Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 112/ШШ2023/0002

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Дэлгэр сумын иргэн Г.Бгаас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б нарт холбогдуулан гаргасан Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарн 29-ний өдрийн 18 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгох, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/63 дугаар Г.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Д.Ч нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: А овогт Г-ын Б-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А хариуцагчтай захиргааны хэрэгт талууд дараах зүйлийг харилцан тахиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Хариуцагч аймгийн Засаг дарга О.А нь нэхэмжлэгч Г.Бг эрхэлж байсан албан тушаалын цалинг бууруулахгүйгээр өөр ажлын байраар хангах.

2. Нэхэмжлэгч Г.Бд ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, холбогдох шимтгэлийг нөхөн тооцуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дэлгэр сумын иргэн Г.Бгаас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б нарт холбогдуулан Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарн 29-ний өдрийн 18 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгох, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/63 дугаар Г.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх, хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй талаар хуульд заасан. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тусгайлан зохицуулсан байна.

Үүний дагуу нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Д.Ч нар нь харилцан тохиролцож 2023 оны 1 дүгээр сарын 11-ний  өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 Эвлэрлийн гэрээнд: Хариуцагч аймгийн Засаг дарга О.А нь нэхэмжлэгч Г.Бг эрхэлж байсан албан тушаалын цалинг бууруулахгүйгээр өөр ажлын байраар хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, холбогдох шимтгэлийг нөхөн тооцуулахаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

 

Харин хариуцагч аймгийн Засаг дарга О.Ааас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/54 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.З-д хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрх олгосон байна.  

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Дэлгэр сумын иргэн Г.Бгаас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б нарт холбогдуулан гаргасан Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарн 29-ний өдрийн 18 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгох, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/63 дугаар Г.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ