| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, Т ургийн овогтой Б-ын Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө үүрийн 06 цагийн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, дөрвөн мөчөөр чинь санжуулж хоёр шүднээс чинь цусыг чинь урсгана пизда минь гэх зэргээр хэл амаар доромжилж, Б.Ц-ийн баруун хөл рүү 3 удаа өшиглөж шилбэнд цус хуралт гэмтэл учруулан түүний өмсөж явсан савхин хүрэмний баруун талын мөрдсийг урж 55 мм хэмжээтэй ханзралт, хээрийн хүрэмний цахилгааныг урж энгэрийн цахилгааны оёдол хэсэгт дээд ирмэгээс доош 330 мм хэмжээтэй ханзралт үүсгэж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1. Хохирогч Б.Ц-ийн хэрэгт бүртгэлтэд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 22-23-ны хооронд Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн газрын 7048102 дугаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны 05 цаг 56 минутад Баяншанд баг 3-8 тоотод манай нөхөр согтуу ирээд агсам тавиад байна гэсэн дуудлага ирээд цагдаагийн дэд ахлагч Б-Б-ын хамт дуудлага дээр очсон. Тухайн үед очиход гэрийн гадаа эмэгтэй хүн байж байсан. Юу болсон талаар асуухад тухайн эмэгтэй "манай нөхөр согтуу ирээд агсам тавиад байна" гэж хэлсэн. Би Б.Б гэх хүнд өөрийн гаргаж байгаа үйлдлээ зогсоогоод эрүүлжүүлэх саатуулах байр руу явах талаар шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцэж савхин хүрэмний баруун талын мөрдсийг урж, хээрийн хүрэмний цахилгааныг урж баруун хөл рүү 3 удаа өшиглөж дөрвөн мөчөөр чинь санжуулж хоёр шүднээс чинь цусыг чинь урсгана пизда минь гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тухайн иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж хүлээлгэж өгсөн. Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.Б гэх хүний бие махбодид халдсан зүйл байхгүй. Би Б.Б ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эрүүлжүүлэх саатуулах байр руу очиж шалгуулах талаар шаардлага тавьсан. Миний хүзүү хэсэгт бага зэргийн шалбарсан баруун шилбэ хөхөрсөн мөн гадуур савхин хүрэм болон дотуур хүрэмний цахилгаан урагдсан. Тухайн гэмтлийг Б.Б гэх хүн учруулсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-р хуудас),
1.2. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан "Б.Ц-ийн биед баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Б.Ц-ийн биед учирсан гэмтэл нь 2025.04.22-23-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нелеелехгүй" гэх ГОА0725/174 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
1.3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэцогтын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан "Шинжилгээнд ирүүлсэн хувцас нь шинжилгээнд тэнцана. Хар өнгийн савхин хүрэмд шинэ ханзралт, хар өнгийн хээрийн кительд шинэ ханаралт байна. Хар енгийн савхин, хүрэмний баруун мөрний мөрдөн тогтоогчийн оёдол дагуу 50 мм хэмжээтэй ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн, хар өнгийн хээрийн кителийн баруун энгэрийн цахилгааны оёдол хэсэгт дээд ирмэгээс доош 330 мм хэмжээтэй ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хувцасны материалын зузаан, нимгэн, эдэлгээ, суналт, үйлчилсэн хүч зэргээс шалтгаалж ямар цаг хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй гэх ГОА0125/024 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-19-р хуудас/,
1.4. "Ашид билгүүн" ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан "2025 оны 04 дүгээр сарын байдлаар 411.509 төгрөгөөр тогтоов" гэх №TXY-825-912200 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-23-р хуудас/,
1.5. Цагдаагийн газрын даргын баталсан эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо /хавтаст хэргийн 6-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь хувцсны хохирлоо бүрэн барагдуулж авсан тул мяра нэг гомдол саналгүй гэх хүсэлтийг гаргасан байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ыг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Б-т хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-т сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ