Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Орчуулагч, хэлмэрч Т.Х,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Ал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Е.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Етын Нд холбогдох 2513000000169 дугаартай эрүүгийн хэргийг өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хадам эцэг, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн 23 дугаар гудамжны 2308 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ховгийн Еын Н, регистрийн дугаар:...

      

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.Н нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын... дугаар /Хөх толгой/ багийн.. дугаар гудамжны .. тоотод байрлах гэртээ таарамжгүй харилцааны улмаас хадам эцэг М.Бы гарыг нь мушгиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Е.Н нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн 23 дугаар гудамжны 2308 тоотод байрлах гэртээ  таарамжгүй харилцааны улмаас хадам эцэг М.Бы гарыг мушгиж, эрүүл мэндэд нь 1-р хурууны метакарпал (3-р шивнүүрийн) яс уг хэсгээр зөрөөтэй хугарал, баруун гарын эрхий хуруу, алга хэсэг битүү хавдар, эрхий хуруунд хөх ягаан туяатай цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

1.1 Хохирогч М.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2025 оны 4 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд би үүднийхээ коридорт байсан таваг /түмпэн/ аваад хөлөө угаах гэж байхад бэр Е.Н нь надаас тухайн түмпэнг булааж авсан, тэгээд би Е.Нийг загнаад "чи наад түмпэнгээ яагаад надаас булааж авч байгаа ам, би хөлөө угаачхаад өгнө шүүдээ, ямар шуналтай юм бэ” гэж хэлэхэд Е.Н нь шууд ирээд миний хацар хэсэг рүү хоёр удаа цохисон, тэгээд би босоод өөрийнхөө унтаж амардаг өрөө рүү явж байтал миний араас гүйж ирээд баруун талын хуруунаас барьж мушгихад нь би З.Нд хандаж “ёооё гар өвдөж байна, чи миний гар хугаллаа шүүдээ" гэж хэлсэн. Тэгээд Е.Н нь цагдаад хадам аав маань намайг зодсон гэж дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирэхэд болсон асуудлын талаар хэлэхэд Е.Нийг авч явсан, би гэртээ үлдсэн. Бэр Е.Нийн мушгисан гар шөнөжингөө өвдөж хоносон бөгөөд өглөө босоод эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын эрхий хурууны уг хэсгээр хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар цагдаад гомдол гаргахаар ирж байгаа юм. Тухайн үед бэр Е.Н бид хоёр хоёулхнаа байсан, өөр том хүн байгаагүй. Өнгөрсөн өвөл манай бэр Е.Н нь "чи хүүгээ өмөөрсөн" гэж хэлээд намайг өшиглөж цохиж байсан, гэхдээ би энэ талаар хэнд ч хэлээгүй. Е.Н нь намайг тоож харьцдаггүй, хүн гэж тоож байгаагүй, хүн ганц үг хэлэхэд өөдөөс цор цор хийгээд тоохгүй гараад явчихдаг. Ямар нэгэн зүйлийн талаар надтай зөвлөлддөггүй, мөн 1 сард ач хүүтэй болсон бөгөөд ач хүүд минь намайг ойртуулдаггүй, Е.Н нь намайг ер харж ханддаггүй, миний хоол унд, хувцас хунар угаах ажпыг бүгдийг нь миний хүү Б.Бахытбек хийдэг. Бэр Е.Н нь гэртээ бараг байдаггүй, төрхөм рүүгээ явчихдаг юм, харин манай хүү гадуур таксинд явж мөнгө олдог. Энэ асуудлаас болоод би Е.Нд үг хэлэхээр Е.Н нь уурлаад надтай байнгын хэрүүл маргаан хийж эцэстээ миний биед халдаж гарыг минь хугаллаа. Надад эмчилгээний зардал 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гарсан. Төлбөр мөнгө, хохирол нэхэмжлэхгүй. Е.Н нь миний бэр, бид нэг гэрт амьдарч байгаа хүмүүс. Надад төлбөр төлүүлэх шаардлага байхгүй. 2024 оны 12 дугаар сард миний сууж байсан сандлыг өшиглөж намайг унагааж байсан. Өөр ямар нэгэн байдлаар халдаж, зодсон асуудал урьд өмнө гарч байгаагүй. Харин намайг үл хайхарч хэрүүл маргаан гаргаж намайг элдэв бусын үгээр доромжилдог байсан ба тухай асуудлыг би хэнд ч хэлдэггүй. Сүүлд ийм асуудал болж байгаа нь энэ. Е.Н надаас уучлалт гуйсан. Би уучилсан гэж хэлсэн. Учир нь миний хүүгийн эхнэр, миний бэр шүү дээ. Миний хүүхдээс ялгаа байхгүй. Надад дараа дахин ийм асуудал тохиолдохгүй бол боллоо. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6, 48 дахь тал),  

1.2 Гэрч Б.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед аав манайд ирээд өчигдөр орой бэр Е.Н надтай хэрүүл маргаан хийгээд миний баруун гарын сарвуунаас барьж дараад, эрхий хуруу эвгүй болгочихлоо, эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь аавыг дагуулаад эмнэлэгт үзүүлж, гарын сарвууны зураг авахуулахад баруун гарын эрхий хуруу хугарсан байна гэж хэлсэн юм. Тэр үед аав маань надад бэр Е.Нд маш их гомдож байна, намайг хүн гэж тоодоггүй, гадуурхдаг, би бэр Е.Нд арга хэмжээ тооцуулмаар байна гэхээр нь би аавыг дагуулаад цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан. Би тухайн үед юунаас бол маргалдсаныг аав С.Боос асуухад тухайн өдөр хөлөө угаах гээд сууж байхад устай түмпэн аваад явчихсан. Түүнээс болоод маргалдаж байгаад гарнаас нь барьж мушгихад эрхий хуруу эвгүй болсон гэж аав хэлсэн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

1.3 Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 339 дугаартай “Иргэн М.Бы биед 1-р хурууны метакарпал (3-р шивнүүрийн) яс уг хэсгээр зөрөөтэй хугаралтай, баруун гарын эрхий хуруугаар, алгаар битүү хавдартай, эрхий хуруунд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.Бы биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн М.Бы биед үүссэн дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн М.Бы дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дах тал),

1.4 Яллагдагч Е.Нгийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Миний бие 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Өлгий сумын 6 багийн нутаг дэвсгэрт байрлах төрхмийнхөө гэрээс өөрийн гэрт 22 цагийн үед ирсэн. Гэрт хадам аав М.Б ганцаараа байсан. Тэгээд би цай уухаар суухад хадам аав М.Б нь надаас таваг /түмпэн/ асуухад би үүдний амбаарт байгаа гэж” хэлэхэд тэндээс жижиг түмпэн авахгүй, том усанд ордог түмпэн /Ванн/-ийг гэрт оруулж ирээд халуун ус хийж сав суулгыг тачигнуулж эхэлсэн. Тэр үед би хадам аавд “та яагаад байгаа юм бэ, жижиг түмпэн угаалгын машины дээр байна гэж хэлээ биз дээ” гэхэд хадам аав М.Б шууд над руу дайрч ирээд миний сууж байсан төмөр сандлыг барьж татаж авсан, тухайн үед би хадам аавын гараас зугтаж гараад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дараа ийм асуудал болсныг сүүлд мэдсэн. Тухайн үед ийм асуудал болсныг мэдээгүй ба би цагдаа нараар төрхөмдөө хүргүүлсэн. Ширээн дээр байсан миний аягатай цай асгарч ширээнээс газарт унаж хагарсан байсан. Гэр эмх замбараагүй болсон байсан. Цагдаагийн албан хаагч нар ирэхэд тухайн эд зүйл зүйлс хагарсан, эмх замбараагүй чигээрээ байсан. Тухайн үед 3 цагдаагийн алба хаагчид ирсэн байсан ба манай гэрт 1 цагдаагийн алба хаагч орж ирсэн. Тухайн алба хаагч тухайн үйл явдал болсон өрөөнд орсон. Тухайн цагдааг сайн танихгүй. Царайг харвал танина. Хадам аав М.Бы баруун гарын эрхий хуруу юунаас болж хугарсан талаар мэдээгүй. Аягүй бол бид хоёр хэрүүл маргаан болж ноцолдох үед ямар нэг юманд мушгигдаж хугарсан байх гэж бодож байна. Би гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу болсон учраас би хадам аав С.Боос уучлалт гуйсан ба хадам аав намайг уучилсан. Одоо надад хүсэх зүйл хуулийн хөнгөлөлт олгож өгөхийг хүсэж байна. Би хохирлын мөнгө төгрөг төлөөгүй. Хадам аав надаас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэсэн. Эмнэлэгт үзүүлсэн Эрүүл мэндийн даатгалын мөнгө төгрөгийг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Шүүгдэгч Е.Н, хохирогч С.Б нар нь нэг гэр бүлд хамт амьдардаг, хадам, бэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Е.Н нь хохирогч болох хадам аав С.Быг “Жижиг түмпэн авч хөлөө угаасангүй, том түмпэн гэрт оруулж ирээд түмпэн сав тачигнуулсан” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч С.Бы гарыг мушгиж 1-р хурууны метакарпал (3-р шивнүүрийн) яс уг хэсгээр зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэх үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг  бүрэн агуулж байх тул шүүгдэгч Е.Нийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Е.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Энэ хэргийн улмаас хохирогч М.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч М.Б нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 48 дахь тал),

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч А.Асс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 48.680 төгрөгийг шүүгдэгч Е.Н төлж барагдуулсан болсон болохыг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 19 дэх тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Е.Нийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Е.Н нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Е.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Е.Нд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Е.Нд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Е.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

5. 2513000000169 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Еын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Нд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Е.Нд тэнссэн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Е.Нд  сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Майрагаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 48.680 /дөчин найман мянга зургаан зуун ная/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч С.Б нь шүүгдэгч Е.Нээс хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Е.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е.Нээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Е.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б