Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2022/0063

 

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша  би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б холбогдуулан гаргасан, “2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №0050292 дугаартай шийтгэлийн хуудасны 2 дахь хэсгийн 956271 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зөрчлийн М-26 дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Т.З  шийтгэл оногдуулсан  2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №0050292 дугаартай шийдвэрийн 2 дахь хэсгийн 956271 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн байна.

Хариуцагчийн хувьд уг дүгнэлттэй танилцаж, уг дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсьегэжээ.                                                              

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн  2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №0050292 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.З Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 300 000 төгрөгөөр  торгож, уг шийтгэлийн хуудасны 2 дахь заалтаар “956271 төгрөгийн нөхөн төлбөр” гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Энэхүү шийтгэлийн хуудасны 2 дахь хэсгийг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудаст өөрчлөх оруулахаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г тус шүүхэд нэхэмжлэл /прокурорын дүгнэлт/ гаргасныг  хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч   бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.

            Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Г шүүхэд гаргасан “2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №0050292 дугаартай шийтгэлийн хуудасны 2 дахь хэсгийн 956271 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурор Р.Г нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          З.ГҮЛБАРША