түүний толгой руу нь нэг удаа цохьсон. Тэндээс маргахаа болиод 3-лаа зах дээр ирсэн. Зах тарах дөхөж байсан. Ойролцоогоор 18 цаг болж байсан. Захын баруун хойд талын хаалганы гадна талд машины хаалт төмөр дээр сууж байгаад ******* дахиж маргаад түүнийг чулуугаар шидээд оноогүй. Тэр үед Энхсүрэн хагархай архины шилээр миний эрүү, хүзүү орчим нэг удаа хатгасан. Эрүү хоолой шилэнд зүсэгдэж цус гарсан. Удалгүй цагдаа ирээд эмнэлэг рүү авч явж шархаа цэвэрлүүлж оёдол хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 08-09/

            Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө *******, Энхсүрэн нартай Шүр захаас урагш Хэрлэн голын эрэг дээр хоносон. Үдийн орчим Шүр зах руу 3-лаа очиж дэмий хэсэж явсан ба *******эд хэн өгснийг мэдэхгүй нэг уут баажуу архийг авч үдийн хойно 3-лаа захаас урагш голын эрэг дээр очиж хувааж уусан. Гол дээр байхад ******* Энхсүрэнгийн ээжийг “янхан гичий шээс” гэх зэргээр дуудаж доромжлоод байсан. Энхсүрэн *******ийг “Чи юу гээд байгаая. Олон жил ханилчихаад ээжийг минь доромжиллоо” гээд *******тэй маргалдахад ******* газраас том чулуу авч Энхсүрэнгийн толгой руу цохьсон. Би тэр 2-ыг хориод маргахаа больж 17 цагийн орчим буцаад зах руу явцгаасан. 18 цагийн орчим захын баруун хойд хаалганы гаднах хаалт  төмөр дээр сууж байхад Энхсүрэн ******* 2 гол дээр болсон асуудлын талаар ярьж дахин маргасан. Тэр үед Энхсүрэн газарт байсан архины шилний хагархай шилийг авч эрүү хоолой орчимд нь нэг удаа цохьсон. Хагарсан шил учраас үзүүр нь *******ийн эрүүг зүссэн байсан. Удалгүй цагдаа ирж  эмнэлэг рүү *******, Энхсүрэн нарыг авч явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 380 тоот актын дүгнэлтэд

            1. ******* биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун болон зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, эрүү болон хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Уг гэмтлүүдийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун болон зүүн завьжны зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, эрүү болон хүзүүний зүсэгдсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.   

     3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 05/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 18-19/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт / хх-ийн 19,20/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын *******гийн ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 32/

Хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн өргөдөл / хх-ийн 34/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигин овогт Баярмагнайн Энхсүрэн нь согтуугаар 2017 оны 07 сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” худалдааны төвийн гадна гудамжинд хохирогч ******* эрүү, толгойн тус газарт архины шилээр цохиж, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ******* хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 380 тоот актын дүгнэлт, гэрч мэдүүлэг /хх-ийн 18-19/, яаралтай тусламжийн хуудас/ хх-ийн 05/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирогч ******* нь шүүгдэгч *******д гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖГ 93033115 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Баярмагнайн Энхсүрэнг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баярмагнайн Энхсүрэнг 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих  учрыг мэдэгдсүгэй.     

 4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүүний ЖГ 93033115 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ