Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

  2025           5            07                                          2025/ШЦТ/113                                                             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

хохирогч У.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т Н холбогдох эрүүгийн 2513000000026 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, С овогт Т Н, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүрээлэн буй орчин, экологч мэргэжилтэй, “М.....” ХХК-нд хүний нөөц, байгаль орчны мэргэжилтэн, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц... сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЛ......

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт урьд маргааны улмаас хохирогч У.А-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,000,000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлж байна” гэв.

2. Хохирогч У.А мэдүүлэхдээ: “...тухайн үед намайг шүүгдэгч Т.Н зодсон нь үнэн. Би эмчилгээний зардалд гаргасан 370,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, цаашид эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэх болно. Сэтгэцэд учирсан хох уршигт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.  

3. Эрүүгийн 2513000000026 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эрүүгийн 2413002350349 дугаартай хэргээс нотлох баримтууд хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн А.А 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 40 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Х.Е 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, хохирогч У.А-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04, 19-21, 22-23, 58 дахь тал/, шинжээч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрч Б.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/, гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, У.А-ийн өвчний түүх /хавтаст хэргийн 78-94 дэх тал/, яллагдагч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дахь тал/, шүүгдэгч Т.Н-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.  

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд  

Хэргийн үйл баримтын талаар.

5. Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт урьд маргааны улмаас хохирогч У.А-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:   

5.1. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эрүүгийн 2413002350349 дугаартай хэргээс нотлох баримтууд хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5.2. Иргэн А.А 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 40 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,    

5.3. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Х.Е 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай “1.Хохирогч У.А-ийн биед дух, хамрын нуруунд шалбарсан шарх, хамрын таславчийн бага зэргийн мурийлт, зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралттай зүүн ташаанд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5.4. Хохирогч У.А-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын 8 дугаар багийн иргэн С Н гэгч согтуу над руу утсаар залгасан ба миний утасны цэнэг дуусаад унтарсан байсан, удахгүй миний нөхөр болох Б Т утас руу залгасан. Тэгээд Б.Т  утсаа аваад ярьсан чинь “...та хоёр надаас айгаад байна уу, муу цагаачин пизда минь, миний дуудсан газарт ирж чадах уу” гэж хэлсэн.

...тэр үед манай нөхөр утсаа салгасан. Тэгээд нөхөр бид хоёр хооронд ярилцаж түүний эхнэр болох Т.Н руу утсаар залгаж “... таны нөхөр болох С.Н согтуу янз бүрийн хорио цээрийн үгээр хүнийг дарамталж байна, хамт та хоёр хүрээд ир, яг юу ярих гэж байгааг сонсмоор байна, гэж утсаа салгасан. Тэгээд С.Нийн дуудсан газарт очсон ба, уг газар нь сумын төвөөс аймаг руу гарах зам дагуу нэг цагаан өнгийн суудлын машин байсан. Тэгээд манай нөхөр Б.Т машинаас буугаад С. Нийн сууж байсан машины онгорхой цонх тал руу очоод С. Нийг шууд заамдаж авч машинаас чирч буу гэж хэлсэн. Чи хүн алах хэн бэ гээд С.Н, Б.Т хоёр хооронд маргалдаж зодолдсон.

...тэгээд би нөхөр болох Б.Т гарнаас нь барьж авч болиуулах гээд машин руу татаж аваад явж байхад С.Н эхнэр Т.Н нь надад хандаж “чи муу авгай, чамаас бүх юм шалтгаална, чиний бичлэг байгаа, чи миний нөхөр С.Н-тэй олон жил гэр бүлийн гадуур харилцаатай байсан” гэж нөхөр болох Б.Т байхад надад тэгж хэлсэн. Тэр хоорондоо Т.Н нь над руу чулуу шидсэн ба эхний шидсэн чулуу нь миний зүүн хөлийн гуя хэсэг рүү оносон ба, дараагийн шидсэн чулуу миний баруун талын дух хэсэгт оноход миний бие жаахан ухаан алдаж газар унасан.

...тэр үед миний гарнаас Б.Т салсан ба Б.Т нь шууд С.Н рүү чулуу шидэхэд С.Н-ийн толгой хэсэг рүү оносон бөгөөд С.Н нь толгойгоо барьж газар унасан. Тэгээд Б.Т эргэж ирж машиндаа суусан ба намайг суулгаж авч машинаа асааж хөдлөхөд С.Н-ийн зогсож байсан машиныг шүргээд яваад өгсөн. Болсон үйл явдал энэ байна.

...С.Н миний сул талыг ашиглаж “чиний энэхүү байдлыг чинь би чиний нөхөрт хэлнэ, энэ тэр” гэж дарамталсан.  

...тэгээд манай нөхөрт жилийн өмнө мэдсэн. Тэгээд Н чамайг хууль хяналтын байгууллагад өгнө гэж хэлсэн. Өс хонзонгийн маргаантай.

...энэ бүхэн С.Н өөрөө манай нөхөр лүү залгаж дуудсанаас болж хамаг асуудал боллоо. Бид хоёр С.Н-ээс маш их дарамт, доромжлол үзэж байна.

...нөхөр бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын үед Т.Н-ын нөхөр С.Н-ээс уучлалт гуйхаар очиход түүний эхнэр нь болох Т.Н нь намайг “янхан авгай, холбогдоогүй, унтаж хэвтээгүй хүн байхгүй” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж намайг хэлэх, хэлэхгүй үгээр, муу муухай хараал хэлж, намайг маш их доромжилж, миний хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр өөрийнхөө болон манай талын ах дүү нарт хэлж намайг харлуулж, нэр төрд, алдар хүндэд минь халдаж байна.

...энэ асуудлаас болж миний сэтгэл санаанд маш их дарамт, хохирол учирч байна. Одоо миний Т.Н-аас хүсэж байгаа ганц зүйл маань намайг холбогдсон, унтаж хэвтсэн гээд байгаа хүмүүсийг миний өмнө ирүүлж, надад харуулахыг хүсэж байна.  Хэрвээ тэгж чадахгүй бол миний нэр төрийг сэргээж өгөхийг түүнээс шаардах болно.

...Учир нь Т.Н нь худал мэдээлэл тарааж, миний бие махбод, сэтгэл санаагаар маш их хохирол амсуулж байгаад гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04, 19-21, 22-23, 58 дахь тал/” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

5.5. Шинжээч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байгаа юм. Уг гэмтлүүдээс дух хамрын нуруунд шалбарсан шарх, хамрын таславчийн бага зэргийн мурийлт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна, нэгэн зэрэг учрах боломжтой. Харин зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн ташаанд зулгарсан гэмтлүүд нь дангаараа хохирлын зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

5.6. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байх үеэр Цэнгэл сумын иргэн Т.Н-аас утсаар “манай нөхөр С.Н-ийг чулуугаар цохиж зодсон” гэх дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд миний бие тус дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар дээр очиход Т.Н, С.Н нар нь байсан бөгөөд Н нь зодуулсан байдалтай, толгойноос нь цус гарч байна гэхээр нь тэгвэл хурдан эмнэлэг дээр очно гэж хэлээд Т.Н, С.Н бид гурав хамт эмнэлэг дээр очиж С.Н-ийг эмч нар хүлээн авч хэвтүүлсэн.

...Тэгээд би тэндээс яваад зодолдсон гэх хүмүүс болох Б.Т, У.А нарыг Цэнгэл сумын цагдаагийн тасаг дээр дуудаад хоёуланг нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад хоёулаа эрүүл байсан.  

...Тухайн үед Б.Т нь надад хэлэхдээ “С.Н манай эхнэртэй уулздаг юм байна, тэрнээс болж зодоон болсон. Бид нар бас зодуулсан, гомдол гаргана” гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Т.Н нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

9. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.

10. Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт урьд маргааны улмаас хохирогч У.А-ийг зодож, эрүүл мэндэд “дух, хамрын нуруунд шалбарсан шарх, хамрын таславчийн бага зэргийн мурийлт, зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралттай зүүн ташаанд зулгаралт” бүхий хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

11. Шүүгдэгч Т.Н-ын үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн гэр бүлийн дунд гарсан маргаан нь шууд нөлөөлсөн байна.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.   

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.

15. Шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Аи-йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба гэмт хэргийн хор уршигт хохирогч У.А нь 370,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин сэтгэцэд учирсан хор уршигт 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлжээ.

16. Шүүгдэгч Т.Н нь шүүх хуралдаанд хохирогч У.А-ийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршиг болох 2,000,000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Н-аас сэтгэцэд учирсан хор уршигт 2,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

17. Хохирогч У.А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг цаашид эмчлүүлнэ гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.      

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

19. Хохирогч У.А-ээс “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,

20. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчид 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.    

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

22. Шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.  

23. Шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

24. Шүүгдэгч Т.Н нь хувийн байдлын хувьд 19... онд төрсөн, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “М.....” ХХК-нд хүний нөөц, байгаль орчны мэргэжилтнээр ажилладаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

25. Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Т.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

26. Шүүгдэгч Т.Н-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

27. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Т Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-аас сэтгэцэд учирсан хор уршигт 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч У.А-д олгож, хохирогч У.А нь гэмт хэргийн хор уршигт 370,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгээс татгалзсан болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.А нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг цаашид эмчлүүлэхээр шүүгдэгч Т.Н-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ