Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          05          09                                         2025/ШЦТ/109                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А, 

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000141 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг мөн өдөр хянан хэлэлцэв.  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 2513000000141 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Т А, 2.... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:БЗ.....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Г.... 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн монетын зүүлтийг олж авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр найз М.Б дамжуулан “Бес-Арыс” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 990,000 төгрөгөөр худалдан борлуулж, эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Г бага хэмжээнээс дээш буюу 1,850,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Т.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх дүгнэлтийг гаргаж байна.” гэв.  

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд “Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо барагдуулж, хууль зүйн үр дагаврыг ойлгосон тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан ба улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.      

4. Шүүгдэгч Т.А нь хохирогч Б.Г-н 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн монетын зүүлтийг олж авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр найз М.Б-аар дамжуулан “Бес-Арыс” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 990,000 төгрөгөөр худалдан борлуулж, эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Г-д бага хэмжээнээс дээш буюу 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.А-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 48 дахь тал/, гэрч К.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08, 15 дахь тал/, гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, иргэн К.Л эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,  шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-25-0073 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-29 дэх тал/, яллагдагч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

6. Шүүгдэгч Т.А-гийн хохирогч Б.Г-н 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн монетын зүүлтийг олж авч, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр найз М.Б-аар дамжуулан “Бес-Арыс” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 990,000 төгрөгөөр худалдан борлуулж, эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Г-д бага хэмжээнээс дээш буюу 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            7. Шүүгдэгч Т.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

            8. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Г нь уг 50 см хэмжээтэй, 9,45 граммын 1 ширхэг зүүлтийг бүрэн бүтэн хүлээж авсан, мөн иргэн К.Лашынд 990,000 төгрөгийг төлж өгсөн болох мөрдөгчөөс үйлдсэн баримт, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.А-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

10. Иймд шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-г түүнд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.   

11. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Т А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-г түүнд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

               

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ