Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2017/00612

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2017/00612

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Т******* банк ХХК-ний нэхэмжлэлтэй, Л.Г*******, М.О******* нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.909.17410 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т******* банк ХХК-ний Сэлэнгэ салбарт харилцааны менежер ажилтай гэх,

С******* овгийн Г******* А******* РД: УУ-8*******

Хариуцагч: С**** аймгийн Х******* сум, М******* ** дугаар баг О гудамж 2** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,

Б овгийн Л Г******* РД: МЛ-7

 

Хариуцагч: С** аймгийн Х******* сум, М******* ** дугаар баг О гудамж 2** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх,

О овгийн М О******* РД: МЮ-8

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Лхагва овогтой Г*******, хамтран зээлдэгч Монхоодой овогтой О******* нар нь Т******* банкнаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар 14/196 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг жилийн 24.2 хувь, сарын 2.1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан.

Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Х******* сум, 2 дугаар баг, Оы 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1 дугаар бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан.

Зээл авсанаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 3.170.868.96 төгрөг, үндсэн хүү 984.691.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.089.69 төгрөг, нийт 4.174.649.80 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээ 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагийг гаргаж байна.

Нэхэмжлэл гаргах үеийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч Лхагва овогтой Г*******, хамтран зээлдэгч Монхоодой овогтой О******* нар нь үндсэн зээл 1.829.131.04 төгрөг, үндсэн хүү 1.752.239.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 327.803.81 төгрөг, нийт 3.909.174.10 /гурван сая есөн зуун есөн мянга нэг зуун далан дөрвөн төгрөг арван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд нийт зээлийн төлбөр 3.909.174.10 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 147.696.78 төгрөгийн хамт зээлдэгч Лхагва овогтой Г*******, хамтран зээлдэгч Монхоодой овогтой О******* нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Х******* сум 2 дугаар баг, Оы 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Зээлдэгч Б овогт Лхагва Г*******, хамтран зээлдэгч О овогт М О******* нар нь тус банкнаас 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14196 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг жилийн 3.2 хувийн хүүтэй сарын 2.1 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-1 дугаартай Сэлэнгэ аймгийн Х******* сум Оы 2 дугаар гудамж 10 тоотод байрлах 31.71 м2 хувийн сууц мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1 дугаартай 1724.3 м2 талбайтай газрын хамт барьцаалсан. Зээл авснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээл 3.170.868.93 мөнгө, үндсэн хүү 984.691.15 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 19.089.69 мөнгө, нийт 4.174.649.80 төгрөг болсон байна. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хугацаа дууссан ба зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хугацаа хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 09 дгээр сарын 15-ны өдрийн байдлаар Зээлдэгч Б овогт Л Г*******, хамтран зээлдэгч О овогт М О******* нар нь үндсэн зээл 1.829.131.04 төгрөг, үндсэн хүүнд 1.752.239.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 327.803.81 төгрөг нийт 3.909.174.10 төгрөгний үлдэгдэлтэй байна.

Иймд нийт зээлийн төлбөр 3.909.174.10 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 147.696.78 төгрөгийг зээлдэгч Л.Г*******, хамтран зээлдэгч М.О******* нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1 дугаартай Сэлэнгэ аймгийн Х******* сум Оы 2 дугаар гудамж 10 тоотод байрлах 31.71 м2 хувийн сууц мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1 дугаартай 1724.3 м2 талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийг гүйцэтгүүлж гаргуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Л.Г*******, М.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Т******* банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг авснаас хойш 4.174.649 төгрөгийг төлсөн. Тодорхой хэмжээний төлөлт хийгээд л явж байсан. Банкны зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ирэхэд нь шүүхэд шилжүүлэх хүсэлт тавьдаг байсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй.

Бидний хувьд хүү болон нэмэгдүүлсэн өндөр хүүгийн дарамтанд ороод хэцүү байна. Тухайн үед нь банк шүүхэд шилжүүлсэн бол бид нар ингэж их мөнгөний банкны хүүгийн бодлогын дарамтанд орохгүй байсан. Үндсэн зээл болох 1.829.13404 төгрөгийг бол төлнө! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Т******* банк ХХК-ний нэхэмжлэлтэй Л.Г*******, М.О******* нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.909.17410 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Г*******, М.О******* нар нь бид 5 сая төгрөгийн зээлийг аваад 4.174.64980 төгрөгийг нь төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд зээлээ төлж чадахгүй болсон тухайгаа банкинд удаа дараа хэлж зээлийн хүүг зогсоож, шүүхэд шилжүүлэхийг хүсч байсан боловч шийдвэрлэж өгөөгүй хүүгийн төлбөрт унагасанд гомдолтой байгаа учраас үндсэн зээл 1.829.13104 төгрөгийг л төлнө гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч Л.Г*******, М.О******* нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т******* банк ХХК-ний Х******* тооцооны төвөөс зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлэн 14/196 тоот зээлийн гэрээг байгуулан, мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн барьцаа болгож эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Х******* сум 2 дугаар баг, Оы 2 дугаар гудамжны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэгдсэн 31.71 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1 дугаарт бүртгэгдсэн 1724.3 м.кв талбайтай газрын хамт тус тус барьцаалж дээрх барьцааны гэрээг байгуулсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Талууд энэхүү гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.

Мөн дээрх гэрээнүүд нь Иргэний Хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/196 тоот зээлийн болон барьцаат зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байх ба эдгээр гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу дээрх гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзээх үндэслэлтэй байна.

Хэдийгээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгчийн хариуцлагын хувьд зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол дээр дурьдсанчлан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан хэдий ч гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тухайн барьцааны зүйлээр ө******* шаардлагаар хангуулах эрхээ нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт заасан эрх үүргээ үнэнч шудрагаар хэрэгжүүлээгүй байх тул шүүх дан ганц хариуцагчийг буруутах боломжгүй гэж дүгнэв.

Иймд хариуцагч Л.Г*******, М.О******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1.829.131.04 төгрөг, 2.743.69654 төгрөгийг гаргуулан Т******* банк ХХК-нд олгож, үлдэх 1.164.47756 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх үндсэн зээл болон зээлийн хүүг тооцохдоо: 2015 оны 4 дүгээр сарын 06-ны байдлаар үндсэн зээл 3.229.531 төгрөг, зээлийн хүү 74.341 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 509 төгрөгнөөс тооцож гаргасан болно.

Иргэний хуулийн 157-р зүйлийн 157.1.2, 165-р зүйлийн 165.1-д тус тус зааснаар зээлдэгч Л.Г*******, М.О******* нар нь 2.743.69654 төгрөгийг төлөөгүй нөхцөлд Т******* банк ХХК нь 14/196 тоот зээлийн болон барьцааны гэрээний барьцааны зүйл болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод байрлалтай, 73 мкв талбайтай, Ү-1317002295 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000185546 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн орон сууц, Г-0307018 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, нэгж талбарын 18586569126505 дугаар бүхий 73 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулах үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байх тул үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний Хуулийн 175-р зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147.69678 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 129.049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч зээлдэгч Л.Г*******, хамтран үүрэг гүйцэтгэгч М.О******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.743.69654 төгрөгийг гаргуулан Т******* банк ХХК-нд олгож, үлдэх 1.164.47756 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 107 тоотод байрлалтай, 73 мкв талбайтай, Ү-1317002295 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000185546 дугаартай гэрчилгээ олгогдсон хувийн орон сууц, Г-0307018 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, нэгж талбарын 18586569126505 дугаар бүхий 73 мкв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 147.69678 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 129.049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ