Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бк,

Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ал,

Шүүгдэгч Х.Хт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Х.Хад холбогдох эрүүгийн 2513000000202 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн .... сумын.... дүгээр /./ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ит.Е. ургийн овогтой Х.лын Х, регистрийн дугаартай: ......

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр /Чихэртэй/ багийн нутаг дэвсгэрт 01-98 БӨН улсын дугаартай, “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт,

1. Шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа дахин  2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр  согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын .... дүгээр /Чихэртэй/ багийн нутаг дэвсгэрт .... БӨН улсын дугаартай, “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдож  байна. Иймд шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

3. Шүүгдэгч Х.Х нь урьд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийтгэврээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа дахин 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр /Чихэртэй/ багийн нутаг дэвсгэрт 01-98 БӨН улсын дугаартай, “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь  шүүгдэгч Х.Хын шүүхийн хэлэлцүүлэгт  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, жолооч Х.Хын согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 8 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ЗШ/562 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 18-20/,  яллагдагч Х.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед ажлын цаг дуусаж байхад манай сумын Засаг даргын тамгын газрын нярав Чаймардан, Мурат бид гурав уулзсан ба ойр зуурын зүйлс ярилцаж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр тохирсон юм. Улмаар Мурат дэлгүүр явж “Аrkhi” гэх нэртэй 0,350 граммын архинаас нэг шилийг авч ирсэн ба уг архийг Засаг даргын тамгын газрын буудлын өрөөнд Чаймардан, Мурат бид гурав хувааж уусан юм. Уг архийг хувааж уугаад дуусаж байх явцад аймгаас манай суманд сургалт орохоор ирсэн хүмүүс бид нарын архи ууж байсан буудлын өрөөнд байрлахаар орж ирэх үед Чаймардан, Мурат бид гурав зөрөөд гарсан ба Мурат гэрлүүгээ явж, Чаймардан бид хоёр аймгаас ирсэн хүмүүст талх, сахар, цай зэрэг зүйл авч ирж өгхөөр 01-98 БӨН улсын дугаартай “Тоёота Клугер” загварын тээврийн хэрэгслийг би жолоодож замын хөдөлгөөнд оролцож явж байгаад хэсгийн цагдаа нарт баригдсан юм. Миний бие тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заажээ.

   Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. (Хавтаст хэргийн 18-20 дахь тал),

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт: ”Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Хыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс шалгаж тогтооход түүний амьсгал дахь спиртийн агууламж 3.45 промиль (%о) байсан нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул  Х.Хыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (Хавтаст хэргийн 03, 08 дахь тал),

            Иймд шүүгдэгч Х.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            7. Шүүгдэгч Х.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Шүүгдэгч Х.Х нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1.  Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2 Шүүгдэгч Х.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Х.Хын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Х.Хад танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Х.Хын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И. Е.ургийн овогтой Х.н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 562 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.Б.