Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025            05            30                                          2025/ШЦТ/155                                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Жакейн  Еад холбогдох эрүүгийн 2513000000175 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Цагаан эрэг/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Жк ургийн овогтой Жийн Е, регистрийн дугаар: .........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн 5... БӨҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч Ж.Е  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”Шүүгдэгч Ж.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 05 сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.

3. Эрүүгийн 2513000000175 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд: Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, гэрч Ж.Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дах тал/, жолооч Ж.Еын согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 10-11 дахь тал/, иргэн Ж.Еын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, яллагдагч Ж.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,үйл баримт:

3.Шүүгдэгч Ж.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар буюу  1.10 промиль хувийн согтолттойгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн..... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

3.2. Жолооч Ж.Еын согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

3.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 163 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

3.4. Иргэн Ж.Еын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

3.5. Гэрч Ж.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Ж.Еын тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч Ж.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг Цагдаагийн газарт аваачиж согтолтын зэргийг шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.10% промилль зааж байсан тул Ж.Еыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр хоногийн мэдээнд оруулж, тээврийн хэрэгслийг нь журамласан юм. Ж.Е нь өмнө нь буюу 2025 оны 01 сарын үед Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан иргэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,

3.6. Яллагдагч Ж.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би  2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон явж байгаад цагдаа нарт баригдаж Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Еын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Е нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Хууль зүйн  дүгнэлт.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж ,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

7. Шүүгдэгч Ж.Е нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар /1.10% промиль/ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдон шалгагдаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/63 дугаар шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Ж.Еад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Е нь шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа дахин 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр /1.10 промиль (%)/ согтуугаар 55-04 БӨҮ улсын дугаартай, “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтуурлыг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

8. Шүүгдэгч Ж.Еын урьд шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дахин согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 55-04 БӨҮ улсын дугаартай, “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

9.Иймд шүүгдэгч Ж.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

10. Шүүгдэгч Ж.Еын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

2.Шүүгдэгч Ж.Еаас “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дараа нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад торгох ял шийтгэж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Ж.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв. 

4.Шүүгдэгч Ж.Еын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 2000 онд төрсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

5.Шүүгдэгч Ж.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ж.Еад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар  хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж. овогт Ж.ийн  Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Ж.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б.