Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/03546

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг

 удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 10  дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Х.Э биологийн эцэг Т.Т  мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан Х.Э11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 50 хувь, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн  хэмжээгээр тэтгэлгийг эцэг Т.Т өөс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан 831,500 төгрөгийг хариуцагч Т.Т гаргуулж С.Х олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,286,626 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Т нөхөн тэтгэлэгт 6,052,175 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар  хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг  Т.Т үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх С.Х саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5. , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,525 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагчаас 136,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,  тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжид нэг жилийн хугацаанд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 41,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНЧИМЭГ